Нэвтрэх / Бүртгүүлэх

call2banner

Орлоод тавтай морил!, Зочин
Username: Password: Сануулах

TOPIC: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 3 жил 2 сар ago #6002

  • sambuuu
  • sambuuu's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Junior Boarder
  • Posts: 217
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1998 оны 8 дугаар сарын Улаанбаатар
21-ний өдөр хот
Дугаар 158
ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ
ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор
баталсугай.
2."Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг
удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг
дараахь бүрэлдэхүүнтэйгээр баталсугай. Үүнд:
Зөвлөлийн дарга -Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
Гишүүд: -Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Төрийн
нарийн бичгийн дарга;
-Дэд бүтцийн хөгжлийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга;
-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн
дарга;
-Гэгээрлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны
Төрийн нарийн бичгийн дарга;
-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн
дарга;
-Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн
бичгийн дарга.
Нарийн бичгийн дарга -Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа,
хамтын ажиллагааны газрын дарга; /Засгийн газрын
2001 оны 46 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.АЛТАНХУЯГ
2
Засгийн газрын 1998 оны 158 дугаар
тогтоолын хавсралт
ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын экспортын өнөөгийн байдал
Манай Улсын экспортын бараанд хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэлийн
түүхий эд, тэдгээрийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн зонхилж байна. 1997 онд
экспортын нийт барааны 55,9 хувийг эрдэс түүхий эд, 22,5 хувийг нэхмэл,
бүтээгдэхүүн, бусад хувийг төмөр, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хаягдал төмөр, түүхий
болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл, амьд мал, амьтан,
ургамлын гаралтай бүтээгдэхүүн, мод, модон эдлэл эзэлж байна. 1997 оны экспортод
гаргасан бараа бүтээгдэхүүний 57,2 хувийг түүхий эд эзэлжээ.
Сүүлийн жилүүдэд ноолуур боловсруулах чиглэлээр гадаадын хөрөнгө
оруулалттай олон үйлдвэрүүд ашиглалтад орж энэ чиглэлээр 19 том, жижиг компаниуд
үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай орны экспортыг нэмэгдүүлэхэд АНУ болон Европын холбооноос үзүүлж
буй худалдааны хөнгөлөлт чухал үүрэг гүйцэтгэж, 1997 онд 6,0 орчим сая ширхэг
оёмол бүтээгдэхүүн эдгээр орнуудын зах зээлд экспортлогдсон байна.
1997 онд малын тоо толгой 31,3 сая болж ноос, ноолуур болон бусад төрлийн
ялангуяа, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд эх үүсвэрийг бий
болгож байгаа юм.
Аялал, жуучлалын үйл ажиллагаанд 260 гаруй албан байгууллага, аж ахуйн
нэгжүүд оролцож, манай улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь
нэмэр оруулж байна.
2.Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр боловсруулах үндэслэл
Улсын Их Хурлаас баталсан "Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал"-ын 3.3
дахь хэсэгт экспортын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн тавьсан.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт экспортын чиглэлтэй
үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх, эрдэс болон хөдөө аж ахуйн түүхий эдэд гүн
боловсруулалт хийж, экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор
үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхийг заасан болно..
ХОЁР.Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.Зорилго
Хөтөлбөрийн зорилго нь экспотын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, улмаар
дотоодын мөнгөн хуримтлалыг бий болгон, валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар улс
орны эдийн засгийн чадавхийг сайжруулж, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад
оршино.
4.Зорилт
а/уул уурхайн үйлдвэрлэлийн экспортыг өргөжүүлэх;
б/эрдэс болон хөдөө аж ахуйн түүхий эдэд гүн боловсруулалт хийж, олон
улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий экологийн цэвэр, эцсийн бүтээгдэхүүний
экспортыг нэмэгдүүлэх;
в/зах зээлийн шинэ сувгуудыг нээх, гадаад худалдааг өргөтгөн экспортын
гарцыг олшруулах;
г/орон нутагт экспортын үйлдвэрлэлийг дэд бүтцийн хамт хөгжүүлэх;
д/аялал, жуучлалыг хөгжүүлэн экспортын хүрээг өргөжүүлэх;
3
е/экспортыг дэмжих, урамшуулах эрх зүйн орчин, зөөлөн дэд бүтцийг
боловсронгуй болгох;
ж/тодорхой хот, бүс нутагт олон улсын худалдааны төвүүдийг байгуулах.
ГУРАВ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
5.Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь
чиглэлийн үйл ажиллагаа болон аж ахуйн нэгж, байгууллагуудыг тэргүүн ээлжинд
дэмжинэ. Үүнд:
а/уул уурхай, эрдэс түүхий эд, мателлургийн боловсруулалтын үйлдвэрлэл;
б/газрын тос, нефтийн бүтээгдэхүүн боловсруулалтын үйлдвэрлэл;
в/хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах болон экспортын бүтээгдэхүүн
үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр;
г/экспортыг өргөжүүлэх аялал жуучлал;
д/экспортын үйлдвэрлэл хөгжүүлэх боломж бүхий бүс, орон нутгийн дэд
бүтцийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд;
е/техник технологийг боловсронгуй болгох, шинэчлэх, олон улсын хэмжээнд
өрсөлдөх чадвартай судалгаа, төсөл;
ж/үндэсний гар урлал, урлаг уран сайхны бүтээл.
6.Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дор
дурдсан салбаруудыг онцлон анхаарч дараахь чиглэлийн үйл ажиллагааг зохион
байгуулна. Үүнд:
Газрын тос, эрдэс баялгийн салбар
а/одоо ажиллаж байгаа олборлох үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалтыг
дээшлүүлэх, түүхий эдийн боловсруулалтын түвшинг сайжруулж, улмаар цэвэр металл,
эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
б/газрын тосны эрэл хайгуулын ажлыг түргэтгэж, найдвартай нөөцөд
тулгуурлан боловсруулах үйлдвэр байгуулах;
в/"Эрдэнэт" үйлдвэрт технологийн шинэчлэлт хийх, их хэмжээний бэлэн нөөц
бүхий ядуу агуулагатай хүдрийг боловсруулж цэвэр металл гаргах;
г/алт олборлолт, боловсруулалтын технологийг боловсронгуй болгож,
байгальд нөлөөлөх нөлөөллийг багасгах;
д/ховор ба холимог металлыг тэргүүний дэвшилтэт технологиор
боловсруулах арга хэмжээ авах;
е/Төмөртэй, Баянголын төмрийн хүдэр, Дорнод бүсэд орших Төмөртийн овоо,
Улааны цайр, хар тугалга голлосон холимог металлыг ашиглах.
Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар
а/мал аж ахуйн гаралтай уламжлалт бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх
төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх;
б/үндэсний технологийг бий болгож, түүнд түшиглэн үйлдвэрлэл явуулах
"Техно-парк" байгуулах асуудлыг судлах;
в/экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрүүдийг бүс нутагт
түлхүү хөгжүүлэх;
г/мах боловсруулах үйлдвэрүүдийн техник, технологийг олон улсын
стандартын түвшинд шинэчлэх;
д/махыг бэлтгэх, савлаж, боох, хадгалах ажиллагааг боловсронгуй болгож
олон улсын стандартад тэнцүүлэх, түүнчлэн адуу, үхрийг эрчимтэй бордох аргаар
алагласан мах гаргаж экспортлох;
е/газар тариалангийн илүүдэл бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх.
Аялал жуулчлалыг дэмжих талаар
а/аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор гадаад сурталчилгааг өргөжүүлэх;
б/аялал жуулчлалын ач холбогдол бүхий нутаг дэвсгэрийг бүсчлэн
4
хөгжүүлэх;
в/ан амьтан, загас агнуур, усан спорт, морь, тэмээ, явган аялал зэрэг
ангиллаар аялал жуучлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх;
г/аяллын шинэ чиглэл, үзвэр үйлчилгээ бий болгож, томоохон зочид
буудлуудын тохижилт, менежмент, үйлчилгээний чанарыг сайжруулах.
.
ДӨРӨВ.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хугацаа
7.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах,
хяналт тавих үүргийг Үндэсний зөвлөл гүйцэтгэнэ.
8.Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөл
нь дор дурдсан бүрэн эрхтэй байна. Үүнд:
-Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
-Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
-Хөтөлбөрт өөрчлөлт, тодотгол хийх саналыг Засгийн газарт тавьж
шийдвэрлүүлэх;
-Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төсөл, арга хэмжээтэй
холбогдох асуудлыг Засгийн газар болон холбогдох яам, газруудад тавьж
шийдвэрлүүлэх.
9.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед зөвлөлийн
дарга хурлыг зарлан хуралдуулж болно. Зөвлөлийн үйл ажиллагааг тус зөвлөлөөс
баталсан дүрмээр зохицуулна.
10.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дараахь эх үүсвэрүүдийг ашиглана.
Үүнд:
1.Улсын төсөв
2.Гадаадын хөрөнгө оруулалт
3.Дэлхийн болон Азийн хөгжлийн банк, хандивлагч орон, олон улсын
байгууллагын зээл, тусламж
4.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
11.Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг 1998-2010 оны хугацаанд
хэрэгжүүлнэ.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
Хөтөлбөр хэрэгжсэнээр дараахь үр дүнд хүрнэ. Үүнд:
12.Дотоодын мөнгөн хуримтлал, валютын нөөц нэмэгдэж, улс орны эдийн
засгийн чадавхи сайжран, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдац түргэсэж цаашдын
тогтвортой хөгжлийн суурь бэхжинэ.
13.Орчин үеийн тэргүүний, дэвшилтэт шинэ технологийг нутагшуулах,
технологи дамжуулалтыг эрчимжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай,
чанартай, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ.
14.Монгол улсын олон улсын хөдөлмөрийн харилцаанд оролцох оролцоо
өргөжин тэлж, гадаад хамтын ажиллагаа хөгжиж, дэлхийн хөжглийн зүй тогтолтой
уялдсан үйлдвэрлэлийн сүлжээ бий болж, маркетинг, менежментийн шалгарсан
аргуудыг өөрийн орны нөхцөлд зохицуулан нэвтрүүлэх, удирдлага, зохион
байгуулалтыг боловсронгуй болгох боломж нээгдэнэ.
15.Дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэн, ажлын байр шинээр бий болж,
хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ хангагдана.
---оОо---
The administrator has disabled public write access.

Re: ЗАСГИЙН ГАЗРЫН 2001, 02,11ний 26-р тогтоол 3 жил 2 сар ago #6003

  • sambuuu
  • sambuuu's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Junior Boarder
  • Posts: 217
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны 2 дугаар сарын Улаанбаатар
11-ний өдөр хот
Дугаар 26
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
/”Ноос” дэд хөтөлбөр, хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ/
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг
хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Ноос” дэд хөтөлбөрийг 1 дүгээр, хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээг 2
дугаар хавсралт ёсоор баталсугай.
2. “Ноос” дэд хөтөлбөрийн зорилтын биелэлтийг хангаж, үр дүнг жил бүрийн 1
дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт тайлагнаж байхыг Үйлдвэр, худалдааны сайд
Ч.Ганзоригт үүрэг болгосугай.
З. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 2002 оноос эхлэн жил
бүр улсын төвлөрсөн төсвөөс гаргах, үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл,
экспортыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төслийг гадаад орон, олон улсын зээл,
тусламжид хамруулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны
сайд Ч.Ганзориг нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР
ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД Ч.ГАНЗОРИГ
Засгийн газрын 2001 оны 26 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
"НООС" ДЭД ХӨТӨЛБӨР
Нэг. Ноос боловсруулах салбарын өнөөгийн байдал
а/ Түүхий эдийн нөөц
Манай улс нь 1999 оны дүнгээр 25.7 мянган тонн ноосон түүхий эдийн нөөцтэй
байна. Үүнээс 17.8 мянган тонн буюу 69.2 хувийг хонины ноос, 1.7 мянган тонн буюу
6.8 хувийг тэмээний ноос, 2.7 тонн буюу 0.01 хувийг ямааны ноос, 2.5 мянган тонн
буюу 9.8 хувийг ямааны хялгас, 420 тонн буюу 1.6 хувийг сарлагийн хөөвөр, 350 тонн
буюу 1.4 хувийг сарлагийн хялгас, 35 тонн буюу 0.13 хувийг сарлагийн сүүл, 790.8
тонн буюу 3.2 хувийг адууны хөөвөр, 63.2 тонн буюу 0.2 хувийг адууны сүүл, 3.8
мянган тонн буюу 3.9 хувийг адууны дэл, 956 тонн буюу 3.7 хувийг үхрийн хөөвөр
эзэлж байна. Хонины ноосны 1.2 хувь буюу 208.8 тонн нь нарийн, нарийвтар ноос, 18.9
хувь буюу 3375 тонн нь нутгийн шилмэл үүлдэр, омгийн хонины ноос, 79.9 хувь буюу
14250.1 тонн нь монгол хонины ноос байна.
Нарийн, нарийвтар ноост хонины тоо 1999 онд 1990 онтой харьцуулахад 64.5
хувиар буурч, 55.1 мянган толгой болжээ. 1999 онд түүхий эдийн экспорт 1989 оныхоос
32.7 хувиар өсч, үйлдвэрлэлд ашигласан түүхий эдийн хэмжээ 17.5 хувиар буурсан
байна. Сүүлийн жилүүдэд ямааны ноос, хялгас, адуу, үхэр, сарлагийн хөөврийг
үйлдвэрлэлд ашиглах явдал бүрэн зогсож, арьс шир боловсруулах үйлдвэрээс гарсан
ноос, үс хаягдах боллоо.
б/ Хүч чадлын ашиглалт
Ноос боловсруулах салбарт 1989 онд 13 үйлдвэр ажиллаж, жилдээ 15 мянган
тонн хонины ноос боловсруулан 10 мянган тонн угаасан ноос, 5 мянган тонн ээрмэл,
2.5 сая хавтгай дөрвөлжин метр хивс, 1.3 сая ширхэг сүлжмэл, 650 мянган метр эсгий,
600 орчим мянган хос эсгий гутал үйлдвэрлэж, 1.9 сая хавтгай дөрвөлжин метр хивс
болон төрөл бүрийн ноосон эдлэл экспортолж байсан бол 2000 он гэхэд угаасан ноосны
үйлдвэрлэл 84.3, эсгийн гутлын үйлдвэрлэл 37.9 хувиар буураад байна. Тус салбарт
1989 оноос хойш тодорхой хөрөнгө оруулалт хийгдээгүй ч Эрдэнэт хивс, Улаанбаатар
хивс, Ээрмэл зэрэг зарим хувьцаат компаниуд өөрийн хөрөнгөөр угаах жижиг цехийг
үйлдвэрийнхээ дэргэд байгуулснаар ноос угаах хүч чадал 1999 онд 1989 оныхоос 2.3
хувиар өсжээ. 1999 оны байдлаар ноос боловсруулах салбарт угаах чиглэлийн 3 цех, 3
үйлдвэр, ээрэх чиглэлийн 1 үйлдвэр, 4 цех, хивсний 3 үйлдвэр, ноосон нэхмэлийн 1
үйлдвэр, эсгий, эсгий гутлын 2 үйлдвэр, орон нутагт 30 гаруй цех, нэхээсгүй эдлэлийн 1
үйлдвэр байна.
Улаанбаатар хивс, Эрдэнэт хивс ХК-уудаас бусад үйлдвэрүүд хүч чадлын 10
хүрэхгүй хувийг ашиглаж, ноосон нэхмэлийн үйлдвэрлэл зогссон ба сүлжмэлийн
үйлдвэр өөрийн зориулалтыг өөрчлөн зөөлөн оёдлын үйлдвэр эрхэлж байна.
в/ Салбарын өрсөлдөх чадвар
Технологийн дамжлагаар өөр хоорондоо холбоотой үйлдвэрүүдийг салган
хувьчилсан нь салбарын үйл ажиллагааны цогцолбор байдлыг алдагдуулж,
бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын цэгцтэй
бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэхэд хүндрэл учруулсаар байна.
Хөрш зэргэлдээ орнууд Монгол улсаас экспортолж буй ноосон бүтээгдэхүүнд
50-иас дээш хувийн гаалийн татвар тогтоосон нь салбарын бүтээгдэхүүний зах зээл
хумигдах нэг гол шалтгаан болж байна.
Ноосон бүтээгдэхүүнийг Европ, Азийн бусад орнуудын зах зээлд борлуулах
боломж байгаа боловч бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын шаардлагад
нийцэхгүй, нэр төрөл цөөн байгаа нь экспортод саад болсоор байна.
Ноос боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр, хүн амын
худалдан авах чадвар, амьжиргааны түвшин доогуур байгаагаас шалтгаалан дотоодын
үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгийн эргэлт удаан байна.
Түүнчлэн урьд өмнө үүссэн өр авлага салбарын үйлдвэрүүдийн санхүү, эдийн
засгийн чадавхи доройтоход хүргэж байна.
Монгол хонины ноос нь бусад орны ижил төрлийн ноостой харьцуулахад
ширүүн, бүдүүн, хялгас үс ихтэй тул манай оронд хивс, эсгий, эсгий гутал, нэхээсгүй
эдлэл, ноосон цэмбэний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх нь илүү оновчтой.
Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрүүдэд үйлдвэрлэдэг ижил төрлийн
импортын барааны татварыг тэглэх буюу бууруулах бодлого явуулснаар дотоодын зах
зээлийг импортын бараа эзлэх болж, хивсний үйлдвэрлэл 4 дахин буурахад хүрээд
байна.
1989 онд жилдээ 649.7 мянган метр эсгий, 592.3 мянган хос эсгий гутал
үйлдвэрлэж хүн амын хэрэгцээнд нийлүүлж байсан бол 1999 он гэхэд эсгийний
үйлдвэрлэл 84.3, эсгий гутлын үйлдвэрлэл 97.9 хувиар буурсан байна.
2000 онд эсгийний үйлдвэрлэл 1999 оныхоос 10.4, эсгий гутлын үйлдвэрлэл 65.0
хувиар өссөнөөс үзэхэд дотоодын зах зээлд эсгий бүтээгдэхүүний багагүй хэрэгцээ
байна.
Хоёр. Ноос боловсруулах салбарын эрхэм зорилго, хөгжлийн стратеги
Ноос боловсруулах салбарын эрхэм зорилго нь шинжлэх ухаан, техникийн
ололт, амжилтад тулгуурлан монгол малын ноосон түүхий эдийг түүний нөөцтэй
уялдуулж үр ашигтай, оновчтой аргаар боловсруулан бүтээгдэхүүний чанарыг олон
улсын зах зээлийн хэрэгцээнд нийцүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар
салбарын тогтвортой өсөлтийг хангахад оршино.
Ноос боловсруулах салбарын хөгжлийн стратеги нь дараахь үндсэн хоёр
чиглэлээс тогтоно:
а/стратегийн сонголтоор хөгжүүлэх үйлдвэр;
б/зах зээлийн сонголтоор хөгжүүлэх үйлдвэр.
Хонь, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр хийсэн нэхмэл, сүлжмэл эдлэл, хивс,
эсгий, нэхээсгүй эдлэлийн үйлдвэрлэлийг стратегийн сонголтоор хөгжүүлэх үйлдвэр.
Адуу, үхрийн дэл, сүүл, хялгас, ямааны ноосоор хийсэн бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг зах зээлийн сонголтоор хөгжүүлэх үйлдвэр гэж тус тус үзнэ.
Гурав. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл
1. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл нь
а/Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
б/Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 157 дугаар тогтоолоор баталсан
"Аж үйлдвэрийг сэргээх, хөгжүүлэх бодлого"-ын 2 дугаар хэсгийн 3 дугаар заалт
болно.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2. Хөтөлбөрийн зорилго нь ноос боловсруулах салбарын эрхэм зорилго,
хөгжлийн стратегийн үндсэн чиглэлтэй уялдуулан үйлдвэрүүдийн хүч чадлын
ашиглалтыг сайжруулах замаар салбарын үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд
оршино.
3. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь зорилтуудыг
шийдвэрлэнэ:
а/түүхий эд бэлтгэлийн нэгдсэн системийг зах зээлийн нөхцөлд зохицуулан
зохион байгуулж, бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн аль алинд нь зохимжтой,
түүхий эдийн экспортыг бууруулах, орон нутгийн захиргааны байгууллагын үүрэг
хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах;
б/үйлдвэрүүдийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулж, тогтвортой
ажиллагааг хангах;
в/салбарын үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалтыг дээшлүүлж, үйлдвэрлэл,
экспортыг нэмэгдүүлэх;
г/бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж, зах зээлийг өргөжүүлэх.
Тав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн зарчим
4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь төр, салбарын мэргэжлийн
холбоод, төрийн бус бусад байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн
хамтын ажиллагааны нэгдэл болно.
5.Үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогыг түүхий эдийн нөөцийн ашиглалттай дараахь
чиглэлээр уялдуулах бодлого баримтална:
а/нарийн, нарийвтар ноост хонины одоо байгаа цөм сүргийг хадгалан хонины
ноосны чанарыг сайжруулахад ашиглах;
б/нутгийн шилмэл үүлдэр, омгийн хонь, монгол хонины ноосыг хивс, эсгий,
эсгий гутал, нэхээсгүй эдлэлийн үйлдвэрлэлд түлхүү ашиглах чиглэл баримтлах;
в/Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг зүүн 3 аймгийн хонины ноосыг орчин
үеийн дэвшилтэт аргад тулгуурлан боловсруулж, түүхий эдийн чанарыг сайжруулах;
г/Шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан тэмээний ноосны
боловсруулалтын түвшинг дээшлүүлж, зах зээлийн шаардлага хангасан
бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах;
д/бод, бог малын хөөвөр, хялгас, бусад төрлийн ашиглагдаагүй түүхий эдийг
ашиглах, түүнийг боловсруулах шинэ технологи бий болгох.
Зургаа.Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
6. Хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээг хавсралтаар үзүүлэв.
7. Хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ нь хөтөлбөрийн нэг ба хоёдугаар үе
шатны зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд гуравдугаар шатны зорилтыг
тухайн үеийн нөхцөлд тохируулан боловсруулж, арга хэмжээг тодотгох замаар
хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангана.
Долоо.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт
8. Хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангах арга хэмжээг Монгол улсын
эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгах замаар
Үйлдвэр, худалдааны сайдын удирдлагын дор зохион байгуулна.
9. Хөтөлбөрт заасан арга хэмжээг холбогдох яам, байгууллагын удирдах хүмүүс
хариуцан хэрэгжүүлэх ба биелэлтэд Үйлдвэр, худалдааны сайд хяналт тавина.
10. Үйлдвэр, худалдааны сайд нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний
биелэлтийг холбогдох байгууллагуудаас улирал тутам авч, нэгтгэн үр дүнг жил бүрийн
1 дүгээр сард Засгийн газарт тайлагнана.
11. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үйлдвэр, худалдааны сайд нь
холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж
болно.
Найм.Хөтөлбөрийн санхүүжилт
12. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дор дурдсан санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
а/улсын төсөв;
б/орон нутгийн төсөв;
в/гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламж;
г/үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрийн хөрөнгө;
д/бусад.
Ес.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
13. Хөтөлбөрийг 2001-2010 онуудад дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат. 2001-2002 он. Салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх,
үйлдвэрлэлээ хэвийн өсөлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг
сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх.
Хоёрдугаар үе шат. 2003-2004. Салбарын үйлдвэрүүдийн хүч чадлын
ашиглалтыг дээшлүүлж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг тогтвортой
нэмэгдүүлэх.
Гуравдугаар үе шат. 2005-2010. Ноосон түүхий эдийн нөөцийг бүрэн ашиглах,
шинээр бий болсон технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга хэмжээ авч салбарын
хөгжлийн стратегийн үндсэн зорилтыг хангах.
Арав.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээс гарах үр дүн
14. Хөтөлбөрийн нэг ба хоёрдугаар шатны зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр
дүн гарна:
а/ноос боловсруулах салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2004 он гэхэд 1999
оныхоос дунджаар 25 хувиар өснө;
б/ноосон бүтээгдэхүүний экспорт 1999 оныхоос 63.4, улсын нийт экспортод
тус салбарын бүтээгдэхүүний эзлэх хувь 4.7 хувиар тус тус нэмэгдэнэ;
в/түүхий эдийн боловсруулалтын түвшин сайжирч эцсийн бүтээгдэхүүний
үйлдвэрлэл 1999 оныхоос 18.8 хувиар өснө;
г/үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалт 1999 оныхоос 43.1 хувиар өсөж,
ажлын байр нэмэгдэн ажилгүйдэл буурна.
15.Хөтөлбөрийн гуравдугаар шатны зорилтыг хэрэгжүүлснээр:
а/улсын хэмжээнд байгаа түүхий эдийн нөөцийн ашиглалт 2010 он гэхэд
2000 оныхоос 29.5 хувиар өснө;
б/ашиглагдаагүй байгаа түүхий эдийг боловсруулах шинэ технологи бий
болж, салбарын үйлдвэрүүд хүч чадлаа бүрэн ашиглах нөхцөл бүрдэнэ .
оОо
Засгийн газрын 2001 оны 26 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
"НООС" ДЭД ХӨТӨЛБӨРӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
Д/
д Зорилт Арга хэмжээ Хугацаа
Санхүүжилт Хариуцах, хяналт
тавих
байгууллага
сая төгрөг Эх
2002 2003 2004 ДҮН үүсвэр
1 Түүхий эд бэлтгэлийн
нэгдсэн системийг зах
зээлийн нөхцөлд
зохицуулан зохион
байгуулж, бэлтгэн
нийлүүлэгч, үйлдвэр-
лэгчдийн аль алинд нь
зохимжтой, түүхий
эдийн экспортыг
бууруулах, орон
нутгийн захиргааны
байгууллагын үүрэг
хариуцлагыг
нэмэгдүү-лэхэд
чиглэсэн арга хэмжээ
авах.
1/ Түүхий эдийн бэлтгэлийн нөөцийн мэдээг
ноосны төрөл, ангилал, чанар, үнийн
үзүүлэлтээр аймаг, сум бүрээр сар бүр гаргаж,
мэдээллийн сүлжээнд оруулах, байнгын
товхимол хэвлэн гаргах, радио, телевизээр
сурталчлах, үйлдвэрлэгч, хэрэглэгчийг
мэдээллээр тогтмол хангах.
2002-
2004
3.59 3.59 3.59 10.77 Улсын
төсөв
ҮХЯ, ХХААЯ,
ҮСГ
2/ Түүхий эд хүлээн авах төвлөрсөн цэгийг
Улаанбаатар хот, Орхон, Баян-Өлгий
аймгуудад Монноос, Улаанбаатар хивс,
Эрдэнэт хивс, Дорнод ноос, Хэрлэн хивс,
Нэхээсгүй эдлэл, Эсгий гутал ХК-уудыг
түшиглэн байгуулж, байнгын ажиллагаатай
болгох.
2002-
2004
- - Тухайн үйлдвэр,
аж ахуйн газрууд
3/ Улаанбаатар хотын "Цайз" болон аймгийн
төвүүд дэх захын үйл ажиллагааг биржийн
хэлбэрт оруулах асуудлыг судалж, бөөний
худалдааны сүлжээ байгуулах асуудалд тусган
хэрэгжүүлэх.
2001-
2004
- - ҮХЯ, аймаг,нийс-
лэлийн Засаг
дарга
4/ Хонины ноосыг газар дээр нь хүлээн авах
нэгжийг аймаг, сумдад байгуулах, тэдгээрийн
үйл ажиллагааг үйлдвэр, аж ахуйн нэгжтэй
холбох, стандартын шаардлага хангасан
түүхий эдээ үйлдвэрт өгсөн малчин, хоршоо,
аж ахуйн нэгжийг урамшуулах эдийн засгийн
механизмыг бүрдүүлж, хэрэгжүүлэх.
2003-
2004
- - ҮХЯ, аймаг,
нийслэлийн Засаг
дарга, үйлдвэр,
аж ахуйн газрууд
5/ Түүхий эд, бэлтгэлийн чанарыг сайжруулах
зорилгоор дор дурдсан стандартыг дахин
хянаж, боловсронгуй болгох:
а/ Сартуул, Үзэмчин, Барга болон бусад
нутгийн шилмэл үүлдэр, омог, хэсгийн
хонины стандарт;
2001-
2004
1.95 1.95 - 3.9 Улсын
төсөв
ХХААЯ
б/ Нарийн, нарийвтар ноост хонины стандарт; 2001-
2004
- 3.25 3.25 6.5 Улсын
төсөв
ХХААЯ
в/ Хонины бүх төрөл ноосны бэлтгэлийн
стандарт.
2004 - - 2.3 2.3 Улсын
төсөв
ХХААЯ8 ҮХЯ
6/ Түүхий эдийн чанарт тордолт хийх арга
ажиллагаанд малчид, бэлтгэн нийлүүлэгчдийг
сургах үзүүлэх сургалт зохион байгуулах.
2002-
2004
1.34 0.4 0.4 2.14 Улсын
төсөв
ҮХЯ, Монголын
ноос, ноолуурын
холбоо
7/ Малд лак, тосон будгаар тэмдэг тавихаас
гарах хор хохирол, эдийн засгийн алдагдлыг
малчдад ойлгуулах сурталчилгааг зохион
байгуулах.
2001-
2004
- - Монголын ноос,
ноолуурын
холбоо
8/ Малд тэмдэг тавих тусгай зориулалтын
будгийг зах зээлээс олж, нийлүүлэхэд дэмжлэг
үзүүлэх.
2001-
2004
- - ГХОГХА,
МХАҮТ
2 Үйлдвэрүүдийн
санхүү, эдийн засгийн
чадавхийг
сайжруулж,
тогтвортой
ажиллагааг хангах
1/ Хивсний үйлдвэрүүдийн Австрийн өрийн
асуудлыг шийдвэрлэх.
2001 - - ҮХЯ, СЭЗЯ,
Худалдаа
хөгжлийн банк
2/ Зарим үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлтгэхэд
нь санхүү, зээлийн дэмжлэг үзүүлэх.
2001-
2004
“Түүхий эдийн сан” байгуулах тухай
Засгийн газрын тогтоолын төсөлд зээлийн
тоон хэмжээг тооцож тусгасан болно.
Хөнгө-
лөлттэй
зээл
ҮХЯ, СЭЗЯ,
Монгол Банк
3/ Дотоодын үйлдвэрүүдийн зах зээлийг
хамгаалах, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор
дараахь чиглэлээр холбогдох хуулийн төслийн
санал боловсруулж шийдвэрлүүлэх:
а/ экспортод гарч буй угаасан ноосыг хүн
амын орлогын албан татварын дундын
суутгалаас чөлөөлөх;
2001 - - ҮХЯ, СЭЗЯ
б/ хивс, хивсэнцэр, эсгий, зулхай, дэвсгэр
зэрэг дотоодын үйлдвэрүүдэд үйлдвэрлэдэг
ижил төрлийн импортын бүтээгдэхүүнд 30
хувийн гаалийн татвар тогтоох;
2001 - - ҮХЯ, СЭЗЯ
в/ химийн мяндас, олсон болон хөвөн утас,
ноос боловсруулах зориулалт бүхий будаг,
химийн материалыг гаалийн татвараас
чөлөөлөх.
2001 - - ҮХЯ, СЭЗЯ
3 Үйлдвэрүүдийн хүч
чадлын ашиглалтыг
дээшлүүлж,
үйлдвэрлэл,
экспортыг
нэмэгдүүлэх
1/ Хэрлэн хивс ХК-ийн түүхий эдийн чанарыг
сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг
олшруулах замаар үйл ажиллагааг нь сэргээх.
2001-
2004
973.9 779.1 194.8 1947.8 Хөнгө-
лөлттэй
зээл
ҮХЯ, Худалдаа
хөгжлийн банк
2/ Нэхээсгүй эдлэл, Эрдэнэт хивс ХК-ийн
угаах цехийг өргөтгөх.
2002-
2004
- өөрийн
хөрөнгө
Нэхээсгүй эдлэл,
Эрдэнэт хивс ХК
3/ Эрдэнэт хивс ХК-ийн будгийн цехийн тоног
төхөөрөмжийг шинэчлэх.
2003 - 319.3 - 319.3 Хөнгө-
лөлттэй
зээл
ҮХЯ, СЭЗЯ,
Арилжааны банк
4/ Ээрмэл ХК-ийн самнах цехийн тоног
төхөөрөмжийг шинэчлэх
2002-
2004
- өөрийн
хөрөнгө
Ээрмэл ХК
5/ Ээрмэл ХК-ийн тэмээний ноосон ээрмэлийн
шугамыг топс үйлдвэрлэх чиглэлээр өргөтгөх
2003-
2004
- 986.8 986.7 1973.5 Хөнгө-
лөлт-тэй
зээл
ҮХЯ, СЭЗЯ,
Арилжааны банк
4/ Өмнө дутуу баригдсан үйлдвэрүүдийн
асуудлыг судалж, шийдвэрлэх.
2001-
2004
- - ҮХЯ, Төрийн
өмчийн хороо
4 Бүтээгдэхүүний
өрсөлдөх чадварыг
сайжруулж, зах
зээлийг өргөжүүлэх
1/ Түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг
сайжруулах зорилгоор дор дурдсан
технологийг шинээр бий болгож, үйлдвэрлэлд
нэвтрүүлэх. Үүнд:
а/ хонины ноосноос ноолуур ялган авч
түүхий эдийн чанарыг сайжруулах;
2001-
2004
„Хэрлэн хивс" ХК-ийн зардлын
тооцоонд орсон.
Хөнгө-
лөлттэй
зээл
ҮХЯ, Худалдаа
хөгжлийн Банк
б/ каркастай эсгий үйлдвэрлэх; 2001-
2004
- өөрийн
хөрөнгө
Нэхээсгүй эдлэл
ХК
в/ тэмээний ноос цайруулах; 2002-
2003
7.0 7.0 - 14.0 Улсын
төсөв
ҮХЯ, СЭЗЯ,
БСШУЯ
г/ зогдор боловсруулах; 2002-
2003
7.1 7.1 - 14.2 Улсын
төсөв
ҮХЯ, СЭЗЯ,
БСШУЯ
д/ хивсний сэв, хялгасыг багасгах; 2002-
2003
6.3 6.2 - 12.5 Улсын
төсөв
ҮХЯ, СЭЗЯ,
БСШУЯ
е/ хялгасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх; 2003-
2004
- 7.6 7.6 15.2 Улсын
төсөв
ҮХЯ, СЭЗЯ,
БСШУЯ
ж/ сарлагийн хөөврөөр цэмбэ
үйлдвэрлэх;
2002-
2004
1550.5 1550.5 1550.5 4651.5 Хөнгө-
лөлт-тэй
зээл
ҮХЯ, СЭЗЯ,
Арилжаа-ны банк
з/ ямааны ноос боловсруулах. 2003-
2004
- 8.2 8.1 16.3 Улсын
төсөв
ҮХЯ, СЭЗЯ,
БСШУЯ
2/ Дараахь чиглэлээр судалгаа явуулж,
стандарт боловсруулж, мөрдөх.Үүнд:
а/ ботго, торомны ноос; 2001 - - СХЗҮТ, Нэхмэ-
лийн хүрээлэн
б/ тэмээний эм ноос; 2001 - - СХЗҮТ, Нэхмэ-
лийн хүрээлэн
в/ зогдор; 2002 - - СХЗҮТ, Нэхмэ-
лийн хүрээлэн
г/ сарлагийн хөөвөр; 2003 - - СХЗҮТ, Нэхмэ-
лийн хүрээлэн
д/ ямааны ноос; 2004 - - СХЗҮТ,
Нэхмэлийн
хүрээлэн
е/ адууны дэл, сүүл; 2004 - - СХЗҮТ,
Нэхмэлийн
хүрээлэн
ж/үхэр, адууны хөөвөр. 2004 - - СХЗҮТ,
Нэхмэлийн
хүрээлэн
3/ Хонины ноосны шинж чанарын улсын
нэгдсэн ангилал тогтоох.
2002-
2004
333.3 333.3 333.4 1000.0 Зээл,
тусламж
ҮХЯ, СЭЗЯ,
Нэхмэлийн
хүрээлэн
4/ Анхан шатны боловсруулалт хийсэн
бүдүүн, бүдүүвтэр ноосны стандартыг дахин
хянах.
2002 - - СХЗҮТ, Нэхмэ-
лийн хүрээлэн
5/ Ноосон бүтээгдэхүүний олон улсын зах
зээл, хэрэглэгчийн хэрэглээний судалгаа хийж,
мэдээллийн сүлжээнд тусгай "WEB" хуудас
нээж ажиллуулах.
2002-
2004
1.2 1.2 1.2 3.6 Техни-
кийн
тусламж
ҮХЯ
6/ Монгол улсын хивсэн бүтээгдэхүүнийг олон
улсын "WOOLMARK" чанарын тэмдэгтэй
болгох асуудлыг судлан хэрэгжүүлэхэд
дэмжлэг үзүүлэх.
2001-
2004
- - СХЗҮТ, Хивсний
үйлдвэ-рүүд
7/ Салбарын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг
"WEB" хуудсаар сурталчлах.
2001-
2004
- - ҮХЯ, МХАҮТ
8/ ОХУ-ын урсгал өрөнд угаасан ноос, хивс,
тэмээний ноосон хөнжил өгөх асуудлыг
шийдвэрлэх.
2001-
2004
- - ҮХЯ, СЭЗЯ
9/ ОХУ-ын Улаан-Үд, Тува, Чита, Горно-
Алтайск мужийн ижил төрлийн үйлдвэрүүдтэй
хамтран ажиллах асуудлыг судлан
хэрэгжүүлэх, хил худалдааг өргөжүүлэх.
2001-
2004
- - ҮХЯ, СЭЗЯ
10/ Дотоодын болон олон улсын үзэсгэлэн
яармагт салбарын үйлдвэрүүдийг оролцуулж,
бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг зохион
байгуулах.
2001-
2004
- - ҮХЯ, МХАҮТ
11/ Салбарын техник мэргэжлийн сургалтын
төв байгуулан ажиллаж, ажилчдын
мэргэжлийн ур чадварыг сайжруулах арга
хэмжээ авах.
2001-
2204
- - БСШУЯ, ҮХЯ,
сонирхогч
байгууллага
12/ Орон нутгийн жижиг үйлдвэрлэгчдэд
зориулан эсгийгээр өргөн хэрэглээний
бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гар ээрмэл, хивс,
дэвсгэр хийх байнгын сургалт зохион
байгуулах.
2001-
2004
- - БСШУЯ, ҮХЯ,
сонирхогч
байгууллага
13/ Монгол хонины ноос ашиглан техникийн
эсгий хийх үйлдвэрлэлийг өргөжүүлж, ОХУ
болон бусад оронд экспортлох асуудлыг
судлан хэрэгжүүлэх.
2001-
2004
- - Холбогдох аж
ахуйн нэгжүүд
5 Хөтөлбөрийн зорилт,
арга хэмжээний
хэрэгжилтийг
сурталчилах
- 2001-
2004
0.4 0.4 0.4 1.2 - Улсын төсөв
ДҮН 3166.6 4295.9 3372.2 10834.
7
ҮҮНЭЭС Улсын төсөв 307.7 325.7 305.6 939.0
Хөнгөлөлттэй
зээл,тусламж
2858.9 3970.2 3066.6 9895.7
Тайлбар: 1. Ээрмэл, Моннэхмэл ХК-уудийн технологийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд шаардлагатай хөрөнгө нь "Ноолуур" хөтөлбөрт
заасан ээрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зээлийн тооцоонд хамт орсон тул уг тооцоог салбар бүрээр тодруулах зорилггоор "Ноос" дэд
хөтөлбөрт дахин тусгасан болно.
The administrator has disabled public write access.

