Нэвтрэх / Бүртгүүлэх

call2banner

0-6Боломжтой бол хүүхдийг 2 нас хүртэл нь хөхнөөс гаргах хэрэггүй. Хүүхэд ойноосоо өнгөрсөн ч гэсэн хүссэн үед нь хөхүүлж бай.

Тохирох хоолыг тухай бүр шинээр бэлтгэж өгнө. Нэг удаагийн хоолны хэмжээ аяга илүү буюу 250-300 мл орчим байна.

Хоолны төрөл 6 сараас 12 сар хүртэлх насны хүүхдүүдийнхтэй адил боловч өдөрт 5 удаа хооллоно.

Ер нь хүүхдийн хоол олон төрөл байвал сайн. Төмс, байцаа, лууван, тараг, хоормог, ээдэм, бяслаг, өндөг, мах, загас өргөн хэрэглэ.

Хоёр ба түүнээс дээш насны хүүхдийн хоол

  1. Гэрийнхний хоолноос өгч болохоос гадна өдөрт 3 удаа тусгайлан бэлтгэсэн хоол өгнө.
  2. Хоолны хооронд аминдэмээр баялаг тэжээллэг бүтээгдэхүүн өдөрт 2 удаа өгнө.

Үүнд:

  1. сүү, цагаан идээ, айраг
  2. жимс, жимсгэнэ
  3. хүнсний ногоо
  4. цөцгийн тостой талх, боорцог, жигнэмэг болон бусад гурилан бүтээгдэхүүн

1-1.5 нас

Ой хүрсэн хүүхдийг хооллох дэглэм хагас хагас жилээр өөрчлөгддөг жамтай. Энэ үед хүүхдэд хоолыг нь 10-11 сард өгч байсан шиг давтамжтай, хагас шингэн, нухаш хэлбэрээр үргэжлүүлэн өгөөрэй.

