• 1200x160 banner 01
Нэвтрэх / Бүртгүүлэх
  • orloo-mn325x115-pic3
  • Mongolian-As
  • lado1
  • lado2
  • lado3

ballet

Menlowe Ballet 2014

in Сан Франциско
20141023-1

Та А113 тоог анзаарч байсан уу?

in Сонирхолтой мэдээлэл
bill-gates-reads-for-an-hour-before-bed-no-matter-what-time-he-gets-home
10-р сар 22, 2014

Амжилтанд хүрсэн хүмүүс унтхаасаа өмнө юу хийдэг вэ?

in Сонирхолтой мэдээлэл
Өглөө эрт босч ажил амжуулах нь амжилтанд нөлөөлөх гол хүчин зүйл юм. Мөн үүнтэй адил,…
duuchid87
10-р сар 24, 2014

МАНАЙ ДУУЧИД “КРЕМЛЬ” - ИЙГ ДАХИНТАА УУЛГАЛАН БУГУЙЛДЛАА

in Б.Батжаргал
(Шуугиант мэдээ) “Монгол авьяас” мөн ч арвин ундаргатай эд юм аа ! Уг нь зэрвэсхэн ажихад…
20141023-001
10-р сар 23, 2014

Замчид ур чадвараа сорьж, аваргуудаа тодрууллаа

in Бизнес & Эдийн засаг
Монголын авто замын салбарын 85 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд замчид их бүтээн…
1412697390217 wps 23 KENEMA SIERRA LEONE AUGUS
10-р сар 24, 2014

Эбола вирустэй холбоотой cэрэмжлүүлэг

in Эрүүл Мэнд
ДЭМБ-аас улс орнуудад халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна. Мөн…
22-4
10-р сар 22, 2014

АНУ-д хуучин орон сууцны эрэлт нэмэгджээ

in Ану
АНУ-ын хуучин орон сууцны борлуулалт есдүгээр сард энэ оны хамгийн дээд цэгтээ хүрч өссөн…
20141023-1
10-р сар 23, 2014

Та А113 тоог анзаарч байсан уу?

in Сонирхолтой мэдээлэл
Бидний үзэх дуртай анимейшн, хүүхэлдэйн кинонуудын нэг буланд, машины дугаарт, хаалганы…
lazy
10-р сар 23, 2014

ЗУРВАСХАН БОДЛУУД-18 "ЗАЛХУУРАЛ"

in Г.Галбадрах
ЗАЛХУУРАЛ Намайг бага байхад зуны амралт эхлэв үү? үгүй юу хөгшин аавынд хүргэж өгдөг…
d0fc749fe8d56208c199e1f2b3865f5f XL
10-р сар 23, 2014

ОБАМА КАНАДАД БОЛСОН ХЭРГИЙГ БУРУУШААЖЭЭ

in Ану
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Канадад болсон хэрэгт эмгэнэл илэрхийлэхийн сацуу хариу…
20141024-002
10-р сар 24, 2014

Оттавад халдлага үйлдсэн этгээд Сири рүү явах гэж байжээ

in Канад
ОТТАВА. /ВВС/. Парламентын ордонд лхагва гарагт халдлага үйлдсэн зэвсэгт этгээд гадаад…
MG 3184
10-р сар 23, 2014

ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН ТӨГСӨГЧДИЙН АНХДУГААР ИХ ХУРАЛ ТӨРИЙН ОРДНЫ ИХ ТАНХИМД БОЛОВ

in Боловсрол
Чингис хааны нэрэмжит Их Засаг Олон улсын их сургууль түүхэн хөгжлийнхөө 20 жилд 15…
2e08982f82a1f939f5914697f7290042 XL
10-р сар 25, 2014

700 САЯ ОХИН АРГАГҮЙН ЭРХЭНД ГЭРЛЭЖЭЭ

in Дэлхий дахинд
Дэлхий дахинд 18-аас доош насны 700 сая гаруй охин аргагүйн эрхэнд хүүхдээрээ гэрлэсэн…
f62a22b236ba79beoriginal
10-р сар 22, 2014

Монголбанк 1.7 тонн алт худалдан авсан байна

in Бизнес & Эдийн засаг
Өнгөрсөн есдүгээр сард Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 1.7 тонн алт худалдан авсан…
20141024-003
10-р сар 24, 2014

