Нэвтрэх / Бүртгүүлэх

call2banner

Монгол хүмүүс дээд тэнгэрээс заяатай Бөртэ чонын удам хэмээн өөрсдийнхөө гарал үүслийн тухай “Монголын Нууц Товчоо”хэмээх их хөлгөн судрынхаа эхний өгүүлбэрт бичсэн нь буй. Мөн Чонос \чононууд\ овгийнхны амьдрал тэмцлийн талаар Монгол түүхэнд тэмдэглэгдэн, эдүгээ ч амьдарч байна. Эдгээр баримт нь чонын талаар хүмүүнтэй холбоотой эртний түүх байдгийн хэсэг нь ажээ. Ер нь чоно хэмээх тэнгэрлэг тэр араатны барааг харсан нь долоон хоногтоо азтай байх нь, барж хороосон нь жилдээ хийморьтой явах нь хэмээн бэлгэшээдгийн учир юунд байдаг юм бол. Амьтны амийг хороож нүгэл үйлдэхэд аз хийморь сэргэдэг гэжүү? Ижил тэнгэртэйд нь үзэгдэж, илүү тэнгэртэйд нь алагдъя гэж чоно тангарагласан гэдэг.Чулуугаар нэг л удаа цохиулсан бол сэтгэл гутарсаар хорвоогоос хальдаг хийморьлог амьтан шүү хэмээн Монгол түмэн ярьдаг.Чоно шиг санаатай ч гэж ярих. Ингээд бодоход  чононы тэнгэрлэг эрэлхэг чанарыг монгол хүн үнэлдэг ажээ. Говь-Алтай аймагт чононы талаар яригдах олон сонирхолтой домог, үлгэр, болсон явдал, хошин шог ярианаас хэсэгчлэн сонирхуулахаар бэлтгэлээ.