  1. Угж (соска) нь хүүхдийн хоол идэх дуршлыг бууруулж, хоолоо зажлах дадлыг төлөвшүүлэхэд сөрөг үр дагавар дагуулдаг тул энэ насанд аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хүүхэд хоолоо залгихаасаа өмнө рефлексийнхаа дагуу зажлах хөдөлгөөн хийдэг бөгөөд энэ нь цаашид бүхэл хоолонд шилжих бэлтгэл болдог юм.
  2. Ой таван сар хүртэл хүүхдийг өдөрт 5 удаа хооллох ёстой. Гэхдээ хүүхэд тань эрүүл сүүлийн тав дахь хоолоо идэхээс цааргалж байвал, дөрвөн цагийн зайтай дөрвөн удаагийн хоолны дэглэмд шилжих бас боломжтой. Давтамж дөрөв юм уу тавын аль нь ч бай, өдөр бүр баримтлаж байх нь хамгаас чухал.
  3. Нийт өдрийн хоолны хэмжээ 1200 г буюу өдөрт таван удаа хооллоно гэж үзвэл нэг удаад 240-250г ноогдоно.
  4. Сүүн бүтээгдэхүүн урьдын адил голлох үүрэгтэй. Энэ насанд сүүгээр хийж болох төрөл бүрийн хоолыг оролцуулан 700 мл сүү байна. Хүнсэндээ зайлшгүй өргөнөөр хэрэглэх материалын нэг бол ээдэм юм: ээдэмтэй лууван, ээдэмтэй төрөл бүрийн жимсгэнэ гм.
  5. Энэ насанд гагцхүү тахианы өндөг өгөх хэрэгтэй. Ингэхдээ ой таван сар хүртэл гагцхүү өндөгний шарыг бүрэн болгож ногооны нухаштаа холих маягаар хэрэглэх бол ой таван сараас хойш  цагаантай нь өгч болно: шарсан өндөг, өндөг ногооны холимог салат гм.
  6. Гурван нас хүртэл хүүхдийн нэг өдөрт хүртэх махны хэмжээ 85 г. Шувуу, гахай, үхэр, загасны махыг түлхүү хэрэглэж, хонины махыг хаяадаа хэрэглэж байх. Махан хоолыг өдрийн эхний хагаст хэрэглэж занших, учир нь сүүлийн хагаст хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгч, нойрыг нь сэргээх талтай. Тэжээллэг эсэх нь эргэлзээтэй ч хаяадаа идэхэд яахав гэмгүй бантангаас гадна махаа татаж юм уу машиндан котлет, бөөрөнхий мах зэргийг хийж өгч болно. Мөн элэг нь их тэжээллэг тул хүүхдэдээ татаж, жижиглэн өгөөрэй. Соусны тухайд гурилыг бага тосонд шарж, шөлөөр зутагнасан энгийн хурц бус амттайг хэрэглэх нь зохистой.
  7. Долоо хоногт хоёр юм уу ядаж нэг удаа хүүхэддээ жижиг ясгүй загасны мах өгч сурах цаг болжээ бид. Ой таван сар хүртэл хүүхэддээ загасны махыг машиндан бөөрөнхий мах болгон бэлтгэх юм уу ууранд жигнэн бэлтгээрэй.
  8. Өөх тосны тухайд, ургамлын тосыг салат, нухаш зэрэгтээ нэмэн  боловсруулалгүй хэрэглэх, амьтаны гаралтай өөх тосноос гахайн дотор өөх болон салог долоо хоногт нэгээс хоёр удаа, холестерин багатай хонины сүүлийг ч хоолондоо хэрэглэхэд гэмгүй, харин үхэр хонины дотор өөх нь удаан шингэцтэй тул татгалзах хэрэгтэй.