ЗАСГИЙН ГАЗРЫН 2001,05,23-ны 114 Дугаар тогтоо 3 жил 2 сар ago #6004

  • sambuuu
  • sambuuu's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Junior Boarder
  • Posts: 217
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны 5 дугаар сарын Улаанбаатар
23-ны өдөр хот
Дугаар 114
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
“Арьс, шир” дэд хөтөлбөр
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Арьс, шир” дэд хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрөөр хэрэгжүүлэх
арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. “Арьс, шир” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ
авч, биелэлтэд хяналт тавин ажиллаж, үр дүнг жил бүрийн З дугаар сард багтаан
Засгийн газарт тайлагнаж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, аймаг,
нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан
хөрөнгийг 2002 оноос эхлэн жил бүр улсын төвлөрсөн төсөвт тусган санхүүжүүлж,
гадаад орон, олон улсын зээл, тусламжийн хөрөнгийг татан оролцуулах арга хэмжээ
авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг
нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР
ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД Ч.ГАНЗОРИГ
2
Засгийн газрын 2001оны 114 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
"АРЬС, ШИР" ДЭД ХӨТӨЛБӨР
Нэг. Салбарын өнөөгийн байдал
а/ Түүхий эдийн нөөц
Манай улс 2000 оны байдлаар 6.9 сая ширхэг арьс, ширэн түүхий эд бэлтгэх
нөөцтэй байна. Үүний 49.2 хувь буюу 3.4 сая ширхгийг хонины арьс, 27.5 хувь буюу 1.9
сая ширхгийг ямааны арьс, 10.1 хувь буюу 0.7 сая ширхгийг үхрийн шир, 6.1 хувь
буюу 0.4 сая ширхгийг адуу, тэмээний шир, 1.4 хувь буюу 0.1 сая ширхгийг тарваганы
арьс, 5.4 хувь буюу 0.36 сая ширхгийг бусад төрлийн арьсан түүхий эд эзэлж байна.
2000 оныг 1989 онтой харьцуулахад хонь 458, тэмээ 236 мянган толгойгоор
хорогдож, үхэр 395, адуу 450 мянга, ямаа 5.2 сая толгойгоор өсжээ.
Үүнтэй уялдан түүхий эд бэлтгэлийн хэмжээ 2000 онд 1989 оныхоос 1.4 хувиар,
үүний дотор ямааны арьсных 19, үхрийн ширнийх 33.4, адууны ширнийх 68.6,
тэмээний ширнийх 11.6 хувиар өсөж, хонины арьсных 19.0, тарваганы арьсных 88.7
хувиар буурчээ.
б/ Хүч чадлын ашиглалт
Арьс ширний үйлдвэрийн салбарт 1989 онд арьс, шир боловсруулах, бэлэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн 13 үйлдвэр ажиллаж, жилдээ 610 мянган ширхэг
адуу, үхрийн шир, 4.0 сая ширхэг хонь, ямааны арьс, 1.0 сая ширхэг ангийн үс
боловсруулж, 250 гаруй мянган ширхэг савхин хувцас, 180 мянган ширхэг нэхий
болон тарваган дээл үйлдвэрлэн нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг экспортлож
байв.
2000 онд нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1989 оныхоос 99 хувиар буурчээ.
1990 оноос өнөөг хүртэлх хугацаанд үхрийн шир, хонь, ямааны арьс
боловсруулах чиглэлийн 24, ангийн үс боловсруулах чиглэлийн 4, савхи, нэхий
эдлэлийн 10, бүгд 48 жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулагдаж, жилдээ 7.9 сая
ширхэг төрөл бүрийн арьсанд анхан шатны боловсруулалт хийх хүч чадал
суурилагдсан боловч үйл ажиллагаагаа ямар нэг хэмжээгээр үргэлжлүүлж байгаа
томоохон үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалт 10 хувьд хүрэхгүй байна.
Түүнчлэн анхан шатны боловсруулалтын хүч чадал одоо байгаа түүхий эдийн
нөөцөөс 12.6 хувиар давжээ.
Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд томоохон байр суурь
эзэлж байсан савхин болон үслэг эдлэлийн үйлдвэр, гутлын үйлдвэр, улны ширний
үйлдвэр, үйлдвэрүүдийн хатуу хаягдал боловсруулах зориулалт бүхий халиман
цавууны үйлдвэр, завод ноос угаах үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байна.
в/ Байгаль орчин, экологи
Арьс, шир боловсруулах үйлдвэрүүд нь 30 гаруй төрлийн химийн бодис
ашиглан үйлдвэрлэл явуулдаг, байгаль, экологийн асуудлаар олон нийтийн анхаарлын
төвд байдаг салбарын нэг юм.
Үйлдвэрээс гарсан бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжаар дамжин төвийн
цэвэрлэх байгууламжид очдог. Цэвэрлэх байгууламжийг 1972 онд байгуулснаас хойш
өнөөг хүртэл техник, технологийн шинэчлэлт хийгээгүйгээс уг байгууламжийн
цэвэрлэх чадвар буурч, бохир усны найрлага дахь химийн бодисын хэмжээ стандартын
зөвшөөрөгдөх үзүүлэлтээс давах болов. Тухайлбал: 1999, 2000 онуудад хийсэн
шинжилгээний дүнгийн түүвэр судалгаанаас үзэхэд урьдчилан цэвэрлэсэн бохир усны
найрлага дахь сульфидийн хэмжээ зөвшөөрөгдөх үзүүлэлтээс 1.6, гурван валенттай
хромын хэмжээ 1.3, азотын хэмжээ 10.7 хувиар дээгүүр гарсан нь байгаль орчин,
3
экологид хортой нөлөө үзүүлэхээр байна.
Технологийн бохир усанд Стандартын шаардлагаар 34 үзүүлэлтээр шинжилгээ
хийх ёстой боловч энэ шаардлагыг хангахуйц лаборатори манай улсад байхгүй байгаа
нь усны цэвэрлэгээний түвшинг бүрэн тодорхойлж чадахгүй байна.
Арьс ширний үйлдвэрүүдийн газар доорхи инженерийн шугам, сүлжээний
эзэмшил,харьяалал тодорхойгүйгээс засвар үйлчилгээ олон жилээр хийгдээгүй, улмаар
шугам хоолой элэгдэж, түүний нүх сүвээр шүүрсэн бохир ус хөрсөнд шингэж, хөрс
шимгүй болох, хатах зэрэг гэмтэл үүсэж байна.
Боловсруулах үйлдвэрүүдээс гарсан шар мах, год, ногоон зоргодол их
хэмжээгээр ил задгай хаягдаж, байгаль орчныг бохирдуулж байна.
Ер нь сүүлийн үед олон жижиг аж ахуйн нэгж, түүний дотор гадаадын хөрөнгө
оруулалттай үйлдвэрүүд зориулалтын бус байранд, инженерийн шугам сүлжээгүй газар
арьс ширний анхан шатны боловсруулалтыг хийж байгаа нь байгаль орчныг
хамгаалахад сөрөг нөлөө үзүүлж байгааг анхаарах шаардлагатай байгаа юм.
г/ Ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл
Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нь химийн хорт бодисыг нойтон шалтай
зориулалтын бус байранд түүхий эд, материалын хамт хадгалж байна.
Үүнээс үүдэн ажлын байрны бүсийн агаарын хэм эрүүл ахуйн зөвшөөрөгдөх
дээд хэмжээнээс 3-5 дахин бага, хүйтэн, харьцангуй чийглэг нь 10-25 хувиар их байгаа
явдал мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэхэд хүргэж байна.
Энэ салбарт 2000 оны байдлаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүд жилдээ нэг хүнд
дунджаар 12 мянган төгрөгийн өртөг бүхий хөдөлмөр хамгааллын хувцас, багаж
хэрэгсэл олгожээ. Энэ нь зах зээлийн өнөөгийн ханшаар зөвхөн нэг хос ажлын хувцас
худалдан авах өртөг юм. Үүнээс үзэхэд ажиллагсад амьсгалын болон арьс салстыг
хамгаалах хэрэгсэл хэрэглэх боломж бага, үйлдвэрүүдэд осол, хурц хордлого гарч
болзошгүй байна.
д/ Өрсөлдөх чадвар
Зах зээл дэх Монгол Улсын байр суурь.
Арьс, ширэн түүхий эд нийлүүлж, боловсруулж дэлхийн зах зээлд гаргадаг
улсуудын тоонд Европын Холбооны орнууд, АНУ, Австрали, Шинэ Зеланд, ОХУ,
БНХАУ, Энэтхэг, БНСУ, Монгол Улс багтаж байна.
Дээрх орнууд 2000 онд 85.0 тэрбум америк долларын арьс, ширэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэсний 37.3 хувийг АНУ, 37.0 хувийг Европын Холбооны орнууд, 10 хувийг
Австрали, үлдсэн хувийг Шинэ Зеланд, ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол Улс эзэлж байна.
Харин экспортын хувьд БНХАУ, Энэтхэг Улс, АНУ, Бразиль, Итали, БНСУлс
тэргүүлж байна.
Зүүн өмнөд Азийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр тухайн тивийн орнуудаас
экспортлох түүхий эдийн хэмжээ 1995-1998 онуудад 23-32 хувиар буурсан байхад
манай улсын хувьд энэ нь 2000 онд 1989 оныхоос 37.7, үүнээс боловсруулаагүй хонины
арьсны экспорт 92.0, ямааны арьсны экспорт 64.5, үхрийн ширний экспорт 89.3 хувиар
өсжээ.
Үүнтэй уялдан түүхий эдийн боловсруулалтын түвшин 2000 онд 1989 оныхоос
86.4 хувиар буурсан дүн гарч байна.
Монголын арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт 1995 онд 3.8 сая ам.доллар
байсан бол 2000 онд 3.2 сая ам.доллар болж бэлэн бүтээгдэхүүний экспорт 15.8 хувиар
буурчээ.
Бүтээгдэхүүний чанарын түвшин
Арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрийн зориулалт
өөрчлөгдөж, түүхий эдэд газар дээр нь чанарын хамгаалалт хийх явдал үгүй болсон
4
байна.
Түүхий эд бэлтгэлийн нэгдсэн систем задран унасан нь арьсны амьдын болон
бэлтгэлийн гэмтлийг нэмэгдүүлэх боллоо.
Хонь, ямааны арьсны амьдын гэмтэл 2000 онд 1992 оныхоос 2 дахин, түүхий
эдийн бэлтгэлийн үед гардаг механик гэмтэл 17.8 хувиар өсжээ.
Том мал, бодын ширийг хүндийн жингээр бус уртын хэмжээгээр авдаг
стандартын бус арга давамгайлах болж, ширний талбайг ихэсгэх зорилгоор зүсэж
хэрчих, сунгах, татах зэргээр хөрсөнд механик гэмтэл үүсгэх болов.
Мал хувьд шилжиж малын өвчин, эмгэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх
ажиллагаа орхигдсон нь арьс, ширэн түүхий эдийн чанар муудах, амьдын гэмтэл
ихсэхэд нөлөөлж байна. Манай улсын хувьд арьс, ширэн түүхий эдийн амьдын болон
механик гэмтэл бусад орныхоос харьцангуй их, талбайн ашиглалт муу байна.
Арьс, ширэн эдлэлийн чанар нь түүхий эд болон боловсруулалтад ашиглаж буй
химийн бодис, материалын чанараас шууд хамаардаг. Боловсруулах үйлдвэрүүдийн
санхүү, эдийн засгийн чадавхи сулаас өндөр чанартай, олон улсын стандартад нийцсэн
химийн материал, бодис худалдан авч үйлдвэрлэлд ашиглах боломж бага байна.
2000 онд 16.9 мянган америк долларын химийн бодис, материалыг гадаадаас
худалдан авсны 45.0 хувийг БНХАУ, 29.6 хувийг БНСУ, 25.4 хувийг бусад орноос
импортолжээ. Үүнээс үзэхэд дэлхийн зах зээлд нэр хүндтэй химийн үйлдвэрүүдийн
бүтээгдэхүүнийг манай улс ашиглаагүй байна.
Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанар, техник,
технологийн түвшин, менежментийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
зорилгоор хэрэгжүүлж буй "Жижиг, дунд үйлдвэрт зөвлөлгөө өгөх алба" төслийн
хүрээнд "Булигаар", "Монгол шевро" болон зарим жижиг, дунд үйлдвэрүүд дээр хийсэн
бүтээгдэхүүний чанар сайжруулах туршилтын ажлын үр дүнгээс үзэхэд сайн чанарын
химийн бодис ашиглан технологийн горимыг чандлан мөрдөж үйлдвэрлэл явуулбал
монголын арьсан бүтээгдэхүүний чанар олон улсын стандартад нийцэх боломж байна.
Гэвч боловсруулсан зарим нэр төрлийн арьсны өнгө янзалгаа, будгийн тогтвор,
олон нугаралт зэрэг үзүүлэлт тэр бүр зах зээлийн шаардлага хангахгүй тал байна.
Бүтээгдэхүүний зах зээл
Дэлхийн арьс, шир боловсруулах салбарын үйлдвэрүүд арьс, ширийг
автомашин, мебель, гутал, хувцас, жижиг эдлэл, гоёлын бүтээгдэхүүн хийхэд зориулан
боловсруулж байна. Ялангуяа Европын орнууд, түүний дотор ХБНГУ, Азийн орнуудаас
Япон Улс мебелийн, Итали Улс гутлын, БНСУлс хувцасны зориулалттай арьс
боловсруулахад тэргүүлэх байр эзлэх болов.
Монгол Улс арьс, ширийг гутлын их бие, ул, бэлэн хувцасны зориулалтаар
боловсруулж байна.
Арьс, ширэн эдлэлийг бүтээгдэхүүний чанарын түвшингээр нь дээд, дунд, доод
гэж ангилдаг. Дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орнуудын тоонд Итали, ХБНГУ,
АНУ, Япон Улс багтах бөгөөд дунд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орнуудад
БНСУ зэрэг Азийн орнууд орж байна. 1990 оны түвшинд манай улс дунд зэргийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орнуудын эгнээнд байсан бөгөөд одоогоор доод түвшинд
шилжин орох хандлага бий болоод байна.
Манай улсын түүхий эдийн нөөц, төрөл, чанар, онцлогоос үзэхэд хувцасны
зориулалтын арьсны үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх нь илүү үр дүнтэй байна.
Монгол хонь, ямааны арьс нь хувцасны савхи үйлдвэрлэхэд илүү тохиромжтой,
дэлхийн зах зээлд жилд 60.0-70.0 сая ширхэг энэ төрлийн боловсруулсан арьсны
хэрэгцээ байдаг. Монгол улс дээрх хэрэгцээний 11.4-13.3 хувийг үйлдвэрлэх
боломжтой байна.
5
Үйлдвэр, аж ахуйн нэгжийн санхүү, эдийн засгийн чадавхи 1990 оноос хойш
салбарын үйлдвэрүүдийн 90 гаруй хувь нь хувьд шилжсэн хэдий ч манай улсын банк,
санхүүгийн системийн хямрал үйлдвэрлэгчдэд хүчтэй нөлөө үзүүлэв.
Банкны зээл хомс, хүү өндөр, хугацаа богино байгаагаас шалтгаалан үйлдвэрлэл
явуулах, техник, технологийг шинэчлэх боломж бага байв. Түүхий эдээ худалдан авах
чадваргүй болсны зэрэгцээ дотоодын зах зээлийг импортын бараа, бүтээгдэхүүн эзэлж,
бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1990 оноос өнөөг хүртэл жилээс жилд буурч байлаа.
Хоёр. Арьс, ширний үйлдвэрийн салбарын эрхэм зорилго, хөгжлийн стратеги
Арьс, ширний үйлдвэрийн салбарын эрхэм зорилго нь байнгын нөхөн
сэргээгддэг түүхий эдийг түүний бүтэц, чанар, онцлогт тохирсон, экологид халгүй,
дэвшилтэт технологиор иж бүрэн боловсруулж, бүтээгдэхүүний чанарыг олон улсын
зах зээлийн шаардлагад нийцүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар салбарын
тогтвортой хөгжлийг хангахад оршино.
Эрхэм зорилгыг хэрэгжүүлэх арьс, ширний салбарын үйлдвэрийн хөгжлийн
стратеги нь дараахь чиглэлээс тогтоно:
а/бодлогын сонголтоор хөгжүүлэх үйлдвэр;
б/зах зээлийн сонголтоор хөгжүүлэх үйлдвэр.
Бодлогын сонголтоор хөгжүүлэх үйлдвэрт боловсруулах, хоёрдогч түүхий эд
ашиглах үйлдвэр, зах зээлийн сонголтоор хөгжүүлэх үйлдвэрт эцсийн бэлэн
бүтээгдэхүүний үйлдвэр орно.
Хөгжлийн стратегийн ойрын хугацааны зорилт нь "Арьс, шир" дэд хөтөлбөрийн
хүрээнд 2001-2004 онд хэрэгжүүлэх арга хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд хэтийн
хөгжлийн чиглэл нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэх бодлого
байна.
Гурав. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл
1. "Арьс, шир" дэд хөтөлбөрийг боловсруулах үндэслэл нь Монгол Улсын
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг
хөгжүүлэх үндсэн чиглэл, "Аж үйлдвэрийг сэргээх, хөгжүүлэх" Засгийн газрын
бодлого, "Шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх Засгийн газрын
хөтөлбөр" болно.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2. Хөтөлбөрийн зорилго нь арьс, ширний үйлдвэрийн салбарын хөгжлийн эрхэм
зорилго, хөгжлийн стратегитай уялдуулан хүч чадлын ашиглалтыг дэс дараатай
нэмэгдүүлж, салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
3. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь зорилтыг шийдвэрлэнэ.
Үүнд:
а/түүхий эдийн чанарыг сайжруулах зорилгоор "Арьс, шир" дэд хөтөлбөрийг
"Малын эрүүл мэнд", "Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах"
хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх;
б/түүхий эд бэлтгэлийг ноос, ноолуур, мах боловсруулах үйлдвэрүүдтэй
хоршин зохион байгуулж, Бөөний худалдаа сүлжээгээр түүхий эд бэлтгэх систем
тогтоох;
в/үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалтыг дээшлүүлж, тогтвортой ажиллагааг
хангах эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх;
г/салбарын үйлдвэрүүдийн менежментийг сайжруулах, техник, технологийг
шинэчлэх, түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, бүтээгдэхүүний
чанарыг олон улсын зах зээлийн шаардлагад нийцүүлэх замаар үйлдвэрлэл, экспортыг
нэмэгдүүлж, салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах;
6
д/байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй технологийг үйлдвэрлэлд
нэвтрүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь төр болон салбарын мэргэжлийн
холбоод, шинжлэх ухаан, төрийн бус байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнес
эрхлэгчдийн хамтын ажиллагаа юм.
5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ салбарын эрхэм зорилго, зах зээлийн хөгжлийн
чиг хандлагатай уялдуулан дараахь зарчмыг баримтална. Үүнд:
а/малын элдэв паразит халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг
эрчимжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарын байгууллагуудтай хамтран ажиллах, мах
болон арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн уялдааг хөгжүүлэх, түүхий эдийн
чанарын хамгаалалтыг технологийн дагуу хийх ажлыг зохион байгуулах замаар түүхий
эдийн чанарыг сайжруулах;
б/төвлөрсөн цэвэрлэх байгууламж, дэд бүтцийг түшиглэн анхан шатны
боловсруулалтын чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлэх;
в/гутал, хувцасны зориулалттай арьс, шир боловсруулах чиглэлээр урьд өмнө
бий болсон хүч чадлын ашиглалтыг дээшлүүлэх;
г/арьс, ширэн бүтээгдэхүүний зах зээлийн тандалт судалгааг өргөжүүлж, түүнд
үндэслэн шинэ нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг
нэмэгдүүлэх;
д/түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалтын хэлхээг ашиглаж
бүтээгдэхүүний чанарт тохирсон зах зээлийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, үйлдвэр,
аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг түүхий эдээ бүрэн боловсруулахад
чиглүүлэх.
Зургаа. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
6. Хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээг хавсралтаар үзүүлэв.
7. Эдгээр арга хэмжээ нь хөтөлбөрийн нэг болон хоёрдугаар үе шатны зорилтыг
хэрэгжүүлэхэд чиглэх бөгөөд гуравдугаар үе шатны зорилтыг тухайн үеийн нөхцөлд
тохируулан боловсруулж, холбогдох арга хэмжээг тодотгох замаар хөтөлбөрийн
зорилтын хэрэгжилтийг хангана.
Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт
8. Хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангах арга хэмжээг Монгол Улсын
эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгах замаар
улсын хэмжээнд Үйлдвэр, худалдааны сайдын, орон нутагт аймаг, нийслэлийн Засаг
даргын удирдлагын дор зохион байгуулна.
9. Хөтөлбөрт заасан арга хэмжээг холбогдох яам, байгууллагын удирдах хүмүүс
хариуцан хэрэгжүүлэх бөгөөд биелэлтэд нь Үйлдвэр, худалдааны сайд хяналт тавина.
10. Үйлдвэр, худалдааны сайд нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний
биелэлтийг холбогдох байгууллагуудаас улирал тутам авч нэгтгэн үр дүнг жил бүрийн
3 дугаар сард Засгийн газарт тайлагнана.
11. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үйлдвэр, худалдааны сайд нь
холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж
болно.
Найм. Хөтөлбөрийн санхүүжилт
12. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дор дурдсан санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
а/улсын төсөв;
7
б/орон нутгийн төсөв;
в/гадаад орон,олон улсын байгууллагын зээл,тусламж;
г/үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрийн хөрөнгө;
д/бусад.
Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
13. Хөтөлбөрийг 2001-2010 онуудад дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат 2001-2003. Салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж,
боловсруулах үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалтыг дээшлүүлэн үйлдвэрлэлийг
хэвийн өсөлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх.
Хоёрдугаар үе шат 2004-2006. Түүхий эд, хагас бэлэн бүтээгдэхүүний
боловсруулалтын түвшинг ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэс
дараатай нэмэгдүүлэх.
Гуравдугаар үе шат 2007-2010. Арьс, ширэн түүхий эдийн нөөцийг бүрэн
ашиглах, бүтээгдэхүүний чанарыг олон улсын зах зээлийн түвшинд хүргэх, байгаль
орчинд халгүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, экологийн хувьд цэвэр
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлж,
салбарын хөгжлийн стратегийн эрхэм зорилгыг хангах.
Арав. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээс гарах үр дүн
14. Хөтөлбөрийн нэг болон хоёрдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлснээр
дараахь үр дүнд хүрнэ:
а/арьс, ширний салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2004 он гэхэд 1999
оныхоос дунджаар 24.0 хувиас доошгүй өсөх;
б/боловсруулсан арьс, шир, бэлэн бүтээгдэхүүний экспорт 2004 онд 1999
оныхоос 30, улсын нийт экспортод тус салбарын эзлэх хувь 38 хувиас доошгүйгээр тус
тус нэмэгдэх;
в/боловсруулах үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалт 27.6, эцсийн
бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалт 20.0 хувиар өсөж, салбарын
хэмжээнд ажилгүйдэл 23.8 хувиар буурах.
оОо
The administrator has disabled public write access.