Пол Аллен “Эбола”-тай тэмцэхэд 100 сая доллар хандивлав

in Эрүүл Мэнд
ЛОС-АНЖЕЛЕС. /ITAR-TASS/. Америкийн “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг,…
you can do it
10-р сар 22, 2014

Хүссэн бүхнээ хийх арга

in Сонирхолтой мэдээлэл
Чамд хийхийг хүсдэг, болохыг хүсдэг мөрөөдөл хүсэл мэдээж бий. Тийм биз дээ? Түүндээ…
25245
10-р сар 24, 2014

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 380 мянга болгоно

in Нийгэм
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хорооноос хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод…

    “Мongolian Society Sexual Medicine” нийгэмлэгийн тэргүүн, “Адам” эрэгтэйчүүдийн бөөрний мэс заслын их эмч Н.Нансалмаатай эрчүүдийн эрүүл мэндийн асуудлаар ярилцлаа.
    -Өнөөдөр эмэгтэйчүүдийн тодотголтой өч, төчнөөн байгууллага байдаг хэрнээ эрчүүдийнх цөөхөн. Айл гэрийн ноён нуруу болох эрчүүд маань аливаа асуудлын цаана үлдээд байх шиг ээ. Наад зах нь эрэгтэй хүүхдийг унахад “эр хүн чинь уйлдаггүй юм” хэмээн хатуужуулсаар ирсэн. Энэ тухай яриагаа эхлэх үү?
    -Яг үнэн. Таны ярьж буйтай санал нийлж байна. Эрэгтэйчүүдийн эмнэлэг гээд тоолоход “Гарьд манлай”, “Цэ энд Пү” гээд гарын таван хуруунд багтахаар байна. Нарийн мэргэжлийн эрэгтэйчүүдийн эмч гэж цөөхөн бий. Бөөрний нарийн мэргэжлийн эмч нараар л эрэгтэйчүүдийн эмчийг төлөөлүүлдэг шүү дээ. Түүнчлэн эрчүүдийн төлөө ажилладаг ТББ-ууд нэмэгдэж байгаа ч бусад оронтой жишихэд харьцангуй бага юм. Нөхөн үржихүй талаасаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд анхаарлаа чиглүүлдгээс биш эрчүүдэд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Өнөөдөр манайд эмэгтэйчүүдийн эмнэлэг хэд бий билээ.

Үүнтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ямар түвшинд байгаа нь тодорхой харагдана. Бүрэн хэмжээнд эрэгтэйчүүдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлж чадахгүй байгаа.
    -Бөөрний мэс засал гэхээрээ эрэгтэйчүүд тал уруугаа хэлбийдэг юм аа даа?    
    -Тийм ээ. Шээсний замын мэс заслаар эмчлэгддэг давсагны эмгэг, чулуу, түрүү булчирхайн хортой, хоргүй хавдар, үрэвсэл, шээсний сүв, төмсөгний дайвар, үр дамжуулах хоолой гээд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтнүүд бүгд бөөрний мэс заслын тасагт хамааралтай байдаг. Энэ утгаараа бөөрний мэс заслын эмч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал руу яах аргагүй хөтлөгддөг юм.
    -Сүүлийн үед эрэгтэйчүүдийн насжилтын асуудал анхаарах сэдэв болоод байна. Монголын эрчүүдийн нас богино болоод байгаа нь амьдралд илт болсон. Гэрийн эзэнгүй бэлэвсэн гэргий нар элбэгших болсон нь нууц биш?
    - Эрэгтэй хүн биологийнхоо хувьд эмэгтэй хүнээс дандаа богино насалдаг. Энэ нь аль ч оронд түгээмэл байдаг. Монгол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ  найман насаар богино насалж байна гэсэн судалгаа бий. Судалгаагаар эмэгтэйчүүдийн дундаж наслалт 71, эрэгтэйчүүдийнх 63 гэж гарсан. Бусад оронд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн насжилт 3-4 жилийн зөрүүтэй байдаг. Биологийнхоо хувьд эрэгтэйчүүдийг богино насалдаг гэж анагаах ухаан хэлж буй ч найман насны зөрүүг дөрөв болгох боломжтой.  Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд хаягдаад байгаагийн бас нэг шалтгаан нь эрчүүд эрүүл мэнддээ дэндүү хайнга ханддагтай холбоотой. Түүнчлэн ар гэрийнхэн нь эрчүүдийнхээ төлөө бага анхаардаг.
    -Ингэхэд эрчүүд өвчнийхөө ямар түвшинд эмчид ханддаг вэ?
    -Аягүй инээдтэй. Ээж эсвэл эхнэртэйгээ л ирж үзүүлдэг. Яг хүүхэд шиг. Нэг хөгшин ирээд хүүхдээ үзүүлье гээд ороод ирдэг. Жаахан хүүхэд юм байх гэхээр 40 гарсан эр байх жишээтэй. Тэгээд ээж, эхнэр нь өмнөөс нь  ингэж, тэгэж өвдөөд гэж ярьдаг.
    -Эрэгтэйчүүд эмэгтэй эмчид үзүүлэхдээ бас жийрхэнэ биз?
    -Зарим нь санаа зовдог л байх. Гэхдээ эмч хүн өвчтнөө асуултаараа чиглүүлэх ёстой. Хүн л юм болсон хойно яриа өдөөхөөр ярьдаг. Гэхдээ л манай эрчүүдийн ихэнх нь дотогшоогоо хүмүүс байдаг.
    -Эрэгтэйчүүд сүүлийн үед их таргалж байна. Таргалалтыг зүрх судасны өвчний суурь болдог гэж үздэг. Цаг бусын үхэлд хүргэх эл өвчнөөс эрчүүд хэрхэн сэргийлэх вэ?
    -Сүүлийн үед эрэгтэйчүүд зүрх судасны өвчнөөр их өвчилж байна. Даралт ихэсгэх, цусан дахь өөх тосны хэмжээ нэмэгдэж судасны ханыг нарийсгадаг. Энэ нь эцэстээ бэлгийн сулралд хүргэх аюултай. Зүрх судасны өвчин эрэгтэйчүүдийн үхлийн гол шалтгаан юм. Эл өвчний гол суурь нь таргалалт бөгөөд зүрхний шигдээсээр нас барагсад залуужиж байна. 40-өөс дээш насныхан гэнэт зүрхний шигдээсээр өвддөг болж. Суугаа ажил хийдэг хүмүүс хэвлийгээрээ их таргалдаг. Гүзээ суугаад байгаагийн цаана чихрийн шижин өвчний нуугдмал хэлбэр явж байна гэсэн үг. Зүрхний өвчин үүсэхээс 2-3 жилийн өмнө тухайн хүнд бэлгийн сулрал илэрдэг. Тэр үед эрэгтэйчүүд ганцхан бэлгийн сулрал гээд ярих биш бусад эрхтэндээ анхаарах ёстой. Ингэснээр аливаа өвчнөөс сэргийлэх боломжтой.
    -Эрэгтэйчүүдийн эмч өдөрт хэдэн хүн үзэж байна?