                                                             Чонын үг
-Ай чааваас энэ хүн гээчийн алган чинээ улаан нүүрнээс гал бутраад байх юм. Түүнээс биш эр хонины чадалгүй амьтан юм даа гэж хэлдэг гэнэ.
                                               Чонотой мэндэлсэн нь
Намрын орой харанхуй бүрэнхийгээр малаа сааж байгаа нэгэн эмгэн хувинтай сүүгээ юүлэхээр гэртээ орж ирвэл баруун талд нь нэгэн хүн сууж байна гэнэ.Сайх хүн их л уртаар эвшээлгэхэд,эмгэн ядарч яваа хүн байна даа зайлуул гэж бодоод:
-Та сайн байна уу? гэвэл
-Нөгөө хүн зөөлхөн сөөнгө хоолойгоор улиад үүд рүү явсан нь өвгөрч зөнөсөн чоно байсан гэнэ. Аливаа амьтныг нас дарнаа гэдэг мөн ч хэцүүхэн ажээ.  
                                                   Чоно гүзээнд хайртай
Чоно барьсан малынхаа сэвстэй гүзээг хэзээ ч хөндөж хагалдаггүй гэнэ. Учир нь үүр ноохойд нь аюул тулгарахад бэлтрэгээ гүзээнд хийж зөөдөг байна. Иймд барьсан амьтныхаа гүзээг сэвстэй  нь бүтнээр нь орхидог ажээ.
                                                    Чонын ухаан
Чоно барих ан амьтнаа ихэвчлэн уух усан дээр нь отож байж барьдаг аж.Тэгэхдээ уг амьтныхаа эсрэг чиглэлээс ирж отож байгаад усаа уугаад  гарсны дараа хөөж барьдаг байна. Учир нь ус уусан амьтан  тайван удаан болдог ажээ. Чоно ”гүн” хүний ухаантай ард түмэн ярьдаг.
                                                         Чоно оточ
Чоныг байгалийн ан, мал, амьтны сул дорой, өвчтэйг нь барьж иддэг учир  халдварт өвчнийг бусдад нь тархаж устахаас сэргийлдэг байгалийн эмч оточ хэмээн үздэг.Тэгэхдээ хүн төрөлхтөн олон мянган жил чонотой тэмцэлдэж мал, амьтны хоёр талаас нь хооллосоор өнөөдөр ч хамт л явна. Хойшид ч хамт байх болно. Чонын биенээс хаях юм байхгүй, эмчилгээний чанартай гэж эмийн болон домын  сударт тодорхой тэмдэглэсэн нь бий. Чонын шагай хүлэг морь,эр хүн хоёрын биенд явахад хийморьтой сайн. Шээс боогдоход чонын шагайг үрж усанд буцалгаж ууна. Хоол шингэхгүй бол чонын хатаасан ходоодыг нүдэж тунгаар хэрэглэ. Чонын хэл, багалзуур, хоолойн өвчинд сайн тул багалзуураар домнож, хэлийг нүдэж хоолойгоо зайлбал эдгэнэ. Уушиг муудвал чонын өөх,тос,махыг хэрэглэнэ гэх мэтчилэн олон зүйлийг тэмдэглэсэн байна.
                                                  Чоно бугуйлдсан нь
Тонхил сумын “Зүйл” багийн малчин Р.Сэсээр хоёр удаа чоно бугуйлдаж агнажээ.Тэрээр үзсэн чоноо хэвтүүлчихээд салхийг нь тааруулж очоод босгон хөөж бугуйлдан,бугуйлын гогцоо чангармагц угз татан унагаад эргэн давхидаг байна. Хоёрын хооронд муу шорноос \буунаас\ дориун бугуйл дээр гэж Р.Сэсээр ярьдаг байна.
                                               Чоно үүрэндээ өлзийтэй
Монголчууд чоно үүрэндээ өлзийтэй гэдэг. Үүрнийхээ орчмоос ав хийдэггүй бөгөөд үүрэнд нь орсон хүнийг барьж ноцдоггүй гэдэг. Ирвэс бугуйлдан барьж байсан Тонхил сумын “Бүс уул” багийн малчин Г.Батхүү, Ч.Ишдорж нар бэлтрэг суйлахаар чонын үүрэнд очоод Г.Батхүү нь үүр рүү оржээ.Эргэж дохио өгч байсан Батхүү чимээ тасарч Ишдорж айж эхэлжээ. Батхүүг үүр рүү ороод шүдэнз зурахад нэгэн  том чоно архирч урдаас нь мөлхөж гэнэ. Батхүү шүдэнз асааж шороонд хатгасаар ухарч, чоно ч урдаас нь мөлхсөөр байж. Үүрний ам уужран гэгээ тусахуйд чоно ухасхийн Батхүүтэй чихцэлдсээр гарч зугтжээ. Чоно үүрэндээ өлзийтэй гэдгийн нэг жишээ энэ ажээ.

                                                      Чоно утсан нь
1950-аад оны эхээр Дарви сумын харъяат Т.Дэлдгээн  Хүйсийн говьд мориор чоно хөөж яваад үүрэнд нь оруулж баахан харганаар бөглөөд утжээ. Маргааш нь ах Цүлтэмийнхээ хамт ирж малтаж байтал утуулсан чоно нь үхээгүй толгой нь гараад ирж. Дэлдгээн ч хөлөөрөө хоолой өөд нь жийж, ах Цүлтэм нь уургалан боож алж байжээ.

                                                             Шаалуу хүү
Бэлтрэгээ суйлуулах, агнуулах зэргээр олон удаа үрийн хагацал үзсэн чоно нялх хүүхдийг хулгайлж тэжээсэн тухай олон домог байдаг.Чонын хайрлан тэжээсэн хүүхдийг Шаалуу хүү гэнэ. Шаалуу хүү дөрвөн хөллөж явдаг,түүхий мах иддэг,чоно шиг ульдаг ажээ. Ийм түүх дурсамж олон газар яригдсаар байдаг.

                                                            Хурдан анчин
Цээл сумын Дэрстэй багийн өвгөн  Х.Сүрэнхүү залуудаа их хурдан байжээ.Тэр нэг удаа хавхтай чонын мөр хөөж яваад тааралдтал нөгөө чоно нь хөлөө таслан зугтжээ. Сүрэнхүү гуай хөөж гүйцээд сүүлдтэл чоно эргэн дайрахаар нь хутгалаад нөгөө талд нь үсрэн гарчээ. Ингэж дайрах болгонд нь хоёр талд нь ээлжлэн гарч хутгалсаар алсан гэдэг.