Re: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 3 жил 2 сар ago #6005

  • sambuuu
  • sambuuu's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Junior Boarder
  • Posts: 217
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 3 дугаар Улаанбаатар
сарын 12-ны өдөр Дугаар 70 хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Улсын сайн малчин шалгаруулах журам”-ыг 1 дүгээр хавсралт ёсоор, “Улсын
тэргүүний малчдын бүлэг шалгаруулах журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор, “Улсын
тэргүүний фермер шалгаруулах журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор, “Улсын тэргүүний
тариаланч хамт олон, Улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам”-ыг 4 дүгээр хавсралтын
ёсоор тус тус баталж, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2. Улсын сайн малчин, улсын тэргүүний малчдын бүлэг, Улсын тэргүүний фермер,
Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын тэргүүний тариаланчийг шагнахад шаардагдах
хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2001 оны
7 дугаар сарын 4-ний өдрийн 150 дугаар тогтоол, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”
Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 219 дүгээр тогтоол, “Журамд өөрчлөлт
оруулах тухай” Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоол,
“Журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 9
дүгээр тогтоол, “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын
тэргүүний тариаланч” шалгаруулах тухай Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 12-ны
өдрийн 9 дүгээр тогтоол, “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”,
“Улсын тэргүүний тариаланч” шалгаруулах журамд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын
2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаар тогтоолыг 2009 оны 3 дугаар сарын 1-ний
өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН
ҮЙЛДВЭРИЙН САЙД Т.БАДАМЖУНАЙ
Засгийн газрын 2009 оны 70 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
УЛСЫН САЙН МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын
ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөх болон нийгэмд
оруулж байгаа малчдын хувь нэмрийг үнэлж урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 15 хүртэлх малчныг
сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн “Улсын сайн малчин”-аар жил бүр
шалгаруулна.
3. “Улсын сайн малчин" цол, шагнал олгох асуудлыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан
төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл
4. “Улсын сайн малчин”-аар тодорхойлогдож байгаа малчин дараахь нийтлэг шаардлага
хангасан байна:
4.1. мал сүргээ даатгалд хамруулан холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар,
хураамжийг тогтмол төлсөн байх;
4.2. малгүй өрхийг малжуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл
эрхлэх зэргээр шинээр ажлын байр бий болгон өрхийн орлогыг нэмэгдүүлж, хөдөөд ядуурлыг
бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байх;
4.3. мал сүргээ эрүүлжүүлэх, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга
хэмжээнд бүрэн хамруулан эрүүл сүрэгтэй болсон байх;
4.4. мал бүр нь хувийн дугаар, эсхүл тамгатай, үржилд ашиглаж байгаа малын анги,
ашиг шимийн гарц, чанар нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон байх;
4.5. үржлийн албаны болон хэрэглэгчийн захиалгаар үржлийн мал бойжуулж худалдсан
байх;
4.6. өөрийн мал маллагааны арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх талаар
санаачилга гарган ажиллаж 2-оос доошгүй шавь малчинтай болсон байх;
4.7. малчин өрхийн хүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамрагдаж
шимтгэлийг нь тогтмол төлсөн байх.
5. “Улсын сайн малчин"-аар тодорхойлогдох малчин дор дурдсан шалгуур үзүүлэлт
хангасан байна:
5.1. бодод шилжүүлснээр 150-иас доошгүй малтай, сүүлийн 3 жил дараалан хорогдол
гаргаагүй байх;
5.2. хээлтэгч малаа жил бүр тогтвортой өсгөж, түүний нийт сүрэгт эзлэх хувийн жин бог
малд 55, бод малд 40-өөс доошгүй хувьд хүрсэн байх;
5.3. оны эхний 100 хээлтэгч мал тутмаас бойжуулсан төлийн тоо тухайн жилийн улсын
дунджаас илүү, сүүлийн гурван жил дараалан өссөн байхаас гадна хээлтэгч тутмаас төл
бойжуулсан байх;
5.4. мал үржүүлгийн ажилд орчин үеийн дэвшилтэт арга технологийг хэрэглэж, жил бүр
үйлдвэрлэсэн махны хэмжээ нь хонин толгойд шилжүүлсэн оны эхний нэг мал тутмаар
тооцоход жил бүр нэмэгдсэн байх;
5.5. нэг малаас ашигласан ашиг шимийн гарц нь тухайн үүлдэр, омгийн ашиг шимийн
дундаж үзүүлэлтээс дээгүүр, үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгч нь орон нутгийн мал
үржлийн нэгж, албаар баталгаажсан байх;
5.6. нийт сүрэгт эзлэх ямааны тоо өндөр уул, говийн алтай муж бүсээс бусад муж, бүсэд
25.0 хувиас ихгүй байх;
5.7. ойт хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд
20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг өвстэй тэнцэхүйц хадлан, гар тэжээл, өвсөн
дарш, хүчит тэжээлийг жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;
5.8. тухайн нутагт үе залгамжлан мал маллаж байгаа, бэлчээр нутгийн маргаангүй,
малын тоо нь бэлчээрийн даац, багтаамжаас хэтрээгүй, өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэр дэх
булаг, шандын эхийг хашиж хамгаалсан, бэлчээрийг талхагдлаас хамгаалах арга хэмжээ авсан
байх;
5.9. малаа үржилд худалдах, аж ахуйн хэрэгцээнд борлуулах, ажлын байр шинээр бий
болгох зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулсан байх;
5.10. өөрийн өмчлөл, эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаатай, худаг, уст цэгтэй,
түүнийгээ засч тохижуулсан байх.
Гурав. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах зарчим
6. Аймаг, нийслэлийн сайн малчин болсноос хойш хоёроос доошгүй жил тогтвортой
амжилт гаргаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан малчныг "Улсын
сайн малчин" цол, шагнал олгуулахаар тодорхойлно.
7. “Улсын сайн малчин”-аар тодорхойлох малчны талаархи асуудлыг баг, хорооны
иргэдийн Нийтийн Хурал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаар
хэлэлцэн 2 хүртэл малчныг шалгаруулан тодорхойлно.
8. Тодорхойлолт, бусад баталгаажсан бичиг баримтыг аймаг, нийслэлийн Засаг даргын
Тамгын газар хянан үзэж, шаардлагатай бол газар дээр нь шалгаж, аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн хамгийн өндөр үзүүлэлттэй
3 хүртэл малчныг "Улсын сайн малчин"-аар шалгаруулахаар бичиг баримтыг нь шалган
баталгаажуулж, жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан
төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
9. “Улсын сайн малчин”-аар шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь бичиг баримтыг
бүрдүүлсэн байна:
9.1. малчны товч анкет (энэхүү журмын 1 дүгээр хавсралт);
9.2. ажлын үзүүлэлт (энэхүү журмын 2 дугаар хавсралт);
9.3. баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл;
9.4. сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
тогтоол, санал дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт;
9.5. холбогдох байгууллагаас гаргасан баталгаа, тодорхойлолт (энэхүү журмын 3 дугаар
хавсралт);
9.6. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас газар дээр нь шалгасан дүгнэлт.
10. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын
сайн малчин цол олгуулахаар бүрдүүлж ирүүлсэн тодорхойлолт, материалыг хянан үзэж
шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана. Энэ журмын шаардлага,
шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий 15 хүртэл малчны, үүний дотор
нэгээс доошгүй тэмээчний материалыг сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, саналаа
Засгийн газарт оруулна.
11. Малын тоо, бүтээгдэхүүний дүнд худалдан авсан болон өр төлбөр, бэлгэнд авсан
мал, бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.
12. “Улсын сайн малчин”-аар зөвхөн нэг удаа шагнана. “Улсын сайн малчин” шагналыг
Улсын аварга малчинтай адилтган үзэх тул урьд нь ийм шагнал авсан малчныг дахин
шалгаруулахгүй.
Дөрөв. Шагнал олгох
13. “Улсын сайн малчин” тус бүрийг “Улсын сайн малчин”-ы цолны үнэмлэх, энгэрийн
тэмдэг, дурсгалын мөнгөн цар, 1.0 (нэг) сая төгрөгөөр шагнана. Үнэмлэх, энгэрийн тэмдэг,
дурсгалын мөнгөн цар хийлгэх, худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.
14. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө Засгийн
газрын төлөөлөгч газар дээр нь гардуулна.
“Улсын сайн малчин шалгаруулах
журам”-ын 1 дүгээр хавсралт
"УЛСЫН САЙН МАЛЧИН"-ААР ТОДОРХОЙЛЖ
БАЙГАА МАЛЧНЫ ТОВЧ АНКЕТ
он сар өдөр
1
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр
2
Ургийн овог
3
Эцгийн /эх/ нэр
4
Нэр
5
Төрсөн он, нас, хүйс
6
Боловсрол
7
Ам бүлийн гишүүдийн тоо, тэдний эрхэлж байгаа ажил
8
Улсад ажилласан нийт хугацаа, хийж байсан ажил
9 Малчнаар ажилласан хугацаа
10
Төр, засгаас авсан шагнал, огноо
11
Аймгийн сайн малчнаар шалгарсан он, үнэмлэхийн дугаар
Цээж зураг
/6х4/-ийн
хэмжээтэй
“Улсын сайн малчин шалгаруулах
журам”-ын 2 дугаар хавсралт
"УЛСЫН САЙН МАЛЧИН"-ААР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА
..............АЙМГИЙН ............СУМЫН МАЛЧИН
........... -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
он сар өдөр
Үзүүлэлт Малын төрөл Онууд
.. он .. он .. он
Нэг. Малын төрөл, тоо
Малын үүлдэр омог
1. Оны эхний мал /бодод
шилжүүлснээр/
Бүгд
2. Оны эхний мал Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
3. Хээлтэгч Бүгд
Үүнээс: Ингэ
Гүү
Үнээ
Эм хонь
Эм ямаа
4. Хээлтүүлэгч Бүгд
Үүнээс: Буур
Азрага
Бух
Хуц
Ухна
5. Бойжуулсан төл Бүгд
Үүнээс: Ботго
Унага
Тугал
Хурга
Ишиг
6. Зах зээлд борлуулсан мал Бүгд
Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
7. Үржилд худалдсан мал Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
8. Малжуулахад өгсөн мал Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
9. Зүй бусаар хорогдсон мал Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
10. Өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн
мал
Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
11. Оны эцэст тоологдсон мал Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
12. Оны эцэст байгаа хээлтэгч Бүгд
Үүнээс: Ингэ
Гүү
Үнээ
Эм хонь
Эм ямаа
13. Хээлтүүлэгчийн тохироо
Буур
Азрага
Бух
Хуц
Ухна
Хоёр. Ашиг шим ашиглалтын байдал
14. Оны эхний нэг малаас
үйлдвэрлэсэн мах /кг амьдын
жингээр/
Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
15. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт Тэмээний ноос, кг
Хонины ноос, кг
Ямааны ноолуур, кг
Мах үйлдвэрлэл кг
Сүү,литр
16.Бүтээгдэхүүнээс олсон нийт
орлого /мянган төгрөг/ Үүнээс:
Бүгд
Мал борлуулснаас
Махнаас
Ноос, ноолуураас
Сүүнээс
Арьс, ширнээс
Бусад
17.Өөрийн хүчээр бэлтгэсэн тэжээл,
тн
Өвс
Гар тэжээл
Хужир, шүү
18. Хадлангийн талбай Талбайн хэмжээ, м2
Авсан ургац, тн
19.Хашаа, худаг
Хашааны тоо
Багтаамж м3
Худгийн тоо
Хүчин чадал л/сек
20. Хөрөнгө оруулалт мян.төгрөг
21. Татвар төлөлт Төгрөгөөр
22. Малын даатгал Даатгуулсан малын тоо
Төлсөн хураамж
23 Эрүүл мэндийн даатгал Төгрөгөөр
24.Нийгмийн даатгалын шимтгэл Төгрөгөөр
Тайлбар: Дээрх үзүүлэлтүүдийг улсын тооллого, бусад холбогдох материалыг үндэслэн
баталгаажуулна.
аймаг /нийслэл/-ийн
сум /дүүрэг/-ын
баг /хороо/- ны
Засаг дарга
Хөдөө аж ахуйн мэргэжилтэн
“Улсын сайн малчин шалгаруулах
журам”-ын 3 дугаар хавсралт
“УЛСЫН САЙН МАЛЧИН"-ААР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА ........АЙМАГ
(НИЙСЛЭЛ)-ИЙН......СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ............ЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ,
ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА
он сар өдөр
№ Баталгаа гаргасан
байгууллага, албан тушаалтан
Журмын
баталгаажуулах
үзүүлэлт
Баталгааны
материалын он,
сар, өдөр, дугаар
Гарын үсэг,
тэмдэг
1 Сум, дүүргийн Засаг дарга 4.1, 4.2, 4.6, 4.7, 5.1,
5.2, 5.3, 5.4, 5.6, 5.7,
5.8, 5.9, 5.10, 5.11
2 Сум, дүүргийн мал аж ахуйн
асуудал хариуцсан ажилтан,
мал эмнэлэг, үржлийн ажил
үйлчилгээний нэгж, орон
нутгийн мал эмнэлэг, үржлийн
улсын хяналтын байцаагч
4.3, 4.4, 4.5, 5.4, 5.5,
5.6
3 Сум, дүүргийн татвар,
даатгалын алба
4.1, 4.7
4 Баг, хорооны Засаг дарга 4.2, 4.6, 5.7, 5.8, 5.9,
5.11
5 Хуулийн байгууллага Гэмт хэрэг, хэв
журмын зөрчилтэй
эсэх
Тайлбар:
1.Холбогдох баримтыг хавсаргаагүй бол баталгаа хүчингүйд тооцогдоно.
2. Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр тус, тусад нь баталгаа гаргана.
сум/дүүрэг/-ын
Засаг дарга
Засгийн газрын 2009 оны 70 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН БҮЛЭГ
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, бэлчээрийг зохистой
ашиглах, хөдөөд ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах болон нийгэмд оруулж байгаа
малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо, хамтлаг /цаашид “малчдын бүлэг” гэх/-ийн хувь нэмрийг
үнэлэн урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 3 хүртэлх малчдын
бүлгийг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн “Улсын тэргүүний малчдын
бүлэг”-ээр жил бүр шалгаруулна.
3. “Улсын тэргүүний малчдын бүлэг”-ийг шалгаруулан шагнах асуудлыг хөдөө аж
ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар
шийдвэрлэнэ.
Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл
4. “Улсын тэргүүний малчдын бүлэг”-ээр тодорхойлогдож байгаа малчдын бүлэг нь
дараахь нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан байна:
4.1. малчдын бүлгийн үйл ажиллагаа нь тогтмолжсон, албан ёсны бүртгэлтэй байх;
4.2. хээлтэгчийн тоо тогтвортой нэмэгдэж, нийт сүрэгт эзлэх хувийн жин бог малд 52,
бод малд 35-аас доошгүй хувьд хүрсэн байх;
4.3. оны эхний 100 хээлтэгч мал тутмаас бойжуулсан төлийн тоо тухайн жилийн улсын
дунджаас илүү байх;
4.4. мал үржүүлгийн ажилд орчин үеийн дэвшилтэт арга технологийг хэрэглэж,
дунджаар хонин толгойд шилжүүлснээр тооцоход малчдын бүлгийн оны эхний нэг малаас
үйлдвэрлэсэн мах жил дараалан өссөн байх;
4.5. нэг малаас ашигласан ашиг шимийн гарц нь бүлгийн дунджаар тухайн үүлдэр,
омгийн малын ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр, үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгч
нь орон нутгийн мал үржлийн нэгж, албаар баталгаажсан байх;
4.6. өндөр уул, говийн алтай муж бүс нутгаас бусад муж, бүсэд нийт сүрэгт эзлэх
ямааны тоо 25.0 хувиас ихгүй байх;
4.7. мал сүргээ төрөлжүүлэн үржүүлэхийн зэрэгцээ эрүүлжүүлж, халдварт, паразиттах
өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулан эрүүл сүрэгтэй болсон байх;
4.8. үржилд ашиглаж байгаа мал бүр нь хувийн дугаартай, эсхүл тамгатай, малын анги,
ашиг шимийн гарц, чанар нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон байх;
4.9. мал сүргийг байгалийн эрсдлээс хамгаалах зорилгоор хүрэлцэхүйц хэмжээний өвс,
тэжээлийг бүлгийн гишүүд жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;
4.10. бүлгийн гишүүдийн малын тоо бэлчээрийн даац багтаамжаас хэтрээгүй, Газрын
тухай хуульд заасны дагуу бэлчээрийг гэрээгээр ашиглахаар шийдвэр гаргуулсан, газрын
зөрчилгүй, бэлчээрийг сэргээн сайжруулах, талхагдлаас хамгаалахад хөрөнгө оруулалт хийж үр
дүнд хүрсэн байх;
4.11. өвөлжөө, хаваржааны ойролцоо 10–аас доошгүй га хадлангийн талбайг хаших,
услах, цас, мөс, борооны ус тогтоох, бордох, нэг болон олон наст ургамлын үр тариалах зэргээр
ашиглалтыг сайжруулж ургацыг нэмэгдүүлсэн байх;
4.12. мал аж ахуйгаас бусад чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа (жимс, жимсгэнэ,
төмс, хүнсний ногоо, гар урлал, оёдол гэх мэт) явуулж гишүүдийн өрхийн орлого, амьжиргааны
түвшинг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан байх;
4.13. малаа үржилд худалдах, аж ахуйн хэрэгцээнд борлуулах, ажлын байр шинээр бий
болгох зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулж, малын тоог тогтвортой байлгаж, чанарыг нь
сайжруулахад хөрөнгө оруулалт хийсэн байх;
4.14. жил бүр бүлгийн гишүүдийн хүчээр өвөлжөө, хаваржааны хашаа, хороо, худаг, уст
цэгийг засварлан тохижуулж, шинээр барьж байгуулах ажлыг хийж заншсан байх;
4.15. бүлгийн гишүүд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамрагдаж,
шимтгэлийг нь тогтмол төлсөн байх;
4.16. бүлгийн гишүүдийн дундын өмчлөлийн сан бий болгосон, түүнийгээ арвижуулах
талаар үр дүнтэй ажилласан байх.
Гурав. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах зарчим
5. Аймаг, нийслэлийн тэргүүний малчдын бүлэг болсноос хойш хоёроос доошгүй жил
амжилтаа тогтвортой хадгалан ажиллаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг
хангасан малчдын бүлгийг “Улсын тэргүүний малчдын бүлэг”-ээр шалгаруулахаар
тодорхойлно.
6. ”Улсын тэргүүний малчдын бүлэг”-ээр тодорхойлох материалыг сум, дүүргийн Засаг
даргын Тамгын газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар
хэлэлцүүлж, тодорхойлолт, холбогдох материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын
газарт хүргүүлнэ.
7. Тодорхойлолт, баталгаажсан бусад бичиг баримтыг аймаг, нийслэлийн Засаг даргын
Тамгын газар хянан үзэж, шаардлагатай бол газар дээр нь шалгаж, аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн хамгийн өндөр үзүүлэлттэй
малчдын 1 бүлгийг ”Улсын тэргүүний малчдын бүлэг”-ээр шалгаруулахаар бичиг баримтыг нь
бүрдүүлэн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны
төв байгууллагад хүргүүлнэ.
8. ”Улсын тэргүүний малчдын бүлэг”-ээр шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь
бичиг баримтыг бүрдүүлсэн байна:
8.1. малчдын бүлгийн тодорхойлолт (энэхүү журмын 1 дүгээр хавсралт);
8.2. ажлын үзүүлэлт (энэхүү журмын 2 дугаар хавсралт);
8.3. сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
тогтоол, санал дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт;
8.4. холбогдох байгууллагаас гаргасан баталгаа, тодорхойлолт (энэхүү журмын 3 дугаар
хавсралт);
8.5. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас газар дээр нь шалгасан дүгнэлт.
9. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Улсын
тэргүүний малчдын бүлгээр шалгаруулахаар ирүүлсэн тодорхойлолт, материалыг хянан үзэж,
шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана. Энэхүү журмын шаардлага,
шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий 3 хүртэлх малчдын бүлгийн
материалыг сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн саналаа Засгийн газарт оруулна.
10. Малын тоо, бүтээгдэхүүний дүнд худалдан авсан болон өр төлбөр, бэлгэнд авсан
мал, бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.
11. Малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо, хамтлагийг “Улсын тэргүүний малчдын бүлэг”-
ээр зөвхөн нэг удаа шагнана.
Дөрөв. Шагнал олгох
12. “Улсын тэргүүний малчдын бүлэг” тус бүрийг өргөмжлөл, дурсгалын цом, 3.0
(гурван) сая төгрөгөөр шагнана. Өргөмжлөл, дурсгалын цом худалдан авах хөрөнгийг мөнгөн
шагналаас нь санхүүжүүлнэ.
13. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө Засгийн
газрын төлөөлөгч газар дээр нь гардуулна.
“Улсын тэргүүний малчдын бүлэг шалгаруулах
журам”-ын 1 дүгээр хавсралт
“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧНЫ БҮЛЭГ”
/НӨХӨРЛӨЛ, ХОРШОО, ХАМТЛАГ/-ЭЭР ТОДОРХОЙЛЖ
БАЙГАА МАЛЧДЫН БҮЛГИЙН ТОДОРХОЙЛОЛТ
он сар өдөр
1
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр
2 Бүлэг, нөхөрлөл, хоршоо,хамтлагийн нэр
3
Байгуулагдсан огноо
4
Улсын бүртгэлийн дугаар
5
Регистрийн дугаар
6
Гишүүдийн тоо
7
Явуулж байгаа үйл ажиллагааны чиглэл
8
Дундын өмчлөлийн сангийн хуримтлал /сая.төг/
9
Төр, засгаас авсан шагнал, огноо
10
Аймаг, нийслэлийн тэргүүний малчны бүлгээр
шалгарсан он, үнэмлэхийн дугаар
“Улсын тэргүүний малчдын бүлэг шалгаруулах
журам”-ын 2 дугаар хавсралт
“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН БҮЛЭГ”-ЭЭР ТОДОРХОЙЛЖ
БАЙГАА............АЙМГИЙН ...........СУМЫН .......
МАЛЧДЫН БҮЛГИЙН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
он сар өдөр
Үзүүлэлт Малын төрөл Онууд
.. он .. он .. он
Нэг. Малын төрөл, тоо,
малын үүлдэр омог,
1. Оны эхний мал /бодод шилжүүлснээр/ Бүгд
2. Оны эхний мал Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
3. Хээлтэгч Бүгд
Үүнээс: Ингэ
Гүү
Үнээ
Эм хонь
Эм ямаа
4. Хээлтүүлэгч Бүгд
Үүнээс: Буур
Азрага
Бух
Хуц
Ухна
5. Бойжуулсан төл Бүгд
Үүнээс: Ботго
Унага
Тугал
Хурга
Ишиг
6. Зах зээлд борлуулсан мал Бүгд
Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
7. Үржилд худалдсан мал Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
8. Малжуулахад өгсөн мал Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
9. Зүй бусаар хорогдсон мал Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
10. Өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн мал Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
11. Оны эцэст тоологдсон мал Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
12. Цөм сүргийн малын тоо Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
13. Оны эцэст байгаа хээлтэгч Бүгд
Үүнээс: Ингэ
Гүү
Үнээ
Эм хонь
Эм ямаа
14. Хээлтүүлэгчийн тохироо
Буур
Азрага
Бух
Хуц
Ухна
Хоёр. Ашиг шим ашиглалтын байдал (бүлэг, нөхөрлөлийн дунджаар)
15. Оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн
мах /кг, нядалгын жингээр/
Бүгд
Үүнээс: Тэмээ
Адуу
Үхэр
Хонь
Ямаа
16. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт Тэмээний ноос, кг
Хонины ноос, кг
Ямааны ноолуур, кг
Мах үйлдвэрлэл кг
Сүү,литр
17.Бүтээгдэхүүнээс олсон нийт орлого
/мянган төгрөг/ Үүнээс:
Бүгд
Мал борлуулснаас
Махнаас
Ноос, ноолуураас
Сүүнээс
Арьс, ширнээс
Бусад
18.Өөрийн хүчээр бэлтгэсэн тэжээл, тн Өвс
Гар тэжээл
Хужир, шүү
19. Хадлангийн талбай Талбайн хэмжээ, м2
Авсан ургац, тн
20.Хашаа, худаг
Хашааны тоо
Багтаамж м3
Худгийн тоо
Хүчин чадал л/сек
21. Хөрөнгө оруулалт мян.төгрөг
22.Шинээр бий болгосон ажлын байр Тоо
23. Ажиллаж буй хүн Хүний тоо
24. Орлогын татвар төлөлт Төгрөгөөр
25. Малын даатгал Даатгуулсан малын
тоо
Төлсөн хураамж
26.Үйлдвэрлэл, үйлчилгээнээс олсон орлого мян.төг
27. Нэг өрхийн орлого мян.төг
28.Бүлэг, нөхөрлөлийн нэг гишүүний
сарын дундаж орлого
Төгрөгөөр
29.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын
шимтгэл төлсөн байдал
Төгрөгөөр
Тайлбар: Дээрх үзүүлэлтүүдийг улсын тооллого, бусад холбогдох материалыг үндэслэн
баталгаажуулна.
аймаг /нийслэл/-ийн
сум /дүүрэг/-ын
баг /хороо/-ийн
Засаг дарга
Хөдөө аж ахуйн мэргэжилтэн
“Улсын тэргүүний малчдын бүлэг шалгаруулах
журам”-ын 3 дугаар хавсралт
“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН БҮЛЭГ”-ЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА
.............АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН......СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ......БҮЛГИЙН АЖЛЫН
ҮЗҮҮЛЭЛТ,ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА
он сар өдөр
№ Баталгаа гаргасан
байгууллага, албан тушаалтан
Журмын
баталгаажуулах
үзүүлэлт
Баталгаа болгох
материалын он,
сар, өдөр, дугаар
Гарын үсэг,
тэмдэг
1 Сум, дүүргийн Засаг дарга 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5,
4.6, 4.7, 4.9, 4.10,
4.11, 4.12, 4.13, 4.14,
4.15
2 Сум, дүүргийн мал аж ахуйн
асуудал хариуцсан ажилтан,
мал эмнэлэг, үржлийн ажил,
үйлчилгээний нэгж, орон
нутгийн мал эмнэлэг, үржлийн
улсын хяналтын байцаагч
4.3, 4.4, 4.5, 4.6, 4.7,
4.8, 4.13
3 Сум, дүүргийн татвар,
даатгалын алба
4.1, 4.15, 4.16
4 Хуулийн байгууллага Гэмт хэрэг, хэв
журмын зөрчилтэй
эсэх
Тайлбар:
1.Холбогдох баримтыг хавсаргаагүй бол баталгаа хүчингүйд тооцогдоно.
2. Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр тус, тусад нь баталгаа гаргана.
3. Малчдын бүлэг, нөхөрлөлийн үйл ажиллагааны талаархи танилцуулга, холбогдох
мэдээллийг тодорхой гаргаж, тэдгээрийн бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт ирүүлнэ.
сум/дүүрэг/-ын
Засаг дарга
Засгийн газрын 2009 оны 70 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэн өндөр ашиг шимт мал, амьтан өсгөн үржүүлж, зах
зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамжийг
нэмэгдүүлэх болон нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, эрчимжсэн мал аж ахуй
эрхлэгчдийг урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 3 хүртэлх эрчимжсэн мал
аж ахуй эрхлэгч фермерийг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн “Улсын
тэргүүний фермер”-ээр жил бүр шалгаруулна.
3. “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулан шагнах асуудлыг хөдөө аж ахуйн
асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар
шийдвэрлэнэ.
Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл
4. “Улсын тэргүүний фермер”-ээр тодорхойлогдож байгаа эрчимжсэн мал аж ахуй
эрхлэгч нь дараахь нийтлэг шаардлага хангасан байна:
4.1. байгаль орчинд халгүй аргаар үйл ажиллагаа эрхэлж, орчны ариун цэвэр, эрүүл
ахуй, халдваргүйжилтийг бүрэн шийдвэрлэсэн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх
нөхцөлийг бүрдүүлсэн байх;
4.2. мал, амьтныг эрсдлээс хамгаалах даатгалд хамруулж, холбогдох хууль
тогтоомжийн дагуу татвар, хураамж тогтмол төлсөн байх;
4.3. мал, амьтныг халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд
бүрэн хамруулан эрүүл сүрэгтэй болсон байх;
4.4. мал нэг бүр нь хувийн дугаартай, үржилд ашиглаж байгаа малын анги, ашиг
шимийн гарц, чанар нь мэргэжлийн байгууллагаар баталгаажсан байх;
4.5. үржлийн албаны болон хэрэглэгчийн захиалгаар үржлийн мал, гахай, шувуу
бойжуулж худалдсан байх;
4.6. эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн
хамрагдаж, шимтгэлийг тогтмол төлсөн байх.
Гурав. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч фермерүүдэд тавих шалгуур үзүүлэлт
5. “Улсын тэргүүний фермер”-ээр тодорхойлогдож байгаа эрчимжсэн аж ахуй эрхлэгч
нь энэ журмын 4-т заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шалгуур үзүүлэлт хангасан байна:
5.1. өндөр ашиг шимийн чиглэлээр дагнан төрөлжсөн нэг үүлдрийн мал, амьтныг сонгон
үржүүлж, гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь жил дараалан өссөн, хорогдол
гаргаагүй байх;
5.2. тухайн үүлдрийн мал, амьтны арчилгаа маллагааны технологи, эрүүл ахуйн
шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмжтэй байх;
5.3. тодорхой аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж, эрүүл ахуйн шаардлага
хангасан бүтээгдэхүүн нийлүүлдэг байх;
5.4. мал, амьтны чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар сайжруулах
чиглэлээр шинэ техник, тоног төхөөрөмж, дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхэд хөрөнгө
оруулалт хийж, тодорхой үр дүнд хүрсэн байх;
5.5. саалийн болон махны чиглэлийн аж ахуй эрхлэгч иргэн 20-иос доошгүй га, аж ахуйн
нэгж 100-гаас доошгүй га газар хашиж хамгаалах, худаг гаргах, усжуулах, нэг болон олон наст
ургамал тариалж таримал бэлчээр бий болгох, хадлан, дарш, тэжээл бэлтгэх зэргээр газраа үр
ашигтай ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулсан байх;
5.6. үржилд ашиглаж байгаа мал, амьтан бүр удам гарваль, ашиг шимийн бүртгэлтэй байх;
5.7. тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжтэй, өөрийн хэрэгцээт тэжээлийн 40-өөс доошгүй
хувийг бэлтгэдэг байх;
5.8. саалийн чиглэлийн аж ахуй эрхэлж байгаа иргэн 25, аж ахуйн нэгж 50-иас доошгүй
стандартын нэг болон түүнээс дээш ангийн шаардлага хангасан үнээтэй, зохиомол аргаар
хээлтүүлэг хийдэг, нэг үнээнээс жилд дунджаар 4500-гаас доошгүй литр сүү саасан, сүүний
үйлдвэрлэл нь жил дараалан өссөн байх;
5.9. махны үхрийн аж ахуй эрхэлж байгаа иргэн 50, аж ахуйн нэгж 100–гаас доошгүй
үнээтэй, оны эхний нэг үхрээс 50 кг-аас доошгүй мах үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн махны хэмжээ
жил дараалан өссөн байх;
5.10. махны чиглэлийн хонь үржүүлж байгаа иргэн 300, аж ахуйн нэгж 500–гаас доошгүй
эм хоньтой, оны эхний нэг хониноос 7.5 кг-аас доошгүй мах үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн махны
хэмжээ жил дараалан өссөн байх;
5.11. гахайн аж ахуй эрхэлж байгаа иргэн 10, аж ахуйн нэгж 50-иас доошгүй үндсэн
мэгжтэй, мэгж бүрээс жилд 20-иос доошгүй торой бойжуулж, эхний жилд 2.0 тонноос
доошгүй мах үйлдвэрлэсэн, мах үйлдвэрлэл нь жил дараалан өссөн байх;
5.12. шувуу үржүүлж байгаа өрх, аж ахуйн нэгж нь оны эхэнд 20000-аас доошгүй
өндөглөгчтэй, нэг өндөглөгчөөс жилд 280-аас доошгүй өндөг үйлдвэрлэсэн байх.
Дөрөв. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах зарчим
6. Аймаг, нийслэлийн тэргүүний фермер болсноос хойш хоёроос доошгүй жил
амжилтаа тогтвортой хадгалан ажиллаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг
хангасан фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулахаар тодорхойлно.
7. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан фермер, аж ахуйн
нэгжийн материалыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
хуралдаанаар хэлэлцэн тодорхойлолт гаргаж, холбогдох материалын хамт аймаг, нийслэлийн
Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
8. Тодорхойлолт, бусад баталгаажсан бичиг баримтыг аймаг, нийслэлийн Засаг даргын
Тамгын газар хянан үзэж, шаардлагатай бол газар дээр нь шалгаж, аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн хамгийн өндөр үзүүлэлттэй
эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулахаар
тодорхойлолт, бичиг баримтыг нь бүрдүүлж жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор хөдөө аж
ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
9. Улсын тэргүүний фермерээр шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь бичиг баримт
бүрдүүлсэн байна:
9.1. фермерийн анкет (энэхүү журмын 1 дүгээр хавсралт);
9.2. ажлын үзүүлэлтүүд (энэхүү журмын 2-4 дүгээр хавсралт);
9.3. сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
тогтоол, санал дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт;
9.4. холбогдох байгууллагаас гаргасан баталгаа, тодорхойлолт (энэхүү журмын 5 дугаар
хавсралт);
9.5. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас газар дээр нь шалгасан дүгнэлт.
10. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын
тэргүүний фермерээр шалгаруулахаар бүрдүүлж ирүүлсэн тодорхойлолт, материалыг хянан
үзэж, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана. Энэхүү журмын
шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий гурав хүртэлх
эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч фермерийн материалыг сайдын зөвлөлийн хуралдаанаар
хэлэлцүүлэн саналаа Засгийн газарт оруулна.
11. Малын тоо, бүтээгдэхүүний дүнд худалдан авсан болон өр төлбөр, бэлгэнд авсан
мал, бүтээгдэхүүнийг тооцохгүй.
12. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг “Улсын шилдэг фермер”-ээр зөвхөн нэг удаа
шагнана.
Дөрөв. Шагнал олгох
13. “Улсын тэргүүний фермер” тус бүрийг өргөмжлөл, дурсгалын цом, 3.0 (гурван) сая
төгрөгөөр шагнана. Өргөмжлөл, дурсгалын цом худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь
санхүүжүүлнэ.
14. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө Засгийн
газрын төлөөлөгч газар дээр нь гардуулна.
“Улсын тэргүүний фермер шалгаруулах
журам”-ын 1 дүгээр хавсралт
“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР”-ЭЭР ТОДОРХОЙЛЖ
БАЙГАА ФЕРМЕРИЙН ТОВЧ АНКЕТ
он сар өдөр
1
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг,хорооны нэр
2
Ургийн овог
3
Эцэг /эх/-ийн нэр
4
Нэр
5
Төрсөн он, нас, хүйс
6
Боловсрол
7
Ам бүлийн гишүүдийн тоо, эрхэлж байгаа ажил
8
Улсад ажилласан нийт хугацаа, хийж байсан ажил
9 Үүнээс: малчнаар ажилласан хугацаа
10
Төр, засгаас авсан шагнал, огноо
11
Аймаг, нийслэлийн тэргүүний фермерээр шалгарсан он,
үнэмлэхийн дугаар


/64/-


“Улсын тэргүүний фермер шалгаруулах
журам”-ын 2 дугаар хавсралт
“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР”-ЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА
................АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН ...........СУМ ДҮҮРЭГ)-ЫН СААЛИЙН
ҮХРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ............ НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
он сар өдөр
Үзүүлэлт Онууд
.. он .. он .. он
1. Үржүүлж байгаа үхрийн үүлдэр
2. Оны эхэнд байгаа нийт үхэр (тоо)
Үүнээс: а/ үнээ (тоо)
б/ бойжуулсан тугал(тоо)
3. Үйлдвэрлэсэн нийт сүү (тн)
4. Саалийн 305 хоногт нэг үнээнээс саасан сүү (литр)
5. Үржилд худалдсан үхрийн тоо
Үүнээс: а/ өсвөр хээлтүүлэгч
б/ өсвөр хээлтэгч
6. Бүртгэлд авч баталгаажуулсан цөм сүргийн тоо
7. Зохиомлоор хээлтүүлсэн үнээний тоо
8. Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ (тн)
Үүнээс: өөрийн хүчээр бэлтгэсэн:
а/ хүчит тэжээл (тн)
б/ дарш (тн)
в/ өвс (тн)
9. Тэжээлийн ургамал тариалсан нийт талбайн хэмжээ (га)
а/ хураан авсан нийт тэжээлийн ургамал (цн)
б/ нэг га-гаас авсан ургац (цн)
10. Нэг үхэрт зарцуулсан тэжээлийн хэмжээ(тэж/н)
11. Үхрийн байрны багтаамж м2
12. Ашиглаж байгаа худгийн хүчин чадал
л/сек
13. Оны эцэст тоологдсон нийт үхэр
Үүнээс: үнээс /тоо/
14. Оруулсан хөрөнгө оруулалт (мян.төг)
15. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг)
16. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг)
17. Малчны дундаж цалин (мян.төг)
18. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)
сум /дүүрэг/-ын
Засаг дарга
Хөдөө аж ахуйн мэргэжилтэн
“Улсын тэргүүний фермер шалгаруулах
журам”-ын 3 дугаар хавсралт
“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР”-ЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА
.............АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН ..........СУМ (ДҮҮРЭГ)-ЫН МАХНЫ
ҮХЭР (ХОНИНЫ)-ИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ......... НЫ
АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
он сар өдөр
Үзүүлэлт Онууд
.. он .. он .. он
Нэг. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчийн ажлын үзүүлэлт
1. Үржүүлж байгаа үхэр (хонь)-ийн үүлдэр
2. Оны эхэнд байгаа нийт үхэр эсхүл хонь, тоо
Үүнээс: а/ хээлтэгч /тоо/
б/ хээлтүүлэгч /тоо/
в/ бойжуулсан төл /тоо/
3.Үйлдвэрлэсэн нийт мах /тн/
4.Оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн мах /кг/ /нядалгын жингээр/
5.Зах зээлд борлуулсан нэг үхэр эсхүл хонины
дундаж амьдын жин /кг/
6.Үржилд худалдсан нийт үхэр эсхүл хонины тоо
Үүнээс: а/ өсвөр хээлтүүлэгч
б/ өсвөр хээлтэгч
7.Бүртгэлд авч баталгаажуулсан цөм сүргийн тоо
8.Зохиомлоор хээлтүүлсэн малын тоо
9.Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ /тн/
Үүнээс: а/өөрийн хүчээр бэлтгэсэн тэжээл /тн/
б/ худалдаж авсан тэжээл /тн/
10.Тэжээлийн ургамал тариалсан нийт талбайн хэмжээ /га/
11.Хураан авсан нийт тэжээлийн ургамал /цн/
12.Нэг га-гаас авсан ургац
13.Нэг малд зарцуулсан тэжээлийн хэмжээ /тэж.н/
14.Хашааны багтаамж м2
15.Худгийн хүчин чадал л/сек
16.Оны эцэст тоологдсон нийт мал
Үүнээс: а/ хээлтэгч /тоо/
б/ хээлтүүлэгч /тоо/
17.Хөрөнгө оруулалт (мян.төг)
18.Жилийн борлуулалтын нийт орлого /мян.төг/
19.Жилд олсон цэвэр ашиг /мян.төг/
20.Нэг ажилтны дундаж цалин /мян.төг/
21.Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)
сум /дүүрэг/-ын Засаг дарга
Хөдөө аж ахуйн мэргэжилтэн
“Улсын тэргүүний фермер шалгаруулах
журам”-ын 4 дүгээр хавсралт
“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР”-ЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА
.............. АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН .............СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ГАХАЙ,
ШУВУУНЫ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ...... НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
он сар өдөр
Үзүүлэлт Онууд
.. он .. он .. он
Нэг. Гахайчны ажлын үзүүлэлт
1. Үржүүлж байгаа гахайн үүлдэр
2. Оны эхэнд байгаа нийт гахайны тоо
а/ үндсэн мэгжийн тоо
б/ үржилд ашиглах бодонгийн тоо
в/ бойжуулсан нийт торойн тоо
г/ нэг мэгжнээс бойжуулсан торой
3.Үйлдвэрлэсэн нийт гахайн мах /тн/
4.Маханд борлуулсан нэг гахайн дундаж амьдын жин /кг/
5. Үржилд худалдсан шалгалтын мэгжний тоо
6.Оны эцэст тоологдсон нийт гахай
Үүнээс:үндсэн мэгжийн тоо
7. Цөм сүргийн гахайны тоо
8. Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ /тн/
а/ өөрийн хүчээр үйлдвэрлэсэн /тн/
б/ худалдан авсан тэжээл /тн/
9. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг)
10. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг)
11. Оруулсан хөрөнгө оруулалт (мян.төг)
12. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)
Хоёр. Шувуучны ажлын үзүүлэлт
Үзүүлэлт онууд
.. он .. он .. он
1. Үржүүлж байгаа шувууны үүлдэр
2. Оны эхэнд байгаа нийт шувууны тоо
Үүнээс:өндөглөгч шувууны тоо
3.Нийт үйлдвэрлэсэн өндөг (мян.ширхэг)
Үүнээс: борлуулсан өндөг (мян. ширхэг)
4. Бойжуулсан дэгдээхэй
5. Үржилд худалдсан шувуу
6. Үйлдвэрлэсэн мах (кг)
7. Эх сүргийн шувууны тоо
8.Жилд шаардагдах тэжээлийн нийт хэмжээ (тн)
Үүнээс: өөрийн хүчээр бэлтгэж,үйлдвэрлэсэн (тн)
- худалдан авсан тэжээл (тн)
9. Оны эцэст байгаа нийт шувуу
Үүнээс: өндөглөгч шувууны тоо
10. Оруулсан хөрөнгө оруулалт (мян.төг)
11. Жилийн борлуулалтын нийт орлого (мян.төг)
12. Жилд олсон цэвэр ашиг (мян.төг)
13. Нэг ажилчны дундаж цалин (мян.төг)
14. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл (мян.төг)
Тайлбар: Үзүүлэлтийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар шалгаж баталгаажуулна.
сум /дүүрэг/-ын Засаг дарга
Хөдөө аж ахуйн мэргэжилтэн
“Улсын тэргүүний фермер шалгаруулах журам”-
ын 5 дугаар хавсралт
“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР”-ЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА
............. АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН......СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ..........ЫН
АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ, ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА
он сар өдөр
№ Баталгаа гаргасан байгууллага,
албан тушаалтан
Журмын
баталгаажуулах
үзүүлэлт
Баталгаа
болгох
материалын
он, сар, өдөр,
дугаар
Гарын үсэг,
тэмдэг
1
Сум, дүүргийн Засаг дарга 4.1, 4.2, 5.1, 5.2, 5.3,
5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8,
5.9, 5.10, 5.11, 5.12
2
Сум, дүүргийн мал аж ахуйн
асуудал хариуцсан түшмэл, Мал
эмнэлэг, үржлийн ажил
үйлчилгээний нэгж, орон
нутгийн мал эмнэлэг, үржлийн
улсын хяналтын байцаагч
4.1,4.3, 4.4,4.5,5.1,
5.2, 5.4, 5.5,
5.6,5.8,5.9, 5.10,5.11,
5.12,
3 Сум, дүүргийн татвар, даатгалын
алба
4.2,4.6,
4 Бүтээгдэхүүн худалдан авдаг аж
ахуйн нэгж
5.3
5
Хуулийн байгууллага
Гэмт хэрэг,хэв
журмын зөрчилтэй
эсэх
Тайлбар:
1.Холбогдох баримтыг хавсаргаагүй бол баталгаа хүчингүйд тооцогдоно.
2. Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр тус, тусад нь баталгаа гаргана.
3. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааны талаархи танилцуулга,
холбогдох мэдээллийг тодорхой гаргаж ирүүлнэ.
сум/дүүрэг/-ын
Засаг дарга
The administrator has disabled public write access.