  9. Ногооны тухайд, их хэмжээний цардуул нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөг тул төмсний нухашнаас татгалзаж байхад гэмгүй.
  10. Өдрийн норм нь 150 г. Бусад ногооны тухайд лууван, цэцгэн байцаа, өнгөт байцаа, улаан манжин, хулууг түлхүү оруул.
  11. Консервлэсэн болоод савласан хүүхдийн бүтээгдэхүүний тухайд нэгээс дээш жил хадгалана гэсэн тэмдэглээтэй байвал химийн бодис оржээ гэж ойлгож болно. Харин 4-7 хоногийн хугацаатай хадгалдаг бүтээгдэхүүнүүдийг  хэрэглэж байхад гэмгүй шүү. Сул тал нь гэвэл амтнаас нь амархан уйдах хандлагатай байдаг.
  12. Хүүхдийн будаа \каш\ -өглөөний цайнд түлхүү хэрэглэсээр ирсэн энэ хоолыг өдөрт нэгээс илүү өгөөд хэрэггүй. Учир нь сүүлийн үеийн судалгаагаар хүүхдийн будаанд агуулагдах фитинийн хүчил нь хүүхдийн ясны бэхжилтэд сөрөг нөлөөтэй болохыг тогтоогоод байгаа юм.
  13. Ээдэм, жимс юм уу ногооны нухаш зэргийн хөнгөн хоолыг эхний болон сүүлийн хоолонд түлхүү оруул. Их хэмжээний глюкоз агуулдаг зөгийн балыг хүүхдэд болгоомжтой өгөх нь зүйтэй.
  14. Баримжаалах цэс
  15. Өглөөний унд I : дөнгөж бүрэлдсэн бүлээн тараг юм уу хярам -180г
  16. Өглөөний унд II: сүү -100мл, жигнэмэг – 10г, бяслагтай /үрүүлээр үрсэн/ сүүнд чанасан вермишель /жижиг савхан гоймон/
  17. Үдийн хоол: улаан манжин, хар чавгын жижиглэн хэрчсэн салат
  18. Ногооны шөл  -100мл
  19. Элэгний нухаш  - 50г
  20. Төмс/ногооны нухаш - 50г
  21. Үрүүлд үрсэн алим  -100г
  22. Хар талх   - 20
  23. Их үдийн цай: Сахар, зөөхий хутгасан ээдэм -5г/10г/40г
  24. Жижиглэн хэрчсэн юм уу машиндсан жимс/дэлгүүрийн бэлэн жимсний нухаш-100г
  25. Оройн хоол: ногооны нухаш -150г
  26. Сүүтэй цай     -100мл
  27. Маслотой цагаан талх -5г/20г
  28. Нэг өдөрт оногдох хүнсний  бүтээгдэхүүний хэмжээ (г, мл)
  29. Цагаан талх   -40
  30. Хар талх   -10
  31. Гурил    -10
  32. Гоймон, амуу будаа -25
  33. Жигнэмэг    -10
  34. Төмс    -120
  35. Төрөл бүрийн ногоо -150
  36. Шинэхэн жимс  -100
  37. Сахар    -60
  38. Хатаасан жимсгэнэ -15
  39. Мах, элэг   -60
  40. Загасны гол мах  -10
  41. Өндөг    -1/2
  42. Цэвэр масло  - 15
  43. Ургамлын тос  -3
  44. Ээдэм    -40
  45. Сүү     -700
  46. Зөөхий, цөцгий  -5
  47. Бяслаг    -3
  48. Цай     -0,2
  49. Давс     -3

