Нэвтрэх / Бүртгүүлэх

call2banner

Ер нь Монголд ан гөрөө хийдэггүй эрийн хугархай гэж байхаа больсон юм биш үү. “Эр хүний жаргал эзгүй хээр” гэцгээгээд л ангуучилцгааж байна. Хөдөө, хээр явж хиймороо сэргээж, чилээгээ гаргахаас илүү жаргал гэж ямар юм байхав.

Гэхдээ тэр олон анчин, загасчид дунд шунахгүй, байгаль дэлхийд хор хохирол тарихгүй загасчилж, гөрөөчилөж байгаа нэгэн байхад энэ чинь анчин уу эсвэл яргачин уу гэхээр нөхдүүд ч цөөнгүй байх шиг. Тэгээд тэр их ан авыг (яргалалтыг) бид жигшиж хүлээж авахын оронд харин ч бахархах маягтай “тэр тэдэн чоно нухаж гэнэ, нухдаг гэнэ, нульдаг гэнэ” гэж хөөргөн ярих нь бүүр ч харамсмаар.

Том загас барьж, том ан унагах хүсэл мэдээж хүн болгонд, надад ч хүртэл бий. Гэхдээ тэр хүслээ шударга тоглоомын дүрмээр хэрэгжүүлнүү гэхээс биш харин нэг бус нэжгээд хурдан буу, хурдан машин, хүн хүчний асар их туслалцаагаар уул талыг самнуулан байж тэндээс нь гарч ирсэн амьтай голтой болгоныг том бага гэлтгүй алж хядаж байгаа нь наандаж эр хүний нүнжиг үгүй хэрэг, цаашлаад байгаль дэлхийд маань ч хортой үйлдэл бус уу. Нэгэн жишээ дурдья. Америкт чамгүй удаж байгаа таньдаг ахын найз нөхдүүд видео бичлэг хийгээд Монголоос илгээснийг нь үзэж билээ. Цагдаа цэрэгт голдуу алба хаадаг, цол хэргэм өндөртэй овоо бурхинууд байна. Анд явж байнаа. Анд ч гэж дээ дайнд ядахдаа л “хээрийн сургуульд” гэвэл илүү ойрхон тусна. Хүчтэй хурдтай жип машинууд нилээд хэдийг сойчихож. Буу дуран,зэвсэг хэрэглэл энэ тэр бол ёстой аймар. Шавар ахын тоглодог боевик киноны сайн эр шиг л нөхдүүд байна.

Тулалдах гэж байгаа дайсан нь нүгэлт хүнээс “илүү хиймортой” гэгдсэнээрээ хохирч байгаа “хөвчийн хөх боохой чоно”. Дарга нар маань цэргүүдээр уул самнуулж байгаад нэг сүрэг чоно гаргаад ирж байгаа бололтой юм аа. Ингээд л “хэн нь илүү хиймортой хөхтөн амьтанаа үзэх” шоу тоглолт эхэлж байнаа. Тал тал руу бутарч зугтсан боохойнуудыг шавар шавхай, цас бороонд үл цуцах хурдан хүлгээр хөөлөө. Цэрэг дайны мэргэжлийн хүмүүс гэсэндээ үнэхээр зохион байгуулалт өндөртэй байгаа нь илт. Бодвол хэдэн нөхдүүд нь өндөр уулан дээрээс дурандаад чоно хаашаа зугтсан, хаагуур байна энэ тэр гээд радиогоор бусаддаа хэлээд байх юмаа. Бичлэг хийж явсан тэрэг нэг боохойг амжилттай намнаж унагалаа. Тэгтэл ч дээрээс “орхи наадхаа, урдхан талд чинь нэг дайсан харайлгаж явна, түүний хойноос ура” гэсэн команд ирж байгаам. За нэг иймэрхүү байдалтайгаар тэр сүрэгт байсан бүх боохойг том бага гэлгүй намнаж аваад дайн тулаан манай бүрэн ялалтаар дууслаа. Ялан дийлсэний их найр араас нь залгах нь ойлгомжтой энэ бүгдийг хүүрнэж эрхэм уншигчаа чилээгээд юухэв. Нүүдэлчин Монголчууд бидэнд ан ав хийх хэрэгцээ, амьдралын шаардлага байсантай хэн ч маргахгүй ээ.