                                                Чоно агнаж депутат болсон нь
Төгрөг сумын “Төгрөгийн эх “багийн ард Гончиг гуай олон чоно агнасан учир 1951 онд Төгрөг нутгаас анхны АИХ-ын  депутатаар сонгогдож байжээ.

                                                   Амьдаар нь өвчжээ
Цогт сумын Жанжинсоног хэмээх өвгөн өөрийнхөө малыг идсэн чоныг мориор хөөн уургалж бариад амьдаар нь арьсыг нь хуулж байжээ.Чоноо өвчиж дуусаад:
-Чи миний малыг ингээд идэж бай гээд тавьсан чинь хоёр гурван хөтөл даваад шар мах нь хатахаар үхэж байсан шүү гэж ярьдаг гэнэ.
 

                                                         Овсгоотой  анчин
Дарви,Тонхил сумдад сум нэгдлийн даргаар ажиллаж байсан “Сургууль ах”хэмээх Д.Дашхүү 50 настайдаа 50 дахь чоноо агнаж байжээ. Огцом газрын өөд зугтаж яваа чоныг гэдэргээ харж хэвтээд хоёр хөлөө өргөн буугаа дээр нь тавиад буудан агнаж байжээ. Тавин долоон чоно агнасан Дашхүү ийм л овсгоотой анчин байжээ.
 

                                                                  Дом   
Чоныг хүмүүс боохой, том амт, бөөн саарал, хээрийн нохой, жоодгой, нохой ноосон, оймсон толгойт гэх зэргээр нутаг нутагт өөр өөрөөр цээрлэн нэрлэдэг. Тэгвэл чонын арьснаас хар амыг нь битүү зүсэн авч хатаагаад гэр орондоо байлгавал хар,цагаан хэл ам түүгээр өнгөрдөг гэдэг домог бий. Мөн хүүхэд нь тогтдоггүй айлын хүүхдийг өлгийдөн хатаасан хар амаар оруулж домновол тогтдог гэнэ.

                                                            Уламжлал
Төгрөг сумын Хүрэн гол багийн харьяат Ш.Баяжих Дугуйн далан гэдэг газар мориор чоно хөөж явдал дундаа дөрөөгөө сугалан цохиж алжээ. Энэ нь морьтон түмний чоно авладаг уламжлалт арга гэнэ.

                                                  Чоно хүнийг таньдаггүй
Хүн намайг харахаараа чоно,чоно гээд  таниад дуудаад байх юм. Би хүний нэрийг нь мэдэхгүй юм гэж чоно хэлдэг гэнэ.
Ш.Цоодол

Montsame

Montsame Agency

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

  • IMG 9701
    4-р сар 17, 2014 Бизнес & Эдийн засаг Голомт Банк

    ГОЛОМТ БАНКНЫ АЗТАЙ 3 ХАРИЛЦАГЧ, ХОСООРОО АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛЫН ТОГЛОЛТЫГ ҮЗЭХ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

    “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” эзэмшигчиддээ зориулан 2 шат бүхий сугалаат урамшууллыг зарласан билээ.Сугалаат урамшууллын эхний шатны 5 азтан…
  • b773154a412aa9d0a1a730fff5c97934 XL
    4-р сар 16, 2014 Бодит амьдрал Ариунзаяа

    186 МЯНГАН ӨРХ ДЭД БҮТЭЦГҮЙ ОРЧИНД АМЬДАРЧ БАЙНА ГЭВ

    Улаанбаатар хот 28 мянга шахам га суурьшил бүхий газартай. Үүнээс 79 хувь буюу 22 мянган га газрыг гэр хороолол эзэлдэг байна. Гэр хороололд 186 мянга гаруй өрх ямар ч газар зохион байгуулалтгүй,…
  • 514b07a7fbfaab82f09e07e59982bf73 XL
    4-р сар 16, 2014 Хятад Г.Доржханд

