• 1200x160 banner 01
Нэвтрэх / Бүртгүүлэх
  • orloo-mn325x115-pic3
  • Mongolian-As
  • lado1
  • lado2
  • lado3

20141023-1

Та А113 тоог анзаарч байсан уу?

in Сонирхолтой мэдээлэл
you can do it

Хүссэн бүхнээ хийх арга

in Сонирхолтой мэдээлэл
bill-gates-reads-for-an-hour-before-bed-no-matter-what-time-he-gets-home
10-р сар 22, 2014

Амжилтанд хүрсэн хүмүүс унтхаасаа өмнө юу хийдэг вэ?

in Сонирхолтой мэдээлэл
Өглөө эрт босч ажил амжуулах нь амжилтанд нөлөөлөх гол хүчин зүйл юм. Мөн үүнтэй адил,…
20141021-003
10-р сар 21, 2014

Монголын үхрийн махнаас татгалзав

in Орос
ЧИТ. /baikal-daily/. ОХУ-д мах нийлүүлэх талаар нэг сарын өмнө тус улсын Ерөнхийлөгч…
20141020-002
10-р сар 20, 2014

Муу зуршлаар тэргүүлэгч арван улс орон

in Сонирхолтой мэдээлэл
Бразил тав дах хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомоо хүртэж бахдам амжилт гаргасан, Дани улс…
3d2ca7a4d0244ae996e43c17171ddd3b L
10-р сар 20, 2014

“ЭБОЛА” ВИРУСИЙН ЭСРЭГ ХАМГААЛЛЫН ХУВЦАС МАНАЙ УЛСАД ХОЁРХОН БАЙНА

in Эрүүл Мэнд
http://www.youtube.com/watch?v=zfESK1ST4rw “ЭБОЛА”-ТАЙ ТЭМЦЭХ ЦЭРГИЙН ЭМЧ НАРЫН ОТРЯД…
20141020-030
10-р сар 20, 2014

Хамгийн үнэ цэнэ бүхий алдагдсан эд баялагууд

in Сонирхолтой мэдээлэл
Зарим нэг Дэлхийн хамгийн үнэт баялаг дайны үед устаж үгүй болсон, эсвэл алга болсон…
20141021-005
10-р сар 21, 2014

“Сүүлчийн шөнө” ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ

in Интертэймент
ШӨХТГ-аас кино театруудаар гарч байгаа Монгол киноны жагсаалтыг долоо хоног бүрээр нь…
331c2e20c1fde41030279b449a11841a L
10-р сар 20, 2014

ОБАМАГИЙН ҮГИЙГ СОНСОХЫГ ХҮССЭНГҮЙ

in Ану
АНУ-ын Мэриленд муж улсын захирагчийн албан тушаалд Ардчилсан намаас нэр дэвшигч Энтони…
20141020-043
10-р сар 20, 2014

Шинээр бизнес эхлэхэд гаргадаг гол алдаанууд

in Сонирхолтой мэдээлэл
Шинээр бизнес эрхлэх гэж буй хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол өөртөө тохирох…
20141021-019
10-р сар 21, 2014

Улаанбаатар хот тун удахгүй Google Street View-д орно

in Технологи
2014 оны 9 сарын 29нд Улаанбаатар хотын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч…
35513aac36a2ccb17e1a6ac49364f91a XL
10-р сар 20, 2014

Хоёр Солонгос хилийн ойролцоо харилцан гал нээжээ

in Солонгос
Хоёр улсыг заагладаг цэргийн хилд Умард Солонгосын цэргүүд ойртон очсоны дараа өнгөрөгч…
286a6641fae140bc8dc105fc2e12bec7 XL
10-р сар 21, 2014

“ОЮУТОЛГОЙ”-Н АСУУДАЛ МОНГОЛЫН ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ СААТУУЛЖ БАЙНА

in Бизнес & Эдийн засаг
Эрдэс баялгийн үнийн уналт Монголын арвин их байгалийн нөөцөөс хамааралтай эдийн засагт…
c14cded91142bf9e1c143e509dde377e L
10-р сар 20, 2014