    -Нэг эмч өдөрт 40-50 хүн үздэг. Үүнийг 8 цагт хуваагаад үзвэл цагт 5-6 хүн үзнэ гэсэн үг.
    -Ингэхэд эрчүүд ямар өвчинд их өртөмтхий вэ?
    -Эрэгтэйчүүд хортой зүйл их хэрэглэдэг. Түүнчлэн цэрэг, цагдаа, онцгой байдал гээд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Мөн өвчин үүсгэх гол хүчин зүйл нь эрчүүд эмэгтэйчүүд шиг стрессээ тайлж чаддаггүй. Нийгмийн хөгжлөө дагаад хүмүүс хөдөлгөөний хомсдолд орох, буруу хооллох нь эрэгтэйчүүдийн өвчний суурь болдог.
    - Сүүлийн үед үргүйдэл газар авлаа гэх юм. Эрчүүдийг үргүйдэлд хүргэж буй гол шалтгаан нь юу вэ?
    - Хүмүүсийн дунд эмэгтэй хүнээс болоод хүүхэдтэй болохгүй байгаа мэт нийтлэг ойлголт бий. Амьдрал дээр эрэгтэйчүүдийн үргүйдэл маш ихэссэн. Гол шалтгаан нь эрчүүд бэлгийн замын халдварт өвчин тусаад эмчлүүлэхгүй байсаар сорвижон үр дамжуулах сувгийн наалдацаас болж үргүйдэхэд хүрдэг.  Хламид, микоплазма, уреаплазм зэрэг өвчнөөр эрчүүд өвчилж байна. Зовиур нэг их илэрдэггүй. Ямар нэгэн идээрхэг зүйл гардаггүй. Өвчний эхэн үедээ шээхэд бага зэрэг хорсох шинж илэрч байгаад арилдаг. Тиймээс эрчүүд дээрх өвчнөөс хамгаалахын тулд шинжилгээ өгч эмчид хандах хэрэгтэй.
    -Эрэгтэйчүүдэд зонхилж буй өвчин нь түрүү булчирхайн үрэвсэл. Энэ өвчлөл юунаас үүддэг вэ?
    -Даарч хөрснөөс түрүү булчирхай үрэвсэх нь бий. Гол шалтгаан нь бэлгийн замын халдварт өвчин. Үүнээс гадна морь малнаас унах, элэг, цөсний өөрчлөлт, бүдүүн гэдэсний үрэвсэл, шамбарам зэрэг өвчнөөс болж түрүү булчирхай үрэвсэх тал бий.
    -Түрүү булчирхайн үрэвсэл ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
    - Давсаг, цавь орчмоор хөндүүрлэж, хатгах шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн нөхцөлд цустай шээс гарахаас гадна  шээс олон дахин хүрдэг.  Шээс дусагнах, бэлэг эрхтний хөвчрөл сулрах, дур хурдан тавьж байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй.
    -Ингэхэд ямар насныханд түрүү булчирхайн хавдар зонхилж байна вэ?
    -Ихэнхи тохиолдолд 50-аас дээш насныханд түрүү булчирхайн хавдар илэрдэг. Хоргүй хавдар эрт эхэллээ гэхэд 45-50 насныханд тохиолдож байна. Түрүү булчирхай томорсноор шээсний сувгийг дарж, шөнийн цагт олон удаа бие засах, шээсээ бүрэн гүйцэд суллаж чадахгүйд хүрдэг. Тиймээс эрчүүд түрүү булчирхайгаа томруулахгүйн тулд эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Монголчуудын хувьд түрүү булчирхайн хорт хавдар цөөхөн тохиолдож байгаа.
    -Түрүү булчирхайн өвчин хэр эмчилгээ авдаг вэ?
    -Түрүү булчирхайн хоргүй хавдрыг нээлттэй мэс засал, дурангын мэс засал, эм уулгах зэргээр эмчилж байгаа.
    -Сүүлийн үед залуу хүмүүс бэлгийн сулралд орох боллоо хэмээн мэргэжилтнүүд ярьж байгаа. Бэлгийн сулралд орж байгаа гол шалтгаан?
    -Бэлгийн сулрал яагаад үүсдгийг судалсан. Үүнийг бэлгийн замын өвчинтэй холбож тайлбарлаж болохгүй юм. Тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал, хотжилт, хөдөлгөөний эрүүл мэнд, чихрийн шижин, хэт таргалалт, стресстэй холбоотой. Өөрөөр хэлбэл чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчнүүд ялангуяа даралт, зүрхний шигдээс бэлгийн сулралд хүргэх гол шалтгаан болж байна. Залуучуудын хувьд бэлгийн сулралд хүргэх гол хүчин зүйл нь тамхи. Бэлгийн үйл ажиллагааны хямрал зөвхөн тэр хүний эрүүл мэндийн асуудал биш юм. Бэлгийн харьцаанд орохгүй байна гэдэг тухайн гэр бүлийн уур амьсгалыг эвдэнэ. Эрэгтэйчүүд дотогшоо учраас цочир гутралд орж ажлын бүтээмж буурдаг. Нэг хүний асуудал мэт боловч цаана нь гэр бүл, улс оронд хамааралтай зүйл юм. Хань ижил нь аз жаргалгүй болно. Ажлын бүтээмж буурна гэдэг улсын ажил урагшлахгүйн илрэл гээд бүхэл бүтэн нийгмийн асуудал болж хувирч байгаа юм. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг хөндөх цаг болсон. Үүнийг зөвхөн эрүүл мэндийн бодлогоор зохицуулах биш эрчүүдийн оролцоог чухалчлах хэрэгтэй байна.
    -Зарим эрчүүд жижиг эрхтнээсээ болж сэтгэлээр унах явдал цөөнгүй гардаг гэх юм. Энэ санаа зовох зүйл мөн үү?
-Энэ бол чухал асуудал биш. Хүмүүс л тэгж ярьдаг болохоос биш эмэгтэй хүний үтрээ жижиг, томоос шалтгаалж агшиж, сунадаг. Тиймээс эрчүүд үүнд санаа зовох хэрэггүй. Мөн эрчүүд хурдан дур тавьдаг гэдгээсээ эмзэглэдэг. Хоёр минутаас доош эсвэл үтрээнд оруулахаас өмнө дур тавьдаг эрчүүд бий. Гол шалтгаан нь судасны эмгэгтэй холбоотой байж болно. Түүнээс гадна түрүү булчирхайн үрэвслийг эмчлэхгүй байх нь хурдан дур тавихад хүргэдэг. Түүнчлэн төрөлхийн, олдмол гэж бий. Хурдан дур тавина гэдэг бол эрчүүдийн хувьд сэтгэл зүйн том асуудал юм. Гэхдээ үүнээс ангижирахын тулд дадал эзэмших хэрэгтэй. Гол нь эрчүүд хянах чадвартай болох ёстой.
    -Сонин хэвлэлээр бэлгийн чадавхийг сайжруулах бэлдмэлүүд борлуулж буй зар явах юм. Энэ хэр ортой вэ. Үнэхээр сайжруулах уу?
    -Бэлгийн үйл ажиллагааг сайжруулах эм, бэлдмэл хэрэглэх нь зөв. Гэхдээ баталгаатай эсэхийг мэдээгүй байж дур мэдэн хэрэглэж болохгүй. Үүнийг эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Гадуур зарагдаж буй эм бэлдмэлийг баталгаатай эсэхийг сайн мэдэхгүй байна.
    -Эрчүүдэд эмэгтэйчүүд шиг цэвэршилт явагддаг гэсэн. Энэ нь ямар хэлбэрээр илэрдэг бол?
    -Хүмүүс эрэгтэй хүн цэвэршинэ гэхээр их гайхдаг юм. Эмэгтэйчүүдийн адил эрэгтэйчүүдэд ч цэвэршилт явагддаг. Эрэгтэй хүний цусанд байдаг бэлгийн даавар буураад ирэхээр бэлгийн дур сонирхолгүй болдог. Бэлгийн даавар олон үүрэгтэй. Эрэгтэй хүүхдийн булчинлаг байдал, бэлгийн бойжилтийн үед ирэхээрээ дуу нь бүдүүрэх, булчин шөрмөс чангарах, сахал ургах зэрэг дааврууд бий. Өөрөөр хэлбэл энэ дааврууд цэвэршилтийн үед буурна гэсэн үг. Даавар буураад ирэхээр эрчүүд өмнө нь хийж байсан физик ачаалалаа даахаа больж амархан ядрах зэргээр илэрдэг. Цэвэршилт ихэнхдээ 45-аас дээш насныханд илэрч байгаа.
    -Морь болон дугуй унах нь эрчүүдэд халгаатай гэх юм энэ хэр ортой вэ?
    -Хоёр цагаас илүү морь унах нь хярзангын мэдрэлийг гэмтээдэг. Үүнийг бэлгийн сулралд хүргэдэг гэж үзэх нь бий. Дугуйчдад хийсэн судалгаагаар хярзангын мэдрэлийг цочроодог гэдэг нь батлагдсан.
    -Багаас нь эрүүл мэндийн мэдлэг өгөөгүйн улмаас эрчүүдийн эрүүл мэндийн асуудал орхигдоод байна уу?
    - Эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн болон бэлгийн боловсролын талаар зөвлөгөө яах аргагүй үгүйлэгдэж байна. Тиймээс хүүхдийг гарсан цагаас нь эхлэн биеийн бүтцийн талаар тусгайлан хичээл орох шаардлагатай. Төмсөг нь буусан эсэхийг шалгахаас эхлээд эрэгтэй хүүхдэд эрүүл мэндийн мэдлэг олгох ёстой. Үнэндээ биеийнхээ бүтцийг мэдэж байж л эрүүл мэнддээ анхаарна шүү дээ.
Б.Заяа

Montsame