Утасны карт
Өдөр дутмын хямдралууд
Банк санхүү
Соёл Урлаг
Домайн Хост
Онгоцны тийз
Монголын вэб лавлах
Х.Тэмүүжин л хайран байна
Бүлэг: Улаанбаатар Бичсэн Нийтлэлгч Отгонбаяр
Намуудын нэр дэвшигчид тодорч эхэллээ. Эцэслэн батлаагүй ч, дүрмээ дагадаг, дарга нь амласандаа хүрдэг л бол АН-ын нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж байна. Тус намын дүрмийн заалт, удирдлагуудын амласнаар бол АН-ын нэр дэвшигчдийг эхлээд анхан шатны байгууллагууд тодруулна. Тэндээс олонхийн санал авсныг нь ҮЗХ батламжилна. 2008 оны сонгуулийн нэр дэвшигчдийг ч ингэж тодруулж байсан АН-ын энэ дүрэм, зарчим нь энгийн ойлгомжтой, бас дотоод ардчилалтай.
Тус намын энэхүү шүүлтүүрээр УИХ-ын зарим гишүүн гоожиж, нэр дэвших эрхээ анхан шатны нэгж дээрээ алджээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт Х.Тэмүүжин, Чингэлтэйд Г.Баярсайхан, Дорнодод П.Алтангэрэл нар намын жирийн гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадсангүй.
Гэсэн ч тэдний зарим нь тахимаа өгөлгүй анхан шатны “ түрүү бөх”-ийн нэрийг татуулна, дээд дарга нартаа найдаж байна, унасан, шороотой бөх туг тойрдоггүй нь сонгуульд хамаагүй гэж луу унжиж яваа бололтой. Х.Тэмүүжин бүр анхнаасаа нэрээ ч дэвшүүлээгүй байна. Үүнийгээ тэрээр “унагахыг нь мэдэж байсан учраас “хор”-нд нь орохыг хүсээгүй” гэж тайлбарлав. Одоо ямар ч шалтаг, шалтгаан тоочоод унасан УИХ-ын гишүүдийн хувьд тойрогт нэр дэвших “галт тэрэг” нь нэгэнт хөдлөв бололтой. Яагаад гэвэл АН-ын дүрэм нь тийм, өмнөх сонгуулиудын нэр дэвшигчдийг тодруулсан жишиг ч ийм.Дээр нь АН бол МАН биш. АН дарга шүтдэггүй, дарга харин сонсох ёстой гэж үздэг нам.
Энэ бүхэн мэргэжлийн хуульчид тогтоох ёстой хууль хэмээх чимхлүүр ажлыг сайн дурынхан хийснээс үүдэлтэй алдаанууд юм. Хэрвээ хууль тогтоодог газар нь хуульчид олон байсан бол савлагаатай сонгуулийн хууль гарах уу, Засгийн газрын танхимын зарчмыг задлах уу, албан тушаалтнууд өршөөгдөж, Их хурлын дарга нь орондоо хуулиа засах уу. Үгүй шүү дээ. Парламентад “ТМС”-ийн хуульчид орж ирчихээд бидний хэдэн мэргэжлийн хуульчдыг шар махтай минь хатааж байна гэх Ц.Нямдоржийн үг үнэн бөгөөд төрийн хүний зовлон, туршлагатай парламентчийн зовнил байх.
Үнэхээр УИХ-д сонгогдсон хуульчдын тоо сонгуулиас сонгуульд цөөрч байгаа. Бизнесмэнүүд УИХ-д олноор орж ирж байгааг шүүмжилдэг ч, үүний нөгөө талд мэргэжлийн хуульчид цөөрч байгаад хэн ч харамсахгүй юм. Энэ нь хууль тогтоож, хууль баталдаг УИХ-ыг бизнес, төсөв хуваадаг түшиц газар, сайд болж карьер өгсөх гишгүүр, хувийн бизнесээ тэтгэх таатай орчин гэж үздэг улстөрчдийн хандлага нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж буйтай холбоотой бололтой.