Хээрийн боохой ихэссэн нутгаар эрчүүд нь цахиур буугаа үүрээд, анч нохойгоо дагуулаад тоо толгойг нь багасгах “компанит ажил” өрнүүлдэг уламжлал аль эртнээс улбаатай нь мэдээж. Гэхдээ хэзээ ч эх дэлхийтэйгээ хүйн холбоотой гэж боддог бидний өвөг дээдэс байгалийн тэнцвэрт байдалийг алдагтуултал нь амьтныг хядна гэж байхгүй. Гэтэл өөрсдийгөө Бөртэ чонын удам гэж хөөрцөглөдөг, чоныг тэнгэртэй хиймортойг нь гайхан биширч зураг хөрөгтэй хивсийг нь гэрийнхээ хоймортой залж, шагай чөмгийг нь биедээ авч явбал аюул ослоос зайлуулдаг гэж итгэдэг бид ан гөрөө хийх тоглоомынхоо дүрмээ арай шударга байлгамаар байнаа. Хэдий хиймортой ч хорин нэгдүгээр зууны техникийн хажууд хөөрхий муу чоно даанч юм болохгүй шүү дээ. Ёстой л нэг “чоныхүү тулдаа л” устчихгүй өдий хүрч байгаа байх. Дэнзэн ташуур, хурдан морьтой энэ тэнгэрлэг амьтныг намнах хоншоортой эр өнөө цагт хотод байтугай хөдөө ч нүдний гэм болсон цагт заавал тэгж намнах ёстой гээд байгаа хэрэг биш шүү. Эсвэл Энэтхэгүүд шиг үхэрээ хамгийн ариун амьтан гэж шүтээд огт гар хүрдэггүй шиг бай гээд ч байгаа юм биш.

Зүгээр л арав хориор нь жил, улирал болгон алж хядаж таашаал авж, хиймороо гайхуулдагаа (зарим нэг сонин нөхдүүдийнхээр бол) болиоч ээ л гэмээр байна. Тэгээд бас дээрээс нь гайтай юм шиг чононд муу юм гэж огт байхгүй болсон юм шиг байна лээ. Ходоод нь ходоодонд, уушиг нь уушигт, бөөр бол мэдээж бөөрөнд гээд бүх л эд эрхтэн нь хүнд сайн гэхчүүлээ. За тэгээд энэ зэргийн офицерүүд ингэж ан ав хийж байхад, чадалтай, мөнгөтэй томчууд бол бүүр алаад өгдөг байлгүй. Эртний хаад ноёд их ав хоморго зохиож байгаа аятай гөрөөчилдөг гэж нэгэн том хүний хүү надад бахархан ярьж байгааг сонсож л суулаа. Бараг л нисдэг тэрэг хөлөглөөд шүршиж байгаа байлгүй. Хэрвээ чоно ярьдаг байсан бол “би та бүгдээс илүү хиймортой амьтан бишээ. Хүүхдээрээ байх сайхан юм байна гэдэг шиг мөрөөрөө яваа амьтан” гэж уйлах байсан биз. Мэдээж монгол анчны дүрмийг бариад ганц нэг боохой унагаж, хиймороо сэргээж байгаа олон аавын хүүг энэ шүүмжлэлд багтаагаагүйг болгоогоорой.