Re: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 3 жил 2 сар ago #6006

  • sambuuu
  • sambuuu's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Junior Boarder
  • Posts: 217
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны 10 дугаар сарын Улаанбаатар
1-ний өдөр хот
Дугаар 219
ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ХЭРЭГЖИЛТИЙГ
ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
/“Бөөний худалдааны сүлжээ” хөтөлбөр/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. ”Бөөний худалдааны сүлжээ” шинэчилсэн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт,
хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт, уг ажлыг
зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн
бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.. ./ 3 дугаар хавсралтыг
Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
2. “Бөөний худалдааны сүлжээ” хөтөлбөрт тэргүүлэх ач холбогдол өгч,
мэдээллийн сүлжээ байгуулах болон хэмжил зүйн баазыг бүрдүүлэх арга хэмжээг
гадаадын зээл, тусламж, олон улсын байгууллагуудын шугамаар хэрэгжүүлэх төсөлд
хамруулах арга хэмжээ авч ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр,
худалдааны сайд Ч.Ганзориг нарт даалгасугай.
3. Түүхий эдийн бэлтгэл, бараа эргэлтийг орон нутагт дэмжих зорилгоор
аймгуудад бараа, түүхий эдийн сан байгуулахад зориулан энэ тогтоолын 2 дугаар
хавсралтаар баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд заасны дагуу эргэж
төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө төсвөөс олгохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан,
олгосон зээлийг зарцуулах журмыг Санхүү, эдийн засгийн яамтай хамтран
боловсруулж хэрэгжүүлэхийг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт тус тус
даалгасугай.
4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг аймаг,
нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын
1999 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар тогтоолыг хүчингүй болсонд
тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР
ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД Ч.ГАНЗОРИГ
Засгийн газрын 2001оны 219 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
"БӨӨНИЙ ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ"
ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Эрхэм зорилго
1. Хүн амыг чанар сайтай хүнс, өргөн хэрэглээний бараагаар, үйлдвэрлэлийг
түүхий эдээр тасралтгүй хангах, бараа, түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн
зохистой тогтолцоог бий болгох, бараа, түүхий эдийн хадгалалт, тээвэрлэлтийг
оновчтой болгох замаар зах зээлийн бодит үнийн түвшинг бүрдүүлж хот, хөдөөгийн
хоорондох үнийн зөрүүг багасгахад оршино.
Үйл ажиллагааны зарчим
2. Бөөний худалдааны сүлжээ нь бараа, түүхий эдийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч,
арилжаалагч, тээвэрлэгч, хэрэглэгч, банк санхүүгийн болон мэдээлэл, сурталчилгааны
үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, тэдгээрийн хоорондын үйл ажиллагааны харилцан
үйлчлэл бүхий нээлттэй тогтолцоо байна.
Нэг. Бөөний худалдааны сүлжээний зохион байгуулалтын бүтэц
3. Бөөний худалдааны сүлжээ нь дотоод болон гадаад бүтцээс бүрдэнэ. Дотоод
бүтэц нь бараа, түүхий эдийг бэлтгэх, нөөцлөх, хадгалах, арилжааг зохион байгуулагч,
үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгчийг мэдээллээр үйлчлэгч, зуучлагч байгууллагаас
бүрдэнэ. Гадаад бүтэц нь бөөний худалдааны үйл ажиллагаан дахь бараа, түүхий эдийн
үйлдвэрлэл, нийлүүлэлт, нөөцлөлт, борлуулалтыг санхүүгийн нөөцөөр хангах,
мөнгөний урсгалыг зохион байгуулах, бараа түүхий эдийг тээвэрлэх, мэдээллийн
харилцаа, дамжуулалтыг хангагч байгууллага байна.
4. Бөөний худалдааны сүлжээний зохион байгуулалтын дотоод бүтэц
Бөөний худалдааны сүлжээ нь дараахь дотоод бүтэцтэй байна:
а/бөөний худалдааны мэдээллийн сүлжээ;
б/бараа, түүхий эдийн төрөлжсөн болон холимог бирж;
в/барааны төрөлжсөн, холимог болон түүхий эдийн нэг цэгийн бөөний
агуулах;
г/бөөний худалдааны төв, бөөний худалдааны дэлгүүр;
д/бараа, түүхий эдийн нөөцийн агуулах;
е/бараа, түүхий эд бэлтгэгч агент.
Сүлжээний зохион байгуулалтын бүтцийг бий болгохдоо бүс нутаг, аймаг, хот,
сумдын түвшинд хүн амын суурьшил, нягтрал, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага,
зам харилцааны дэд бүтцийн байдал, хөгжлийн төлөв, бараа, түүхий эд тээвэрлэх зайг
оновчлох боломж зэрэг хүчин зүйлийг харгалзана.
5. Бөөний худалдааны мэдээллийн сүлжээ
Мэдээллийн сүлжээ нь мэдээллийн сан, түүнийг байгуулах, хөтлөх, дэмжих
зохион байгуулалтын бүтэц, мэдээлэл дамжуулах системээс бүрдэнэ. Мэдээллийн сан
нь мэдээллийн бүтцийн хувьд ижилтгэсэн шийдэлтэй байна.
6. Мэдээлэл хангамж
Мэдээлэл хангамж нь "Бөөний худалдааны сүлжээ"-ний үйл ажиллагааг дэмжих
дараахь мэдээллийн сантай байна:
а/бараа, түүхий эдийн нөөц, түүнийг борлуулах санал (тоо, хэмжээ, үнийн
санал, худалдааны нөхцөл гэх мэт);
б/бараа, түүхий эд худалдан авах санал;
в/арилжааны захиалга хүлээн авах, бүртгэх;
г/дуудлага худалдааны;
д/бараа, түүхий эдийн сурталчилгааны;
е/технологийн тээвэр эрхлэгчдийн;
ж/телетекст.
7. Мэдээлэл дамжуулах суваг, технологи
Бөөний худалдааны сүлжээний үйл ажиллагааг дэмжих мэдээлэл дамжуулалт,
солилцоонд холбоо харилцааны өнөөгийн суваг, боломжийг ашиглана.
8. Мэдээллийн сүлжээний зохион байгуулалт, үйл ажиллагааны технологийн
зарчим
Бөөний худалдааны мэдээллийн сүлжээг төвлөрсөн бус, нээлттэй системийн
хэлбэрээр зохион байгуулна. Зохион байгуулалтын дараахь бүтэцтэй байна:
а/Сүлжээг дэмжих төв
Мэдээллийн сангийн дизайн, мэдээллийн санг дэмжих, удирдах, сүлжээний
зангилаа байж, программ, технологи, арга зүйн төвийн үүрэг гүйцэтгэж, телетекст
горимыг дэмжиж ажиллана. Төв нь Улаанбаатар хотод байрлана. Сүлжээг дэмжих
төвийг тендерийн үндсэн дээр мэдээлэл, харилцааны технологиор ажилладаг
компаниудаас шалгаруулна.
б/Биржийн мэдээллийн нэгж
Үйлдвэрлэгч, нийлүүлэгч, худалдан авагч бараа, түүхий эдийн захиалга,
нийлүүлэлтийн мэдээллийг хүлээн авч бүрдүүлэн мэдээллийн сан байгуулан хөтлөх,
сүлжээнд гаргах үүрэгтэй байна.
в/Сумдын мэдээллийн агент
Бараа, түүхий эдийн агент мэдээллийн агентын үүрэг гүйцэтгэнэ. Малчид,
иргэдийн бараа материал худалдан авах хэрэгцээ, түүхий эд нийлүүлэх тоо, хэмжээ,
үнийн саналын тухай мэдээллийг бүрдүүлж, утсаар аймгийн биржийн мэдээллийн
нэгжүүдэд хүргүүлэх, биржийн мэдээллийн нэгжээс авсан мэдээллийг малчид, иргэдэд
хүргэх үүрэгтэй байна.
9. Бараа, түүхий эдийн арилжааны төрөлжсөн болон холимог бирж
Бирж нь үйл ажиллагааны зарчмын хувьд:
Бирж зуучлагч
Бирж+нэг цэгийн үйлчилгээний агуулах хэлбэртэй байж болно.
а/Бирж зуучлагч
Бараа, түүхий эдийг арилжих, арилжааг зохион байгуулах (дуудлага
худалдаа) үйлдвэрлэгч, нийлүүлэгч, худалдан авагчийг мэдээллээр хангах үндсэн
үүрэгтэй ажиллана.
б/Бирж+нэг цэгийн үйлчилгээний агуулах
Бараа, түүхий эд нийлүүлэх, хадгалах, нөөцлөх, савлах, борлуулах, арилжааг
зохион байгуулах, гадаад худалдаа хийх, санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх,
бараа, түүхий эдийн тээвэрлэлтийг зохион байгуулах, зуучлах, мэдээлэл, сурталчилгаа
хийх зэрэг үйл ажиллагаа эрхэлнэ.
10. Барааны төрөлжсөн, холимог болон түүхий эдийн нэг цэгийн үйлчилгээний
бөөний агуулах
Бирж хэрэглэгчийн захиалгаар болон эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, прогноз
хийх замаар бараа, түүхий эдийг худалдан авах, импортлох, хадгалах, нөөцийн
менежмент хийх, бөөний үнээр хэрэглэгчдэд худалдах, тээвэрлэн хүргэж өгөх зэрэг
үйл ажиллагаа эрхлэх бөөний худалдааны төвийн үүрэгтэй ажиллана.
Агуулах нь биржтэй нэгдсэн бүтэцтэй буюу дангаараа байж болно.
11. Барааны төрөлжсөн агуулах нь:
а/хүнсний барааны;
б/өргөн хэрэгцээний үйлдвэрийн барааны;
в/барилгын материалын;
г/электрон техникийн барааны;
д/тоног төхөөрөмжийн;
е/сэлбэг хэрэгслийн гэх мэт байж болно.
12. Түүхий эдийн төрөлжсөн агуулах нь:
а/ноос, ноолуурын;
б/арьс ширний гэх мэт байж болно.
Түүхий эдийн төрөлжсөн агуулахыг төмөр зам, олон улсад гарцтай авто
замын дагуу байршуулах бодлого баримтална.
13. Бөөний худалдааны төв, бөөний худалдааны дэлгүүр
Бараа, материалыг бөөнөөр худалдах үйл ажиллагаа эрхлэнэ. Одоо ажиллаж
байгаа болон бөөний худалдааны сүлжээнд нэгдэж ажиллах сонирхол бүхий аж ахуйн
нэгж энд хамаарна.
14. Бараа, түүхий эдийн агент
Агент биржтэй гэрээтэй ажиллана. Агент нь иргэн, малчдын хоршоо, аж ахуйн
нэгжийн хэлбэртэй байж болно.
Хоёр. Бөөний худалдааны сүлжээний дотоод бүтцийг бий болгох үндсэн чиглэл
15. Бөөний худалдааны сүлжээний дотоод бүтцийг дараахь байдлаар байгуулан
ажиллуулна:
а/Улаанбаатар хотод
Улаанбаатар хотод бараа, түүхий эдийн төрөлжсөн бирж, нэг цэгийн
үйлчилгээний бөөний төрөлжсөн агуулахын тогтолцоо бий болгох чиглэлийг
баримтална.
Маркетингийн судалгааны баг ажиллуулж Улаанбаатар хотод бий болгох
бирж, агуулахын төрөл, хэлбэр, төрөлжилт, байршил зэргийг тогтоож төсөл
боловсруулна. Төслийн даалгаврыг Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар,
Үйлдвэр, худалдааны яам батална.
в/бүсийн төв, аймагт
Маркетингийн судалгааны үндсэн дээр бүсийн төв, аймагт бөөний
худалдааны сүлжээний дотоод бүтцийн хэлбэр, төрөл, төрөлжилтийг орон нутаг
шийдвэрлэнэ.
Гурав. Бөөний худалдааны сүлжээний гадаад бүтэц
16. Гадаад бүтэц нь бөөний худалдааны сүлжээний дотоод бүтцийн нэгж,
оролцогчтой үйл ажиллагааныхаа чиглэлээр ажил хэргийн харилцаанд орж хамтран
ажиллаж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж байна.
а/төр, засгийн байгууллага нь бөөний худалдааны сүлжээний үйл
ажиллагааны хууль зүйн орчинг бүрдүүлж, хяналт, татвар, санхүүжилт, зээл, төсөл,
стандартчилал, мэдээлэл зэрэг механизмаар дамжуулан сүлжээг дэмжих, зохицуулах
үйлчилгээ үзүүлнэ;
б/банк, банкны бус санхүүгийн байгууллага, санхүү-зээлийн хоршоод нь
бирж, бараа, түүхий эд бэлтгэгч, нийлүүлэгчдэд мөнгөн гүйлгээний бэлэн, бэлэн бус
тооцооны үйлчилгээ үзүүлж, агуулахад байгаа бараа, түүхий эдийн үлдэгдэл, ирээдүйд
бэлтгэх бараа, түүхий эдийг барьцаалан зээл олгох замаар бөөний худалдааны
сүлжээний дотоод бүтцийн нэгжтэй харилцан ашигтай хамтран ажиллана. Бирж нь
банк, банкны бус санхүүгийн байгууллагатай тохиролцон агуулахад байгаа бараа,
түүхий эдийн үлдэгдэлдээ "вексель", өрийн бичиг гаргах зэргээр мөнгөний урсгалыг
шуурхай зохицуулах арга, хэрэгслийг ашиглаж болно;
в/бараа, түүхий эдийн технологийн тээврийн үйлчилгээг бөөний худалдааны
сүлжээний хүрээнд бий болгоно;
г/холбоо,харилцааны байгуулагууд бөөний худалдааны сүлжээний хүрээнд
үүссэн мэдээллийг сүлжээний дотоод бүтцийн нэгж болон хэрэглэгчдийн өөр хооронд
дамжуулах суваг, технологиор хангаж үйлчилнэ. Олон нийтийн мэдээллийн
байгууллага (телевиз, радио, сонин) бөөний худалдааны сүлжээний дотоод бүтцийн
нэгжтэй гэрээтэй ажиллан бараа, түүхий эдийн нөөц, эрэлт, нийлүүлэлтийн
хэрэгцээний тухай мэдээлэл болон барааны зар сурталчилгааг өөр өөрийн сувгаар
дамжуулж иргэд, аж ахуйн нэгжид үйлчилнэ;
д/төрийн бус байгууллага бөөний худалдааны сүлжээний хүрээнд худалдаа
эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчилах, тэргүүний арга хэлбэрийг нэвтрүүлэхэд нь
тусламж үзүүлэх, сургалт, семинар зохиох, зарим аймаг, сумдад туршилтын "загвар"
төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаа хөгжүүлэхэд зуучлах
зэрэг үйл ажиллагаа явуулна.
Дөрөв. Бөөний худалдааны сүлжээний хэрэглэгчид
17. Сүлжээний үндсэн хэрэглэгчид нь үйлдвэрлэгч, импорт, экспортын худалдаа
эрхлэгч, жижиглэнгийн худалдааны төв, их дэлгүүр, супермаркет, компани, аж ахуйн
нэгж, жижиг худалдаа эрхлэгчид байна. Сүлжээ нээлттэй тогтолцоогоор байгуулагдах
учраас гадаадын байгууллага, иргэд сүлжээний хэрэглэгч байж болно.
Тав. Сүлжээний эрх зүйн хангамж
18. Бөөний худалдааны сүлжээний эрх зүйн хангамж нь сүлжээний үйл
ажиллагааг үр дүнтэй зохицуулахад чиглэгдсэн хууль тогтоомж, журам, стандарт,
техникийн нөхцөл зэргээс бүрдэнэ:
-Худалдааны багц хууль;
-Стандарт, техникийн нөхцөл (Худалдааны стандартууд, агуулахын техникийн
нөхцөл, шаардлага, технологийн тээвэрлэгчид тавих шаардлага, техникийн нөхцөл,
түүхий эд бэлтгэх үйл ажиллагаанд тавих шаардлага, бараа, түүхий эдийн чанар,
хадгалалт, эрүүл ахуй, ариун цэврийн стандарт, шаардлагууд зэрэг).
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
19. 1 дүгээр үе шат: 2001-2002 он
а/бөөний худалдааны сүлжээний эрх зүйн орчинг бүрдүүлэх хууль тогтоомж,
журам, стандарт, техникийн нөхцөл зэрэг баримт бичгийг боловсруулах, шинэчлэн
батлуулах арга хэмжээ авна:
Худалдааны тухай багц хууль;
Агуулахын техникийн нөхцөл, стандарт;
Худалдааны стандартууд;
Технологийн тээвэр гүйцэтгэх стандарт, шаардлагууд;
Түүхий эд бэлтгэх ажлын стандарт, шаардлагууд;
Бараа, түүхий эдийн хадгалалт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага;
Биржийн үлгэрчилсэн дүрэм.
б/бөөний худалдааны мэдээллийн сан, сүлжээ байгуулах төсөл шалгаруулан
дүгнэх. Бөөний худалдааны мэдээллийн сүлжээг дэмжих төвийн үүрэг гүйцэтгэх аж
ахуйн нэгжийг сонгон шалгаруулж ажлыг нь эхлүүлэх;
в/Улаанбаатар хотод бараа, түүхий эдийн бирж, барааны төрөлжсөн агуулах
байгуулах талаар судалгаа явуулах, төсөл шалгаруулах ажлыг зохион байгуулах;
г/бүсийн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүсийн төвүүдэд бирж,
бөөний худалдааны төрөлжсөн төв, агуулах байгуулах асуудлыг судлах, байгуулах
ажлыг зохион байгуулах:
2001 онд Баянхонгор, Хэнтий, Орхон аймгуудад;
2002 онд Ховд, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай (Хархорин), Дорнод.
д/аймгуудад бараа, түүхий эдийн бирж байгуулах ажлыг нутгийн өөрөө
удирдах байгууллага, Засаг даргатай хамтран зохион байгуулах.
20. 2 дугаар үе шат - 2003 он
а/бараа, түүхий эдийн бирж, бөөний худалдааны төвийг бусад аймгуудад
байгуулна;
б/бөөний худалдааны мэдээллийн сүлжээний үйл ажиллагааны программ,
технологийг зүгшрүүлж дуусгах;
г/бараа, түүхий эдийн экспортын мэдээлэл, сурталчилгааг олон улсын
мэдээллийн сүлжээнд гаргах;
д/электрон худалдааны технологийг аймаг, бүсийн төвүүд, Улаанбаатар
хотын хооронд болон Улаанбаатар хотод нэвтрүүлэх.
21. 3 дугаар үе шат - 2004 он
Энэ үед бөөний худалдааны сүлжээний тогтолцоо бүрэн хэмжээгээр ажиллаж
эхлэнэ. Сүлжээг цаашид хөгжүүлж, боловсронгуй болгох бодлого, арга хэмжээний
төсөл боловсрогдсон байна.
Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
22. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт
тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллана.
Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Орон нутагт салбар
зөвлөл ажиллана.
Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг дүрмээр зохицуулна. Дүрмийг зөвлөл
өөрөө батална.
Найм. Хөтөлбөрийн санхүүжилт
23. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дараахь эх үүсвэрийг ашиглана:
а/аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрийн хөрөнгө;
б/хөгжлийн сангуудын санхүүжилт, зээл;
в/банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээл;
г/олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж;
д/улсын төвлөрсөн төсвөөс орон нутагт бараа, түүхий эдийн сан байгуулахад
олгох зээл.
Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
24. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна:
а/худалдаа, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бий болж худалдаа,
үйлчилгээний бүтэц, зохион байгуулалт сайжран, иргэдийг эрэлт хэрэгцээнийх нь дагуу
чанартай бараагаар тогтвортой, цаг тухайд нь ханган үйлчлэх нөхцөл бүрдэнэ;
б/бараа, материалыг олноор нь импортлох боломж бүрдэн, импорт бүхэлдээ
эдийн засгийн хувьд үр ашигтай болж, хадгалалт, савлалт, тээвэрлэлтийн соёлжсон
технологи нэвтэрсний үндсэн дээр нэгж бараанд ногдох зардал буурч эрэлт,
нийлүүлэлтэд тулгуурласан зах зээлийн бодит үнэ бүрэлдэн тогтоно;
в/зах зээлийн зарчимд тулгуурласан түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо
бүрдэж,үйлдвэрлэгчдийг чанартай түүхий эдээр хангах, түүхий эдийн экспортыг
оновчтой, үр ашигтай зохион байгуулах нөхцөл бүрдэнэ;
г/бүсийн төвүүд болон аймаг, сумдын хүрээнд барааны хангалт, түүхий эд
бэлтгэл, тээвэрлэлтийн оновчтой, үр ашигтай тогтолцоо бүрэлдэж, хөдөөгийн иргэдийн
өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бараа, материалаар хангах байнгын тогтолцоо бий
болно;
д/аймаг, хот, сум, дүүргийг хамарсан худалдааны мэдээллийн сүлжээ
байгуулагдаж бараа, түүхий эдийн талаархи мэдээллийн хангамж эрс дээшилнэ.
Худалдааг электрон сүлжээгээр дамжуулан хийх орчин үеийн арга технологи бүрэлдэн
хэрэгжиж улмаар гадаад орнуудтай электрон сүлжээгээр худалдаа хийх нөхцөл бий
болно;
е/хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ.
----оОо----
Засгийн газрын 2001оны 219 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ Хэрэгжүүлэх арга хэмжээ Хугацаа
Хариуцах
яам,
агентлаг
Шаардагдах
хөрөнгө
(сая төг)
Санхүүжил-
тийн эх
үүсвэр
1 Худалдааны тухай хууль,
түүнийг дагалдах салбар
хуулиудын төслийг
санаачилж, Улсын Их
хуралд өргөн барих
2002 ҮХЯ
2 Бөөний худалдааны
сүлжээг бүрдүүлэхэд
шаардагдах стандарт,
техникийн нөхцөлүүдийг
боловсруулж, батлах
2001-
2002
ҮХЯ,
СХЗҮТ
3 Бөөний худалдааны
мэдээллийн сан, сүлжээ
байгуулах төсөл
боловсруулах ажлыг
зохион байгуулах
2001 ҮХЯ
4 Бөөний худалдааны
мэдээллийн сүлжээг
дэмжих төвийн ажлыг
эрхлэх аж ахуйн нэгжийг
сонгон шалгаруулж,
ажлыг нь эхлүүлэх
2002 ҮХЯ
5 Улаанбаатар хотод бараа,
түүхий эдийн төрөлжсөн
болон холимог агуулах,
бөөний худалдааны төв,
бирж зохион байгуулах
асуудлыг судалж,
байршлыг тогтоон, дээрх
үйл ажиллагааг эрхлэх аж
ахуйн нэгжүүдийг
шалгаруулах, шинээр
байгуулахад дэмжлэг
үзүүлэх
2001-
2002
ҮХЯ,
ХХААЯ,
ТӨХ,Нийс
лэлийн
Засаг дарга
6 Бүсийн хөгжлын үзэл
баримтлалын хүрээнд
аймгуудад бирж, бөөний
худалдааны төв зохион
байгуулах: Баянхонгор,
Хэнтий, Орхон аймгуудад;
Ховд, Завхан, Дорнод,
Дархан-Уул, Өвөрхангай
(Хархорин) Бусад
аймгуудад
2001
2002
2003
Үндэсний
зөвлөл,
ҮХЯ,
СЭЗЯ,
ДБЯ, ТӨХ,
Аймгууды
н Засаг
дарга нар
650.0
1170.0
2640.0
Эргэж
төлөгдөх
нөхцөл
бүхий
төсвийн
хүүгүй зээл
7 Бирж, бөөний худалдааны
төв, агуулахад байгаа
үлдэгдэл бараа, түүхий эд,
ирээдүйд бэлтгэх түүхий
эд, барааны дүнгээр
вексель, өрийн бичиг
гаргах, түүнийг
мөнгөжүүлэх талаар
чиглэл гаргаж банк, банк
бус санхүүгийн
байгууллагуудтай
тохиролцох. Монгол
банкнаас хийх вексель,
өрийн бичгийн туршилтад
зарим бараа, түүхий эд
бэлтгэн нийлүүлэгчдийг
хамруулах
2001
оны 9
дүгээр
сард
ҮХЯ,
Монгол
банк
8 Бөөний худалдааны
мэдээллийн сүлжээ
байгуулах төслийг
хандивлагч орнуудын
зээлийн төсөлд
хамааруулах арга хэмжээ
авах
2001
оны 6
дугаар
сард
ҮХЯ,
СЭЗЯ 2000.0
Хандвилагч
орнуудын
зээл,
тусламж
9 "Бөөний худалдааны
сүлжээ" хөтөлбөрийг
хэрэгжүүлэх ажлын
хүрээнд төрийн бус
байгууллагуудтай хамтран
ажиллах чиглэл,
төлөвлөгөөг
тохиролцон,хэрэгжүүлэх
ажлыг зохион байгуулах
2001
оны 12
дугаар
сард
Үндэсний
зөвлөл,
ҮХЯ
The administrator has disabled public write access.

Re: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 3 жил 2 сар ago #6007

  • sambuuu
  • sambuuu's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Junior Boarder
  • Posts: 217
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2002 оны 7 дугаар сарын Улаанбаатар
1-ний өдөр хот
Дугаар 133
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ МАЛ АЖ АХУЙ
ЭРХЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ
ТУХАЙ
Нийслэлд мал аж ахуй эрхлэх, мал, амьтны гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдах явдлыг эмх цэгцтэй болгох, хүн, малын гоц
халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас
ТОГТООХ нь:
1. “Нийслэлд мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого” хөтөлбөрийг
хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү хөтөлбөр батлагдсантай холбогдуулан мал, амьтны гаралтай түүхий эд
боловсруулах, худалдах, мал эмнэлэг, ариун цэврийн талаар гарсан журмуудад
холбогдох өөрчлөлт оруулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Үйлдвэр,
худалдааны сайд Ч.Ганзориг, Нийслэлийн Засаг дарга М.Энхболд нарт үүрэг
болгосугай.
3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд холбогдох аж
ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрсдийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжийн
эх үүсвэрийг аль болох өргөнөөр ашиглахыг Нийслэлийн Засаг дарга М.Энхболд,
Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал,
Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт тус тус даалгасугай.
4. Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод даалгах нь:
а/нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журмыг шинэчлэн
боловсруулж мөрдүүлсүгэй;
б/мал, амьтны гаралтай түүхий эд борлуулах захыг нийслэлийн суурьшсан
хэсгээс гаргаж хотын ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын
төлөвлөгөөтэй уялдуулан хотын баруун болон зүүн хэсэгт шилжүүлэн байршуулах арга
хэмжээ авсугай;
в/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн орон нутгийн
төсөвт тусган санхүүжүүлж байсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Д.НАСАНЖАРГАЛ
Засгийн газрын 2002 оны 133 дугаар
тогтоолын хавсралт
“НИЙСЛЭЛД МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ ТАЛААР
БАРИМТЛАХ БОДЛОГО” ХӨТӨЛБӨР
Нэг. Нийслэлд мал аж ахуй эрхлэх нөхцөл, боломж
1. Бэлчээрийн нөөц, түүний ашиглалт, хамгаалалт. Нийслэл 470.4 мянган га
нутаг дэвсгэртэй бөгөөд түүний дотор 327.8 мянган га бэлчээр, 110.7 мянган га ойн сан,
5.9 мянган га усан сан бүхий газартай. Бэлчээрийн даац 144.7 мянган хонин толгой
малд хүрэлцээтэй байхад 2001 оны малын тооллогын дүнгээс үзвэл энэхүү үзүүлэлт нь
4.7 дахин хэтэрсэн байна. Бэлчээрийн 15.3 хувь нь хүчтэй талхлагдсан, 17.9 хувь нь
дунд зэрэг талхлагдсан байна. Нийслэл нь 5453 га хадлангийн газартай байсан боловч
үүний 50 гаруй хувийг сүүлийн жилүүдэд бэлчээрт ашигласан байна. Хадлангийн
талбайгаас 4117.1 тн өвс бэлтгэх боломжтой байгаа нь хотын өнөөгийн хэрэгцээний 10
хүрэхгүй хувийг хангах юм. 2001 онд нийслэлийн хэмжээнд 35.9 мянган тн байгалийн
хадлан, 423.2 тн таримал ногоон тэжээл, 68.7 тн хужир бэлтгэсэн байна.
2. Мал аж ахуйн өнөөгийн байдал. 2001 оны эцсийн байдлаар 221.4 мянган
толгой мал тоологдсоны 53.9 хувь нь төвийн 6 дүүрэгт, үлдэх хэсэг нь хөдөөний 3
дүүрэгт байна. Хотын барилгажсан хэсэгт 20.5 мянган толгой мал байрлаж байна.
Нийслэлийн хэмжээнд малтай өрх 7496 байгаагийн 3901 нь төвийн 6 дүүрэгт, 3595 нь
Налайх, Багахангай, Багануур дүүрэг, Жаргалант, Гачуурт тосгонд байна. Малтай
өрхийн 3976 нь 10-аас цөөн, 1606 нь 30 хүртэл, 1422 нь 100 хүртэл, 481 нь 100-500
хүртэл, 11 нь 1000 хүртэл малтай байна. Малын бүтцийг авч үзвэл хотын суурьшсан
хэсэгт үхэр, хот орчимд хонь давамгайлж байна. Түүнчлэн нийслэлд 1134 гахай, 38573
шувуу үржүүлж байна.
Мал эмнэлгийн байгууллагын судалгаанаас үзвэл бруцеллёз, боом, цусан
халдвар, дуут, сохор догол, балцруу зэрэг халдварт өвчний голомт байгаа бөгөөд
нийслэлийн нутаг дэвсгэрт 2001 онд малын гоц халдварт шүлхий өвчин, 2002 онд боом
өвчин гарснаар эдийн засаг, нийгмийн ихээхэн хохирол учирч аюултай байдал үүсч
байсан юм. Шүлхий өвчин гарсан үед зөвхөн 1 сарын хорио цээр тогтооход 2.5 тэрбум
төгрөгийн шууд зардал гарчээ. Ийнхүү нийслэлд хорио цээрийн дэглэм тогтоох нь
улсын гадаад, дотоод харилцаанд ч бэрхшээл учруулж болзошгүй бодит нөхцөлийг бий
болгож байна.
3. Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэл, борлуулалтын
өнөөгийн байдал. Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээг хангахад жилд наад
зах нь 59 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 147.8 мянган тонн сүү, цагаан идээ, 5.1
мянган тонн цөцгийн тос, 70.9 сая ширхэг өндөг шаардлагатай бөгөөд энэ хэмжээ 2005
оны түвшинд 1.2 дахин, 2010 оны түвшинд 1.5 дахин нэмэгдэх тооцоотой байна.
Хөдөөгийн иргэд, байгууллага үйлдвэрлэсэн малын гаралтай бүтээгдэхүүн,
түүхий эдийн ихэнхийг нийслэлд борлуулан үйлдвэр, хүн амын эрэлт хэрэгцээг хангаж
байна. Малын гаралтай бүтээгдэхүүнийг ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаагүй орчинд
худалдаж байгаа нь хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Улаанбаатар
хотод 95 аж ахуйн нэгж мал, амьтны гаралтай түүхий эд цуглуулах, боловсруулах үйл
ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд гудамж талбайд түүхий эдийн худалдаа
хийх, малыг хашаандаа нядлах явдал ч ихэсч байна.
Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага
4. Мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллага зах зээлийн ойр дөт, зам
харилцаа, дэд бүтэц сайтайг нь түшиглэн Улаанбаатар хотын ойр орчимд мал аж ахуй
эрхлэх болсон нь бэлчээрийн хомсдол бий болгож, газрын төрх байдал ихээхэн
өөрчлөгдөж экологийн хямралт байдал үүсээд байгааг үндэслэн; хот орчимд өндөр үр
ашигтай эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатайг харгалзан; хүн ам
төвлөрсөн хот, суурин газарт мал эмнэлэг, хорио цээрийн шаардлага хангаагүй,
боловсруулалт хийгдээгүй мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд оруулж ирж
байгаа нь Үндсэн хуульд заасан хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэний эрх
зөрчигдөхөд хүрч байгааг үндэслэн; мал, амьтны өвчлөлт нэмэгдэн гоц халдварт өвчин
гарч нийслэл төдийгүй улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг
харгалзан; хотын хэмжээнд мал, амьтны өвчинтэй тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээг
сайжруулах, мал эмнэлэг, хорио цээрийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага
зэргийг харгалзан энэхүү хөтөлбөрийг боловсруулав.
Гурав. Нийслэлд мал аж ахуй эрхлэх бодлого
5. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий
төлөвлөгөөтэй уялдуулан нийслэлд мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг нийгэм, эдийн
засаг, экологийн талаас нь иж бүрэн харгалзан үзэж, тодорхой хязгаарлалттайгаар
бүсчилэн хөгжүүлэх зорилтыг энэхүү хөтөлбөрт дэвшүүлж байна.
6. Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс. Мал аж ахуй эрхлэхийг хориглох
бүсийг тогтоохдоо дараахь үндсэн зарчмыг баримтална:
а/хотын ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын ерөнхий
төлөвлөгөөний дагуу хотын барилгажсан хэсэг, Салхитын амнаас цааш Шадивлан,
Яргайт, Жигжид, Шаргаморьт, Мухар, Баянбулаг, Майхан толгой, Санзай, Баян, Бэлх,
Сэлхи болон Гачууртын гол, Улиастайн голын адаг хэсэг, тэдгээрийн хажуугийн ам
хөндийд байрлах амралт, сувиллын цогцолбор бүхий газрууд, тохилог сууц бүхий
жижиг суурин, тэдгээрийн хоорондын байгалийн тэнцлийг хадгалахуйц ногоон бүсэд
мал аж ахуй эрхлэхгүй байх;
б/аялал жуулчлал, амралт, сувиллын газруудын байгаль–экологийн нөхцөл, гоо
үзэсгэлэнг алдагдуулахгүй байх;
в/Улаанбаатар хотын экологийн тэнцлийг хадгалан хотыг тойрсон хөдөө аж
ахуйн үйл ажиллагаанаас зааглах экологийн хязгаарлалтын бүсчилэл тогтоох;
г/Улаанбаатар хотын ундны усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах
зорилтыг шийдэх үүднээс хотын төвлөрсөн усан хангамжийн гүний усны эх булаг Туул
голын сав, түүнийг дагалдах тодорхой хэсгийн ашиглалтыг горимлох;
д/тодорхой хуваарь, сэлгээ, зохион байгуулалтгүй ашиглаж доройтсон бэлчээр
болон бусад зориулалтын газрыг нөхөн сэргээх;
е/хотын байгаль экологийн онцгой ач холбогдол бүхий ойн ландшафтыг
хамгаалах, нөхөн сэргээх;
ж/техникийн аюулгүй ажиллагааг хангах хамгаалалтын зурвас газар бий болгох.
Эдгээр зарчмыг баримтлан нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох
бүсийн хилийн зурвасыг Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу нийслэлийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн нийслэлийн Засаг дарга тогтооно.
7. Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх бүс. Нийслэлийн нутаг дэвсгэрийн
тодорхой хэсгийг мал аж ахуйд ашиглах үүднээс тухайн нутгийн бэлчээрийн хүрэлцээ,
даацад тохирсон үйл ажиллагааг тодорхой хязгаарлалттай явуулна. Энэхүү хязгаарлалт
тогтоох үндэслэл нь тухайн газрын бэлчээрийн нөөц, бэлчээр ашиглалтын өнөөгийн
байдал, хотын хөгжлийн чиг хандлагаар тодорхойлогдоно. Хязгаарлалтыг мал аж ахуйн
үйлдвэрлэлийн чиглэл, малын тоо толгойг зохицуулах замаар тогтооно. Нийслэлд мал
аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх бүсэд хотын баруун болон баруун өмнөд талд
Сонгинохайрхан дүүргийн 20, 21 дүгээр хороо бүхэлдээ, Хан-Уул дүүргийн 11, 12
дугаар хорооны нутаг дэвсгэрийн тодорхой хэсгүүд, зүүн болон зүүн өмнөд талд
Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны зарим хэсэг, Налайх орчмын газрууд
хамрагдах бөгөөд мал аж ахуй эрхлэх бүсийг үйлдвэрлэлийн чиглэлээр нь эрчимжсэн
мал аж ахуйн болон өрхийн мал аж ахуй эрхлэх гэсэн 2 дэд бүсэд хуваан хөгжүүлнэ.
8. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бүс нь Сонгинохайрхан дүүргийн
Жаргалант, Баянзүрх дүүргийн Гачуурт-Улиастайн сав газрууд хамрагдана. Энэ бүсэд
сүү, махны чиглэлийн ашиг шим өндөртэй хязгаарлагдмал тооны малыг байлгахаас
гадна малын тэжээл бэлтгэх, таримал тэжээл, төмс, хүнсний ногооны чиглэлээр газар
тариаланг хөгжүүлнэ.
9. Өрхийн мал аж ахуйг эрхлэх бүс нь баруун талдаа Сонгинохайрхан, Баянцогт
уулын арын ухаа гүвээт толгод, Бөхөг-Түргэний голын сав, Өлзийт, Туул хорооны
орчмын нутаг, зүүн талдаа Хонхороос цаашхи Хөлийн голын дээд хэсэг, Бууралын
давааны ар, Налайх орчмын газрууд хамрагдана.
10. Нийслэлийн мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд хот
орчмын хөдөө аж ахуйн газрыг бүрэн дүүрэн зөв зохистой ашиглах бодлого
баримтална.
Дөрөв. Нийслэлд мал болон амьтны гаралтай түүхий эдийн худалдааны
талаар баримтлах бодлого
11. Мал, амьтны гаралтай түүхий эд хүлээн авах төвүүдийг тээврийн сүлжээ,
гадаад, дотоод зах зээлийн нөхцөл бололцоо, дэд бүтцийн хангамжийг харгалзан, хотын
хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотын баруун, зүүн захад төвлөрүүлэн
байршуулж хөгжүүлнэ.
Тав. Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
12. Мал аж ахуйг тодорхой бүс нутагт өсгөн үржүүлэх, малын гаралтай түүхий
эдийг тусгайлсан газар хүлээн авах замаар нийслэлийн нийгэм-эдийн засагт үлэмж
хохирол учруулж болзошгүй мал, амьтны гоц халдварт болон халдварт, паразит
өвчнөөс урьдчилан сэргийлж хүн амын эрүүл орчинд амьдрах баталгааг хангах,
байгаль-экологийн тэнцвэрийг хадгалахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
13. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт дэвшүүлж
байна:
а/нийслэлийн нутаг дэвсгэрийн нөөц боломжид нийцүүлэн хүн амын эрүүл
мэнд, хот тохижилт, ариун цэвэрт хохирол учруулахгүйгээр мал аж ахуй эрхлэх
боломжийг бүрдүүлэх;
б/мал, амьтны гаралтай түүхий эдийг тусгайлан тогтоосон газарт хүлээн авах,
түүхий эдэд тавих мал эмнэлэг, хорио цээрийн хяналтыг сайжруулах;
в/мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч мал,
амьтны халдварт өвчин гарах нөхцөлийг хязгаарлах;
г/хот орчмын бүсэд эрчимжсэн мал аж ахуй, тэжээлийн аж ахуй эрхлэх, түүнд
дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэх;
д/бэлчээр ашиглалтыг сайжруулах, нөхөн сэргээх.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, арга хэмжээ
14. “Нийслэлд мал аж ахуйн талаар баримтлах бодлого” хөтөлбөр нь 2002-2010
оныг хамрах бөгөөд дараахь үе шаттай байна:
I үе шат - 2002-2003 он;
П үе шат - 2004-2005 он;
Ш үе шат - 2006-2010 он.
15. Хөтөлбөр хэрэгжүүлэх I үе шатанд хотын хүн ам төвлөрсөн төвийн
суурьшсан хэсгээс малтай өрхийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг ханган улмаар
зөвшөөрсөн бүсэд суурьшуулах, мал, амьтны гаралтай түүхий эд хүлээн авах, арилжих,
мал нядлах үйл ажиллагааг хотын захад төвлөрүүлэх бэлтгэлийг ханган эхлүүлэх, мал
эмнэлэг, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээ авна.
16. Хөтөлбөр хэрэгжүүлэх П үе шатанд хот орчмын ногоон бүсээс мал бүхий
өрхийг нүүлгэн шилжүүлж зөвшөөрсөн бүсэд суурьшуулах болон мал, амьтны гаралтай
түүхий эд хүлээн авах цэгийг хотоос гарган байршуулж дуусгах, нийслэлийн малыг
эрүүлжүүлэх иж бүрэн арга хэмжээ авч гэрчилгээжүүлэх, мал, амьтны гаралтай
бүтээгдэхүүний ариун цэврийн хяналтын лаборатори байгуулах, түүхий эдийн захыг
тохижуулах зэрэг ажлыг хийнэ.
17. Хөтөлбөр хэрэгжүүлэх Ш үе шатанд хөтөлбөрийн I, П үе шатанд
хэрэгжүүлсэн арга хэмжээг баталгаажуулан, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Мал
аж ахуй эрхлэгчдийг нарийн хуваарьт эдлэнтэй болгон, эрчимжсэн аж ахуйд бэлчээр,
хадлан, тариалангийн газрыг эзэмшүүлж, бэлчээрийн менежментийг боловсронгуй
болгоно. Талхлагдсан бэлчээр, хадлангийн талбайг нөхөн сэргээх, таримал бэлчээр,
тэжээлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг
хөгжүүлнэ. Түүхий эдийг хадгалах, худалдах, боловсруулах технологийг боловсронгуй
болгоно.
Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт
18. Мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах, тэдгээрийн
нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нүүн шилжихгүй иргэдийн малыг худалдан
борлуулах, дэд бүтэц бий болгох, бэлчээр усжуулах, тэжээл бэлтгэх, хашаа саравч
барих, малын үүлдэр угсааг сайжруулахад нь туслах, зарим газарт зам засах, шинээр
тавих, хүн, мал эмнэлгийн үйлчилгээг өргөтгөх, түүхий эдийн захыг хотоос гаргах,
чөлөөлөгдсөн газрыг нөхөн сэргээх зэрэг ажилд эхний 3 жилд 3 тэрбум 969.6 сая
төгрөгийн зардлыг төсвөөс зарцуулна.
Найм. Гарах үр дүн, шалгуур, үзүүлэлт
19. Байгаль орчин, экологийн үр ашиг:
а/нийслэлийн бэлчээрийн газрын зохион байгуулалтыг боловсронгуй болгон
малыг оновчтой байршуулснаар бэлчээрийн талхлагдлыг багасгаж, байгаль орчныг
хамгаалах боломж бүрдэнэ;
б/байгаль-экологийн тэнцлийг хангаснаар нийслэлийн нутаг дэвсгэрт тогтвортой
хөгжлийг баталгаажуулна.
20. Эдийн засгийн үр ашиг:
а/малыг ус, бэлчээрийн таатай нутагт шилжүүлснээр ашиг шим нь нэмэгдэж,
мал эмнэлэг, үржлийн албаны ажил, үйлчилгээ сайжирч өвчний гаралт багасна;
б/бэлчээр ашиглалтыг эдийн засгийн аргаар зохицуулах боломж бүрдэж, хотын
төсөвт хуримтлалын эх үүсвэр бий болно;
в/эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлснээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ.
21. Нийгмийн үр ашиг:
а/хотын иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөл, боломж баталгаажина;
б/хүнсний аюулгүй байдал хангагдана;
в/мал, амьтнаас хүнд халдварлах өвчнөөс ард иргэдээ хамгаалж, Улаанбаатар
хот мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр ажил, үйлчилгээ явуулдаг цэг,
салбарын хог хаягдлаас цэвэршихээс гадна хотын суурьшлын хэсгийн хэт ачааллыг
багасгана;
г/мал эмнэлгийн болон үржлийн ажил, үйлчилгээ тогтворжин малын хөдөлгөөнд
хяналт тавих боломж бүрдэнэ.
22. Технологийн үр ашиг. Хот орчимд уламжлалт мал аж ахуйг хязгаарлан
эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлснээр малын ашиг шимийг бүрэн ашиглах хаягдалгүй
дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
23. Хөтөлбөрийн үр дүнг үнэлэх шалгуур. Хөтөлбөрийн үр дүнг дараахь
шалгуураар үнэлнэ:
1. Мал бүхий өрх болон мал, амьтны гаралтай түүхий эд хүлээн авах, арилжих
цэгийг хотоос нүүлгэн шилжүүлсэн байх.
2. Мал аж ахуй, мал, амьтны гаралтай түүхий эдийг хүлээн авах цэгийг
зөвшөөрсөн бүс нутагт байршуулж иргэдийн ажиллах, амьдрах нийгмийн нөхцөлийг
бүрдүүлсэн байх.
3. Бэлчээрийн ашиглалт сайжирч бэлчээр, тэжээлийн талбайг нөхөн сэргээх арга
хэмжээ авсан байх.
4. Мал, амьтны халдварт, паразит өвчний гаралтыг тогтвортой бууруулсан байх.
24. Хөтөлбөрийн шалгуурыг хэмжих үзүүлэлт. Хөтөлбөрийн үр дүнгийн
шалгуурыг дараахь үзүүлэлтээр хэмжинэ:
а/ 1 дүгээр шалгуурыг-нүүлгэн шилжүүлсэн өрх, мал, түүхий эд хүлээн авах
цэгийн тоо, түүний одоогийн байдалтай харьцуулсан хувь, хотын зөвшөөрөөгүй нутаг
дэвсгэрт мал аж аж ахуй эрхэлж байгаа эсэх, мөн зөвшөөрөөгүй газарт мал, амьтны
гаралтай түүхий эд хүлээн авах үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх, эдгээр үйл
ажиллагааг зохицуулахаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн заалт нэг бүрээр
хэмжинэ;
б/ 2 дугаар шалгуурыг-мал аж ахуй эрхлэх болон мал, амьтны гаралтай түүхий
эд хүлээн авах бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний өсөлт, бууралт,
хөрөнгө оруулалтын нийгмийн үр ашиг болон иргэдийн санал, гомдлын байдлаар
хэмжинэ;
в/ 3 дугаар шалгуурыг-бэлчээрийг эзэмшүүлсэн байдал, нөхөн сэргээсэн болон
тарималжуулсан талбай, талхлагдсан газрын багасалт, газрыг нөхөн сэргээх,
сайжруулахад оруулсан хөрөнгө оруулалтын үр ашиг, газрын төлөв байдлын чанарын
үзүүлэлтээр хэмжинэ;
г/ 4 дүгээр шалгуурыг-малын халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх,
эрүүлжүүлэх арга хэмжээнд зарцуулсан зардал, оруулсан хөрөнгө оруулалтын үр ашиг,
эпидемиологийн холбогдлын хувьд халдварт өвчний гаралт, өвчлөл, хорогдлын
бууралт, гоц халдварт болон халдварт өвчний улмаас эдийн засаг, нийгэмд учирсан
хохирлын хэмжээ зэрэг үзүүлэлтээр хэмжинэ.
оОо
The administrator has disabled public write access.