Парламент хуульчийн хомсдолд орсны улмаас Хуульзүй дотоод хэргийн салбарын сайдаар малын эмч хүнийг томилж, УИХ-ын Хуульзүйн, байнгын хороог хилийн цэргийн генералаар удирдуулж байсан тохиолдол саяхных шүү дээ. Удахгүй бүрэн эрх нь дуусах өнөөгийн УИХ-д л гэхэд 76 гишүүний дөнгөж найм нь буюу Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил, С.Баяр, Х.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар нар л мэргэжлийн хуульчид байна. Тэд үнэхээр цөөдсөн учраас л Ц.Нямдорж сайд “бидний хэдэн мэргэжлийн хуульчид шар махтайгаа хатаж байна” гэж хэлсэн хэрэг. Эдгээр цөөхний нэг Х.Тэмүүжин тойрогт нэр дэвших эрхгүй болсон нь хууль тогтоох засаглалаа сонгох гэж буй олон түмэнд үнэхээр харамсалтай. Одоо түүнд жагсаалтад орж намынхаа авсан саналаар УИХ-д орж ирэх боломж бий. Гэхдээ Х.Тэмжүүжинг жагсаалтын хэдэд эрэмбэлэх юм, урдуур орж чадах уу, нам нь түүний жагссан эрэмбэд дүйх хэмжээний саналыг авах уу, үгүй юү гээд эргэлзээ их л дээ. Нөгөө, буу байгаа ч уу, үгүй ч үү, байлаа гэхэд сум нь байгаа ч уу, үгүй ч үү. Сум байлаа гэхэд оноо ч бил үү, үгүй ч бил үү гэдэг шиг л бөөрөнхий бөгөөд бүрхэг дээ. Буу сумтай жишсэн харьцуулалтыг муу ёр, муухай талаас нь авсангүй. Бас нэг иймэрхүү харьцуулалтаар үзвэл үлдэж байгаа долоон хуульч ч эргэлзээтэй. Миний нутгийн шувууд хүний нутгийн нуурыг зорилоо, хэд нь буцаж ирэхийг мэдэхгүй гэдэг шиг үлдэж буй долоон хуульч-гишүүд нэр дэвшлээ гэхэд хэд нь буцаж сонгогдохыг зөвхөн ард түмэн л мэднэ. Яг энэ өнцгөөс харж сонгодог, УИХ-ыг хууль тогтоох газар гэдэг жинхэнэ утгаар нь ойлгодог гэвэл Ц.Нямдоржийг дөрөв, Д.Лүндээжанцанг таван удаа сонгосон Увс, Өвөрхангайнхан, Б.Бат-Эрдэнэ аваргыг хоёр, Д.Одбаярыг хоёр удаа УИХ-д илгээсэн Хэнтий, Дорнодынхны сонголт арай илүү ухаалаг гэмээр. Эдгээр аймгууд болон мэргэжлийн найман хуульчийн тойргийнхон сонголтоороо Монголын парламентын нүүрийг тахалж, нэр хүндийг нь аварсан, бүрэн эрхийн хугацааны туршид гишүүддээ ачааны хүндийг үүрүүлснийх нь төлөө тэдэнд талархан мэхийе.
2012 оны сонгуулиар хуульчгүй хууль тогтоох засаглалаас мэргэжлийн хуульчид голлосон мэргэшсэн парламент бүрдэнэ гэдэгт олон хүн найдаж горьдож буй. Х.Тэмүүжингийн хуульч мэргэжил парламентын гадна үлдэх вий гэдэгт харамсахын учир энэ билээ.
http://otgonbayar.niitlelch.mn/content/4112.shtml
Зар оруулахдаа анхаарах зүйлс!!!
Та хэн нэгнийг доромжилсон, гүтгэн дайрсан, хараалын үг хэрэглэсэн, бүдүүлэг авир гарган бичсэн, ямарваа нэгэн Вэб хуудас сурталчилсан үг өгүүлбэрүүд оруулж болохгүй!!! Зар оруулж буй хэрэглэгч нь үнэн зөв мэдээлэл оруулах ёстой! Хэрэв ямарваа нэгэн тааламжгүй зар орсон тохиолдолд бидэнд дээр байрлаж буй Мэдээлэл илгээхээр мэдэгдэнэ үү!!!