1,5-2 нас

Энэ наснаас хүүхэд дөрвөн удаагийн хооллох дэглэмт шилжинэ. Нэг өдөрт хүртэх хоолноос өглөөний цай 25%, үдийн хоол 30-35%, их үдийн цай 15-20%, оройн хоол 25% эзэлнэ.

  1. Хоолонд орох бүх хүнсээ заавал машиндан бэлтгэх шаардлагагүй, сайтар чанаж, жигнэн сэрээгээр жижиглэн өгч болно. Жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм, тоор, чангааз зэрэг жимс, жимсгэнийг жижиглэн өгөхдөө хальсийг нь авч байх хэрэгтэйг бүү март. Шарсан, хуурсан хоол урьдын адил хориотой.
  2. Салатны ногоог жижиг бус том үрүүлээр үрж болно. Хэмжээ нь бол хоолны халбагын дайтай болж нэмэгдэнэ. Ногооны төрөл зүйлийн тухайд манжин, өнгөт байцаа, вандуй (бяцлан өгөх) зэргээр баяжуул. Хүүхдийн будааны эгнээг ч цагаан, шар, хүүхдийн, хөц, арвайн, “Геркулес” гэх овъёсон агшаамал будаагаар тэл.
  3. Махаа урьдын адил машиндаж юм уу татаж, нэг бол ялз болгон хэрэглэ.  Хоёр нас хүртэл хүүхдэд утсан хиам төдийгүй бүр сувиллын хиам ч өгч болохгүй.
  4. Варень юм уу жимстэй талх бэлдэхдээ заавал цааган талх хэрэглэх албагүй. Жимсний нэг өдрийн хэрэгцээ 100-130г. Сэлгэж хэрэглэж занш. Жимс ногоо ховорддог өвөл, хаврын улиралд хүүхдэд С амин дэм ихээр дутагддаг. Үүний эсрэг хүүхдийнхээ цэсэнд нохойн хошууг буцалсан усанд хандлан уулга. Нэг өдрийн С амин дэмийн хэрэгцээг ½ шилэн аяга хангана.
  5. Ногоонд эрдэс давс ихээр агуулагдах тул нэг хоёрдугаар хоолонд түлхүү оруул. Ногоондоо багахан ус хийж, битүү таглан зөөлөн гал дээр жигнэ.  Ингэхдээ масло юм уу ургамлын тос жаахан хийхээ мартав. Хонины сүүл ч байсан болно.
  6. Хүүхэд жигнэмэг, бялуу, кекс гэх мэт амттанд дуртай. Эдгээрийг гагцхүү сахар, тос ихээр агуулдаг дээд цагаан гурилаар л хийдэг тул илчлэг их. Тэгтэл хүүхдийн бие организмд шаардлагатай уураг, амин дэм, эрдэс давс бага байдаг.
  7. Хүүхдийн хоолыг урьдчилан бэлтгэж, дараагаар нь халааж өгөх маягаар бэлгэх нь зохисгүй. Энэ нь хоолны амтыг өөрчлөөд зогсохгүй, бүрдэл хэсгүүдийн чанарт муугаар нөлөөлдөг.
  8. Энэ насанд хүүхдийн зажлах үйл удаан, асгаж зутгасан хэвээр байдаг. Иймд зарим эцэг эх цаг хэмнэх үүднээс нэг, хоёрдугаар хоолыг нь холиж, дээрээс нь талхыг үүрүүлэн хийж өгөх нь бий. Хоол нь чанараа алдахгүй ч, хоолны дуршил хөдөлгөхөөр амттай харагддагүй төдийгүй хүүхэд хүнсний бүтээгдэхүүн, хоол тус бүрийн амтыг бүрэн таньж мэдэхэд хэцүү, нарийн дэс дараалалтай хооллох журманд суралцаж чадахгүй.
  9. Нас нэмэгдэхийн хэрээр хүүхдийн таалдаг амт чанар өөрчлөгддөг. Хүүхэд бүрийн таашаадаг хоол унд, түлхүү хэрэглэх бүтээгдэхүүнд ч ялгаа илэрдэг учир хоол хийж өгөхдөө эдгээр хүчин зүйлийг бодолцох нь зүйтэй.
  10. Зарим хүүхдүүд шохой, шавар, элс идэх нь бий. Энэ нь нэг л төрлийн хоолоор дагнан, ногоо жимс бага өгснөөр хүүхдийн бие организмд кальци, эрдэс бодисын хэмжээ дутдагдаж байгааг илэрхийлнэ.
  11. Баримжаалах цэс
  12. өглөөний унд:
  13. хүүхдийн будаа алимны пудинг /чунз/  -150г
  14. сүү       -150лм
  15. масло, бяслагтай цагаан талх   -5г/10г/30г
  16. өдрийн хоол:
  17. лууван алимны салат    -30г
  18. сүүнд чанасан вермишель /нарийн гоймон/  -100мл
  19. махан шанзтай төмсний зраз   -120г
  20. хатаасан жимсний компот    -100г
  21. хар талх      -20
  22. их үдийн цай:
  23. жимсний нухаш     -100г
  24. сүү       -150мл
  25. жигнэмэг      -10г
  26. оройн хоол:
  27. алимтай жигнэсэн байцаа    -150г
  28. тараг       -150мл
  29. маслотой цагаан талх    -5г/30г
  30. Бүтээгдэхүүний нэг өдрийн хэрэгцээ (г, мл)
  31. Буудайн талх   -60г
  32. Хөх тарианы талх  -20г
  33. Гурил     -15г
  34. Тариа будаа, гоймон  -30г
  35. Жигнэмэг    -10г
  36. Төмс    -150г
  37. Бүх төрлийн ногоо  -150г
  38. Шинэхэн жимс  -130г
  39. Сахар     -60г
  40. Хатаасан жимс  -15г
  41. Мах, элэг   -60г
  42. Загасны цул мах  -15г
  43. Өндөг    -1/2
  44. Цэвэр масло   -15г
  45. Ургамлын тос  -5г
  46. Ээдэм     -70г
  47. Сүү     -700
  48. Цөцгий   -10
  49. Бяслаг    -3
  50. Цай     -0,2
  51. Какао     -0,2
  52. Давс    -5

 

 

 

 

Montsame Agency

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

  • stacks-of-books-1
    4-р сар 23, 2014 Боловсрол М.Бүжил

    Ном ертөнцийн цонх

    Хүн төрөлхтний түүхийн туршид номын санг анх зөвхөн язгууртан, эрдэмтэн мэргэд ашиглах боломжтой байжээ. Тэгвэл өнөөдөр хүн бүр номын санд сууж, ашиглах боломжтой болсон. Соёл иргэншил үүссэн цагаас…
  • kl6e0mv335fvedb88sex
    4-р сар 23, 2014 Сонин хачин Г. Дөлгөөн