Re: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 3 жил 2 сар ago #6008

  • sambuuu
  • sambuuu's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Junior Boarder
  • Posts: 217
2001 о
сарын
У
Н
оны 03 дугаар
14-ний өдөр
УЛСЫН ХИ
ЭВТРҮҮЛЭ
Монгол
Хурлын
ТОГТО
1. Монг
дүгээр,
кодлос
бараанд
баталсу
орсон)
2. Энэ
экспорт
худалд
3. Энэ
экспорт
гаргаж
яаманд
олон ш
батлан
сайд Д
орчны
дарга н
4. Энэ
болон
хяналт,
лиценз
зөвшөө
5. Энэх
Монгол
Үйлдвэ
/ Монго
тогтоол
МОНГОЛ
р
р
ИЛЭЭР НЭВ
ЭХ БАРААН
л Улсын “Г
н 1998 оны
ООХ нь :
гол Улсын х
, Монгол Ул
он жагсаалт
д экспорт, и
угай.
тогтоолын 2
т, импортын
ааны сайд Ч
тогтоолын
т, импортын
байх албан
д тухай бүр х
шат дамжлаг
мөрдүүлэхи
Д.Насанжарга
сайд У.Барс
нарт тус тус д
тогтоолын
Засгийн газр
, бүрдүүлэлт
гүй нэвтрүү
өрсүгэй.
хүү тогтоолы
л Улсын Ерө
эр, худалдаан
ол Улсын За
лоор 2, 3 дах
Л УЛСЫН З
ВТРҮҮЛЭХ
НЫ КОДЛО
Гаалийн тух
05 дугаар т
хилээр нэвтрү
лсын хилээр
тыг 2 дугаар
импортын ли
(1-р хавсрал
дугаар хав
н лиценз ол
.Ганзоригт д
2 дугаар ха
н лиценз олго
н тушаалтны
хүргүүлж ба
гагүй, ил тод
ийг Батлан ха
ал, Боловсро
болд, Эрүүл
даалгасугай.
1, 2 дугаар
рын тогтоол
тийг зохих ж
үлж байхыг
ыг 2001 оны 4
өнхий сайд Н
ны сайд Ч.ГА
асгийн газры
хь заалт, 2,3 д
ЗАСГИЙН Г
Дугаар 54
ИЙГ ХОРИ
СОН ЖАГС
хай хууль”-и
тогтоолыг үн
үүлэхийг хор
р экспорт, им
р, төрийн х
иценз олгох ж
лтад 2008-04
всралтад дур
лгох асуудлы
даалгасугай.
авсралтад ду
оход шаардла
ы нэр, гарын
айх, энэ үйл
д байдлыг х
амгаалахын
ол, соёл, ши
л мэндийн са
хавсралт, М
лоор тусгайл
журмын дагу
Улсын Гаа
сарын 1-ни
Н.ЭНХБАЯР
АНЗОРИГ
н 2002 оны 1
дугаар хавср
ГАЗРЫН ТО
ИГЛОСОН Б
СААЛТ, ЖУ
ийн 5 дугаа
ндэслэн Мон
риглосон бар
мпортын ли
хяналтын до
журмыг 3 ду
4-23-ны өдр
рдсан барааг
ыг хянан ши
урдсан бараа
агатай зөвшө
үсгийн бат
ажиллагаата
хангах чиглэ
сайд Ж.Гүрр
инжлэх ухаа
айд П.Нямда
Монгол Улсы
лан нэр заас
у хийж улсы
алийн ерөнх
ий өдрөөс эхл
10 дугаар сар
алтыг хүчин
ОГТООЛ
БОЛОН ЛИЦ
УРАМ БАТЛ
ар зүйл, Мо
нгол Улсын
рааны кодло
цензтэй нэв
ор улсын хи
угаар хавсра
ийн 149-р то
г улсын хилэ
ийдвэрлэж б
аг улсын хи
өөрөл, тодор
талгааг Үйлд
ай холбоотой
лээр шинэчл
рагчаа, Хүнс
аны сайд А.Ц
ваа, аймаг, н
ын хууль, Ул
снаас бусад
ын хилээр эк
хий газрын
лэн мөрдсүгэ
рын 25-ны өд
нгүй болсонд
Улаанбаа
хот
ЦЕНЗТЭЙ
ЛАХ ТУХАЙ
онгол Улсын
Засгийн газ
сон жагсаалт
трүүлэх бар
илээр нэвтрү
алт ёсоор ту
огтоолоор нэ
ээр нэвтрүүл
байхыг Үйл
илээр нэвтрү
рхойлолт, дүг
двэр, худалд
й журам, заа
лэн боловсру
с, хөдөө аж а
Цанжид, Бай
нийслэлийн З
лсын Их Хур
бараанд гаа
кспорт, импо
дарга Х.Баа
эй.
дрийн 219 дү
д тооцсон./
атар
т
Й
н Их
зраас
тыг 1
рааны
үүлэх
с тус
эмэлт
лэхэд
двэр,
үүлэх
гнэлт
дааны
аврыг
уулж
ахуйн
йгаль
Засаг
рлын
алийн
ртын
атарт
үгээр
The administrator has disabled public write access.

Re: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 3 жил 2 сар ago #6009

  • sambuuu
  • sambuuu's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Junior Boarder
  • Posts: 217
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 6 дугаар сарын Улаанбаатар
24-ний өдөр хот
Дугаар 160
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
/Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр/
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн
2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг 1 дүгээр,
Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх аймаг, сумын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус
тус баталсугай. .
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсвийн хүрээний
мэдэгдэл, улсын болон орон нутгийн жил бүрийн төсөв, гадаадын зээл, тусламжийн эх
үүсвэрт тусгах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах орчныг бий болгох арга
хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Санхүү, эдийн
засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж
биелэлтийг жил бүрийн IҮ улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж
ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд бөгөөд
Хүнс,хөдөө аж ахуйн сайдын
үүрэг гүйцэтгэгч Б.ЖИГЖИД
Засгийн газрын 2003 оны 160 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
Нэг. Эрчимжсэн мал аж ахуйн өнөөгийн байдал
Сүүлийн жилүүдэд өндөр ашиг шимт цэвэр, эрлийз мал нийт сүргийн 1.2 хувь
болтлоо цөөрч, сүүний чиглэлийн үхэр, нарийн, нарийвтар ноост хонины тоо 1990
оныхоос 82.4-89.8 хувиар буурсан төдийгүй Орхон, Ерөө, Жаргалант, Сүмбэр үүлдрийн
хонь, ноосны чиглэлийн Өнжүүл үүлдрийн ямааны тоо үлэмж хэмжээгээр цөөрч,
удмын санд нь сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөлд хүрээд байна. Сүүний цэвэр
үүлдрийн үнээ 10 дахин, эрлийз нь 15 дахин цөөрч нэг үнээнээс жилдээ дунджаар 1800
литр сүү ашиглаж байна. 2002 оны статистикийн мэдээгээр улсын хэмжээнд 61.6
мянган шувуу, 13.2 мянган гахай тоологдсон нь 1990 оныхоос 6-9 дахин цөөрсөн байна.
Жилд 8.1 сая ширхэг өндөг, 1.1 мянган тонн гахайн мах үйлдвэрлэсэн нь өндөгний
бодит хэрэглээний 17, шаардагдах гахайн махны 25 орчим хувийг эзэлж байгаа юм.
Сүргийн бүтцэд эр малын эзлэх хувь өсч, махны экспорт эрс багассанаар дотоод
дахь мах үйлдвэрлэл нэмэгдэж, нэг хүний жилийн жишсэн дундаж хэрэглээ 120 кг-д
хүрлээ. Гэвч бэлчээрийн малын мах нь гарц, чанар, найрлагын хувьд зах зээлийн эрэлт
хэрэгцээг зарим талаар бүрэн хангахгүй байгаагаас мах, махан бүтээгдэхүүний экспорт
дорвитой өссөнгүй. Улсын хэмжээнд 2002 оны байдлаар 200 орчим тн нарийн,
нарийвтар ноос үйлдвэрлэж байна.
Урьд нь ажиллаж байсан тэжээлийн 13 аж ахуй, 27 үйлдвэр, 290 гаруй цех
устаж, тэжээлийн ургамал тариалах ажил үндсэндээ орхигдон гахай, шувууны
зориулалтын бүрэн найрлагат тэжээлийг импортоор авдаг болов. Газар тариалангийн
үйлдвэрлэл уналтын байдалд орсон нь эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамжид
сөргөөр нөлөөллөө.
Хоёр. Хөтөлбөрийг боловсруулах шаардлага, үндэслэл
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн
үзэл баримтлалын дагуу бүсийн тулгуур төвүүдийн ойролцоо, мөн тариалангийн бүс
нутагт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, бэлчээрийн
нөөцийг зохистой ашиглах, бүтээмж өндөртэй мал, амьтан үржүүлэх нь өнөөгийн
хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээнээс урган гарч байна. Уур амьсгалын өөрчлөлт,
манай орны нийгмийн хөгжлийн чиг хандлага, хүн амын суурьшил зэрэгтэй уялдуулан
эрчимжсэн мал аж ахуйг тодорхой бүс нутагт зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн
хөгжүүлж, импортыг бууруулах, хүн амыг хүрэлцэхүйц, чанартай хүнсний зүйлээр
хангах шаардлага гарч байна.
Засгийн газрын 2000-2004 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрчимжсэн мал аж
ахуйг хөгжүүлэх тухай тусгагдсан болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг
хөгжүүлэх 2003 оны үндсэн чиглэлд ”Хүн амын мах, сүүний хангамжийн найдвартай
байдлыг хангах зорилгоор эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр
боловсруулан хэрэгжүүлнэ” гэж заасан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл
болж байна. Энэхүү хөтөлбөр нь сүү, махны чиглэлийн үхэр, мах-ноосны хонь, гахай,
шувууны аж ахуйг тэргүүн ээлжинд хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.1. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн газар
тариалан, эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг
тогтвортой хөгжүүлэх замаар олон улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг
бууруулахад хөтөлбөрийн зорилго оршино.
3.2. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт дэвшүүлж
байна:
3.2.1. эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчинг
сайжруулах;
3.2.2. эрчимжсэн мал аж ахуйг бүсчилэн хөгжүүлэх, загвар нэгж бий
болгож өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.2.3. эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг
үзүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр нь дараахь үе шаттай байна:
I үе шат–2003-2008 он: Эрчимжсэн мал аж ахуйг бүсийн тулгуур төвүүдийг
түшиглэн байгуулахад дэмжлэг үзүүлэх;
П үе шат–2009-2015 он: Бүсийн тулгуур төвүүдийг түшиглэсэн эрчимжсэн аж
ахуйг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийн төвүүдийг түшиглэн хөгжүүлэх.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
5.1. Хөтөлбөрийн 3.2.1-д дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг
авч хэрэгжүүлнэ:
5.1.1. Газрын тухай хуулинд эрчимжсэн мал аж ахуй эрхлэж байгаа иргэн, аж
ахуйн нэгжид бэлчээр, хадлангийн газрыг эзэмшүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт
оруулах;
5.1.2. Газрын төлбөрийн тухай хуулинд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдээс
авах бэлчээрийн төлбөрийн хэмжээг харьцангуй бага байлгах талаар нэмэлт, өөрчлөлт
оруулах төсөл боловсруулах;
5.1.3. фермерийн аж ахуйн эрх зүйн орчинг тодорхой болгох;
5.1.4. өндөр ашиг шимт мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үр, үржлийн ажил,
үйлчилгээний зориулалтын багаж, тоног төхөөрөмжийг импортлоход нэмэгдсэн
өртгийн албан татвар болон гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг судлан Татварын
хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар төсөл боловсруулах;
5.1.5. эрчимжсэн мал аж ахуй шинээр эрхлэгчдийг эхний 3 жилд орлогын
албан татвараас чөлөөлөх асуудлыг судлан боловсруулах;
5.1.6. бүсийн тулгуур төв болон аймаг, сум бүр эрчимжсэн аж ахуй эрхлэх
нутгийг нарийвчлан тогтоож, хяналтдаа авах;
5.1.7. сүү, махны чиглэлийн төрөлжсөн мал болон гахай, шувууны фермерийн
аж ахуй байгуулах төслийг сонгон шалгаруулж, тэргүүн ээлжинд дэмжлэг үзүүлэх;
5.1.8. бүтээмж өндөртэй мал, амьтдыг үржлийн чиглэлээр өсгөн бойжуулж
байгаа иргэн, аж ахуйн нэгжид гадаад орон, байгууллагатай хамтарсан төсөл
хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
5.2. Хөтөлбөрийн 3.2.2-т дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд дараахь арга хэмжээг
авч хэрэгжүүлнэ:
5.2.1. сүү, махны үхрийн эрчимжсэн аж ахуйг Улаанбаатар болон бүсийн
тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төвийн ойролцоо нутагт үржүүлж, одоо байгаа
цэвэр болон эрлийз үхрийн аж ахуйг өргөтгөх, шинээр байгуулах бодлого баримтлах;
5.2.2. мах-ноосны хонины эрчимжсэн аж ахуйг газар тариалангийн бүс нутагт
үржүүлж, одоо байгаа цэвэр болон эрлийз хонины аж ахуйг өргөтгөх, шинээр
байгуулах бодлого баримтлах;
5.2.3. гахай, шувууны аж ахуйг Улаанбаатар, бүсийн тулгуур төв, орон
нутгийн хөгжлийн төвүүд болон хүн ам олноор төвлөрсөн бусад газруудад хөгжүүлэх
бодлого баримтлах;
5.2.4. бүсийн тулгуур төв, хүн ам олноор суурьшсан хот, суурингийн
ойролцоо сүүний чиглэлийн ямаа үржүүлэхийг дэмжих;
5.2.5. сүүний үхрийн загвар аж ахуйн нэгжийг баруун бүсэд дөрөв, хангайн
болон зүүн бүсэд тус бүр хоёр, төвийн бүсэд зургаа, Улаанбаатарын бүсэд дөрвийг бий
болгоход дэмжлэг үзүүлж үржлийн сайн чанарын өсвөр бух, гунж бойжуулан сүүний
чиглэлийн үхэр үржүүлэх аж ахуйн нэгжийг хангах чиглэлтэйгээр ажиллуулах;
5.2.6. махны үхрийн загвар аж ахуйн нэгжийг хангайн болон зүүн бүсэд тус
бүр нэг, төвийн бүсэд дөрөвийг эхний ээлжинд бий болгоход дэмжлэг үзүүлж, үржлийн
сайн чанарын өсвөр бух, гунж бойжуулан махны үхэр үржүүлэх аж ахуйн нэгжийг
хангах чиглэлтэй ажиллуулах;
5.2.7. мах-ноосны хонины загвар аж ахуйн нэгжийг төвийн бүсэд хоёр, зүүн
бүсэд нэгийг бий болгоход дэмжлэг үзүүлж үржлийн сайн чанарын өсвөр хуц, охин
төлөг бойжуулан нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэх аж ахуйн нэгжид нийлүүлэх
чиглэлтэй ажиллуулах;
5.2.8. гахайн загвар аж ахуйн нэгжийг хангайн бүс болон баруун, зүүн бүсэд
тус бүр нэг, төвийн болон Улаанбаатарын бүсэд тус бүр хоёрыг бий болгоход дэмжлэг
үзүүлж өсвөр гахай бойжуулж иргэд, аж ахуйн нэгжийг хангах чиглэлээр ажиллуулах;
5.2.9. шувууны загвар аж ахуйн нэгжийг хангайн бүс болон баруун, зүүн
бүсэд тус бүр нэг, Улаанбаатарын бүсэд дөрвийг шинээр бий болгоход дэмжлэг
үзүүлэх.
5.3. Хөтөлбөрийн 3.2.3-т дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг
авч хэрэгжүүлнэ:
5.3.1. эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн бизнесийн болон технологийн
мэдлэг чадвар дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах:
а/эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр гадаад оронд нарийн мэргэшлийн
мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах;
б/хөдөө аж ахуйн чиглэлийн их, дээд сургуулиудад эрчимжсэн аж ахуйн
чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх;
в/эрчимжсэн мал аж ахуй эрхлэх ач холбогдлыг иргэдэд сурталчлах;
г/эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид болон сонирхогчдод тусгай
хөтөлбөрөөр сургалт, үзүүлэх сургууль зохион байгуулах.
5.3.2. шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх, өндөр ашиг шимт мал, амьтан,
тэдгээрийн үр, хөврөл үр гадаадаас авах, үржлийн материал солилцох, үзэсгэлэн
худалдаа зохион байгуулах:
а/цөм сүргийн малд зохиомол хээлтүүлэг хийх, үр, хөврөл үр шилжүүлэн
суулгах зэргээр өсвөр мал бойжуулан борлуулах ажлыг дэмжих;
б/эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх бүс нутагт олон улсын жишигт нийцэхүйц
үржил селекцийн чиглэлийн аж ахуй, явуулын үйлчилгээг бий болгох;
в/өндөр ашиг шимт малын үр, хөврөл үрийг малын генийн санд хадгалах;
г/зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн мал, амьтдын бүтээмжийг
нэмэгдүүлэх сонгон үржүүлгийн арга болон технологи, эрчимжсэн мал аж ахуйн
үйлдвэрлэлийн байрны зураг төсөл, техник, технологи боловсруулахад эрдэмтэд,
мэргэжилтнүүдийн хүчийг төвлөрүүлэх;
д/эдийн засгийн бүсийн байгаль, уур амьсгалын нөхцөлд тохируулан
тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа, туршилтын ажил явуулах;
е/үржлийн малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах худалдаа, эрчимжсэн мал аж
ахуйн үйлдвэрлэл, технологийн үзэсгэлэнг улсын хэмжээнд зохион байгуулах;
ж/эрчимжсэн мал аж ахуйн ололт, амжилтыг урамшуулах, хэвлэл
мэдээллийн хэрэгслээр сурталчлах.
5.3.3. Малын төрөл, ашиг шимийн чиглэл, түвшинд тохирсон төгс чанарын
тэжээлээр хангах нөхцөл бүрдүүлэх:
а/эрчимжсэн аж ахуйг технологийн зохистой хэмжээгээр эрхлэх иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагад шаардагдах эдлэн, бэлчээр, хадлангийн газрыг хууль
тогтоомжид нийцүүлэн давуу эрхээр эзэмшүүлэх;
б/тэжээлийн зарим үйлдвэрийг сэргээх, бүрэн найрлагат тэжээл
үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх;
в/өвс бэлтгэх хурдавчилсан технологи нэвтрүүлж өндөр нягтралтай боох,
нийлэг уутанд дарш хийх, олон найрлагат хорголжин, багсармал тэжээл, макро, микро
элементээр баяжуулсан эрдсийн шахмал, уурагжуулсан, витаминжүүлсэн тэжээл
үйлдвэрлэлийг дэмжих;
г/тариалангийн сэлгээнд нэг ба олон наст, үет, буурцагт тэжээлийн ургамал
оруулах, тэжээлийн ургамлын үр үржүүлэх үүсгэл санаачилгыг дэмжих;
д/тэжээлийн нэг ба олон наст ургамлын үрийг дотооддоо үйлдвэрлэх,
үрийн зохих нөөцтэй болох асуудлыг бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан
зохицуулах;
е/эдэлбэр газрыг хашиж хамгаалах, хөрсний үржил шимийг сэргээх, усан
сан, усалгааны шуудуу барих, шинээр худаг, уст цэг гаргахад дэмжлэг үзүүлэх.
5.3.4.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дараахь чиглэлээр хоршин
ажиллахыг дэмжинэ:
а/тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд эрчимжсэн мал аж ахуйг хослуулан
хөгжүүлэх;
б/махны төрөлжсөн аж ахуй эрхлэгчид мах боловсруулах үйлдвэрлэгчтэй;
нарийн, нарийвтар ноос үйлдвэрлэгчид нэхмэл, сүлжмэл үйлдвэрлэгчтэй; сүү
үйлдвэрлэгч нь сүү боловсруулах үйлдвэрлэгчтэй хоршин ажиллах;
в/эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид хоршин бэлчээр сайжруулах, тэжээл
бэлтгэх, усалгаатай тэжээл бий болгох, бүтээгдэхүүнээ борлуулах зэрэг үйл ажиллагааг
өргөжүүлэх;
г/эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид салбарын төрийн бус байгууллага
болон мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;
д/мал бордох, мах боловсруулах үйлдвэрийн цогцолбор бий болгох.
Зургаа. Хүлээгдэж буй үр дүн
6.1. Эрчимжсэн мал ахуйг эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдэнэ.
6.2. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн бизнесийн болон технологийн мэдлэг
чадвар дээшилнэ.
6.3. Малын үүлдэрлэг байдал сайжирч, бүтээмж нэмэгдэж, эрчимжсэн мал аж
ахуй эрхлэгчдийн орлого, амьжиргааны түвшин дээшилнэ.
6.4. Бүсийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төв, суурин газрын хүн амын
хүнсний хангамж дээшилнэ.
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, арга зүйгээр хөдөө аж ахуйн
асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, мал эмнэлэг, үржлийн асуудал
эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хангаж, аймаг, нийслэл, сум, дүүргийн
Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлнэ.
7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл
хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аймаг,
нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллана.
7.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн
болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага оролцоно.
7.4. Хөтөлбөрт заасан эрчимжсэн аж ахуйг мал бүхий иргэд, байгууллага, аж
ахуйн нэгж байгуулж ажиллуулна.
Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт
8. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана:
8.1. Тухайн иргэн, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө;
8.2. Улсын төсөв;
8.3. Урт хугацааны зээл;
8.4. Олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, тусламж, хөрөнгө
оруулалт;
8.5. Байгууллага, иргэдийн хандив.
Ес. Хөтөлбөрийн шалгуурыг хэмжих үзүүлэлт
Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуурыг дараахь үзүүлэлтээр хэмжинэ:
9.1. Эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх таатай орчин бүрдүүлэх зорилгоор эрх
бүхий байгууллагаас хөтөлбөрийн дагуу гаргасан эрх зүйн баримт бичгүүд, түүний
хэрэгжилт;
9.2. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд бизнесийн болон технологийн мэдлэг
олгох чиглэлээр зохион байгуулсан сургалт, үзүүлэх сургууль, тэдгээрт хамрагдсан
хүний тоо;
9.3. Бүсийн тулгуур төвүүдийн ойролцоо байгуулагдсан загвар болон эрчимжсэн
мал аж ахуй эрхлэж байгаа аж ахуйн нэгж, шинээр бий болсон фермерүүдийн тооны
өсөлт;
9.4. Улсын нийт мал сүрэгт өндөр ашиг шимт мал, амьтны эзлэх хувийн жин,
нэгжээс авах ашиг шимийн өсөлт;
9.5. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн орлого болон амьжиргааны
түвшингийн өсөлт;
9.6. Мах, сүү, өндөг зэрэг бүтээгдэхүүний өсөлт, махны экспорт болон мал,
амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээ;
9.7. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр оруулсан хөрөнгө
оруулалтын хэмжээ, түүний өсөлт, бууралт, хөрөнгө оруулалтын нийгмийн үр ашиг
болон иргэдийн санал, гомдлын байдал;
9.8. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд газрыг урт хугацаагаар ашиглуулсан болон
эзэмшүүлсэн байдал, түүнчлэн нөхөн сэргээсэн, тарималжуулсан талбай, талхлагдсан
газрын багасалт зэрэг газрын төлөв байдлын үзүүлэлт;
9.9. Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлсэн гадаад орон, олон улсын
байгууллагын төслүүд, түүний үр нөлөө.
----оОо----
Засгийн газрын 2003 оны 160 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ АЙМАГ, СУМЫН ЖАГСААЛТ
Аймгийн нэр № Сумын
Нэр
Үржүүлэх малын төрөл
Сүүний
үхэр
Махны
үхэр
Мах-ноосны
хонь
1 Баян-Өлгий 1 Бугат + +
2 Өлгий + +
2 Завхан 3 Алдархаан +
4 Цагаанхайрхан +
3 Увс 5 Тариалан +
4 Ховд 6 Булган +
7 Буянт +
8 Зэрэг +
9 Манхан +
10 Мянгад +
5 Архангай 11 Түвшрүүлэх +
6 Баянхонгор 12 Өлзийт +
7 Булган 13 Бугат +
14 Орхон + +
15 Сэлэнгэ +
16 Хутаг +
8 Орхон 17 Баян-Өндөр +
18 Жаргалант +
9 Өвөрхангай 19 Өлзийт +
20 Хархорин + +
10 Хөвсгөл 21 Тариалан +
11 Дархан-Уул 22 Дархан + +
23 Орхон +
24 Хонгор + + +
25 Шарын гол +
12 Сэлэнгэ 26 Алтанбулаг + +
27 Баруунбүрэн +
28 Баянгол + +
29 Ерөө +
30 Жавхлант +
31 Мандал + +
32 Орхон + +
33 Орхонтуул +
34 Сайхан + + +
35 Түшиг +
36 Хушаат +
37 Хүдэр +
38 Цагааннуур + + +
13 Төв 39 Аргалант +
40 Батсүмбэр +
41 Баяндэлгэр + +
42 Баянхангай +
43 Баянцогт +
44 Баянчандмань +
45 Борнуур +
46 Жаргалант + + +
47 Заамар + +
48 Сүмбэр + +
49 Сэргэлэн +
50 Угтаал +
51 Цээл + +
52 Эрдэнэ +
14 Дорнод 53 Баянтүмэн +
54 Баян-Уул +
55 Булган +
56 Хэрлэн +
15 Сүхбаатар 57 Түмэнцогт +
16 Хэнтий 58 Баян-Адрага +
59 Баянхутаг +
60 Биндэр +
61 Дадал +
62 Хэрлэн + + +
Тайлбар: Нийслэлийн орчимд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг
Засгийн газрын 2002 оны 133 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй
эрхлэх талаар баримтлах бодлого”-д тодорхой заасан болно.
---оОо---
The administrator has disabled public write access.