Энд орж буй бүх зар мэдээлэлд Орлоо-Инфо ХХК ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно!!!
Энэ хэсгийн бүх зарыг үзэх (Нийт 8 зар байна) | Энэ хэсэгт зар нэмэх
Энэ хэсгийн бүх зарыг үзэх (Нийт 3 зар байна) | Энэ хэсэгт зар нэмэх
Энэ хэсгийн бүх зарыг үзэх (Нийт 17 зар байна) | Энэ хэсэгт зар нэмэх
Энэ хэсгийн бүх зарыг үзэх (Нийт 29 зар байна) | Энэ хэсэгт зар нэмэх
Энэ хэсгийн бүх зарыг үзэх (Нийт 1 зар байна) | Энэ хэсэгт зар нэмэх
Энэ хэсгийн бүх зарыг үзэх (Нийт 16 зар байна) | Энэ хэсэгт зар нэмэх
Энэ хэсгийн бүх зарыг үзэх (Нийт 11 зар байна) | Энэ хэсэгт зар нэмэх
Энэ хэсгийн бүх зарыг үзэх (Нийт 44 зар байна) | Энэ хэсэгт зар нэмэх
Энэ хэсгийн бүх зарыг үзэх (Нийт 12 зар байна) | Энэ хэсэгт зар нэмэх
Энэ хэсгийн бүх зарыг үзэх (Нийт 1 зар байна) | Энэ хэсэгт зар нэмэх
Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн
- 1
- 2
- 3
Лос-Анжелосийн "МОНГОЛ НОМЫН САН"
18-06-2013 Уншсан:234 Г.Галбадрах
Г. Галбадрах

Нэг. Номын сан...Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын эх оронтойгоо холбогдох сэтгэлийн нэгэн шижим нь ном. Эх нутгаа санаж бэтгэрсэн сэтгэлээ номоор аргадаж, ухаарлаар тэтгэдэг хүмүүс олон. Олдох жаахан зав боломжиндоо...
ДэлгэрэнгүйГАНЦХАН ҮҮНИЙГ ХИЙСЭН ЮМ АА ГЭХЭД ...
12-06-2013 Уншсан:1267 Л.Батбаяр
Л. Батбаяр
Саяхан даа, би нэг буурайтай энд уулзсан юм. Энд гэдэг нь одоо миний сууж буй АНУ-ын нийслэл орчмын Умард Виржини-д гэсэн үг. Уулзсан буурай маань төрөлх Монгол Эх Орноос минь...
ДэлгэрэнгүйЕРӨНХИЙЛЭГЧИЙН СОНГУУЛЬ-ХАР ба ЦАГААН
12-06-2013 Уншсан:538 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах
Монгол орон даяар Монгол Улсын Ерөнхийлэгчийг сонгох ээлжит сонгуулийн сурталчилгаа явагдаж байна. 4 жил тутам монголчууд маань ийн хийрхдэг уламжлалтай. Улс орны аливаа асуудал болон шийдвэр хүлээн шил шилээ дарах...
Дэлгэрэнгүй“БИЛДЕРБЕРГ КЛУБ” ХЭМЭЭХ НУУЦ НИЙГЭМЛЭГИЙН 2013 ОНЫ УУЛЗАЛТ
11-06-2013 Уншсан:474 З.Эрдэнэбат
З. Эрдэнэбат

Дэлхийн элит хэсэг болох нэр нөлөө бүхий улс төрчид, банкны эзэд, мэдээллийн болон бусад корпорацийн эзэд, том компаниудын гүйцэтгэх захирлууд, бодлого тодорхойлогчид бүрэлдэхүүнд нь байдаг Билдерберг Клубын энэ жилийн хуралдаан...