    Нунтаг архи худалдаанд гарчээ

    АНУ-ын эрдэмтэн Марк Филипс “Palcohol” гэх уг нунтаг архийг гарган авч, холбогдох хяналтын байгууллагаас албан ёсоор зөвшөөрөл аван шинэ төрлийн архины худалдааг үйлдвэрлэхийг зөвшөөрөх баримт бичигт…
  • salhit ongo slide info.001
    4-р сар 23, 2014 Г.Галбадрах Тайван Бадрах

    "БИ ЗУРААЧ БОЛНО"

    \Чикагогийн монгол хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн Монголд\ "Харах яруу найраг" болсон уран зүргийг зурж байгаа хүний дотоод сэтгэлд нь ямагт гайхамшигтай аялгуу эгшиглэж байдаг. Өөрөөс нь өөр хэн ч…
  • 738673d1a74ef51bc5ef232fed1f46b8 L
    4-р сар 23, 2014 Спорт Д.Өлзий

    Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ эхэллээ

    Чөлөөт бөхийн 2014 оны Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн Казахстаны нийслэл Астана хотноо өнөөдөр эхэлж байна. Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн 27 дахь, эмэгтэй чөлөөт бөхийн 17…
  • c1d1fd233fa891db4f09ed0145827ee5 L
    4-р сар 23, 2014 Боловсрол Я.Баяр, Ж.Болор

    Өнөөдөр дэлхийн номын өдөр

    НҮБ-ын БСШУ-ны байгууллага буюу ЮНЕСКО-гоос энэ өдрийг 1995 оноос хойш "Дэлхийн номын өдөр" болгон тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном уншихыг сурталчлах зорилготойгоор…
  • e887325db307762073a263b661909170 L
    4-р сар 23, 2014 Эрүүл Мэнд Ж.Болор

    Дархлаажуулдаг болсноор В вируст гепатитын өвчлөл 3,4 дахин буурчээ

    ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүс /НДББ/-ийн 2014 оны “Дархлаажуулалтын долоо хоног”-ийг энэ сарын 21-27-ны өдөр “В гепатитын эсрэг вакцины төрөх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх замаар В гепатитын…
  • 618b3185a0180e7cfae5246264e6eb6a L
    4-р сар 23, 2014 Бизнес & Эдийн засаг Б.Заяа

    Своп хэлцлээр 94.0 сая ам.доллар нийлүүлэв

    Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк 1784.10 төгрөгийн хаалтын ханшаар 11.9 сая ам.доллар, 33.5 сая юанийг 286.15 төгрөгийн…
  • 5d525bf292e652662523badac21ee5a8 L
    4-р сар 23, 2014 Бизнес & Эдийн засаг Н.Туяа

    "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг бүртгэнэ

    Хүний хөгжил сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасний дагуу төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих үүрэг бүхий хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлжээ.
  • 8944f67a2e629cc76351cb30899523db L
    4-р сар 23, 2014 Монгол Н.Туяа

    Тамхины цэг байгуулах талаар хэлэлцэж байна

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9:40 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн…
  • aaf056b4fb0dbfa5d4111779e2c4d280 L
    4-р сар 23, 2014 Улаанбаатар Я.Баяраа

    Барилгаас төмөр унасан хэргийн буруутнуудад ял оноов

    Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кинотеатрын зүүн урд талд 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр барилга…

Их уншигдсан

  • f073efba33901d357eb2449060eafd2f L
    4-р сар 19, 2014 Солонгос Г.Доржханд

    Хөлөг онгоцны ослоос аврагдсан багш өөрийгөө дүүжилжээ

    СӨҮЛ. /Voice of Russia/. Хөлөг онгоцны ослын улмаас хэдэн зуун сурагч нь сураггүй байгаа, Өмнөд Солонгосын “Данвон” ахлах сургуулийн дэд захирлын цогцос өчигдөр үдээс хойш олджээ. Кан овогт 52 настай…
  • images
    4-р сар 08, 2014 Ану Venera