Re: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 3 жил 2 сар ago #6010

  • sambuuu
  • sambuuu's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Junior Boarder
  • Posts: 217
1
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 9 дүгээр сарын Улаанбаатар
17-ны өдөр хот
Дугаар 207
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан үйлдвэрлэл, экспортыг
нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас
ТОГТООХ нь:
1. “Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 1 дүгээр,
түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус
баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг
Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай
хөрөнгийг хянан жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн
засгийн сайд Ч.Улаан, гадаад зах зээлийг өргөжүүлэх, энэ чиглэлээр олон улсын гэрээ
байгуулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд
Л.Эрдэнэчулуун нарт тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР
ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД Ч.ГАНЗОРИГ
2
Засгийн газрын 2003 оны 207 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ
ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Нэг. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал
1.1. Нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь
Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт 2002 оны байдлаар 100 орчим аж
ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 38.3 хувь нь гадаадын 100 хувийн
хөрөнгө оруулалттай, 46.8 хувь нь хамтарсан, 14.9 хувь нь дотоодын үйлдвэр байна.
Дээрх үйлдвэрүүдэд 20 орчим мянган хүн ажиллаж байгаа нь аж үйлдвэрийн
салбарт ажиллагсдын 12.0 хувийг эзлэж байна.
Тус салбар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 5.3 хувийг үйлдвэрлэж байгаа
бөгөөд нийт экспортод оёмол бүтээгдэхүүн 16.2 хувийг эзлэж байна.
1.2. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар
Оёдлын үйлдвэрүүд нь хөгжиж байгаа орнуудын жишгээр АНУ, Европын
холбооноос манай улсад олгосон худалдааны нэн тааламжтай нөхцөлийг ашиглан
гадаадын захиалагчийн материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлож байна.
Дотоодын үйлдвэрүүд нь дийлэнхдээ гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан
үйлдвэрүүдийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Бүтээгдэхүүний өртгийн 65-90 хувийг эзэлдэг үндсэн, туслах материал
импортоос бүрэн хараат, тээврийн болон үйлдвэрлэлийн зардал өндөр зэргээс
шалтгаалан оёмол бүтээгдэхүүн нь үнийн хувьд дотоодын зах зээл дээр өрсөлдөх
чадваргүй байна.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын бизнес эрхлэх орчин ялгаатай байгаа нь
өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хүндрэл учруулж байгаа юм.
1.3. Техник, технологийн түвшин
Манай улсад 1995 оноос 2.0 мянга гаруй ердийн болон тусгай зориулалтын
оёдлын машин, 700 гаруй автомат, индүү, пресс, 9.0 мянга гаруй туслах төхөөрөмж, 2.0
мянга гаруй бэлтгэх, эсгэх машин гадаадын хөрөнгө оруулалтаар орж ирсэн нь
үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.
Гэвч бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, технологийн баримт бичгийн
боловсруулалт шаардлага хангахгүй байна.
1.4. Ажиллах хүч
Ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж хөгжиж байгаа орноос 1.5-2 дахин доогуур,
шилжилт хөдөлгөөн их, тогтвор суурьшил бага, ажлын цагийн ашиглалт сул байна.
Манай улсад 1986 оноос оёдлын үйлдвэрийн инженер, техникийн ажилтныг дотооддоо
бэлтгэж байгаа боловч мэргэжлийн ажилтан бэлтгэх тогтолцоо үгүйлэгдэж байна.
Yйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн тогтолцоо зах зээлийн
шаардлага хангахгүй байна.
Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
2.1. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн давуу тал
Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь:
-үйлдвэрлэлийн бэлтгэл ажиллагаа багатай, бүтээгдэхүүн үйлдвэрлэх мөчлөг
богино, хөрөнгө оруулалт бага шаарддаг;
-хөрөнгө оруулалтын эргэн төлөх хугацаа богино;
3
-үйлдвэрлэлийн чиглэл, бүтээгдэхүүний нэр төрлийг богино хугацаанд хялбар
өөрчлөх боломжтой;
-хүрээлэн байгаа орчинд үзүүлэх дарамт бага, экологийн хувьд цэвэр
үйлдвэрлэлийн тоонд багтдаг.
Манай орны хувьд:
-олон улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх худалдааны таатай нөхцөлд
хамрагдсан;
-АНУ болон Европын зах зээлд өөрийн байр суурийг олсон;
-дэвшилтэт техник, технологи үйлдвэрлэлд нэвтэрсэн зэрэг давуу талтай
байна.
2.2. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өмнө тулгарч байгаа бэрхшээл
Монгол Улс 2004 оноос АНУ-тай Зүүн өмнөд Азийн орнуудтай ижил
худалдааны нөхцөлөөр харилцана. Yүнтэй уялдан манай улсад үйлдвэрлэсэн нэгж
бүтээгдэхүүнд төлөх үйлчилгээний үнэ, гадаадын хөрөнгө оруулалт буурах, дотоодын
зах зээлийн импортоос хамаарах хамаарал өсөх, ажилгүйдэл нэмэгдэх, "нийгмийн эмзэг
бүлэг"-ийн өрхийн амьжиргааны түвшин буурах зэрэг эдийн засаг, нийгмийн
тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хүндрэлүүд гарч болзошгүй байна.
Иймд Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлан
хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.1. Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилго нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,
экспортын хэмжээг тогтвортой хадгалах, дотоодын бүтээгдэхүүнээр хүн амын
хэрэгцээг хангах бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд оршино.
3.2. Хөтөлбөрийн зорилт
Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:
-шинэ зах зээл нээж олох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад харилцааг
хөгжүүлж, худалдааны тааламжтай нөхцөл бүрдүүлэх;
-үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчин бий болгох;
-импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих;
-салбарын менежментийг сайжруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэн
бүтээмжийн өсөлтийг хангах.
3.3. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд баримтлах чиглэл
Хөтөлбөрийг хэрэгжүүлж, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд
дараахь чиглэлийг баримтална:
-гадаадын шинэ зах зээлд гарах бүх талын боломжийг судалж, хэрэгжүүлэх;
-бизнесийн орчинг Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудын жишигт хүргэх
арга хэмжээ авах;
-гадаадын захиалагчийн үйлдвэрлэлийг дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө
оруулагчдын бизнес эрхлэх ялгаатай байдлыг арилгах татварын орчин бүрдүүлэх;
-төсвийн байгууллагын захиалгыг дотоодын үйлдвэрлэлд чиглүүлж, зах
зээлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
-өмнө нь ажиллаж байсан орон нутгийн жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл
ажиллагааг сэргээж, дотоодын бүтээгдэхүүнээр хүн амын хэрэгцээг хангах нөхцөл
бүрдүүлэх;
-бизнес эрхлэгчдийн хоршин ажиллах ажиллагааг гүнзгийрүүлэх,
4
менежментийг боловсронгуй болгох, бизнес эрхлэх дэвшилтэт аргыг эзэмшүүлэх,
мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулан ажиллуулах
замаар боловсон хүчнийг чадваржуулж, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийн өсөлтийг
хангах таатай орчин бий болгох;
-бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартад нийцүүлэн тасралтгүй
сайжруулах, бага оврын шинэ дэвшилтэт техник, технологи, шинжлэх ухаан,
техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж,үйлдвэрлэлийн уян хатан байх чадварыг
дээшлүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь төрийн байгууллага болон
салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус бусад байгууллага,үйлдвэр,аж ахуйн
газар,бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоонд тулгуурлах явдал юм.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ банк, санхүү, татвар, гаалийн тогтолцоо,
худалдаа, хангамж, тээврийн системийг боловсронгуй болгох асуудлыг иж бүрнээр авч
үзнэ.
3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын "Экспортын үйлдвэрлэлийг
дэмжих", "Ноолуур", "Ноос", "Арьс шир", "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих"
"Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөр" зэрэг
хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй уялдуулна.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат: 2003-2005 он. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн
тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, суурилагдсан хүч чадлын ашиглалтыг дээшлүүлэн,
үйлдвэрлэлийг хэвийн өсөлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Хоёрдугаар үе шат: 2005-2008 он. Гадаад зах зээлд салбарын эзлэх байр суурийг
бататгаж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Гуравдугаар үе шат: 2009-2015 он. Оёмол үйлдвэрлэлийн хөгжлийг
эрчимжүүлж, өрсөлдөх чадварыг Зүүн өмнөд Азийн орнуудын түвшинд хүргэнэ.
Зургаа. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
Хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ нь 1-2 дугаар үе шатны зорилтыг
хэрэгжүүлэхэд чиглэнэ. 3 дугаар үе шатны зорилтыг тухайн үеийн нөхцөл байдалтай
уялдуулан тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тогтооно.
Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт
1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг
хөгжүүлэх үндсэн чиглэлд, хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт жил бүр тусган
холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2. Хөтөлбөрт заасан зорилт,арга хэмжээг холбогдох яам, байгууллага хариуцан
хэрэгжүүлж, тэдгээрийн явц, харилцан уялдаа, үр дүнд Үйлдвэр, худалдааны яам
хяналт тавина.
3. Үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь
хөтөлбөрийн хэрэгжилт, явцын үр дүнг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэн үе шат
бүрийн төгсгөлд Засгийн газарт тайлагнана.
4. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үйлдвэр, худалдааны сайд нь
холбогдох байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан
5
ажиллуулж болно.
Найм. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дор дурдсан санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
а/улсын төсөв;
б/олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж;
в/гадаадын хөрөнгө оруулалт;
г/үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө;
д/бусад.
Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
1. Бүтээгдэхүүний экспорт тогтвортой нэмэгдэж, оёмол бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлд эзлэх байр суурь өснө.
2. Ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл буурна.
3. Орон нутагт үйлдвэрлэл хөгжих таатай орчин бүрдэнэ.
4. Салбарын үйл ажиллагааны импортоос хамаарах хамаарал буурна.
----оОо----
6
Засгийн газрын 2003 оны 207 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
ХӨТӨЛБӨРӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ
№ Зорилт Арга хэмжээ Хугацаа
Шаардагдах
хөрөнгө сая
төгрөг
Хариуцан
хэрэгжүүлэх
байгууллага
1. Шинэ зах зээл
нээж олох,
экспортыг
нэмэгдүүлэх
чиглэлээр гадаад
харилцааг
хөгжүүлж,
худалдааны
тааламжтай
нөхцөл
бүрдүүүлэх
1/ Шинэ зах зээл нээж илрүүлэх,
түүнд нэвтрэх, худалдааны таатай
нөхцөл бүрдүүлэх чиглэлээр олон
улсын байгууллага, гадаад орнуудтай
гэрээ байгуулах асуудлыг судалж
шийдвэрлэх
2003-
2008
10.0 ҮХЯ, ГХЯ
2/ Хөрш болон зүүн өмнөд Азийн
орнуудтай хамтран ажиллаж, Монголд
үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг
олон улсын зах зээлд нийлүүлэхэд
дэмжлэг авах
2004-
2008
- ҮХЯ, ГХЯ
3/ Гадаад орнуудаас манай улсын
оёмол бүтээгдэхүүнд ногдуулдаг
гаалийн татварыг бууруулах
боломжийг судалж, хэрэгжүүлэх
талаар тухайн орнуудтай хамтран
ажиллах
2004-
2008
- ҮХЯ, ГХЯ,
СЭЗЯ
4/ UNIDO, JETRO зэрэг үйлдвэр,
худалдаа, хөрөнгө оруулалтыг
дэмждэг олон улсын
байгууллагуудтай хамтран ажиллаж,
харилцан мэдээлэл солилцох,
хөдөлмөрийн нөхцөл, бизнесийн
орчинг сайжруулах чиглэлээр төсөл
хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон
хүчний чадавхийг дээшлүүлэх сургалт
явуулах
2003-
2008
- ҮХЯ,
ГХГХОГ
5/ Монголд хөрөнгө оруулагчдыг
дэмжих Олон улсын чуулга
уулзалтаар "Оёмол, сүлжмэл
бүтээгдэхүүн ба Made in Mongolia"
тусгай булан нээж ажиллуулах,
сурталчилгааг өргөжүүлэх
2004-
2008
6.0 ГХГХОГ,
МХАҮТ,
МОБҮХ
6/ "Magic Show" /АНУ/,"Inter Stuff"
/ХБНГУ/, "Prete-a-Porte" /Франц/ зэрэг
олон улсын төрөлжсөн үзэсгэлэн,
яармагт монголын үйлдвэрлэгчид
оролцох, үйл ажиллагаагаа
сурталчлахад нь дэмжлэг үзүүлэх
2004-
2008
18.0 ГХГХОГ,
МХАҮТ
7/ Монголын оёмол бүтээгдэхүүний
гадаад, шинэ зах зээлийн талаар
мэдээлэл, судалгаа гаргаж үйлдвэр, аж
ахуйн нэгжүүдийг хангах, бизнес
эрхлэгчдийн хооронд холбоо харилцаа
тогтооход дэмжлэг үзүүлэх
2003-
2008
1.5 ГХЯ
2. Үйлдвэрлэл,
экспортыг
нэмэгдүүлэх эрх
зүйн таатай орчин
бий болгох
1/ Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд
шаардлагатай түүхий эд, материалын
гаалийн татварын төлөлт,
зохицуулалтыг боловсронгуй болгох
чиглэлээр Гаалийн тарифын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
асуудлыг судалж боловсруулах
2004-
2005
- ҮХЯ, СЭЗЯ
7
2/ Экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг
үйл ажиллагаа нь тогтворжсон
дотоодын үйлдвэрлэгчдийг зээлийн
бодлогоор дэмжих механизмыг
хэрэгжүүлэх
2003-
2008
- Монгол банк,
Арилжааны
банкууд,
ҮХЯ
3. Импортыг орлох
бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг
дэмжих
1/ Улсын захиалгын бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчийг шалгаруулах
уралдаант шалгаруулалт /тендер/-д
дотоодын үйлдвэрлэгчдийг
хамруулах хүрээг өргөжүүлэх
2004-
2008
- БХЯ, СЭЗЯ
2/ Хувцас захиалга, засварын болон
үндэсний хувцас үйлдвэрлэх жижиг,
дунд үйлдвэрийг орон нутагт
хөгжүүлэхэд санхүү, зээлийн дэмжлэг
үзүүлэх
2004-
2008
- ҮХЯ, Жижиг,
дунд
үйлдвэрийг
дэмжих сан
3/ Шошго, тэмдэг, сав, баглаа
боодлын жижиг үйлдвэр байгуулах
бизнес эрхлэгчдийн санаачилгыг
дэмжих
2003-
2008
- ҮХЯ,
Арилжааны
банкууд
4/ Импортын материалын бөөний
худалдааны нэгдсэн сүлжээ байгуулан
ажиллуулах
2003-
2004
- ҮХЯ,
МОБҮХ
4. Салбарын
менежментийг
сайжруулж,үйлдвэ
рлэлийн үр
ашгийг
дээшлүүлэн,
бүтээмжийн
өсөлтийг хангах
1/ Хувцас судлалын төвийн үйл
ажиллагааг өргөжүүлж, мэргэжлийн
боловсон хүчний ур чадвар,
хөдөлмөрийн бүтээмжийг
дээшлүүлэхэд чиглэсэн судалгаа,
сургалт явуулах, үйлдвэрлэлийн
холбоог бэхжүүлэх, олон улсын
байгууллагуудтай хамтын ажиллагааг
хөгжүүлэх
2003-
2008
- ҮХЯ,
БСШУЯ,
НХХЯ,
МОБҮХ
2/ Хөдөлмөр хамгаалал, техникийн
аюулгүй ажиллагаа, ажлын байрны
эрүүл ахуйн шаардлагын стандартыг
үйлдвэрлэлийн бүхий л шат
дамжлагад мөрдөн ажиллаж байгаа
эсэхэд хатуу хяналт тавих, стандартыг
шинэчлэн сайжруулах арга хэмжээ
авах
2003-
2005
1.5 YХЯ,
НХХЯ
3/ Yйлдвэрлэл дундын загвар зохион
бүтээх төвийг ажиллуулах
2004-
2008
- БСШУЯ,
МОБҮХ
4/ISO-9000 стандартыг үйлдвэрлэлд
нэвтрүүлэх, бүтээгдэхүүний чанарын
стандартыг олон улсын стандартад
нийцүүлэн үндэсний болгон
мөрдүүлэх ажлыг зохион байгуулах
2004-
2008
2.0 ҮХЯ, СХЗТ
5/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн
1998 оны 20 дугаар зарлигийг
хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэрлэлийн
үр ашиг, бүтээмжийн өсөлтийг хангах,
чанарыг сайжруулах бүх нийтийн
хөдөлгөөн өрнүүлэх
2003-
2008
- ҮХЯ,
БСШУЯ,
НХХЯ,
ҮБХТ,
МОБҮХ,
МҮЭНХ
6/ Салбарын ажиллагсдын тогтвор
суурьшлыг сайжруулах чиглэлийн
асуудлыг судалж холбогдох санал
боловсруулах
- НХХЯ, ҮХЯ,
МОБҮХ,
МҮЭНХ
ДYН 39.01
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 9 дүгээр сарын Улаанбаатар
17-ны өдөр хот
Дугаар 207
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан үйлдвэрлэл, экспортыг
нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас
ТОГТООХ нь:
1. “Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 1 дүгээр,
түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус
баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг
Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай
хөрөнгийг хянан жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн
засгийн сайд Ч.Улаан, гадаад зах зээлийг өргөжүүлэх, энэ чиглэлээр олон улсын гэрээ
байгуулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд
Л.Эрдэнэчулуун нарт тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР
ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД Ч.ГАНЗОРИГ
2
Засгийн газрын 2003 оны 207 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ
ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Нэг. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал
1.1. Нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь
Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт 2002 оны байдлаар 100 орчим аж
ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 38.3 хувь нь гадаадын 100 хувийн
хөрөнгө оруулалттай, 46.8 хувь нь хамтарсан, 14.9 хувь нь дотоодын үйлдвэр байна.
Дээрх үйлдвэрүүдэд 20 орчим мянган хүн ажиллаж байгаа нь аж үйлдвэрийн
салбарт ажиллагсдын 12.0 хувийг эзлэж байна.
Тус салбар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 5.3 хувийг үйлдвэрлэж байгаа
бөгөөд нийт экспортод оёмол бүтээгдэхүүн 16.2 хувийг эзлэж байна.
1.2. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар
Оёдлын үйлдвэрүүд нь хөгжиж байгаа орнуудын жишгээр АНУ, Европын
холбооноос манай улсад олгосон худалдааны нэн тааламжтай нөхцөлийг ашиглан
гадаадын захиалагчийн материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлож байна.
Дотоодын үйлдвэрүүд нь дийлэнхдээ гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан
үйлдвэрүүдийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Бүтээгдэхүүний өртгийн 65-90 хувийг эзэлдэг үндсэн, туслах материал
импортоос бүрэн хараат, тээврийн болон үйлдвэрлэлийн зардал өндөр зэргээс
шалтгаалан оёмол бүтээгдэхүүн нь үнийн хувьд дотоодын зах зээл дээр өрсөлдөх
чадваргүй байна.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын бизнес эрхлэх орчин ялгаатай байгаа нь
өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хүндрэл учруулж байгаа юм.
1.3. Техник, технологийн түвшин
Манай улсад 1995 оноос 2.0 мянга гаруй ердийн болон тусгай зориулалтын
оёдлын машин, 700 гаруй автомат, индүү, пресс, 9.0 мянга гаруй туслах төхөөрөмж, 2.0
мянга гаруй бэлтгэх, эсгэх машин гадаадын хөрөнгө оруулалтаар орж ирсэн нь
үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.
Гэвч бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, технологийн баримт бичгийн
боловсруулалт шаардлага хангахгүй байна.
1.4. Ажиллах хүч
Ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж хөгжиж байгаа орноос 1.5-2 дахин доогуур,
шилжилт хөдөлгөөн их, тогтвор суурьшил бага, ажлын цагийн ашиглалт сул байна.
Манай улсад 1986 оноос оёдлын үйлдвэрийн инженер, техникийн ажилтныг дотооддоо
бэлтгэж байгаа боловч мэргэжлийн ажилтан бэлтгэх тогтолцоо үгүйлэгдэж байна.
Yйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн тогтолцоо зах зээлийн
шаардлага хангахгүй байна.
Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
2.1. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн давуу тал
Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь:
-үйлдвэрлэлийн бэлтгэл ажиллагаа багатай, бүтээгдэхүүн үйлдвэрлэх мөчлөг
богино, хөрөнгө оруулалт бага шаарддаг;
-хөрөнгө оруулалтын эргэн төлөх хугацаа богино;
3
-үйлдвэрлэлийн чиглэл, бүтээгдэхүүний нэр төрлийг богино хугацаанд хялбар
өөрчлөх боломжтой;
-хүрээлэн байгаа орчинд үзүүлэх дарамт бага, экологийн хувьд цэвэр
үйлдвэрлэлийн тоонд багтдаг.
Манай орны хувьд:
-олон улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх худалдааны таатай нөхцөлд
хамрагдсан;
-АНУ болон Европын зах зээлд өөрийн байр суурийг олсон;
-дэвшилтэт техник, технологи үйлдвэрлэлд нэвтэрсэн зэрэг давуу талтай
байна.
2.2. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өмнө тулгарч байгаа бэрхшээл
Монгол Улс 2004 оноос АНУ-тай Зүүн өмнөд Азийн орнуудтай ижил
худалдааны нөхцөлөөр харилцана. Yүнтэй уялдан манай улсад үйлдвэрлэсэн нэгж
бүтээгдэхүүнд төлөх үйлчилгээний үнэ, гадаадын хөрөнгө оруулалт буурах, дотоодын
зах зээлийн импортоос хамаарах хамаарал өсөх, ажилгүйдэл нэмэгдэх, "нийгмийн эмзэг
бүлэг"-ийн өрхийн амьжиргааны түвшин буурах зэрэг эдийн засаг, нийгмийн
тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хүндрэлүүд гарч болзошгүй байна.
Иймд Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлан
хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.1. Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилго нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,
экспортын хэмжээг тогтвортой хадгалах, дотоодын бүтээгдэхүүнээр хүн амын
хэрэгцээг хангах бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд оршино.
3.2. Хөтөлбөрийн зорилт
Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:
-шинэ зах зээл нээж олох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад харилцааг
хөгжүүлж, худалдааны тааламжтай нөхцөл бүрдүүлэх;
-үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчин бий болгох;
-импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих;
-салбарын менежментийг сайжруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэн
бүтээмжийн өсөлтийг хангах.
3.3. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд баримтлах чиглэл
Хөтөлбөрийг хэрэгжүүлж, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд
дараахь чиглэлийг баримтална:
-гадаадын шинэ зах зээлд гарах бүх талын боломжийг судалж, хэрэгжүүлэх;
-бизнесийн орчинг Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудын жишигт хүргэх
арга хэмжээ авах;
-гадаадын захиалагчийн үйлдвэрлэлийг дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө
оруулагчдын бизнес эрхлэх ялгаатай байдлыг арилгах татварын орчин бүрдүүлэх;
-төсвийн байгууллагын захиалгыг дотоодын үйлдвэрлэлд чиглүүлж, зах
зээлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
-өмнө нь ажиллаж байсан орон нутгийн жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл
ажиллагааг сэргээж, дотоодын бүтээгдэхүүнээр хүн амын хэрэгцээг хангах нөхцөл
бүрдүүлэх;
-бизнес эрхлэгчдийн хоршин ажиллах ажиллагааг гүнзгийрүүлэх,
4
менежментийг боловсронгуй болгох, бизнес эрхлэх дэвшилтэт аргыг эзэмшүүлэх,
мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулан ажиллуулах
замаар боловсон хүчнийг чадваржуулж, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийн өсөлтийг
хангах таатай орчин бий болгох;
-бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартад нийцүүлэн тасралтгүй
сайжруулах, бага оврын шинэ дэвшилтэт техник, технологи, шинжлэх ухаан,
техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж,үйлдвэрлэлийн уян хатан байх чадварыг
дээшлүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь төрийн байгууллага болон
салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус бусад байгууллага,үйлдвэр,аж ахуйн
газар,бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоонд тулгуурлах явдал юм.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ банк, санхүү, татвар, гаалийн тогтолцоо,
худалдаа, хангамж, тээврийн системийг боловсронгуй болгох асуудлыг иж бүрнээр авч
үзнэ.
3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын "Экспортын үйлдвэрлэлийг
дэмжих", "Ноолуур", "Ноос", "Арьс шир", "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих"
"Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөр" зэрэг
хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй уялдуулна.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат: 2003-2005 он. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн
тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, суурилагдсан хүч чадлын ашиглалтыг дээшлүүлэн,
үйлдвэрлэлийг хэвийн өсөлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Хоёрдугаар үе шат: 2005-2008 он. Гадаад зах зээлд салбарын эзлэх байр суурийг
бататгаж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Гуравдугаар үе шат: 2009-2015 он. Оёмол үйлдвэрлэлийн хөгжлийг
эрчимжүүлж, өрсөлдөх чадварыг Зүүн өмнөд Азийн орнуудын түвшинд хүргэнэ.
Зургаа. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
Хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ нь 1-2 дугаар үе шатны зорилтыг
хэрэгжүүлэхэд чиглэнэ. 3 дугаар үе шатны зорилтыг тухайн үеийн нөхцөл байдалтай
уялдуулан тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тогтооно.
Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт
1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг
хөгжүүлэх үндсэн чиглэлд, хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт жил бүр тусган
холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2. Хөтөлбөрт заасан зорилт,арга хэмжээг холбогдох яам, байгууллага хариуцан
хэрэгжүүлж, тэдгээрийн явц, харилцан уялдаа, үр дүнд Үйлдвэр, худалдааны яам
хяналт тавина.
3. Үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь
хөтөлбөрийн хэрэгжилт, явцын үр дүнг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэн үе шат
бүрийн төгсгөлд Засгийн газарт тайлагнана.
4. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үйлдвэр, худалдааны сайд нь
холбогдох байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан
5
ажиллуулж болно.
Найм. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дор дурдсан санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
а/улсын төсөв;
б/олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж;
в/гадаадын хөрөнгө оруулалт;
г/үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө;
д/бусад.
Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
1. Бүтээгдэхүүний экспорт тогтвортой нэмэгдэж, оёмол бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлд эзлэх байр суурь өснө.
2. Ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл буурна.
3. Орон нутагт үйлдвэрлэл хөгжих таатай орчин бүрдэнэ.
4. Салбарын үйл ажиллагааны импортоос хамаарах хамаарал буурна.
----оОо----
6
Засгийн газрын 2003 оны 207 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
ХӨТӨЛБӨРӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ
№ Зорилт Арга хэмжээ Хугацаа
Шаардагдах
хөрөнгө сая
төгрөг
Хариуцан
хэрэгжүүлэх
байгууллага
1. Шинэ зах зээл
нээж олох,
экспортыг
нэмэгдүүлэх
чиглэлээр гадаад
харилцааг
хөгжүүлж,
худалдааны
тааламжтай
нөхцөл
бүрдүүүлэх
1/ Шинэ зах зээл нээж илрүүлэх,
түүнд нэвтрэх, худалдааны таатай
нөхцөл бүрдүүлэх чиглэлээр олон
улсын байгууллага, гадаад орнуудтай
гэрээ байгуулах асуудлыг судалж
шийдвэрлэх
2003-
2008
10.0 ҮХЯ, ГХЯ
2/ Хөрш болон зүүн өмнөд Азийн
орнуудтай хамтран ажиллаж, Монголд
үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг
олон улсын зах зээлд нийлүүлэхэд
дэмжлэг авах
2004-
2008
- ҮХЯ, ГХЯ
3/ Гадаад орнуудаас манай улсын
оёмол бүтээгдэхүүнд ногдуулдаг
гаалийн татварыг бууруулах
боломжийг судалж, хэрэгжүүлэх
талаар тухайн орнуудтай хамтран
ажиллах
2004-
2008
- ҮХЯ, ГХЯ,
СЭЗЯ
4/ UNIDO, JETRO зэрэг үйлдвэр,
худалдаа, хөрөнгө оруулалтыг
дэмждэг олон улсын
байгууллагуудтай хамтран ажиллаж,
харилцан мэдээлэл солилцох,
хөдөлмөрийн нөхцөл, бизнесийн
орчинг сайжруулах чиглэлээр төсөл
хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон
хүчний чадавхийг дээшлүүлэх сургалт
явуулах
2003-
2008
- ҮХЯ,
ГХГХОГ
5/ Монголд хөрөнгө оруулагчдыг
дэмжих Олон улсын чуулга
уулзалтаар "Оёмол, сүлжмэл
бүтээгдэхүүн ба Made in Mongolia"
тусгай булан нээж ажиллуулах,
сурталчилгааг өргөжүүлэх
2004-
2008
6.0 ГХГХОГ,
МХАҮТ,
МОБҮХ
6/ "Magic Show" /АНУ/,"Inter Stuff"
/ХБНГУ/, "Prete-a-Porte" /Франц/ зэрэг
олон улсын төрөлжсөн үзэсгэлэн,
яармагт монголын үйлдвэрлэгчид
оролцох, үйл ажиллагаагаа
сурталчлахад нь дэмжлэг үзүүлэх
2004-
2008
18.0 ГХГХОГ,
МХАҮТ
7/ Монголын оёмол бүтээгдэхүүний
гадаад, шинэ зах зээлийн талаар
мэдээлэл, судалгаа гаргаж үйлдвэр, аж
ахуйн нэгжүүдийг хангах, бизнес
эрхлэгчдийн хооронд холбоо харилцаа
тогтооход дэмжлэг үзүүлэх
2003-
2008
1.5 ГХЯ
2. Үйлдвэрлэл,
экспортыг
нэмэгдүүлэх эрх
зүйн таатай орчин
бий болгох
1/ Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд
шаардлагатай түүхий эд, материалын
гаалийн татварын төлөлт,
зохицуулалтыг боловсронгуй болгох
чиглэлээр Гаалийн тарифын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
асуудлыг судалж боловсруулах
2004-
2005
- ҮХЯ, СЭЗЯ
7
2/ Экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг
үйл ажиллагаа нь тогтворжсон
дотоодын үйлдвэрлэгчдийг зээлийн
бодлогоор дэмжих механизмыг
хэрэгжүүлэх
2003-
2008
- Монгол банк,
Арилжааны
банкууд,
ҮХЯ
3. Импортыг орлох
бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг
дэмжих
1/ Улсын захиалгын бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчийг шалгаруулах
уралдаант шалгаруулалт /тендер/-д
дотоодын үйлдвэрлэгчдийг
хамруулах хүрээг өргөжүүлэх
2004-
2008
- БХЯ, СЭЗЯ
2/ Хувцас захиалга, засварын болон
үндэсний хувцас үйлдвэрлэх жижиг,
дунд үйлдвэрийг орон нутагт
хөгжүүлэхэд санхүү, зээлийн дэмжлэг
үзүүлэх
2004-
2008
- ҮХЯ, Жижиг,
дунд
үйлдвэрийг
дэмжих сан
3/ Шошго, тэмдэг, сав, баглаа
боодлын жижиг үйлдвэр байгуулах
бизнес эрхлэгчдийн санаачилгыг
дэмжих
2003-
2008
- ҮХЯ,
Арилжааны
банкууд
4/ Импортын материалын бөөний
худалдааны нэгдсэн сүлжээ байгуулан
ажиллуулах
2003-
2004
- ҮХЯ,
МОБҮХ
4. Салбарын
менежментийг
сайжруулж,үйлдвэ
рлэлийн үр
ашгийг
дээшлүүлэн,
бүтээмжийн
өсөлтийг хангах
1/ Хувцас судлалын төвийн үйл
ажиллагааг өргөжүүлж, мэргэжлийн
боловсон хүчний ур чадвар,
хөдөлмөрийн бүтээмжийг
дээшлүүлэхэд чиглэсэн судалгаа,
сургалт явуулах, үйлдвэрлэлийн
холбоог бэхжүүлэх, олон улсын
байгууллагуудтай хамтын ажиллагааг
хөгжүүлэх
2003-
2008
- ҮХЯ,
БСШУЯ,
НХХЯ,
МОБҮХ
2/ Хөдөлмөр хамгаалал, техникийн
аюулгүй ажиллагаа, ажлын байрны
эрүүл ахуйн шаардлагын стандартыг
үйлдвэрлэлийн бүхий л шат
дамжлагад мөрдөн ажиллаж байгаа
эсэхэд хатуу хяналт тавих, стандартыг
шинэчлэн сайжруулах арга хэмжээ
авах
2003-
2005
1.5 YХЯ,
НХХЯ
3/ Yйлдвэрлэл дундын загвар зохион
бүтээх төвийг ажиллуулах
2004-
2008
- БСШУЯ,
МОБҮХ
4/ISO-9000 стандартыг үйлдвэрлэлд
нэвтрүүлэх, бүтээгдэхүүний чанарын
стандартыг олон улсын стандартад
нийцүүлэн үндэсний болгон
мөрдүүлэх ажлыг зохион байгуулах
2004-
2008
2.0 ҮХЯ, СХЗТ
5/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн
1998 оны 20 дугаар зарлигийг
хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэрлэлийн
үр ашиг, бүтээмжийн өсөлтийг хангах,
чанарыг сайжруулах бүх нийтийн
хөдөлгөөн өрнүүлэх
2003-
2008
- ҮХЯ,
БСШУЯ,
НХХЯ,
ҮБХТ,
МОБҮХ,
МҮЭНХ
6/ Салбарын ажиллагсдын тогтвор
суурьшлыг сайжруулах чиглэлийн
асуудлыг судалж холбогдох санал
боловсруулах
- НХХЯ, ҮХЯ,
МОБҮХ,
МҮЭНХ
ДYН 39.0
The administrator has disabled public write access.