ДэлгэрэнгүйВашингтон ДС-ийн "Монгол туургатан хүүхдийн урлаг"-ийн 10 дахь удаагийн наадам
09-06-2013 Уншсан:437 Г.Галбадрах
Г. Галбадрах
-Миний хүү тэр хөгжимдөж байгаа хүүхдийг хар даа, мундаг байгаа биз? Ээж нь хүүдээ хөгжим аваад өгчихвөл миний хүү ингэж мундаг тоглож чадна даа, тийм ээ? -Ммх -Миний охин тэр бүжиглэж байгаа...
ДэлгэрэнгүйХОЛЫН ХОЛД ТӨӨРСӨН....
04-06-2013 Уншсан:766 С.Б.Бат-Эрдэнэ
Б.Бат- Эрдэнэ
Холын холд төөрсөн, бас цаг нь болохоор учирсан Хос цэг байдаг гэнэм Хожим нь тэд бие биенээ Хэзээ ч мартдаггүй гэнэм... Нууцхан би Наран нутгаан эргэж Намайг анхлан хүлээж авсан Наран нутгаан...
ДэлгэрэнгүйХөл бөмбөгийн 8 дахь удаагийн тэмцээн
01-06-2013 Уншсан:947 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах
Америкийн монголчуудын аварга шалгаруулах хөл бөмбөгийн 8 дахь удаагийн тэмцээн -Вашингтон ДС хотноо ...Хурдтай өнхөрч байгаа бөмбөгийг хөөж, хөөж гүйгээд гүйцэнгүүтээ өшиглөж орхидог, хөл бөмбөгийн тэмцээн зүлэг ногоон талбайд боллоо. Зүлэг...
ДэлгэрэнгүйЭЭЖТЭЙ ХҮНИЙ ААШ
29-05-2013 Уншсан:1064 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах

Нарны нэгхэн цацрагандХэвлий илбэж би ээждээ ирсэнНамрын буга урамдах дуунаарСэтгэл аргадаж би ээждээ ирсэн...Ээж минь байхад гэр дулаахан байдаг. Хэдийд ч юм бэ гэртээ орж ирэхэд, ээж минь байхад гэр дулаахан...
ДэлгэрэнгүйЭдийн засгийн хөгжил эрүүл мэндийг золиосолж олдох ёсгүй \ярилцлага-09\
28-05-2013 Уншсан:1191 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах

Бямбаагийн Цогтбаатар \цуврал ярилцлага-09\ Амтай бүхэн олборлох салбарын Монголын эдийн засагт авчрах өсөлтийн талаар шуугих болсон энэ цаг үед хүний амьдрах орчин, эрүүл мэндэд уул уурхайн үйл ажиллагааны учруулж болох сөрөг үр...
ДэлгэрэнгүйМАНЖ ЗАН-Харилцааны соёл-ЗУСАРДАЛТ \жижиг хэрнээ том асуудлууд\
27-05-2013 Уншсан:1056 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах
...Ийм онигоо байдаг юм. "Чи ямар сайхан бүсгүй вэ?" гэж асуусан залуугийн өөдөөс:-Орос бүсгүй "Их баярлалаа"-Франц бүсгүй "Баярлалаа эрхмээ, би улам их хичээх болноо-Монгол бүсгүй "За чи битгий манжирхаад бай,...
Дэлгэрэнгүй“Америкаас ижийдээ бичсэн захидaл”-ын уралдаан өндөрлөж дүнгээ гаргалаа
23-05-2013 Уншсан:1298 Г.Галбадрах
Тулга клуб
Ариг цагаан сарнаар ч зYYдээ мануулж ижийтэйгээн Алтран мандах нарнаар ч цацал өргYYлж ижийтэйгээн Алс холын газраас ч захидал бичиж ижийтэйгээн Америкт суугаа монголчууд дурсамж цалигаан ижийтэйгээнБидний санаачилсан захидлын...
ДэлгэрэнгүйХӨДӨӨГИЙН ЭМНЭЛЭГ
14-05-2013 Уншсан:1008 Г.Галбадрах
Г.Галбадрах
Нэгэн танил минь уулзах бүрдээ "Монголд хөдөөгийн сумдын засаг дарга нар нь бүгдээрээ үнэтэй "Жип" унаж байхад, сумын эмнэлгийнхэн нь нөгөө л хуучин эвдэрхий машинаараа түргэн тусламжийн дуудлагад явж байх...
