04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Хятад, АНУ дэлхий дахинд тулгарсан асуудлуудыг хамтран шийдвэрлэнэ.

Мягмар гаригт АНУ-н ерөнхийлөгч Барак Обама, Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао нар дэлхий дахинд тулгараад байгаа хүнд асуудлуудыг шийдвэрлэхээр хамтран ажиллана гэдгээ амлацгаасан байна. Тэдний анхаарлыг Төвд , Иран, мөн эдийн засгийн асуудлууд татаж байгаа аж.
Ху Жинтао Обамагийн албаны хүмүүстэй эвсэг, бүтээлчээр хамтран ажиллахаа хийсэн мэдэгдэлдээ хэлсэн байна. Тэд дэлхийн цаг агаар, Хойд Солонгосын цөмийн ажиллагаа, хямралд өртсөн дэлхийн эдийн засгийг хэрхэн сэргээх гэсэн асуудлуудад шийдэмгий үйлдэл хийх хэрэгтэй байгаад санал нэгдэж байсан байна.
2 ерөнхийлөгч ярилцаж дууссаныхаа дараа хэдэн зуун сэтгүүлчидэд хандаж албан ёсны мэдэгдэл хийсэн ч орчуулах үйл явцаас болоод хэлсэн үгсийн зарим нь орхигдож, сэтгүүлчид мөн асуулт асуух боломжгүй болсон байна.

ХУ Жинтао Обамад хандаж гаалийн татвараа буулгах хэрэгтэй байгааг онцолсон байна. Бээжингээс АНУ –руу экспортоор гаргадаг дугуйнд АНУ гаалийн өндөр татвар тавьсан юм байна.

Харин Обамагийн хувьд Хятадууд экспортоо нэмэгдүүлэх үүднээс юаныг хиймлээр дор барьж байгаад санаа зовьнож байгаагаа хэлсэн байна.
Обама Бээжинрүү аялахаасаа өмнө Далай ламтай уузахаас татгалзсан нь шүүмжлэгчидийн дургүйг хүргэсэн бөгөөд энэ асуудалтай холбоотойгоор Төвдийн асуудал сөхөгдсөн байна.

Түүнчлэн 2 удирдагчид дэлхийн цаг агаарын дулаарлыг удаашруулахтай холбоотой чухал арга хэмжээнүүдийг авна хэмээн ярьсан боловч Copenhagen-д дараа сард болох чуулга уулзалтаас наана ямар нэг яаралтай арга хэмжээ авах боломжгүй болох нь тодорхой байсан юм.

Мөн 2 тал эрчим хүчний эх үүсвэр хайх эрэл хайгуулыг хор хохиролгүй хийх, нүүрс, электрон тоног төхөөрөмж, байгалийн хийг цэвэр хэрэглэх талдээр санал нэгдсэн байна.
Обамагийн Хутай хийсэн яриа нь Азийн ерөнхийлөгчидтэй уулзсан 3дах уулзалт болсон буюу 4дх уулзалтаа пүрэв гаригт Өмнөд Солонгост хийх юм.
http://news.yahoo.com/s/afp/20091117/pl_afp/chinausdiplomacy


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.