Re: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 3 жил 2 сар ago #6011

  • sambuuu
  • sambuuu's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Junior Boarder
  • Posts: 217
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТОО
2003 оны 2 дугаар Улаанбаатар
сарын 7–ны өдөр Дугаар 28 хот
Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах
зарим арга хэмжээний тухай
Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсантай
холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам”-ыг 1 дүгээр, “Газрын
нэгдмэл сангийн тайлан гаргах журам”-ыг 2 дугаар, “Газар зохион байгуулалт хийх журам”-ыг 3
дугаар, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ыг 4 дүгээр, ”Тариалангийн газрыг
давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ыг 5 дугаар, “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах
дуудлага худалдаа явуулах журам”-ыг 6 дугаар, “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт
явуулах журам”-ыг 7 дугаар, “Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар
эзэмшүүлэх газрын дээд хэмжээ”-г 8 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээг шинээр хэвлүүлэх,
тэдгээрийг орон нутагт хүргүүлэхэд шаардагдах зардлыг шийдвэрлэж өгөхийг Санхүү, эдийн
засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах
зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 143
дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД У.БАРСБОЛД
Засгийн газрын 2003 оны 28 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН
УЛСЫН ХЯНАН БАТАЛГАА ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын иргэнд өмчлүүлэх болон иргэний өмчийн газар, Монгол Улсын иргэн, аж ахуйн
нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон тэдний эзэмшиж, ашиглаж байгаа газар,
гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж
ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хууль тогтоомжийн дагуу ашиглуулах болон
ашиглуулж байгаа газарт, түүнчлэн өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгоогүй төрийн өмчийн
бусад газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа (цаашид “хянан баталгаа” гэх)
хийхэд энэ журмыг дагаж мөрдөнө.
2. Газрын тухай хуулийн 58.5-д зааснаар газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газарт
төлөвлөгөөт хянан баталгааг 5 жилд нэг удаа хийнэ.
3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар газар олгох,
Газрын тухай хуулийн 16.1.3-16.1.8-д зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авах болон иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход тухай бүр хянан
баталгааг хийнэ.
4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газарт хүсэлтийнх нь
дагуу хянан баталгаа хийнэ.
5. Тухайн жилд хянан баталгаанд хамруулах аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэр,
түүний хэмжээ, газрын нэгдмэл сангийн ангиллын ээлж дараалал, хугацааны хуваарь болон
хянан баталгааны маягтын загвар, түүнийг хөтлөх, хадгалах, шилжүүлэх журмыг газрын асуудал
эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага батална.
6. Улсын хянан баталгааны ерөнхий шинжээч (цаашид “ерөнхий шинжээч” гэх) нь газрын
асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагын дарга байна. Ерөнхий шинжээч хянан
баталгаатай холбогдол бүхий баримт бичигт өөрийн байгууллагын албан бичгийн хэвлэмэл
хуудас, тамга, тэмдгийг хэрэглэнэ.
7. Аймаг, нийслэлийн газрын албаны дарга нь хянан баталгааны байнгын шинжээч байна.
Хоёр. Хянан баталгааны нэгж талбар
8. Газрын төлөв байдал, чанарын тогтвортой үзүүлэлтүүдийг тодорхойлон улсын хяналтад авах,
тэдгээрийн өөрчлөлтийг харьцуулан тогтоож байх зорилгоор сум, дүүргийн нутаг дэвсгэрийг
хянан баталгааны тогтмол нэгж талбар (цаашид “нэгж талбар” гэх)-уудад хуваана.
9. Нэгж талбар бүрт улсын хэмжээгээр нэгдсэн тэмдэглэгээ, дугаар олгож сум, дүүрэг, аймаг,
нийслэл, улсын хэмжээний нэгж талбарын сүлжээний зургийг үйлдэнэ.
10. Нэгж талбарын сүлжээний зургийн нэг хувийг тухайн аймаг, нийслэл, дүүргийн газрын алба,
сумын газрын даамал хадгалж, хянан баталгааны төлөвлөгөө боловсруулах, зардлын төсвийн
тооцоо, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийхэд ашиглана.
11. Нэгж талбарын сүлжээний зургийн хоёр дахь хувийг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын
эрх бүхий байгууллага хадгалан төлөвлөгөөт хянан баталгааны төлөвлөгөө боловсруулах,
зардал, төсвийн тооцоо, газрын төлөв байдал, чанарын болон байгаль орчны төлөв байдлын
үнэлгээ хийхэд ашиглана.
12. Нэгж талбарын дотор хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр газар орж байвал уг талбарыг
дэд талбаруудад хувааж нэгж талбарын сүлжээг нягтруулна.
13. Нэгж талбарын сүлжээ байгуулах зарчим нь байр зүйн зургийн хуудасны олон улсын
номенклатурын аргад тулгуурласан байх бөгөөд нэгж талбарын хилийн заагийн шугамыг усны
ай савын хил, усны хагалбарын шугам, томоохон уул нурууны хяр, гол мөрний эргийн шугам,
засмал зам, хот тосгон, суурины гудамж зэрэгтэй давхцаж байхаар тогтооно.
14. Нэгж талбарыг дотор нь газар ашиглалтын зориулалт, газрын нэгдмэл сангийн ангиллын
төрөл болон байгалийн нөхцөл адил төстэй байх зарчмыг баримтлан хувааж, газрын төлөв
байдал, чанарын үзүүлэлтээр тодорхойлно.
15. Үзүүлэлт бүрийн тодорхойлолтыг нэгж тодорхойлолт гэнэ. Нэгж тодорхойлолт бүрт
гүйцэтгэвэл зохих ажлын тоо хэмжээний нормативыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын
эрх бүхий байгууллага батална.
16. Нэгж тодорхойлолт авах цэгийг дараахь зарчмаар сонгоно:
1/ М1:100000-1:200000-ын масштабын нарийвчлалтай бэлчээрийн зургийн ургамалжилтын
төрөл тус бүрээс;
2/ тариалан, хадлан, атаршсан газрын талбай (тариалан, хадлангийн талбайн хэмжээ, хөрсний
төрөл, элэгдэл, эвдрэл нь жигд бус тохиолдолд дотор нь байгаль экологийн ялгааг харгалзан
хувааж)-н нэгж талбар тус бүрээс;
3/ хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр ба хөдөө аж ахуйн хэрэгцээнд зориулсан
бусад газар, шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт, байгаль орчин, цаг агаарын төлөв
байдлын байнгын ажиглалтын талбайн нэгж талбар тус бүрээс;
4/ нийтийн эдэлбэрийн газрыг ашиглалтын зориулалт тус бүрээс төлөөлүүлэн;
5/ барилга байгууламжийн дэвсгэр болон түүний дагалдах талбарыг явагдах үйл ажиллагааны
болон байгаль орчинд сөрөг нөлөөлөх байдлын хэв шинжээр ангилан, ангилал тус бүрээс
төлөөллөөр;
6/ ойн сан бүхий газарт ойн төрөл бүрээс төлөөллөөр;
7/ ашиглалтын ойн бүсийн мод бэлтгэлийн талбайн талбар бүрээс төлөөллөөр;
8/ гадаргуугийн ус бүхий газрын усны эх, адаг, эрэг хавийн газар тус бүрээс төлөөллөөр;
9/ улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын горимын бүс, түүний доторхи ашиглалтын
ангилал тус бүрээс төлөөллөөр;
10/ улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон, түүнчлэн гадаад
улсын дипломат төлөөлөгчдийн болон консулын газар, олон улсын байгууллагын
төлөөлөгчдийн газар тус бүрээс;
11/ аялал жуулчлал, рашаан сувилал, амралт зугаалгын бааз (төв), аялал зугаалга, амралт-агнуур
тогтмол хийдэг газрын талбар бүрээс тодорхойлолтоор.
17. Хянан баталгааны үзүүлэлтүүдийг тодорхойлохдоо газрын төлөв байдал, чанарыг бодитой
харуулж чадахуйц ажиглалт, хэмжилт, бичиглэл, задлан шинжилгээний аргуудыг хэрэглэнэ.
Гурав. Хянан баталгааны үндсэн үзүүлэлт
18. Газрын хянан баталгааны үндсэн үзүүлэлт нь тухайн газрын чанар, төрх байдлын аливаа
өөрчлөлтийг бодитой тодорхойлох болон ажиглалт, хэмжилт, задлан шинжилгээ хийхэд хялбар
байхад чиглэгдэнэ. Газар ашиглалтын зориулалт тус бүрийг харгалзан хянан баталгааны үндсэн
үзүүлэлтийг дараахь байдлаар тодорхойлно:
1/ Бэлчээр:
-ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, үүний дотор нэн ховор, ховор болон эмийн ургамлын тархах
хүрээ;
-ургамлын тусгаг бүрхэвч, хорт ургамлын тархацын хүрээ;
-га-гийн ургац;
-гадаргын төрх байдал;
-хөрсний элэгдэл, эвдрэл;
-гадаргын ба хөрсний бохирдолт;
-мэрэгчдийн хор хөнөөлд нэрвэгдсэн байдал;
-хортон шавьжийн хор хөнөөлд нэрвэгдсэн байдал.
2/ Тариалангийн талбай:
-усалгаатай тариалан эрхлэх боломж;
-хөрсний үржил шимт үе давхаргын зузаан;
-хөрсний ялзмагийн агууламж;
-хөрсний орчин (РН);
-нийт азот;
-хөдөлгөөнт фосфор;
-кали;
-шингээх багтаамж;
-хөрсний бохирдолт;
-гадаргын төрх байдал;
-хөрсний элэгдэл, эвдрэл;
-үндэслэг ишээр ба үндэсний хэсгээр үрждэг хог ургамлын тархалт;
-хөрсний хоёрдогч давсжилт, намагжилт;
-гербицид ба пестицидийн үлдэгдэл.
3/ Хадлангийн талбай:
-ургамлын зүйлийн бүрэлдэхүүн;
-ургамлын тусгаг бүрхэвч;
-га-гийн ургац;
-гадаргын төрх байдал;
-хөрсний элэгдэл, эвдрэл;
-гадаргын ба хөрсний бохирдолт;
-мэрэгчдийн хор хөнөөлд нэрвэгдсэн байдал;
-хортон шавьжийн хор хөнөөлд нэрвэгдсэн байдал.
4/ Атаршсан талбай:
-хөрсний элэгдэл, эвдрэл;
-ургамлын формацын өөрчлөлт (шарилжит үе, хиагны үе, үетэн ба буурцагтны үе);
-гадаргын хөрсний бохирдолт;
-гадаргын төрх байдал;
-атаршсан хугацаа;
-нөхөн сэргээлт хийгдсэн эсэх.
5/ Хөдөө аж ахуйн ба хот тосгон, бусад суурины барилга байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр
газар:
-гадаргын бохирдолт;
-гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр бий болсон хөрсний элэгдэл, эвдрэл (зулгаралт);
-хөрсний дээжийн бохирдолт;
-ургамлын тусгаг бүрхэвч.
6/ Ойн сан бүхий газар:
-гадаргын төрх байдал;
-хөрсний элэгдэл, эвдрэл;
-ойн нягтрал;
-гадаргын ба хөрсний бохирдолт;
-хортон шавьжийн хор хөнөөлд нэрвэгдсэн байдал;
-ойн орчны өөрчлөлт.
7/ Усны сан бүхий газар:
-усны эрдэсжилт;
-усны бохирдолт;
-орчны газрын төрх байдал;
-эрэг орчмын хөрсний элэгдэл, эвдрэл;
-эрэг орчмын гадаргын хөрсний бохирдол;
-усны гольдрилын өөрчлөлт.
8/ Улсын тусгай хамгаалалттай газар нутаг:
-гадаргын төрх байдал;
-ургамлын зүйлийн бүрэлдэхүүн;
-газар нутгийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байдал;
-түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт;
-хөрсний элэгдэл, эвдрэл;
-аялал жуулчлалын баазуудын байршил, нягтрал.
9/ Аялал жуулчлал, рашаан сувилал, амралт зугаалгын газар:
-ургамлын зүйлийн бүрэлдэхүүн;
-ургамлын тусгаг бүрхэвч;
-гадаргын төрх байдал;
-хөрсний элэгдэл, эвдрэл;
-гадаргын ба хөрсний бохирдолт;
-рашаан усны орчны газрын ариун цэвэр, эрүүл ахуй;
-газар нутгийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байдал;
-түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт.
10/ Хилийн зурвас газар, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон
газрын ашиглалтын зориулалтад нийцүүлж хянан баталгааны үзүүлэлтийг сонгоно;
11/ Гадаад улсын дипломат төлөөлөгчдийн болон консулын газар, олон улсын байгууллагын
төлөөлөгчдийн газарт олгосон газарт хянан баталгаа хийхэд нийтлэг журмыг баримтална.
19. Газрын төлөв байдал, чанарт гарч болзошгүй өөрчлөлтийг тодорхойлоход дээр дурдсанаас
өөр нэмэлт онцлог үзүүлэлт хэрэглэж болно.
Дөрөв. Хянан баталгаа хийх
20. Хянан баталгааг дараахь үе шатаар хийнэ:
1/ бэлтгэл ажлын;
2/ талбайн буюу хээрийн судалгааны;
3/ материал боловсруулалтын.
21. Бэлтгэл ажлын үе шатанд тухайн орон нутагт урьд хийгдсэн хөрс, ургамал, газар ашиглалт,
гадаргын төлөв байдлын онцлогтой холбогдох судалгаа, шинжилгээний материалтай танилцах,
хянан баталгаа хийх нэгж талбаруудыг тогтоох, хил заагийг тодруулах, ажиглалт, хэмжилт хийх
цэгүүдийг урьдчилан тогтоох, ажлын зураг бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
22. Талбайн буюу хээрийн судалгааны ажлын үе шатанд нэгж талбар бүрийн төлөв байдал,
түүний өөрчлөлтийг газар дээр нь судлан тогтоож зураглан, лабораторийн задлан шинжилгээнд
дээж авна.
23. Материал боловсруулалтын ажлын үе шатанд хээрийн ажиглалт, хэмжилт, лабораторийн
задлан шинжилгээний дүнг нэгтгэн газрын төлөв байдалд дүгнэлт өгнө.
24. Газрын нэгдмэл сангийн ангиллын газруудад хянан баталгаа хийхдээ ашиглалтын зориулалт,
онцлогоос нь шалтгаалан газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагаас
баталсан “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажлын заавар”-ыг
баримтална.
Тав. Хянан баталгаанд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар
эзэмшигч, ашиглагчийн оролцоо
25. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар харьяалах нутаг дэвсгэртээ
хийгдэх хянан баталгаанд өөрийн төлөөлөгчийг оруулж болно.
26. Дүүргийн газрын алба, сумын газрын даамал хянан баталгаанд Засаг даргын төлөөлөгчөөр
заавал оролцоно.
27. Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн газарт хянан баталгаа хийхэд тухайн газрыг өмчлөгч,
эзэмшигч, ашиглагч Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн
эрх баригч буюу захиалагч биеэр байлцах үүрэгтэй.
28. Хянан баталгаа хийхэд заавал оролцох үүрэг бүхий этгээд хянан баталгаанд оролцоогүй нь
хянан баталгаа хийх ажлыг зогсоох, хойшлуулах үндэслэл болохгүй.
Зургаа. Хянан баталгааг баталгаажуулах, үр дүнг мэдээлэх, хэрэгжүүлэх
29. Хянан баталгааны үр дүн нь дараахь баримт бичгээс бүрдэнэ:
1/ төлөв байдлын тодорхойлолт, лабораторийн задлан шинжилгээний дүн;
2/ газрын төлөв байдал, чанарын үзүүлэлтийн паспорт;
3/ мэргэжлийн байгууллагын хянан баталгааны дүгнэлт;
4/ газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны нэгж талбарын сүлжээний зургууд, түүний
CD дээр хуулсан файл;
5/ газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийсэн тухай тайлан, зургийн тайлбар бичиг.
30. Газрын төлөв байдал, чанарын тодорхойлолтод ажиглалт, хэмжилт, тэдгээрийн тайлан,
задлан шинжилгээний дүнг дэлгэрэнгүй тусгасан байна.
31. Газрын төлөв байдал, чанарын тодорхойлолтыг үндэслэн Монгол Улсын болон гадаадын
иргэн, харьяалалгүй хүн, гадаад, дотоодын хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж буй
газрын хянан баталгааны паспортыг хянан баталгаа хийх эрх бүхий аж ахуйн нэгж хөтөлнө.
Хянан баталгааны паспортыг газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай эрхийн гэрчилгээ, гэрээнд
болон Монгол Улсын иргэний өмчилж авсан газрын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн
гэрчилгээнд тус тус хавсаргана.
32. Төрийн өмчөөс бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй газрын хянан баталгааны паспортыг
тухайн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр дээр нээж хөтөлнө.
33. Ерөнхий шинжээч бүх төрлийн хянан баталгааны актуудыг сум, дүүрэг, аймаг, нийслэлээр
нэгтгэн хянан баталгааны дүгнэлт, зөвлөмж гарган, холбогдох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдэд хүргүүлнэ.
34. Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага хянан баталгааны
материалыг үндэслэн газрын нэгдмэл сангийн ангиллын нэгдсэн дүгнэлтийг 5 жилд нэг удаа
гаргаж Засгийн газарт танилцуулна.
35. Аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын нэгдмэл сангийн төлөв байдал, чанарын талаархи
мэдээллийг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага хэвлэл, мэдээллийн
хэрэгслээр олон түмэнд мэдээлэх ажлыг зохион байгуулна.
36. Холбогдох мэргэжлийн байгууллага, байнгын шинжээч, газар өмчлөгч, эзэмшигч,
ашиглагчийн газарт хийсэн хянан баталгааны явцад илэрсэн зөрчил, түүний шинж байдлын
талаар газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад мэдээлэх үүрэг хүлээнэ.
37. Хянан баталгааны ажлын үр дүнг газрын нэгдмэл сангийн ангиллын газрын жил бүрийн
тайлан, газар ашиглах, хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд ашиглана.
Найм. Хянан баталгааны санхүүжилт, маргааныг шийдвэрлэх
38. Газрын хянан баталгааг дор дурдсанаар санхүүжүүлнэ:
1/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгоогүй төрийн өмчийн
газарт хийх төлөвлөгөөт болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэх,
ашиглуулахаар анх удаа олгож байгаа газар, түүнчлэн Газрын тухай хуулийн 16.1.3-16.1.7-д
заасан тусгай хэрэгцээнд авах газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших, ашиглах эрх
дуусгавар болох газарт тус тус хийх хянан баталгааны зардлыг төсвийн хөрөнгөөр;
2/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газарт хийх болон
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр тэдний өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газарт
хийх хянан баталгааны зардлыг тухайн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хөрөнгөөр.
39. Хянан баталгаатай холбоотой маргааныг зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан
албан тушаалтан болон тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх бөгөөд гарсан шийдвэрийнх нь
талаархи гомдлоо маргалдагч тал шүүхэд гаргаж болно.
40. Хянан баталгааны журам зөрчиж ажлын чанарын гологдол гаргасан, баримт бичгийг
санаатайгаар засварласан, түүнийг үрэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хянан
баталгааны баримт бичгийг хүчингүйд тооцож, хянан баталгааг дахин хийх зардлыг тухайн
этгээдээс гаргуулна.
Засгийн газрын 2003 оны 28 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Газрын нэгдмэл сангийн тайлан (цаашид “газрын тайлан” гэх) гаргах, хүлээн авахад энэ
журмыг дагаж мөрдөнө.
2. Газрын тайлан нь дараахь төрөлтэй байна:
1/ сум, дүүргийн тайлан;
2/ аймаг, нийслэлийн тайлан;
3/ улсын нэгдсэн тайлан.
3. Газрын тайланг газрын нэгдмэл сангийн өмнөх жилийн тайлан, тухайн жилийн кадастрын үр
дүнг үндэслэн гаргана.
4. Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэлийн маягтыг газрын харилцааны
асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага, газрын нэгдмэл сангийн тайлангийн
маягтыг Засгийн газар тус тус батална.
5. Газрын хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын тайланд га-гаар, улсын нэгдсэн тайланд
мянган га-гаар илэрхийлнэ.
6. Газрын тайланд Газрын тухай хуулийн 26.2, 26.3-т заасан үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй
тусгасан байна.
Хоёр. Газрын тайлангийн бүтэц, агуулга
7. Бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газрын тайлан нь батлагдсан маягтаар
гаргасан тоон мэдээлэл, бичмэл тайлан, газрын хуваарилалт, газрын улсын бүртгэл, ашиглалт,
хамгаалалтын байдал, тэдгээрийн хөдөлгөөнийг харуулсан зураг (цаашид “ажлын зураг” гэх)-аас
бүрдэнэ.
8. Тайланд газрын нэгдмэл сангийн удирдлага, менежментийг боловсронгуй болгох болон
газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар авсан зохион байгуулалтын арга хэмжээ,
байгаль орчин, газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын төлөв байдал, чанарт гарсан
өөрчлөлт, сөрөг нөлөөлөл, түүнд өгөх дүгнэлт, газрыг зохистой ашиглах, хамгаалах талаар газар
өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, энэ талаархи дутагдал,
газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдад хуваарилсан байдал, түүний өөрчлөлт, газрын нэгдмэл
сангийн үндсэн ангилал, газар ашиглалтын төрөлд гарсан өөрчлөлт, шилжилтийн үндэслэл,
газрын төлбөр ноогдуулалт, төлөлт зэргийг дэлгэрэнгүй тусгана.
Мөн газрын харилцаа болон газар өмчлөх, эзэмших, ашиглах талаар тухайн жилд хүлээн авсан
өргөдөл, хүсэлт, тэдгээрийн барагдуулалт, газрын талаархи хууль тогтоомжийн биелэлт,
хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ, аймаг, нийслэл, сум,
дүүргийн газрын албаны зохион байгуулалт, боловсон хүчний хангалтын байдал, өөрчлөлтийн
талаар дэлгэрэнгүй тоо баримттайгаар тусгана.
Түүнчлэн тухайн онд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс болон иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагын газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар гарсан маргаан,
тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сум, дүүрэг тус бүрээр тодорхой гаргасан байна.
9. Тайланд аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн
жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийг заалт тус бүрээр гаргаж хавсаргана.
10. Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал, ашиглалтын төрөлд орсон өөрчлөлтийг холбогдох
маягтаар гаргах бөгөөд маягтын үзүүлэлт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тайланг
дээд шатны албад шалгаж хүлээн авах, газрын мэдээллийн улсын нэгдсэн сангийн
өгөгдөхүүнийг өөрчлөх үндэслэл болно.
Гурав. Газрын тайлангийн ажлын зураг
11. Газрын нэгдмэл сангийн ажлын зурагт тухайн жилийн газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын
өөрчлөлтийн байршил, хил, зааг, хэмжээг харуулна.
12. Газрын тайлангийн ажлын зургийг дараахь масштабын нарийвчлалаар үйлдэнэ:
1/ сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:100000 масштабын;
2/ аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:500000 масштабын;
3/ нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:25000 масштабын;
4/ бусад хот тосгон, суурины хэмжээнд газрынх нь хэмжээнээс хамааруулан 1:25000-1:2000
масштабаар.
13. Ажлын зургийн масштабаар илэрхийлэх боломжгүй өөрчлөлтийн байршлыг масштабын бус
тэмдгээр харуулж, шаардлага хангаж чадахуйц нарийвчлал, тодорхой масштабаар харуулсан
хэсэгчилсэн зургийг дагалдуулна.
Дөрөв. Газрын тайланг баталгаажуулах
14. Сум, дүүргийн газрын тайланг сумын газрын даамал, дүүргийн газрын алба гаргах бөгөөд
сум, дүүргийн Засаг дарга, сумын газрын даамал, дүүргийн газрын албаны дарга гарын үсэг
зурж тамга дарсан байна.
15. Аймаг, нийслэлийн газрын тайланг аймаг, нийслэлийн газрын албанаас эрхлэн гаргах бөгөөд
аймаг, нийслэлийн Засаг дарга, албаны дарга гарын үсэг зурсан, тамга дарсан байна.
16. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн тухайн оны газрын тайланг зохих шатны иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулсан байна.
17. Газрын сангийн тухайн оны тайланг Газрын тухай хуулийн 26.5-д заасан хугацаанд аймаг,
нийслэлийн Засаг дарга газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад өгнө.
18. Аймаг, нийслэлийн газрын тайланг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий
байгууллага хүлээн авч нэгтгэн, газрын нэгдмэл сангийн улсын нэгдсэн тайланг гарган Газрын
тухай хуулийн 26.6-д заасан хугацаанд Засгийн газарт танилцуулна. Аймаг, нийслэлийн газрын
тайлан, жижүүрийн зураг, бичмэл тайланг газрын улсын мэдээллийн сангийн архивт хадгална.
19. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн газрын төлбөр төлөлтийн тайланг тухайн сум, дүүрэг, аймаг,
нийслэлийн татварын байцаагч, албаар гаргуулан газрын нэгдмэл сангийн тайланд хавсаргана.
20. Дээд шатных нь Засаг дарга, газрын албад болон газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх
бүхий байгууллага газрын тайланг хүлээн авахдаа тайлангийн магадлал, тэнцэл, маягтын
хөтлөлт, ажлын зургийн агуулгын бүрэн байдал, нарийвчлал, үйлдэлт нь зохих шаардлага,
нөхцөлийг хангаж байгаа эсэхийг хянаж хүлээн авна.
21. Шаардлага хангаагүй газрын тайлан, ажлын зургийг зохих шатны Засаг дарга, газрын асуудал
эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагын шийдвэрээр засуулах, дахиж хийлгэхээр
буцааж болно.
Тав. Маргаан, хариуцлага
22. Газрын тайланг гаргах, ажлын зургийг хөтлөх, хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдон
үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий
байгууллага шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.
23. Газрын нэгдмэл сангийн шаардлага хангаагүй тайланг аймаг, нийслэлийн Засаг даргад
буцааж дахин гаргуулна.
Засгийн газрын 2003 оны 28 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар
зохион байгуулалт хийхэд энэ журмыг дагаж мөрдөнө.
2. Газрын тухай хуулийн 24.1-д заасан цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор хийх
газар зохион байгуулалтаар дараахь ажил гүйцэтгэнэ:
1/ газрыг хэмжээ, хил, заагийг өндөр түвшний нарийвчлал бүхий гео-багажаар газар дээр нь
тодорхойлж, газрын зурагт буулгах;
2/ хил, заагийг газар дээр нь тогтоож тэмдэгжүүлэн кадастрын зураглал хийж, актаар хүлээлгэж
өгөх.
3. Энэ журмын 2-т заасан ажлыг гүйцэтгэх технологийн зааврыг газрын асуудал эрхэлсэн
Засгийн газрын эрх бүхий байгууллага батална.
4. Газар зохион байгуулалтын арга хэмжээг зөвхөн газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх
бүхий байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага Засгийн газраас тогтоосон үнэлгээг
баримтлан гүйцэтгэнэ.
5. Газар зохион байгуулалтын ажлыг үнэн зөв хийх үүргийг тухайн мэргэжлийн байгууллага
хүлээнэ.
6. Газар зохион байгуулалтыг дор дурдсан тохиолдолд хийнэ:
1/ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох;
2/ улсын тусгай хэрэгцээний газрын хил, заагийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох;
3/ хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах
газрын судалгааг хийж, хэмжилт, бүртгэл, зураглал үйлдэх, тэдгээрийн хил, заагийг тогтоох,
өөрчлөлт оруулах, тодотгох;
4/ гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай
аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд ашиглуулах газрын хил, заагийг тогтоох,
түүнд өөрчлөлт оруулах, тодотгох;
5/ улс, бүс нутгийн хэмжээгээр ашиглах, хамгаалах газрын хэтийн төлөвийг тогтоож, бүх шатны
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрт болон газар өмчлөгч, эзэмшигч,
ашиглагчийн газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах;
6/ газрын нэгдмэл сангийн ангилал тогтоох.
7. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээрээ өмчлөл, эзэмшил, ашиглалтынхаа газарт газар
зохион байгуулалт хийлгэж болно.
8. Газар зохион байгуулалтыг дор дурдсан байгууллагын шийдвэрээр хийнэ:
1/ энэ журмын 6.1, 6.4, 6.5-д заасан газар зохион байгуулалтыг Засгийн газрын шийдвэрээр;
2/ энэ журмын 6.2, 6.6-д заасан газар зохион байгуулалтыг газрын асуудал эрхэлсэн Засгийн
газрын эрх бүхий байгууллагын шийдвэрээр;
3/ энэ журмын 6.3-т заасан газар зохион байгуулалтыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр.
9. Газар зохион байгуулалтыг дараахь харьяаллын дагуу эрхлэн гүйцэтгэнэ:
1/ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн болон улсын тусгай хэрэгцээний
газрын хил, заагийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох, Газрын тухай хуулийн
17.1.2-т заасан зориулалтаар газар ашиглуулах, түүнчлэн улсын газар зохион байгуулалтын
ерөнхий төлөвлөгөө болон тодорхой газар, бүс нутгийг хөгжүүлэх чиглэл, төсөл
боловсруулахтай холбогдсон газар зохион байгуулалтыг газрын асуудал эрхэлсэн Засгийн
газрын эрх бүхий байгууллага;
2/ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө,
орон нутгийг хөгжүүлэхтэй холбогдсон чиглэл, төсөл боловсруулах, тухайн жилд өмчлүүлэх,
эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг тогтоох, нийслэлийн болон
аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт хийх, түүнчлэн төлөвлөгөөний дагуу
шинээр шугам сүлжээнд холбох, орон нутгийн тусгай хэрэгцээнд тодорхой газар нутгийг
авахтай холбогдсон газар зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн газрын алба;
3/ энэ зүйлийн 1, 2-т зааснаас бусад газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх,
эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон болон тэдгээрийг бүртгэж баталгаажуулах, эрх
дуусгавар болох, сум, дүүргийн нутаг дэвсгэр дээр хийгдэх газар зохион байгуулалттай
холбоотой бүх ажлыг дүүргийн газрын алба, сумын газрын даамал.
10. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Газрын тухай хуулийн 25.3, 25.4 болон Монгол
Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1-д заасан зарчим, үндэслэлийг баримтлан
газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр, нэгж талбарын хуваарьтайгаар боловсруулна.
11. Газар зохион байгуулалтыг дор дурдсан үе шатаар гүйцэтгэнэ:
1/ бэлтгэл ажлыг хангах;
2/ судалгааны ажил;
3/ санал боловсруулах;
4/ шийдвэр гаргуулах;
5/ гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх.
12. Бэлтгэл ажлыг хангах үе шатанд газрын нөхцөл, нөөц, газрын өмчлөл, эзэмшил, ашиглалт,
хамгаалалттай холбогдсон мэдээллийг бүрдүүлж, газар зохион байгуулалтын ажилд шаардагдах
зураг, техник хэрэгслийг бэлэн болгоно.
13. Судалгааны ажлын үе шатанд тухайн газрын төлөв байдал, чанар, байршил, хэмжээ, газрын
ангиллыг нарийвчлан тодорхойлж, уг газрын ашиглалтын зориулалтыг тогтооно.
14. Санал боловсруулах үе шатанд судалгааны ажлын үр дүнг үндэслэн уг газар нутгийн
ашиглалтын хэтийн төлөв, зориулалтын талаар санал, төсөл боловсруулна.
15. Шийдвэр гаргуулах үе шатанд боловсруулсан санал, төслийг холбогдох эрх бүхий
байгууллагад оруулж шийдвэрлүүлнэ.
16. Шийдвэрийг хэрэгжүүлэх үе шатанд тухайн газрын хил, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэн
баталгаажуулан гэрээнд нь хавсаргаж, холбогдох мэдээллийг газрын мэдээллийн санд оруулна.
Хоёр. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалт
17. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, тэдгээрт өөрчлөлт оруулах,
тодотгох санал боловсруулахтай холбогдсон газар зохион байгуулалтыг дараахь байдлаар
зохион байгуулан хэрэгжүүлнэ:
1/ сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох санал
боловсруулах мэргэжлийн комиссыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
шийдвэрээр байгуулна. Комиссыг аймаг, нийслэлийн Засаг даргаар ахлуулж, бүрэлдэхүүнд нь
холбогдох сум, дүүргийн Засаг дарга, дүүргийн газрын албаны мэргэжилтэн, сумын газрын
даамал, мэргэжлийн холбогдох байгууллагын болон иргэдийн төлөөлөгчийг оруулна;
2/ аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох
санал боловсруулах мэргэжлийн комиссыг Засгийн газар байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд
газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага, холбогдох аймаг, сумын болон
нийслэлийн удирдлага, мэргэжилтэн, эрдэмтдийг оруулна.
18. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, тэдгээрт өөрчлөлт оруулах,
тодотгох санал боловсруулах комисс дараахь материалыг бүрдүүлж, тухайн шатны Засаг даргад
хүргүүлнэ:
1/ тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах,
тодотгох шалтгаан, уг газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтын байдал, комиссоос хийж
гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй илтгэх хуудас, дүгнэлт, санал, гаргах шийдвэрийн төсөл;
2/ шинээр тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох нутаг дэвсгэрийн хилийн цэсийн тухайн үеийн
болон шинэчилсэн 1:500000 масштабтай газрын зураг;
3/ хилийн цэсийг тогтоож өөрчлөлт оруулан тодотгож байгаа сум, аймаг, нийслэлийн хил залгаа
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн 1:500000 масштабтай газрын зураг дээр
1:100000 масштабтай зургийн нарийвчлалаар тэмдэглэсэн өөрчлөлт;
4/ шинээр тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох болон түүнтэй хил залгаа засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгжийн хилийн цэсэд орсон өөрчлөлтийн тооцоо.
19. Шинээр тогтоох, өөрчлөлт оруулах болон түүнтэй хил залгаа засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгжийн газрын зураг нь дараахь шаардлагыг хангасан байна:
1/ зураг дээрх хуучин хилийн цэсийг хар өнгөөр, шинэчилсэн хилийн цэсийг улаан өнгөөр ялган
тодорхой зурж, хүчингүй болсонд тооцох хилийн цэсийг улаан өнгөөр чагт тавьж дүрсэлсэн
байх;
2/ хилийн цэсийн нэр нь батлагдсан нэртэйгээ тохирч байх шаардлагатай бөгөөд шинээр тогтоож
байгаа хилийн цэсийн нэр нь талуудын тохиролцсон, маргаангүй, газрын зурагт тэмдэглэсэн
байх;
3/ нутаг дэвсгэрийн хилийн цэсийг баруун хойт талын цэгээс эхлэн цагийн зүүний дагуу нар зөв
тойруулан зөвхөн газар усны нэр, газрын өндрийн тэмдэгтийн тоот зэргээр тэмдэглэсэн уул,
даваа, толгодын нэр болон усны түвшний өндөрлөгийн ард байгаа тоотыг хаалтад бичсэн,
өндөрлөг нь нэргүй бол тухайн тоотоор тэмдэглэсэн байх;
4/ хавсралт хүснэгт, тооцоонд орсон тоон үзүүлэлтийг ашиглалтын зориулалт, төрөл (бэлчээр,
хадлан, тариалан, ой гэх мэт)-өөр ангилан тайлбарласан байх;
5/ шинэчлэн тогтоож, өөрчлөлт орж, тодотгол хийж байгаа нутаг дэвсгэрийн талбайг газрын
нэгдмэл сангийн ангилал тус бүрээр нь гео-багажаар нарийвчлан тодорхойлж тайлбарласан
байх;
6/ талбайн хэмжээг зөв гаргахын тулд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн үлдэж
байгаа талбайг мөн дээрх замаар нарийвчлан тодорхойлж, хуучин талбайтай нь уялдуулан
гаргасан байх.
20. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг шинээр тогтоох, түүнд өөрчлөлт
оруулах, тодотгох тухай дүгнэлт, саналаа Засаг дарга сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаараа хэлэлцүүлж гаргасан шийдвэрийг холбогдох материалын хамтаар аймаг, нийслэлийн
Засаг даргад хүргүүлэх бөгөөд тэрээр уг асуудлыг нягтлан хянаж иргэдийн Төлөөлөгчдийн
Хуралд оруулна. Асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал авч шийдвэрийн
хамт газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
21. Аймаг, нийслэлээс оруулсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг
тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох тухай материалыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын
эрх бүхий байгууллага хүлээн авч зохих хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж 30 хоногийн
дотор газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
22. Комиссоос санал зөрүүтэй, тохиролцоогүйгээр ирүүлсэн материалыг аймаг, нийслэлийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, хурлын саналыг материалд хавсаргана. Уг санал нь
дээд шатанд хэлэлцэх үндэслэл болно.
23. Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний оруулсан засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, түүнд өөрчлөлт оруулах, тодотгох тухай асуудлыг
Засгийн газар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
24. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах,
тодотгох талаар Улсын Их Хурлаас эцсийн шийдвэр гаргана.
Гурав. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалт,
өмчлөлийн газарт хийх газар зохион байгуулалт
25. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шинээр өмчлөх, эзэмших, ашиглах газартаа болон
өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газартаа газар зохион байгуулалт хийлгэх тухай хүсэлтээ
харьяалагдах шатны Засаг даргад гаргана.
26. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Засаг даргад ирүүлсэн хүсэлтийг аймаг, нийслэл,
дүүргийн газрын алба, сумын газрын даамал хүлээн аваад 14 хоногт багтаан судалгаа хийж
санал, дүгнэлтээ Засаг даргад оруулна.
27. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын алба, сумын газрын даамлын санал,
дүгнэлт бүхий материалыг хүлээн аваад 30 хоногт багтаан зохих шийдвэр гаргана.
28. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал Засаг даргын гаргасан
шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх,
ашиглуулах газрын хил, заагийг газар дээр нь хэмжин тэмдэгжүүлж өмчлөгч, эзэмшигч,
ашиглагчид хүлээлгэн өгч акт үйлдэн газар өмчлөгчийн Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн
гэрчилгээ, газар эзэмшигч, ашиглагчийн эрхийн гэрчилгээний хавсралт болгоно.
29. Газар зохион байгуулалтын баримт бичиг нь техникийн хувьд засваргүй, цэвэр, нямбай
хийгдсэн байхаас гадна тамга, тэмдэг дарж гарын үсэг зурсан байна.
30. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийнх нь дагуу газар зохион байгуулалт хийхэд
газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дараахь болзол, нөхцөлийг
харгалзан үзнэ:
1/ хадлан, бэлчээр, тариалангийн зориулалтаар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газарт газар
зохион байгуулалт хийхэд тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрийн газрын хүрэлцээ, хөрсний
үржил шим, шинж чанар, ургамлын ургацын байдал, уст цэгийн хангамж зэрэг үзүүлэлт;
2/ энэ зүйлийн 1-д зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх газарт газар
зохион байгуулалт хийхэд нутаг дэвсгэрийн хүрэлцээ, байрших газар, үйлдвэрлэл, үйлчилгээний
онцлог;
3/ иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, түүнчлэн гадаадын
иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын байгууллага, хуулийн этгээдэд ашиглуулах газрын газар
зохион байгуулалтыг хийхдээ аль болох нэг дор байрлах боломж зэргэлдээх газар өмчлөгч,
эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрхийг хохироохгүйгээр зохион байгуулах, газар өмчлөгч,
эзэмшигч, ашиглагчийн сервитут, узуфрукт эрх зэргийг харгалзах.
Тав. Газар зохион байгуулалтын санхүүжилт, бусад асуудал
31. Газар зохион байгуулалтыг дор дурдсанаар санхүүжүүлнэ:
1/ Газрын тухай хуулийн 24.5-д заасан болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх,
эзэмшүүлэх, ашиглуулахаар анх газар олгох газар зохион байгуулалтыг төсвийн хөрөнгөөр;
2/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр тэдний өмчлөл, эзэмшил, ашиглалтын газарт
хийх газар зохион байгуулалтыг хүсэлт гаргагчийн хөрөнгөөр.
32. Газрын зохион байгуулалтаар тодорхойлсон газар нутаг, түүний хэмжээг тухайн сум,
дүүргийн газрын кадастрын зурагт гео-багажийн тусламжтайгаар уг зургийн масштабын дагуу
оруулна. Газар зохион байгуулалтад хамаараагүй үлдсэн талбайн хэмжээг түүнтэй уялдуулан
зурагт тусгана.
33. Газар зохион байгуулалт хийсэн талбайн хэмжээг шаардагдах зургийн масштабаас
шалтгаалан гектар (га), хавтгай дөрвөлжин метр (м2)-ээр тодорхойлно.
34. Газар зохион байгуулалт хийгдсэн газар нутгийн хил заагийг тогтоохдоо уул, нурууны орой,
даваа, овоо, дов, толгодын орой зэрэг өндөрлөг, ус хагалбарын шугам болон гол, горхи, уст
цэгүүд, нуур, цөөрөм гэх мэтийн байгалийн биетээр, тэдгээрээр тогтоох боломжгүй газар болон
тариа, төмс, хүнсний ногоо тариалах, байшин барилга барих зэрэг жижиг хэмжээний газрын хил,
заагийг шон тэмдэг тавьж зураглал үйлдэн, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид актаар
хүлээлгэн өгнө.
35. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдлийн газарт хийгдсэн газар зохион байгуулалтын
материалыг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид, нөгөө
хувийг тухайн аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын
The administrator has disabled public write access.