    ХЯТАДАД АЛТНЫ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

    БЭЭЖИН. /ВВС/. Хятадын хүн ам илүү хөрөнгөжиж буйтай холбоотойгоор тус улсад алтны эрэлт хэрэгцээ ойрын хэдэн жилд 20 орчим хувиар өснө гэж алтны зах зээлийг судалдаг "Дэлхийн алтны зөвлөл"…
  • ba29c0f176c2cf66185b85bc1c062db1 XL
    4-р сар 16, 2014 Ярилцлага Б.Заяа

    Я.САНЖМЯТАВ: ДӨРВӨН ЖИЛД 150 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

    Дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраас 150 мянган ажлын байр бий болгох зорилт тавьсан. Өнгөрсөн жилийн байдлаар 51900 хүнийг ажил, орлоготой болгосон хэмээн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “1111” төвд…
  • 528f1a2c7af187cedd8ad6119b68544d XL
    4-р сар 16, 2014 Улс Төр & Хууль Н.Гантуяа

    "САНДАЛТАЙ" ЖАГСАГЧИД АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ УРИАЛГА ГАРГАВ

    Чингисийн талбайд хоёр өдөр тайван жагсаал зохион байгуулсан УИХ-ын гишүүн Г.Уянга жагсаалын үр дүнд эрх баригчдад шаардах бичиг хүргүүлэх болж, ард нийтийн санал асуулга явуулахыг уриалж байгаагаа…
  • 6a4f457a6990dd74c63e187696a28fd0 XL
    4-р сар 16, 2014 Шуурхай мэдээ Ж.Болор

    ӨНГӨРСӨН ШӨНӨ САР ХИРТЭВ

    “NASA"-гийн сар судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, "Африк, АНУ, Ойрхи Дорнод болон Австралийн баруун хэсэг, Иран, Ливан, Энэтхэгт амьдардаг хүмүүс сарны бүтэн хиртэлтийг харах…
  • e20e103793d6e01fdc448fbfb7df316c XL
    4-р сар 16, 2014 Спорт Д.Өлзий

    МАНАЙ БОКСЧИД ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛЛАА

    Болгарын Софи хотноо болж байгаа сонирхогчийн боксын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-д Б.Төмөрхуяг, 52 кг-д Г.Баттамир, 60 кг-д Д.Төрмандах нар эхний учраагаа…
  • 4aa26a76a9f6b1c23509c7e1abfa7975 XL
    4-р сар 16, 2014 Интертэймент Ж.Болор

    АЗИЙН АРДЫН УРЛАГИЙН АВЬЯАСТНУУД МОНГОЛД ЧУУЛНА

    Азийн ардын урлагийн шилдгүүдийг шалгаруулах анхдугаар тэмцээн-наадмыг ирэх зургадугаар сарын 11-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.Дэлхийн язгуур урлагийн академи, Ардын урлагийн наадмуудын…
  • a7627ed6c009225d051076494554701a XL
    4-р сар 16, 2014 Боловсрол Ж.Болор

    “ХУБИЛАЙ ХААН” МЕДАЛИАР ФРАНЦЫН ЭРДЭМТНИЙГ ШАГНАВ

    Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ив Дэлунэ, Франц улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн орчны хяналтын…
  • a1d5de6b58b75d4e6eef4c7c409e47e2 XL
    4-р сар 16, 2014 Улс Төр & Хууль Н.Гантуяа

    ТАМХИНЫ ХУУЛЬ БУС ХУДАЛДААГ УСТГАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ

    Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барилаа.Тамхин…

Их уншигдсан

  • images
    4-р сар 08, 2014 Ану Venera

    Америкийг газрын хөрстэй тэгшлэх чадалтай Йеллоустоны галт уул сэрж байна

    Америкийн эрдэмтэд түгшүүр зарлаад байна. Учир нь дэлхийд хэмжээгээрээ хамгийн том Йеллостоуны галт уул идэвхжиж байгаа ажээ. Энэ супер аварга галт уул 600 мянган жил тутамд нэг удаа шилгээдэг бөгөөд…
  • 4-р сар 10, 2014 Г.Галбадрах Гомбосүрэнгийн Галбадрах

