Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 29-нд Бүгд Найрамдах Польш Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Польш Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог байв. Айлчлалын эхэнд сайд Л.Болд Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Шикорскистэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Гадаад харилцааны сайд Монгол, Польшийн харилцаа сүүлийн жилүүдэд […]