• 1200x120
  • 1200x120111
  • 1200x160 banner 01
Нэвтрэх / Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн мэдээ

Snapshot 2014-09-19 171013
9-р сар 19, 2014

Шотланд тусгаар улс болохгүй

in Дэлхий дахинд
Central African Republic photo from Mercy Corps
9-р сар 19, 2014

Дэлхийн хүн ам 2100 онд

in Сонин хачин
roadster
9-р сар 19, 2014

Дэлхийн хамгийн үнэтэй 10 автомашин

in Сонирхолтой мэдээлэл
a80fc521d231b26e349688ad8894c301big
9-р сар 19, 2014

Шотландад хариу гарч эхэлжээ

in Дэлхий дахинд
140811-boston-ice-bucket-challenge-1350 26906d39ac7ead702b45e5b7707b8dc6
9-р сар 19, 2014

Ус чандмань эрдэнэ

in Сонирхолтой мэдээлэл
20140919-009
9-р сар 19, 2014

Дэлхийн хамгийн аз жаргалтай орныг нэрлэжээ

in Сонирхолтой мэдээлэл
motivational-quotes
9-р сар 19, 2014

Хамгийн алдартай ишлэлүүд

in Сонирхолтой мэдээлэл
Pediatric patients receiving chemotherapy
9-р сар 19, 2014

Хорт хавдар гэж юу вэ?

in Эрүүл Мэнд
Zodiac
9-р сар 19, 2014

2014.09.19 / БИЛГИЙН ТООЛЛЫН 26

in Зурхай
scotland-independence
9-р сар 18, 2014

Шотландын тусгаар тогтнол

in Дэлхий дахинд
20140918-007
9-р сар 18, 2014

Гурван түмэн адууны баяр хийнэ

in Орон нутаг
iphone6-vs-note4
9-р сар 18, 2014

Яагаад Galaxy Note 4 iPhone 6-с илүү юу?

in Сонирхолтой мэдээлэл
this-is-hip-hop
9-р сар 18, 2014

Хамгийн өндөр орлоготой 10 хип хоп дуучид

in Интертэймент
5S methodology
9-р сар 18, 2014

Үргүй зардлыг бууруулах 5S-ийн зарчим

in Технологи

Их уншигдсан

FacebookN  TwitterN  RSSN
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ - ҮНЭ ХАНШ

2007 онд эхэлсэн дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр Монголд 2008 он хүртэл хөөрөгдөж байсан орон сууцны үнэ унаж, барилгын салбар зогсонги байдалд орсныг та бид мэднэ. Уг салбар 2010 оны сүүлийн хагасаас сэргэж эхэлсэн бөгөөд, үнэ ханшийн хувьд тогтворжиж, 2011 оны эхний улиралаас зах зээлийн үнэд ялимгүй өсөх хандлага ажиглагдаж байна.
Цаашид үнэ өсөх үү? гэдэг асуулт их ирдэг. Үүнд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байгааг харгалзаж үзэх нь зүйтэй.
Нэгдүгээрт, манай орны эдийн засгийн өсөлт эрчимжиж, хүн амын дундаж орлого өсөхийн хэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах эрэлт ихсэх нь дамжиггүй. Энэ нь зах зээлд байр орон сууцны үнийг өсгөх бодитой хөшүүрэг болж өгнө. (Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, ийнхүү жилээс жилд дотоодод байгаа иргэдийн худалдан авах чадвар ихсэхийн хэрээр гадаадад байгаа иргэдийн орлогын давуу тал буурч, хураасан мөнгөөрөө эх орондоо үл хөдлөх хөрөнгө авахад харьцангуй давуу тал нь багасах магадлал тодорхой хэмжээгээр бий.)

Хоёрдугаарт, саяхан Засгийн газраас орон сууцны зээлийн хүүг 6% хүртэл бууруулах бодлого зарласан нь, хэрэгжих шатандаа энэхүү эрэлтийг шууд нэмэгдүүлж, үнийн өсөлтөд нөлөөлж болзошгүй. Хэдийгээр 6%-ийн бодлогод хамаарах орон сууц нь хотын захын хэсэгт, харьцангуй бага орлоготой болон гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд явагдана гэдгээр байршил сайтай, эсвэл дээгүүр зэрэглэлийн орон сууцанд хамаарахгүй боловч, зах зээлийн нэг систем дотор байгаа гэдэг утгаар дундаж ханшид нөлөөлөх нь зайлшгүй. Харин 100 000 айлын орон сууц хөтөлбөрөөр орон сууцны нийлүүлэлтийг бодлогоор өсгөсөн тохиолдолд үнийн хөөрөгдөлд тодорхой хэмжээгээр хязгаарлалт болж өгнө.

Цаашилбал, барилгын материалын үнэ өсөх, барилгын гүйцэтгэлд тавигдах стандарт шаардлага чангарах, дундаж цалин нэмэгдсэнээр гүйцэтгэлд шаардагдах хүн хүчний зардал өсөх зэрэг нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлнө.

Байрны үнэ тухайн обьектийн газрын үнэтэй салшгүй холбоотой. Улаанбаатар хот дахь газрын үнийн хөөрөгдөл багасвал байрны үнэ буурах хандлага ажиглагдах бизээ. Үүнтэй уялдуулаад хэлэхэд урт хугацаанд Сайншанд, Оюу Толгой гэх мэт уул уурхай, аж үйлдвэрт түшиглэсэн хот суурин бий болж, Налайх руу их сургуулиудын хотхон шилжих зэргээр төвлөрөлийг сааруулах арга хэмжээ амжилттай явагдвал Улаанбаатар хот дахь газрын үнэ тогтворжих болов уу.

Нийтэд нь дүгнэхэд, хэдийгээр урьдчилан тооцоолоход түвэгтэй олон хүчин зүйл байгаа ч, асар ихээр цутган орж ирэх хөрөнгө оруулалт, түүнээс үүдэх дундаж орлогын өсөлт, мөн нийт өрхийн 60 гаран хувийг эзлэх гэр хороолол өөрөө орон сууцжих бодит эрэлт байгаа зэргийг тооцоход орон сууцны үнэ хэдэн жилдээ зугуухан өссөн хэвээр байх магадлал өндөр харагдаж байна.

* Дараагийн зөвлөмждөө бид шинэ сууцнуудын чанар байдлын тухай, орон сууц худалдаж авахад анхаарах зүйлүүдийн тухай, Монголд элбэг тохиолддог зарга маргаан, түүнээс хэрхэн сэргийлэх тухай мэдээллийг цувралаар хүргэх болно.

(Хэрэв бидний хамгийн сүүлд хийсэн судалгааны дүнг сонирхъё гэвэл бидэн рүү Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар мэйл бичнэ үү)

WWW.ESTA.MN

Tel: 7730-0099, 9888-2211