    Америкийг газрын хөрстэй тэгшлэх чадалтай Йеллоустоны галт уул сэрж байна

    Америкийн эрдэмтэд түгшүүр зарлаад байна. Учир нь дэлхийд хэмжээгээрээ хамгийн том Йеллостоуны галт уул идэвхжиж байгаа ажээ. Энэ супер аварга галт уул 600 мянган жил тутамд нэг удаа шилгээдэг бөгөөд…
  • 4-р сар 10, 2014 Г.Галбадрах Гомбосүрэнгийн Галбадрах

    ЗУРВАСХАН БОДЛУУД-07

    "МИНИЙ ГУТЛЫГ ӨМСӨЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ..." Өдгөө АНУ-ын Марины армид алхагчаар ажиллаж байгаа Р.Хосбаяртай ярилцаж суухад тэрээр энэ үгийг хэлж билээ. Найзууд нь түүнтэй ярилцаж суугаад "Чи уг нь ингэх…
  • 1111111
    4-р сар 03, 2014 Боловсрол Venera

    Амжилтанд хөтлөх 20 араншин

    1. Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.2. Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.3. Соёлтой…
  • 30b2929d1eb51098677af1f69376252d XL
    4-р сар 17, 2014 Боловсрол Ж.Болор

    ДЭЛХИЙН ШИЛДЭГ 100 СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ОЮУТНУУДЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

    Дэлхийн шилдэг 100 их сургуульд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна.
  • 0e0fba507d8d2f947b32998da55f9686 XL
    4-р сар 18, 2014 Технологи Г.Доржханд

    ДЭЛХИЙТЭЙ ТӨСТЭЙ ГАРАГ ИЛЭРЧЭЭ

    ВАШИНГТОН. /VOA/. Гадаргуудаа шингэн устай байж магадгүй, дэлхий шиг хэмжээтэй гарагийг илрүүлсэн гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдэгдлээ. НАСА-гийн мэдэгдсэнээр, "Kepler-186f" гарагийг…
  • 1111
    4-р сар 04, 2014 Сонин хачин Venera

    Орос эр эхнэрээ мөрийнд тавиад алджээ

    Мөрийтэй тоглоом гэдэг тухайн зүйлд хэт автсан хүнийг эрхшээлдээ өөрийн эрхгүй оруулдаг аймшигтай зүйл ажээ. Мөнгөний төлөө нэг хэсэг нь мөрийтэй тоглож хожихоосоо алдах нь их байхад нөгөө хэсэг нь…
  • dcac1204797a723fbig
    4-р сар 20, 2014 Ану Тобби

    Ахин нэг Монголын иргэн согтуу араншингаа гаргажээ

    АНУ-ын Чикаго хотын Саут Канал гудамжны 1400 хэсэгт орших суух Монгол Улсын иргэн 32 настай Отгоогийн Ганаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрч бусдын биед ноцтой хохирол учруулсан хэргээр…
  • ea48e5f118f58684fd84e73d0b481014 XL
    4-р сар 02, 2014 Монгол Н.Гантуяа

    ГАДААДЫН ИРГЭД ЗӨВХӨН НЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БОЛНО

    Монгол Улсад зорчиж, ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдэд үйлчилдэг байгууллага болох Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар Хилийн боомтын тухай хууль, Засгийн газрын хуралдааны шийдвэрийн…
  • 6621837
    4-р сар 01, 2014 Classified Venera

    Олон улсын шүүхээс халим агнуурыг Японд хориглов

    Гааг дахь Олон улсын шүүхээс Токиод шинжлэх ухааны зориулалтаар халим агнахыг хориглосон шийдвэрийг гаргасан байна. Үүний цаашдын хор уршиг нь зөвхөн Японд төдийгүй бусад улс оронд ч сөргөөр нөлөөлж…