Саяхан Монголын “пит-бул” үүлдэрийн нохой зодооны улсын аварга шалгаруулах албан ёсны тэмцээн тун амжилттай болж өнгөрсөн гэнээ. Түүнийг нь амьтны дэлгүүрүүд ивээн тэтгэсэн гэж байгаа. Зохион байгуулагч нар нь өргөн олныг хамарсан тун сайхан арга хэмжээ боллоо, цаашдаа ч оролцогч, сонирхогч нарын хүрээ өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа айлтгаж байх юм. Үгүй нээрээ “хөлөөрөө толгой хийнэ” гэдэг л энэ байх. Пит бул хэрхэн зодолддогийг харсан уу. Ёстой аймаар. Өрөвдмөөр ер нь л харах юм биш. Тэгээд ийм үүлдэрийн нохой нэг нэгнийгээ бараг л идэж, алж, дахиж хэзээ ч сэхэхгүй болтол бэртээж байж л салдаг амьтад даа. Хэдэн цагаар ноцолдсон ч цуцахгүй. Нэг газраас зуувал тавихгүй. Тэр хэсгээ бараг л мөлжиж орхино. Америкт пит-булыг зэвсгийн хэмжээнд авч үздэг гэсэн. Гэхдээ хэдий тийм ч тэд чинь амьд амьтад шүү дээ. Нэг нэгэнтэйгээ алалдаж, уралдаж байх нь яав ч сайхан биш байгаа. Хүний сайн нөхөр нохой шүү дээ! Хүн хэдий харгис ч өөрийн ах дүүгээ, найз нөхдөө олигтойхон алалдаадах. Би нэг сайхан интэртаймэнт аваад, цэнгээдхий гэхгүй биз дээ. Дэлхийн өндөр хөгжилтэй бүх оронд нохой зодолдуулах нь хууль бус үйлдэл. Америк хөлбөмбөгийн супэр-од Майкл Вик л гэхэд энэ асуудлаас болоод торны цаана сууж байгаад гарч ирсэн шүү дээ.

Гэтэл нохойгоо үхэхэд гэр бүлийн гишүүн таалал төгссөний чинээ санаж, ирэх насандаа хүн болж төрөөрэй гээд оршуулдаг монгол хүний сэтгэл хаана байна аа. Монголд амьтаныг хайрладаг холбоо нийгэмлэг гэж байна уу? Тэгээд тэр тэмцээнийг нь хүүхэд, залуучууд ихээр сонирхож, дурлан үздэг гэсэн. Тэгж байхын оронд Жек Лондоны “Цагаан соёот”, Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь”-аас эхлүүлээд Мягмарсүрэнгийн амьтаны тухай богино өгүүлэгүүдийг уншаад, загас тэжээгээд гэртээ байж байвал ядаж л хүмүүжлийн ач холбогдолоор илүү дээ. Томчууд нь хурдан буу, хүчтэй унаагаар зэвсэглэж байгаад хээрийн амьтаныг хядаж хиймор лундаагаа гайхуулдаг. Өсвөр үеийнхэн нь болохоор хүний хамгийн эртний, үнэнч андаа өөр хооронд нь алалдуулж таашаал авцгаагаад бид нээрээ. Тэгээд хамаг нүгэл хилэнцээ суварга босгож, овоо тахисанаар болчихноо гээд бодож явбал монгол эрчүүд бидний хиймор сүлд өндийх нь байтугай дөрвөн хөллөж ч чадахгүй элгээрээ газар самрах байх шүү!

Викторийн Пагва

Montsame Agency

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Их уншигдсан

  • images
    4-р сар 08, 2014 Ану Venera

    Америкийг газрын хөрстэй тэгшлэх чадалтай Йеллоустоны галт уул сэрж байна

    Америкийн эрдэмтэд түгшүүр зарлаад байна. Учир нь дэлхийд хэмжээгээрээ хамгийн том Йеллостоуны галт уул идэвхжиж байгаа ажээ. Энэ супер аварга галт уул 600 мянган жил тутамд нэг удаа шилгээдэг бөгөөд…
  • 4-р сар 10, 2014 Г.Галбадрах Гомбосүрэнгийн Галбадрах