ШИНЭЧИЛСЭН ГЭРЭЭГ ЭСЭРГҮҮЦЭЖ ШҮҮХЭД ХАНДАНА

in Улс Төр & Хууль
Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны…
20141020-018
10-р сар 20, 2014

АНУ-д Монгол Улсыг сурталчилав

in Ану
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ “Монголыг танилцуулах” аяны хүрээнд Америкийн аялагч Карен…
22-4
10-р сар 22, 2014

АНУ-д хуучин орон сууцны эрэлт нэмэгджээ

in Ану
АНУ-ын хуучин орон сууцны борлуулалт есдүгээр сард энэ оны хамгийн дээд цэгтээ хүрч өссөн…
underwaterhotel
10-р сар 21, 2014

Дубай усан доор зээрэнцэг хэлбэрийн зочид буудал барихаар төлөвлөж байна

in Сонирхолтой мэдээлэл
Дубай бас нэгэн гайхалтай зочид буудлын загвар гаргах зорилгоор далайн гүний тансаг…
FacebookN  TwitterN  RSSN

spoon_of_oilАз жаргалын түлхүүр

Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ. Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. Мэргэнтэй уулзах гэсэн хүмүүс харшаар дүүрэн байлаа. Энэ харш хүүгийн бодож байсан шиг тийм сайхан үзэсгэлэн төгс харагдахгүй л байлаа. Хүү бүтэн 2 цаг хүлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хүүгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хүүг харшийг үзэж танилцаад 2 цагийн дараа ир гэжээ.

Гэхдээ "Өөрөөс чинь нэг зүйлийг хүсье!" гээд хүүгийн гарт бага зэрэг шингэн тостой халбага өгөөд "Ордоноор зугаалж байхдаа халбагатай тосоо асгаж болохгүй" гэж анхааруулжээ. Хүү ч ордны шатаар өгсөж уруудан өнцөг булан бүрээр явжээ. Гэвч халбагатай тосноосоо нүд салгасангүй. Хоёр цагийн дараа мэргэн ухаантай дээр эргэж ирэв. Мэргэн ухаантай "За хүү минь ордноор зугаалж байхдаа хоолны өрөөний хажуугийн уран гоё хийцтэй хивсийг, цэцэрлэгчийн маань 10 жилийн хүч хөдөлмөрөө зарж босгосон цэцэрлэгийг, номын санд байгаа сайхан илгэн цааснуудыг маань харав уу?" гэж асуужээ. Хүү ч санаа зовон, халбагатай тосоо асгачихгүйн тулд өөр юу ч анзаарч чадаагүйгээ хүлээжээ. Мэргэн "Тэгвэл яваад ордны бүх сайхныг хараад ир" гэв. Санаа нь амарсан хүү халбагатай тосоо аван ордонтой дахин танилцахаар гарчээ. Энэ удаа явахдаа хананд өлгөсөн урлагийн сайхан бүтээлүүдийг анхааралтай харж хичнээн сайхан болохыг нь мэдэрч байлаа. Үзэсгэлэнт сайхан цэцэрлэг, уран гоё хийцтэй сайхан бүтээлүүдийг харж нүд, сэтгэл баясгажээ. Танилцаж дуусаад харсан үзсэн бүх сайхан зүйлээ мэргэн ухаантанд ярьжээ. Түүнийг анхааралтай сонссон мэргэн ухаантан хүүгээс "Чамд өгсөн халбагатай тос хаана байна?" гэж асуухад хүү сандран гар луугаа хартал тос нь аль хэдийнээ асгарсан байлаа. Юм харж алмайрсан хүү гарт байгаа халбагатай тосоо мартсан байжээ. Үүнийг харсан мэргэн ухаантай хүүд хандан, "Чамд өгөх ганцхан зөвлөгөө байна: Аз жаргалын түлхүүр нь "Халбагатай тосоо асгалгүйгээр бүх юмны сайхныг нь олж харах юм" гэжээ." Орчин үед аз жаргал нь итгэл үнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бүл, асуудалгүй жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигддэг. Гэвч мартаж болохгүй хамгийн чухал зүйл бол "халбагатай тос" буюу хүний мөн чанар юм.