ДэлгэрэнгүйМОНГОЛЫГ ХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ? \эргэцүүлэл бүхий учирлал\
12-05-2013 Уншсан:926 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах
Социализмын загварчлагдсан нийгмээс, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жилийн нүүрийг үзэж буй монголчуудын хувьд "Монгол орныг хэн хөгжүүлэх юм бэ?" гэдэг асуулт, өнөөдөр ч хариу нэхсэн хэвээрээ....
ДэлгэрэнгүйЭХ ОРОН ТАНЬ ТА БҮХНИЙГ ҮРГЭЛЖ ХАЙРЛАЖ, ХАРУУЛДДАГ
09-05-2013 Уншсан:1944 Зохиогчийн Булан
Тахил овогт Т.Энхжаргал
Эр нөхрийнхөө харцан дор дальдчин, эгээ л боол аятай хамаг бүхнийг нь үүрч хатуу доромжлол доор хүчээр инээмсэглэж, гунигт хувь заяатайгаа эвлэрч явдаг харь бүсгүйчүүдээс Монгол бүсгүй та нар минь...
ДэлгэрэнгүйСИАТЛИЙН ТЭМДЭГЛЭЛ
05-05-2013 Уншсан:2131 Г.Галбадрах
Г. Галбадрах

...Намайг очих болгонд газар дэвтээж, сэтгэл чийглэсэн хуртай байдаг Сиатл хот. Сиатлд газардахаас өмнөхөн онгоцны цонхоор харагдах мөнх цастай сүрлэг уулс нь, нутгийн минь хайрхан Отгонтэнгэрийг санагдуулдаг юм. Гэхдээ үелээд...
ДэлгэрэнгүйАнекдотууд /Амралтын өдөрт тань/
05-05-2013 Уншсан:1925 З.Эрдэнэбат
З. Эрдэнэбат
Нэрт физикч Нильс Борын лабораторит байнга хараал тавьдаг нэг лаборант ажилладаг байжээ. Түүний энэ зан эрдэмтэнд таалагддаггүй байв. Нэг удаа хүчдэлийн хэмжээг тогтоох хэрэг гарав. Лаборант вольтметер авчрахаар явах гэхэд...
ДэлгэрэнгүйХАРАХ ӨНЦӨГ
01-05-2013 Уншсан:925 Г.Галбадрах
Г.Галбадрах
...Дунд сургуулийн геометр болон шугам зургийн хичээл дээр өнцгийн тухай судалдаг байв даа. Өнцгөөс үүдэлтэй гурвалжингууд нь адил хажуут болон тэгш өнцөгтэй байдаг тухай. Гурван өнцөгтэй гурвалжины талууд болон өнцгийн...
ДэлгэрэнгүйАжаа Гэгээнтний санаачлагыг дэмжиж Вашингтон ДС-ийн монголчууд...
22-04-2013 Уншсан:1618 Г.Галбадрах
Гомбосүрэнгийн Галбадрах
4 сарын 20 ны орой Виржина мужийн нутаг дээр орших Best Western зочид буудалд, Монголд Эх Нялхасын Эмнэлгийн хашаан дотор Ажаа Гэгээнтний санаачлагаар баригдаж байгаа "Цусны Хорт Хавдартай хүүхдүүдийг эмчлэх...
ДэлгэрэнгүйЭнэ бүлэгт
Хөрөнгийн Бирж
DowJones
Company ID [INDEXDJX:.DJI] Last trade:15,112.19 Trade time:4:52PM EDT Value change:▼206.04 (-1.35%)NASDAQ
Company ID [INDEXNASDAQ:.IXIC] Last trade:3,443.20 Trade time:5:15PM EDT Value change:▼38.98 (-1.12%)RUSSEL 2000
Company ID [INDEXRUSSELL:RUT] Last trade:986.50 Trade time:4:05PM EDT Value change:▼13.49 (-1.35%)Шинээр нэмэгдсэн видео
Улс Хотын мэдээ
- 1
- 2
- 3