    ЗУРВАСХАН БОДЛУУД-07

    "МИНИЙ ГУТЛЫГ ӨМСӨЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ..." Өдгөө АНУ-ын Марины армид алхагчаар ажиллаж байгаа Р.Хосбаяртай ярилцаж суухад тэрээр энэ үгийг хэлж билээ. Найзууд нь түүнтэй ярилцаж суугаад "Чи уг нь ингэх…
  • 1111
    4-р сар 04, 2014 Сонин хачин Venera

    Орос эр эхнэрээ мөрийнд тавиад алджээ

    Мөрийтэй тоглоом гэдэг тухайн зүйлд хэт автсан хүнийг эрхшээлдээ өөрийн эрхгүй оруулдаг аймшигтай зүйл ажээ. Мөнгөний төлөө нэг хэсэг нь мөрийтэй тоглож хожихоосоо алдах нь их байхад нөгөө хэсэг нь…
  • 1111111
    4-р сар 03, 2014 Classified Venera

    Амжилтанд хөтлөх 20 араншин

    1. Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.2. Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.3. Соёлтой…
  • ea48e5f118f58684fd84e73d0b481014 XL
    4-р сар 02, 2014 Монгол Н.Гантуяа

    ГАДААДЫН ИРГЭД ЗӨВХӨН НЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БОЛНО

    Монгол Улсад зорчиж, ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдэд үйлчилдэг байгууллага болох Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар Хилийн боомтын тухай хууль, Засгийн газрын хуралдааны шийдвэрийн…
  • 6621837
    4-р сар 01, 2014 Classified Venera

    Олон улсын шүүхээс халим агнуурыг Японд хориглов

    Гааг дахь Олон улсын шүүхээс Токиод шинжлэх ухааны зориулалтаар халим агнахыг хориглосон шийдвэрийг гаргасан байна. Үүний цаашдын хор уршиг нь зөвхөн Японд төдийгүй бусад улс оронд ч сөргөөр нөлөөлж…
  • 1-Happy-April-Fool-Day-wallpapers-and-images
    4-р сар 02, 2014 Сонин хачин Г.Дөлгөөн

    Дөрөвдүгээр сарын нэгний хамгийн алдартай худал цуу

    “Наад хувцасан дээр чинь цаас наалдчихаж” гэчихээд л “Дөрвөн сарын нэгээн” гээд л нэг их хөгжилддөгсөн. “Их багш Ленин бага байхдаа дөрвөн сарын нэгэнд аяга хагалчихаад “би хагалаагүй” гэж амьдралдаа…
  • cd436ba0b6bd5cef8ca56f6963e56a4b L
    4-р сар 03, 2014 Орос А.Цацралт

    В.Путины гэр бүлийн байдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрөв

    МОСКВА. /Voice Of Russia/. ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас дахь Ерөнхийлөгч В.Путины намтраас түүний эхнэр Людмилагийн тухай мэдээллийг устгажээ.Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч…
  • 590485afd0855d57af054eae678cce1b XL
    4-р сар 01, 2014 Солонгос А.Цацралт

    МОНГОЛ ЭМЭГТЭЙ ИНЧОНЫ НИСЭХ БУУДАЛД ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАРИГДАВ

    СӨҮЛ. /Fnnews/. БНСУ-ын Инчон олон улсын нисэх буудалд жуулчдын халаасыг ухаж байсан монгол эмэгтэйг цагдаа нар баривчилжээ.Нисэх буудлын цагдаагийн газраас татваргүй барааны дэлгүүрийн ойролцоо…
  • 140106 chinafile blog
    4-р сар 02, 2014 Монгол Г.Дөлгөөн

    Барилга байгууламжийн чанар - хөдөлмөрийн аюулгүй байдал” сарын аян эхэллээ

    “МХЕГ-ын зүгээс улсын хэмжээнд өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаатай “Барилга байгууламжийн чанар-хөдөлмөрийн аюулгүй байдал” сарын аяныг эхлүүллээ.Энэхүү аяны хүрээнд барилга, эрчим хүч, уул уурхай,…