    ЗУРВАСХАН БОДЛУУД-07

    "МИНИЙ ГУТЛЫГ ӨМСӨЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ..." Өдгөө АНУ-ын Марины армид алхагчаар ажиллаж байгаа Р.Хосбаяртай ярилцаж суухад тэрээр энэ үгийг хэлж билээ. Найзууд нь түүнтэй ярилцаж суугаад "Чи уг нь ингэх…
  • 1111
    4-р сар 04, 2014 Сонин хачин Venera

    Орос эр эхнэрээ мөрийнд тавиад алджээ

    Мөрийтэй тоглоом гэдэг тухайн зүйлд хэт автсан хүнийг эрхшээлдээ өөрийн эрхгүй оруулдаг аймшигтай зүйл ажээ. Мөнгөний төлөө нэг хэсэг нь мөрийтэй тоглож хожихоосоо алдах нь их байхад нөгөө хэсэг нь…
  • 1111111
    4-р сар 03, 2014 Classified Venera

    Амжилтанд хөтлөх 20 араншин

    1. Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.2. Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.3. Соёлтой…
  • ea48e5f118f58684fd84e73d0b481014 XL
    4-р сар 02, 2014 Монгол Н.Гантуяа

    ГАДААДЫН ИРГЭД ЗӨВХӨН НЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БОЛНО

    Монгол Улсад зорчиж, ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдэд үйлчилдэг байгууллага болох Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар Хилийн боомтын тухай хууль, Засгийн газрын хуралдааны шийдвэрийн…
  • 6621837
    4-р сар 01, 2014 Classified Venera

    Олон улсын шүүхээс халим агнуурыг Японд хориглов

    Гааг дахь Олон улсын шүүхээс Токиод шинжлэх ухааны зориулалтаар халим агнахыг хориглосон шийдвэрийг гаргасан байна. Үүний цаашдын хор уршиг нь зөвхөн Японд төдийгүй бусад улс оронд ч сөргөөр нөлөөлж…
  • 1-Happy-April-Fool-Day-wallpapers-and-images
    4-р сар 02, 2014 Сонин хачин Г.Дөлгөөн

    Дөрөвдүгээр сарын нэгний хамгийн алдартай худал цуу

    “Наад хувцасан дээр чинь цаас наалдчихаж” гэчихээд л “Дөрвөн сарын нэгээн” гээд л нэг их хөгжилддөгсөн. “Их багш Ленин бага байхдаа дөрвөн сарын нэгэнд аяга хагалчихаад “би хагалаагүй” гэж амьдралдаа…
  • cd436ba0b6bd5cef8ca56f6963e56a4b L
    4-р сар 03, 2014 Орос А.Цацралт

    В.Путины гэр бүлийн байдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрөв

    МОСКВА. /Voice Of Russia/. ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас дахь Ерөнхийлөгч В.Путины намтраас түүний эхнэр Людмилагийн тухай мэдээллийг устгажээ.Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч…
  • 590485afd0855d57af054eae678cce1b XL
    4-р сар 01, 2014 Солонгос А.Цацралт

    МОНГОЛ ЭМЭГТЭЙ ИНЧОНЫ НИСЭХ БУУДАЛД ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАРИГДАВ

    СӨҮЛ. /Fnnews/. БНСУ-ын Инчон олон улсын нисэх буудалд жуулчдын халаасыг ухаж байсан монгол эмэгтэйг цагдаа нар баривчилжээ.Нисэх буудлын цагдаагийн газраас татваргүй барааны дэлгүүрийн ойролцоо…
  • 140106 chinafile blog
    4-р сар 02, 2014 Монгол Г.Дөлгөөн

    Барилга байгууламжийн чанар - хөдөлмөрийн аюулгүй байдал” сарын аян эхэллээ

    “МХЕГ-ын зүгээс улсын хэмжээнд өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаатай “Барилга байгууламжийн чанар-хөдөлмөрийн аюулгүй байдал” сарын аяныг эхлүүллээ.Энэхүү аяны хүрээнд барилга, эрчим хүч, уул уурхай,…