• 1200x120
  • 1200x160 banner 01
  • 1200x120111
Нэвтрэх / Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн мэдээ

Snapshot 2014-09-19 171013
9-р сар 19, 2014

Шотланд тусгаар улс болохгүй

in Дэлхий дахинд
Central African Republic photo from Mercy Corps
9-р сар 19, 2014

Дэлхийн хүн ам 2100 онд

in Сонин хачин
roadster
9-р сар 19, 2014

Дэлхийн хамгийн үнэтэй 10 автомашин

in Сонирхолтой мэдээлэл
a80fc521d231b26e349688ad8894c301big
9-р сар 19, 2014

Шотландад хариу гарч эхэлжээ

in Дэлхий дахинд
140811-boston-ice-bucket-challenge-1350 26906d39ac7ead702b45e5b7707b8dc6
9-р сар 19, 2014

Ус чандмань эрдэнэ

in Сонирхолтой мэдээлэл
20140919-009
9-р сар 19, 2014

Дэлхийн хамгийн аз жаргалтай орныг нэрлэжээ

in Сонирхолтой мэдээлэл
motivational-quotes
9-р сар 19, 2014

Хамгийн алдартай ишлэлүүд

in Сонирхолтой мэдээлэл
Pediatric patients receiving chemotherapy
9-р сар 19, 2014

Хорт хавдар гэж юу вэ?

in Эрүүл Мэнд
Zodiac
9-р сар 19, 2014

2014.09.19 / БИЛГИЙН ТООЛЛЫН 26

in Зурхай
scotland-independence
9-р сар 18, 2014

Шотландын тусгаар тогтнол

in Дэлхий дахинд
20140918-007
9-р сар 18, 2014

Гурван түмэн адууны баяр хийнэ

in Орон нутаг
iphone6-vs-note4
9-р сар 18, 2014

Яагаад Galaxy Note 4 iPhone 6-с илүү юу?

in Сонирхолтой мэдээлэл
this-is-hip-hop
9-р сар 18, 2014

Хамгийн өндөр орлоготой 10 хип хоп дуучид

in Интертэймент
5S methodology
9-р сар 18, 2014

Үргүй зардлыг бууруулах 5S-ийн зарчим

in Технологи

Их уншигдсан

FacebookN  TwitterN  RSSN

gadaaХилийн дээс давах хамгийн эхний алхам бол мэдээж хэрэг гадаад паспортоо авах. Хэрвээ гадаад паспорттой бол хугацааг нь нэг шалгаад дуусч байвал сунгуулах хэрэгтэй болно. Тэгэхлээр та гадаад паспортоо сунгуулах эсвэл шинээр авах бол зуун айлд байрлах Улсын бүртгэл мэдээллийн төв орох хэрэгтэй. Гэхдээ тэнд очихдоо удаан очерлож, замдаа түгжрэхдээ бэлтгэлтэй байгаарай. Өөрөөр хэлвэл ажил цагаа зөв зохицуулаарай наанадаж та 4 цаг тэнд саатна гэж тооцоол. Өглөө эрт та 7:30, 8:00 гэхэд тэнд очих нь зүгээр. Мөн ганцаараа биш болж өгвөл 2 уулаа байх хэрэгтэй. Таныг очиход хүмүүс аль хэдийн очерлоод эхлэчихсэн байх боловч байгууллагын хаалга 9-с онгойно. Зарим хүмүүс өглөө 6 гэж очоод өдөр 2 гэж байхад нэг юм ажлаа амжуулсан гэж байсан болохоор хэт ачаалалтай үед та нилээн тэвчээртэй очерлох хэрэгтэй болно.

 

Эхлээд байгууллагын ард байрлах банкны салбар ороод мөнгөө тушаагаад шар хуудсаа авах хэрэгтэй тул тэнд нэгийгээ давхар очерлуулчихад гэмгүй. Хэрвээ та амжилттай ажиллавал банкнаас гялс шар хуудсаа аваад буцаад нөгөө очер дээрээ ирээд амжиж орж мэдүүлгээ өгч чадна. Зав зай ихтэй эсвэл 100 айлын ойр явж таарвал өмнөх өдөр нь ирээд шар хуудсаа аваад бөглөчихсөн ч болно. Тэгвэл маргааш нь өглөө ирээд нэг л очерт зогсоно шүү дээ.

gadaad-passport-1

gadaad-passport-2

Энэ шар хуудас бөглөх зэрэг нилээн хэдэн удаа үзэг балны хэрэг гарах тул гэрээсээ гарахдаа үзэг балаа аваад гараарай. Шар хуудсаа бөглөчихсөн бол танд 3 хувь цээж зураг хэрэгтэй болно. Гэхдээ үүнд санаа зоволтгүй бүртгэл мэдээллийн газрыг тойроод хангалттай олон зургийн газар байгаа 3 хувь гадаад паспортны зураг 2500 авахуулахад төгрөг болохоор өөр газар зураг авахуулж бэлдэх шаардлагагүй. Ингээд бөглөсөн шар хуудас (давхар мөнгө төлсөн баримт нь байгаа), 3 хувь зураг, Иргэний үнэмлэх зэргээ аваад өглөө очерлосон очероороо ороод мэдээллүүдээ өгөөд хэд хэдэн зүйлд хариулсны эцэст шар хуудасныхаа өөрт үлдэх хэсгийг авна. Түүн дээр таныг хэдэнд хэдэн цагт ирж шинэ эсвэл сунгууласан пасспортоо авахыг заасан байгаа.

Харин сунгуулах бол мэдүүлэг авах өрөө нь тусдаа. Тэнд нь очер харьцангуй бага байх тул хурдан ажил бүтэх магадлалтай. Сунгуулахад харин шинэ зураг хэрэггүй. Зөвхөн шар хуудас иргэний үнэмлэх байхад болно.

Ингээд заасан өдөр заасан цагтаа ирэхдээ мөн л 1-2цаг төлөвлөөрэй. Зуун айлын түгжрэл, мөн бүртгэл мэдээллийн газрын очер их байх магадлал тун өндөр болохоор гялс дайраад авчихна гэж найдаад хэрэггүй. Тэрнээс гадна шинэ паспорт олгох газар нь 2-р байрны өргөтгөлд агааргүй бүгчим газар байх тул эрүүл мэнддээ анхаараарай. Харин сунгалт хийлгэсэн бол сунгалт хийлгүүлэх материалаа өгсөн газартаа очиж авдаг юм байна лээ.

 

Гэрээс авч гарах зүйлс: 

Мөнгө, шинээр авах бол 32600 (22600) + 2500+яаралтай 10000, сунгуулах бол 4600-12600

Үзэг, бал, Иргэний үнэмлэх