Re: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 3 жил 2 сар ago #6012

  • sambuuu
  • sambuuu's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Junior Boarder
  • Posts: 217
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2004 оны 8 дугаар сарын Улаанбаатар
5-ны өдөр хот
Дугаар 169
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
/“Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөр II/
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд 1997 онд
баталсан “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн үзүүлж байгаа нааштай нөлөө, орон
нутгийн удирдлага, иргэдийн хүсэлтийг харгалзан Монгол Улсын Засгийн газраас
ТОГТООХ нь:
1. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөр (П үе
шат 2005-2012)-ийг хавсралт ёсоор баталсугай
2. Дээрх хөтөлбөрийг өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг
жил бүр боловсруулан зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн
Засаг дарга нарт даалгасугай.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор улс, орон нутгийн
төсөвт шаардагдах хөрөнгийг тусгах болон гадаадын зээл, тусламжид хамруулан
санхүүжүүлж түүний зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн
сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгасугай.
4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 12 дугаар сард Засгийн
газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Ногоон хувьсгал” үндэсний
хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын
1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 199 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд
тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Д.НАСАНЖАРГАЛ
2
Загийн газрын 2004 оны 169 дүгээр
тогтоолын хавсралт
ӨРХИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ “НОГООН ХУВЬСГАЛ”
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (II үе шат 2005-2012 он)
1. “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн 1998-2004 оны үр дүн, өнөөгийн
байдал
1.1. 1997 онд батлагдсан “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөр (I үе шат)
амжилттай хэрэгжин дуусч байна. Хөтөлбөрийн хүрээнд 1998-2004 онд улсын төсөв,
гадаад орнуудын буцалтгүй тусламжийн хөрөнгөөс нийт 1.77 тэрбум төгрөг зарцуулан
бага оврын 225 трактор иж бүрдлийн хамт, 210 га талбай услах бороожуулагч
төхөөрөмж, 1.3 га талбай бүхий 255 хүлэмж, 17600 м2 нийлэг хальсан бүрхүүл, 660 га
талбайг хамгаалах торон хашаа, хүнсний ногоо тарих, арчлах иж бүрдэл 300 гаруй
багаж зэрэг техник, тоног хэрэгслийг 2000 гаруй өрх, агропаркад хөрөнгө оруулалтаар
болон хөнгөлөлттэй үнээр хуваарилан олгож үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд дэмжлэг
үзүүллээ. Мөн жимсний 15000 суулгац, 500 тн төмсний үр, байцаа, манжин, лууван,
сонгино, хүрэн манжин, өргөст хэмх, улаан лооль зэрэг 8 тонн үрийг үнэгүй буюу
гэрээгээр олгож, тусламжаар ирсэн 20 гаруй тонн 100 гаруй төрлийн цэцгийн болон
хүнсний ногооны үрийг үнэгүй олгосноор таримлын нэр төрөл нэмэгдэж, тариалах
талбай, хураан авах ургацын хэмжээ жил бүр өсч байна. 2003 онд улсын хэмжээгээр
14.3 мянган га талбайгаас 138.2 мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авсан нь
хөтөлбөр анх батлагдсан 1997 оноос 50.1 мянган тонноор буюу 56.6 хувиар нэмэгдэж,
ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа өрхийн тоо 1997 оноос 2.5 дахин өссөн байна.
1.2. Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 2003 оны байдлаар 154 агропарк орон
нутагт байгуулагдан ажиллаж 2700 удаагийн сургалт явуулж, гарын авлага, зөвлөмж
24086 ширхгийг иргэдэд түгээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа тогтмол
явуулж хэвшлээ.
1.3. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын төсөл,
хөтөлбөрүүд “Ногоон хувьсгал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн болон арга
зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх нь өргөжиж байна.
2. “Ногоон хувьсгал” Үндэсний хөтөлбөрийн II үе шатыг хэрэгжүүлэх үндэслэл
2.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Тариалангийн тухай
хууль, Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн
талаар баримтлах бодлогыг батлан гаргаснаар иргэд газар өмчлөх, эзэмших, тариалан
эрхлэх эрх зүйн шинэ орчин буй болсон нь хөдөөд ядуурлыг бууруулах, өрхийн
орлогыг нэмэгдүүлэх хамгийн тааламжтай нөхцөлийг бүрдүүлсэн юм.
2.2. Сүүлийн жилүүдэд төмс, хүнсний ногоо тариалах, “Ногоон хувьсгал”
хөтөлбөрт хамрагдах сонирхолтой айл өрхийн тоо улам бүр нэмэгдэж, хөтөлбөрийг
цаашид үргэлжлүүлэх талаар орон нутгийн удирдлага хүсэлт гаргаж байна.
2.3. “Ногоон хувьсгал” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн Энэтхэг, Өмнөд
Солонгос зэрэг орнуудын туршлагаас үзвэл дотоодын хэрэгцээт хүнсийг нэмэгдүүлж,
тариаланчид, хөдөөгийн хүмүүсийн амьжиргааны түвшинг зохих хэмжээнд хүртэл
хэдэн арван жилээр үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирсэн, одоо ч хэрэгжүүлж байна.
2.4. “Ногоон хувьсгал” хөтөлбөр хэрэгжүүлсэн эхний үеийн ололт амжилт,
туршлагаа бататгах, өрхийн усалгаатай тариаланг хөгжүүлэх, хамгаалагдсан хөрсний
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмс, ногооны үрийн аж ахуйг бэхжүүлэх, бүтээгдэхүүний
борлуулалтыг дэмжих үндсэн зорилгоор Өрхийн орлогыг нэмэгдүүлэх “Ногоон
хувьсгал” хөтөлбөр /II үе шат/-ийг боловсруулав.
3
3. Хөтөлбөрийн зорилго
3.1. “Ногоон хувьсгал” хөтөлбөр /II үе шат/-ийн зорилго нь хөтөлбөрийн эхний
үе шатанд олсон ололтоо бататгах, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн усалгаатай
тариаланг хөгжүүлж, өрх, фермерийн аж ахуй болон жижиг хоршоод хамгаалагдсан
хөрсний аж ахуйг эрхлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг
бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах явдал мөн.
3.2. Үүний тулд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
3.2.1. Төв, суурингийн айл өрх усалгаатай, хучлагатай талбай, хүлэмж, бүхээг
/туннель/-эн байгууламж бий болгож төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалж
эхний ээлжинд өөрийн хэрэгцээг хангах, цаашид зах зээлд борлуулан өрхийн орлогоо
нэмэгдүүлэх;
3.2.2. Хүнсний ногоог хамгаалагдсан хөрсөнд тариалах замаар хүнсэнд шинэ
ногоо хэрэглэх хугацааг уртасгах, таримлын нэр төрлийг олшруулж ургацыг
нэмэгдүүлэх;
3.2.3. Эрт ургацын шинэ ногоог зах зээлд хүрэлцэх хэмжээгээр тасралтгүй
нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
3.2.4. Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг өрх бүр боломжтой бүх
нөхцөлийг ашиглан худаг, цас, борооны усыг хэмнэлттэй зарцуулах арга технологийг
эзэмшин хэрэглэж занших;
3.2.5. Өөрийн орны нөхцөлд тохирсон загвар, хийцийн хүлэмж, бүхээг,
тэдгээрийг хийх зориулалтын материал, цагаан болон хар өнгийн нийлэг хальс зэргийг
гадаадаас оруулах, дотооддоо үйлдвэрлэх зэргээр түүний олдоц, хангамжийг хот,
хөдөөд нэмэгдүүлэх.
4. Хөтөлбөрийн II үе шатны үйл ажиллагааны үндсэн чиглэл:
4.1. Энэхүү хөтөлбөрт зөвхөн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн таримлыг
хамруулан хэрэгжүүлнэ.
4.2. Хөтөлбөрийн хүрээнд иргэн, 3 хүртэл га талбайд тариалан эрхэлдэг
фермерийн аж ахуй болон хоршоог хамруулан дэмжлэг үзүүлнэ.
4.3. Хөтөлбөрт хамгаалагдсан хөрсний усалгаатай тариалан эрхэлж байгаа гэр
бүл, хоршоо, фермерийг эхний ээлжинд хамруулан дэмжлэг үзүүлнэ.
4.4. Өмнө нь хөтөлбөрт хамрагдаж байгаагүй, төмс, хүнсний ногоо, жимс,
жимсгэнэ шинээр тариалж буй гэр бүл, иргэн, фермерийг эхний ээлжинд анхаарна.
5. Хөтөлбөрийн хүрээнд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг доорхи үйл
ажиллагаанд ашиглана:
5.1. Жижиг услалтын системийг сэргээн засварлах, байгуулахад дэмжлэг
үзүүлэх.
5.2. Нийлэг хальсан бүрхүүл, хучлагын материалыг импортлох, дотооддоо
үйлдвэрлэх.
5.3. Төрөл бүрийн хийц, хэмжээ бүхий нийлэг хальсан хучлагатай хүлэмж,
бүхээг /туннель/-ийг импортлох, дотооддоо үйлдвэрлэх.
5.4. Бага хүчин чадалтай бороожуулагч төхөөрөмжийг импортлох.
5.5. Бага хүчин чадалтай трактор, хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машиныг
импортлох, дотооддоо үйлдвэрлэх, угсрах.
5.6. Ургамлын өвчин, хортонтой тэмцэх, таримлын өсөлт, хөгжилтийг түргэтгэх,
макро, микроэлементээр бордох зориулалтын бодисыг импортлох, дотооддоо
үйлдвэрлэх, савлахад дэмжлэг үзүүлэх.
4
5.7. Жимс, жимсгэнийн суулгац, тарьц үржүүлэх, эх цэцэрлэг, цуглуулгын
талбай байгуулах.
5.8. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг гэрийн болон жижиг цехийн аргаар
боловсруулах, хадгалах арга технологийг эзэмшихэд дэмжлэг үзүүлэх.
5.9. Иргэдийг төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, ургацаа
хамгаалах, хадгалах, боловсруулах, хэрэглэхэд сургах.
6. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн арга зам:
6.1. Өрхийн тариалан хөгжүүлэх гол нөхцөлийн нэг болох усан хангамжийг
дараахь арга замаар нэмэгдүүлнэ:
6.1.1. Төмс, ногоо, жимс тариалдаг өрх, фермер, жижиг аж ахуйн нэгж гүний
болон бетон хашлагатай, энгийн худаг, усан сан, услалтын системийн аль боломжтойг
нь ашигладаг болгох;
6.1.2. Жимс, ногооны талбайд ойролцоо байршилтай цас их унадаг уулын ам, ус
урсдаг жалга, гуу зэргийг боож цемент бетон болон нийлэг хальсан доторлогоотой усан
сан, хөв байгуулах;
6.1.3. Төв суурин газрын гэр хороололд цэвэр усны шугам тавих, усан сан
байгуулах;
6.1.4. Бололцоотой газарт гар болон гүний худаг гаргах, айл өрхүүд хөрөнгөө
хамтарч хашаандаа усны хоолой оруулах, сүлжээ байгуулж ашиглах;
6.1.5. Жимс, ногооны талбай, ялангуяа хамгаалагдсан хөрсний тариаланд дуслын
усалгаа, нэвчих усалгаа, мананжуулах болон бороожуулах усалгаа зэрэг ус хэмнэх
сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх;
6.1.6. Усалгаатай тариалан эрхэлдэг өрх бүр услалтын суваг шуудуугаа
доторлох, талбайд нийлэг хальсан болон сүрлэн хучлага хэрэглэх, гадаргын усалгааны
уян хоолой /хиймэл суваг/-г ашиглах, чийгийн хэмжээг хянаж зохицуулах зэргээр усны
алдагдлыг багасгаж усыг хэмнэлттэй зарцуулж сургах;
6.1.7. Бага хүчин чадалтай бороожуулагч, мананжуулагч төхөөрөмжийн импорт,
дотоодын үйлдвэрлэлийг урамшуулах;
6.1.8. Усалгаанд ашиглаж байгаа ус болон хөрсөнд химийн шинжилгээ хийлгэж
мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвлөмжийг ашиглах;
6.1.9. Гол, горхи, булгийн ойролцоо тариалангийн талбайд тошин халиаж
хаврын цэнэг усалгаа хийдэг уламжлалт аргыг сэргээн хэрэглэх;
6.1.10. Өвөл, хаврын улиралд жимс, ногооны талбайд хунгар цас тогтоох аргыг
өргөн ашиглах;
6.1.11. Байшин барилгын дээврийн усыг хуримтлуулж усалгаанд ашиглах.
6.2. Хамгаалагдсан хөрсөнд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалалтыг
доорхи замаар нэмэгдүүлнэ:
6.2.1. Төмс, хүнсний ногооны талбайг хар өнгөтэй нийлэг хальсаар бүтээх
замаар чийгийн ууршилтыг бууруулах, хог ургамлын ургалтыг хязгаарлах, дулааны
хуримтлалыг нэмэгдүүлж хүйтнээс хамгаалах, ургац нэмэгдүүлэх арга технологийг
эзэмших, дэлгэрүүлэх;
6.2.2. Төрөл бүрийн хийц, хэмжээ бүхий хүлэмж, бүхээг /пластмасс болон
металл хийцийн/-ийг дотооддоо үйлдвэрлэх, импортлох замаар олдцыг сайжруулах;
6.2.3. Дулааны эх үүсвэртэй газруудад жилийн 4 улирлын ажиллагаатай
хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
6.2.4. Амтат жүрж, том жимст гүзээлзгэнэ, алим, чавгыг хүлэмжид ургуулдаг
арга туршлагыг дэлгэрүүлэх, үүсгэл санаачилгыг дэмжих;
5
6.2.5. Дотроо утсан бэхэлгээтэй, салхи, хүйтэнд тэсвэртэй, 5-10 жилийн
эдэлгээтэй, бөх бат нийлэг хальсыг импортлох, дотооддоо үйлдвэрлэхэд дэмжлэг
үзүүлэх, түүний олдцыг нэмэгдүүлж элбэгшүүлэх.
6.3. Техник хангамжийг сайжруулна:
6.3.1. Өрхийн болон жижиг аж ахуйн хэрэгцээнд тохирсон бага хүчин чадлын
трактор, хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин, бороожуулагчийг импортлох,
дотооддоо үйлдвэрлэх;
6.3.2. Өрхийн болон фермерийн тариаланд ашиглах жимс, ногооны гар багажийг
импортлох, дотооддоо үйлдвэрлэх, засварлах үүсгэл санаачилгыг дэмжих.
6.4. Ургац болон ургамал хамгааллын арга хэмжээг сайжруулна:
6.4.1. Өрхийн болон фермерийн аж ахуй, жижиг хоршооны жимс, ногооны
талбайг мал, гаднын халдлагаас хамгаалах зорилгоор төрөл бүрийн хийц загварын
удаан эдэлгээтэй хямд төсөр хашааны зураг, загварын төсөл шалгаруулан нийтээр
үйлдвэрлэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх;
6.4.2. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалангийн хөнөөлт шавьж,
өвчин, хог ургамалтай тэмцэх зориулалттай, сонгомол үйлчилгээтэй, хүн, амьтан,
байгаль орчинд хор хөнөөлгүй, хөрс, ургамалд үлдэцгүй өндөр технологиор
үйлдвэрлэсэн бодисыг импортлох, дотооддоо үйлдвэрлэх, савлахад дэмжлэг үзүүлэх;
6.4.3. Лооль, чинжүү, тамхины болон бусад ургамлын навч, иш зэргийг хандалж
уусмал бэлтгэн хөнөөлт шавьж, ургамлын өвчинтэй тэмцэх экологид хор хөнөөлгүй
арга ажиллагаанд хүмүүсийг сургах, хэрэглэх чадвартай болгох;
6.4.4. Хүнсний ногооны талбайн хог ургамалтай тэмцэхэд сонгомол
үйлчилгээтэй, хөрс, ургамалд үлдэц багатай, хямд, бага хэмжээгээр савласан
гербицидийг импортлох, худалдах;
6.4.5. Бууц, аргал, хомоол, үртэс, сангас зэрэг органик бодисыг бордоо болгон
ашиглах арга ажиллагаанд ногоочдыг сургах, дадлагажуулах;
6.4.6. Дотоодод үйлдвэрлэн ашиглаж байгаа төрөл бүрийн биобордоо, багсармал
болон гумин, циолитийн бордооны үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх.
6.5. Үр, суулгацын хангамжийг сайжруулна:
6.5.1. Иргэд, өрхийн тариалан эрхлэгчдийг хэрэгцээт төмс, ногооны үр, жимсний
суулгац, тарьцыг өөрөө үйлдвэрлэж сургахад хөтөлбөрийн үйл ажиллагааг чиглүүлэх;
6.5.2. Гэрийн нөхцөлд үйлдвэрлэхэд түвэгтэй эрүүл төмсний үр, зарим хүнсний
ногоо болон чавга, алимын суулгацыг эрдэм шинжилгээний болон их, дээд сургууль,
мэргэшсэн иргэд, аж ахуйн нэгжид захиалгаар үйлдвэрлүүлэн нийтэд борлуулах арга
хэмжээг зохион байгуулах;
6.5.3. Ядуу, эмзэг бүлгийн өрхийн тариаланг дэмжих зорилгоор төмс, хүнсний
ногооны үр, үрслэг, жимсний суулгац, тарьцыг хөнгөлөлттэй үнэ болон зээлээр
нийлүүлэх замаар иргэдийг амьдралаа тэтгэх анхны гараанд нь дэмжлэг үзүүлэх;
6.5.4. Хүлэмжийн зориулалттай одой хэлбэрийн алим, лийр, чавга зэрэг
таримлын суулгацыг импортоор оруулах, төв, орон нутаг дахь зарим агропаркад
жимсний эх цэцэрлэг байгуулах, суулгац, тарьц үржүүлэх;
6.5.5. Бутлаг хэлбэрийн алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэний
суулгацыг сонгон үржүүлэх, суулгац үйлдвэрлэх санаачилгыг дэмжин туслах, ялангуяа
гүзээлзгэний том жимстэй сортын суулгацыг импортлоход дэмжлэг үзүүлэх.
6.6. Сургалт, сурталчилгаа:
6.6.1. Нийслэл, томоохон хот, аймаг, сумын төвд байгуулагдсан сургалтын төв-
агропаркуудын материаллаг баазыг бэхжүүлж, тэдгээрийг төмс, хүнсний ногоо, жимс,
6
жимсгэнэ ургуулах, бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, төрөл бүрийн өргөн
хэрэглээний бус ногоог хүнсэнд хэрэглэж сурах үзүүлэх сургуулийн талбар болгон
ашиглах;
6.6.2. Төмс, хүнсний ногоо, жимсгэнэ тариалах, арчлах, ургацыг хадгалах,
боловсруулах арга ажиллагааг телевиз, радиогоор цуврал хичээлийн хэлбэрээр тогтмол
нэвтрүүлж, уг сургалтын сэдвийг сонирхогчдын захиалгаар сонгон явуулж байх;
6.6.3. Төв, орон нутгийн тогтмол хэвлэлд тусгай булан нээх, зориулалтын дугаар
бэлтгэн нийтлэх;
6.6.4. Хамгаалагдсан хөрсний жимс, ногооны аж ахуйн асуудлаар сонирхогч
иргэдийн дунд сургалт зохион байгуулах;
6.6.5. Хамгаалагдсан хөрсний аж ахуй болон өрх айл, иргэдийг харилцан
туршлага судлуулах, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцах зорилгоор аймаг,
орон нутагт үзүүлэх сургууль зохион байгуулах;
6.6.6. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих, сурталчлах
зорилгоор “Алтан намар” үзэсгэлэн- худалдааг сум, аймгийн төв, нийслэл, дүүрэг бүрт
зохион байгуулах;
6.6.7. Хамгаалагдсан хөрсний аж ахуйг хамгийн сайн хөгжүүлж буй өрхийн арга
туршлагыг сурталчлах;
6.6.8. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд өрхийн жимс, ногооны аж ахуй,
ялангуяа хамгаалагдсан хөрсний аж ахуйг үлгэр жишээ болохуйц хөгжүүлсэн өрх,
иргэдийн арга ажиллагаа, туршлагыг нэгтгэж эмхтгэл болгон гаргаж нийтийн хүртээл
болгох.
7. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, төв, орон нутгийн захиргааны
байгууллагын оролцоо:
7.1. Засгийн газар
7.1.1. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөрөнгийг жил бүрийн улсын
төсөвт тусган хэрэгжилтэд нь хяналт тавьж байх;
7.1.2. “Ногоон хувьсгал” хөтөлбөрийг дэмжих асуудлыг хөдөө аж ахуйн салбарт
хэрэгжиж байгаа гадаадын төсөл, хөтөлбөр, зээл, тусламжид тусган хэрэгжүүлж байх
үүргийг холбогдох яам, газар, агентлагийн гадаад хамтын ажиллагааны нэг чиглэл
болгон хэрэгжүүлэх;
7.1.3. Дотооддоо үйлдвэрлэдэггүй бага хүчин чадалтай /20 хүртэл морины хүчин
чадалтай/ трактор, түүнд тохирох чиргүүл, дүүжин машин, усалгааны төхөөрөмж,
нийлэг хальсан бүрхүүл, ургамал хамгааллын бодисыг импортын гаалийн татвараас
хөнгөлөх, чөлөөлөх, тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэгчдийг эхний 3 жилд орлогын
албан татвараас хөнгөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
7.1.4. Дотооддоо үйлдвэрлэж байгаа төмс, хүнсний ногооны импортын гаалийн
татварыг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн уян хатан зохицуулж дотоодын
үйлдвэрлэгчдээ дэмжих;
7.1.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах
үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн одоогийн бүтцийг хэвээр үлдээн үйл ажиллагаанд нь
хяналт тавьж байх.
7.2. Хүнс, хөдөө аж ахуйн яам
7.2.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг Үндэсний зөвлөлд
тайлагнах;
7.2.2. Хөтөлбөрийг дэмжих зорилгоор улсын төсөв, бусад эх үүсвэр (Хавсралт)-
ээс хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж дүнг Засгийн газар, холбогдох
яам, газруудад тайлагнах;
7
7.2.3. Төв болон орон нутаг дахь агропаркийн үйл ажиллагаанд хяналт тавьж
уялдуулах, тэдгээрийн материаллаг баазыг бэхжүүлж, сургалт, үйлчилгээг эрхлэн
явуулахад мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангах;
7.2.4. Агропаркийн үйл ажиллагааг аймаг орон нутаг дахь хөдөө аж ахуйн
үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвүүдийн үйл ажиллагаатай
уялдуулан үр ашигтай зохион байгуулах;
7.2.5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын зээл, тусламж, төслийг үр ашигтай
ашиглах ажлыг зохион байгуулах;
7.2.6. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн
санал хүсэлтийг хүлээн авч түүний мөрөөр ажил зохион байгуулах, шаардлагатай
асуудлыг Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байх.
7.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар
7.3.1. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн иргэнд гэр бүлийн хэрэгцээнд нь
газар өмчлүүлэх, жижиг аж ахуйн нэгж, фермерүүдэд газар эзэмшүүлэх ажлыг зохион
байгуулах;
7.3.2. Орон нутгийнхаа онцлогт нийцсэн аймаг, сумын хэмжээний дэд хөтөлбөр
боловсруулан хэрэгжүүлэх;
7.3.3. “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн орон нутгийн салбар зөвлөлийг байгуулж,
үйл ажиллагааг зохицуулах;
7.3.4. Орон нутаг дахь агропаркуудын үйл ажиллагаа болон эд хөрөнгийн
ашиглалт, хамгаалалтад хяналт тавих;
7.3.5. Хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг орон нутгийн хэмжээгээр
хагас, бүтэн жилээр гарган Үндэсний зөвлөлд ирүүлж байх;
7.3.6. Агропаркуудыг аж ахуйн дотоод тооцоон дээр ажиллуулах зарчим
баримтлан дэмжлэг үзүүлэх;
7.3.7. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг орон нутгийн
төсөвт тусгаж хэрэгжүүлж, зарцуулалтад нь хяналт тавих;
7.3.8. Нутаг дэвсгэрийнхээ эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, бизнесийн
болон төрийн бус байгууллагуудыг “Ногоон хувьсгал” хөдөлгөөнд хамруулах;
7.3.9. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон дараа жилд хэрэгжүүлэх ажлын
талаар саналаа боловсруулан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагад жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор ирүүлж байх.
8. Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь
8.1. ”Ногоон хувьсгал” хөтөлбөрийн үндэсний зөвлөл:
8.1.1. “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн аймаг, нийслэлийн салбар зөвлөлийг
удирдлагаар хангаж, хөтөлбөрийн биелэлтийг хянах;
8.1.2. Яамд болон дотоод, гадаадын холбогдох байгууллагатай хамтран орон
нутагт олгох төсвийн болон бусад хөрөнгийн эх үүсвэрийг хуваарилах;
8.1.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр Засгийн газарт
тайлагнаж байх.
8.2. Аймаг, нийслэлийн салбар зөвлөл:
8.2.1. Өрхийн аж ахуй эрхлэх боломж, чиглэл, жижиг зээл олгох нөхцөл байдлыг
тодруулах судалгаа явуулах;
8.2.2. Орон нутгийн онцлог бүхий “Ногоон хувьсгал” II шатны дэд хөтөлбөрийг
хэрэгжүүлэх;
8.2.3. Иргэд, хоршоо, фермер, жижиг аж ахуйн нэгжүүдийг “Ногоон хувьсгал”
хөдөлгөөнд идэвхтэй оролцуулах;
8
8.2.4. Айл өрх, иргэдэд бичил зээл олгох, авсан зээлийг зориулалтын дагуу
ашиглахад хяналт тавих, зээлийг хугацаанд нь эргүүлж төлөх, зээл төлөлтийн оновчтой
механизмыг бүрдүүлэх;
8.2.5. Агропаркийн эрхлэгч, ногоочдын чуулга уулзалт, үзүүлэх сургууль,
ургацын баяр зохион байгуулах.
8.3. Орон нутгийн агропарк:
8.3.1. Монгол орны нөхцөлд ургац өгч чадах хүнсний ургамлыг тариалж
сурталчлах;
8.3.2. Өрхийн аж ахуйд шаардагдах багаж хэрэгсэл, эд материалыг нэгдсэн
захиалгаар нийлүүлэх;
8.3.3. Хоршоо, фермер, жижиг аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн зөвлөлгөө өгөх,
сургалт явуулах;
8.3.4. Газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг төлбөртэйгээр
ашиглуулах, лизингийн гэрээ, зээлээр борлуулах үйлчилгээг зохион байгуулж, түүнд
дэмжлэг үзүүлэх.
8.3.5. Агропарк нь дараахь чиглэлээр өрхийн аж ахуйд дэмжлэг үзүүлнэ:
8.3.5.1. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарьж ургуулах, арчлах, хураах;
8.3.5.2. Ногоог даршлах, хадгалах сургалт явуулах;
8.3.5.3. Орон нутгийн материалаар хүлэмж барих;
8.3.5.4. Гэрийн нөхцөлд зоорь барих;
8.3.5.5. Цас, борооны ус хуримтлуулах сан байгуулах.
9. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлт
Үе
шат
Хуга-
цаа Хүлээгдэж буй зорилтын шалгуур үзүүлэлт
I 2005-
2008
Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг өрх, иргэдийн тоо
одоогийнхоос 30-аас доошгүй хувиар, хураан авсан ургац 25-аас
доошгүй хувиар нэмэгдсэн байна.
Өрхийн тариалангийн 70-аас доошгүй хувийг усалгаатай болгоно.
Хүнсний ногооны ургацын 15 хувийг хамгаалагдсан хөрснөөс авдаг
болж, төмс, хүнсний ногооны нэг га-гийн ургацыг 25 хувиар
нэмэгдүүлнэ.
25-30 мянган ажлын шинэ байр бий болж хөтөлбөрт хамрагдсан
өрхийн орлого 25-30 хувиар нэмэгдэнэ.
II 2008-
2012
Өрх, жижиг аж ахуйн нэгж, фермерийн төмс, хүнсний ногоо, жимс,
жимсгэний талбай усалгаатай болж, хураан авсан хүнсний ногооны
ургацын 30 хувийг хамгаалагдсан хөрснөөс авна.
Нэгж талбайгаас хураан авах хүнсний ногооны ургацыг 2004 оныхоос
40 хувиар нэмэгдүүлж, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны
хэрэгцээг 70 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангана.
Хот суурин газрын тариалангийн талбайн хэмжээ 2004 оныхоос 30
хувь, хураан авч буй ургац 50 хувь нэмэгдэж ажлын байрны тоо 2006
оныхоос 15 хувь, өрхийн орлого 40 хувиар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.
Хамгаалагдсан хөрсний ногооны аж ахуй нийт үйлдвэрлэлийн талбайн
60 хувьд хүрч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж экспортлож эхэлнэ.
2004 оныхоос төмс, хүнсний ногоо тариалдаг өрхийн орлого 50 хувь,
ажлын байр 50-60 мянгаар нэмэгдэнэ.
“Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөр /II үе шат 2005-2012 он/-ийн хавсралт
“НОГООН ХУВЬСГАЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИХ САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭР
Зардлын ялгаа
2005-2008 он 2009-2012 он
Жил
бүр
авах
тоо
хэмжээ
Жил бүрийн санхүүжилт, сая төг Жил
бүр
авах
тоо
хэмжээ
Жил бүрийн санхүүжилт, сая төг.
Улсын
төсөв
Орон
нутгийн
төсөв
Гадаадын
төсөл,
хөтөлбөр
Тариаланг
дэмжих сан
Улсын
төсөв
Орон
нутгийн
төсөв
Гадаадын
төсөл
хөтөлбөр
Тариаланг
дэмжих сан
Бага хүчин чадлын трактор 40 96 - - - 60 120 - 5 14
5 хүртэл га-гийн хүчин
чадалтай энгийн усалгааны
систем барих, засах
- 50 - 20 50 - 80 - 20 50
Хүлэмжийн металл хийц
импортлох, дотооддоо
захиалж хийлгэх
50 40 20 20 70 40 - 20 52
Бага хүчин чадлын
бороожуулагч
40 34 - - - 70 29 - 10 20
Нийлэг хальс ,тонн 20 20 - - - 40 10 - 20 10
Ургамал хамгааллын бодис 10 30 - - - 20 30 - 15 15
Сургалт, сурталчилгаа - 10,0 1,0 5,0 - - 5 4 10 15
Үр, суулгац - 15 2,0 2,5 3,0 - 5 5 5 10
Төмс, ногоо, жимсийг гэрийн
болон жижиг цехийн нөхцөлд
боловсруулах тоног
төхөөрөмж авах
- 60 - 10 30 - 40 - 10 40
Жил тутам гарах зардал - 355 3,0 57,5 103,0 - 359 9 115 226
4 жилийн нийт зардал / х4/ - 1420 12 230 412 - 1436 36 460 904
ХӨТӨЛБӨРИЙН II ШАТНЫ НИЙТ ЗАРДАЛ: 4910 САЯ ТӨГРӨГ БОЛНО
Үүнээс : улсын төсвөөс 2856 сая
орон нутгийн төсвөөс 48 сая
гадаадын зээл, тусламж, төсөл 690 сая
Газар тариаланг дэмжих сангаас 1316 сая төгрөг болно.
The administrator has disabled public write access.

Re: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 3 жил 2 сар ago #6037

  • sky_lovelygirl
  • sky_lovelygirl's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Gold Boarder
  • Posts: 886
  • Thank you received: 4
жендерийийн тухай хууль байвал нийтлээч
The administrator has disabled public write access.

Re: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2 жил 5 сар ago #6738

  • sambuuu
  • sambuuu's Avatar
  • ОНЛАЙНД АЛГА
  • Junior Boarder
  • Posts: 217
bhgvi sh deee chi haaguur ywaaad bna daaa orloood orj bna uu
The administrator has disabled public write access.
Moderators: monsterz
Time to create page: 2.175 seconds

Шинэ 50 мэдээ мэдээллүүд

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн