• 1200x120111
  • 1200x160 banner 01
  • 1200x120
Нэвтрэх / Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн мэдээ

488261881 200x150

АНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2014.09.19

in АНУ дахь Монгол ТВ
Central African Republic photo from Mercy Corps

Дэлхийн хүн ам 2100 онд

in Сонин хачин
roadster

Дэлхийн хамгийн үнэтэй 10 автомашин

in Сонирхолтой мэдээлэл

Их уншигдсан

Номинжин
9-р сар 23, 2014

К. НОМИНЖИН "САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР"

in Ярилцлага
\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-16\...Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр…
mongol
9-р сар 22, 2014

Хүн төрөлхтний хамгийн их үхэл дагуулсан үйл явдлууд

in Сонирхолтой мэдээлэл
Чингис хаан болоод түүний морьтон цэргүүд Исламын нутаг дах аян дайнаа эхлэхэд Cултанууд…
891381a9062d85dbbig
9-р сар 21, 2014

ТӨРСӨН ОХИНОО ЗУРГААН ЗЭЭГИЙХЭЭ ХАМТ ХӨНӨӨЖЭЭ

in Ану
АНУ-ын Флорида мужийн Белл гэх тосгоны оршин суугч гэр бүлийнхээ долоон хүнийг нэг дор…
Mel Gibson as William Wallace in the film Braveheart
9-р сар 22, 2014

Шотландын санал асуулга олон улсыг цочроожээ

in Дэлхий дахинд
Уилльм Воллсын амиа өгч тэмцсэн Шотландын тусгаар тогтнолын асуудалд иргэд ардчилсан…
e4efab5f11a5014e15d84f7c3d3a5bda L
9-р сар 20, 2014

ЖИЛД 200 САЯ ШИРХЭГ ӨНДӨГ ҮЙЛДВЭРЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ АШИГЛАЛТАД ОРОВ

in Бизнес & Эдийн засаг
500 шахам мянган шувуутай “Баян шувуу” шувууны аж ахуй Төв аймгийн Баянчандмань суманд…
20140920-004
9-р сар 20, 2014

Баячуудад зориулсан нийгмийн сүлжээ бий болжээ

in Сонирхолтой мэдээлэл
НЬЮ-ЙОРК. /АР/. Зөвхөн чинээлэг хүмүүс орох боломжтой “The Netropolitan Club” гэдэг…
Н.Түвшинбаяр
9-р сар 22, 2014

ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР АЛТ, Ө.ДҮҮРЭНБАЯР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

in Спорт
ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР АЛТ, Ө.ДҮҮРЭНБАЯР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ…
10629400 7981297935
9-р сар 20, 2014

ЕВРОП ДАXЬ МОНГОЛ ШАГАЙН XАРВААНЫ XОЛБОО 5 ДАХЬ УДААГАА АВАРГАА ШАЛГАРУУЛАВ

in ЕВРОП
Францийн La Cheppe хот 2014- 09- 13; 14 Европ даxь Монгол Шагайн Xарвааны Xолбоо 5 дахь…
592291c425edca5f02bb34c9f3a54dceoriginal
9-р сар 21, 2014

АЗИЙН НААДМЫН ЭХНИЙ ӨДӨР ДӨРВӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

in Спорт
Азийн олимп гэгддэг Азийн спортын их наадам БНСУ-ын Инчён хотод хоёр дахь өдрөө үргэлжилж…
c214418422a4b5ea91c073047c3200e3 L
9-р сар 20, 2014

ГУРИЛЫН БӨӨНИЙ ҮНИЙГ 850 ТӨГРӨГТ БАРИНА

in Бизнес & Эдийн засаг
ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж улаанбуудайн үнийг буулгаж, гурилын үйлдвэрүүдэд хямдаар…
20140922-005
9-р сар 22, 2014

Т.Батцэцэг дэлхийн мисст эх орноо төлөөлнө

in Интертэймент
“Miss world” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний шилдэг гоо бүсгүйг…
20140922-022
9-р сар 22, 2014

СОНИРХОЛ ТАТАМ ГАЙХАЛТАЙ ОРНУУД - КАНАД УЛС

in Сонирхолтой мэдээлэл
КАНАД улсын талаар бид АНУ-н хойно хил залгаа оршдог гайхалтай улс гэхээс өөр зүйл нэг их…
feda849d9d2efe33651d5457a1198cd2big
9-р сар 21, 2014

Л.БОЛД: ИРГЭН ТӨВТЭЙ ГАДААД БОДЛОГЫГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

in Улс Төр & Хууль
Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны…
527-1411118931dolgion-middle
9-р сар 21, 2014

“АМЕРИК МАЯГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” БУЮУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ

in Нийгэм
Монголчууд бидний хувьд бас нэг анхаарууштай зүйл байна. Энэ бол үйлчилгээний соёл. Миний…
20140922-017
9-р сар 22, 2014

СОНИРХОЛ ТАТАМ ГАЙХАЛТАЙ ОРНУУД - КУРАКАО

in Сонирхолтой мэдээлэл
КУРАКАО улс нь Өмнөд Америк тивийн Венезуелийн эрэг дээрх арал бөгөөд Герман улсын харьяа…
FacebookN  TwitterN  RSSN

Мьянмарын холбооны улсын Парламентын гишүүн, Ардчиллын төлөөх Үндэсний Лиг намын тэргүүн, хатагтай Ан Сан Сү Читэй хийх хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хэвлэлийн бага хуралд Монголын болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож, сэтгүүлчид Монгол ба Мьянмар дахь ардчилал, хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын түншлэл зэрэг асуудлуудыг хөндөв. Энэ үеэр хатагтай Ан Сан Сү Чи асуулт бүрт дэлгэрэнгүй хариулт өглөө. Хэвлэлийн бага хурлын эхэнд хатагтай Ан Сан Сү Чи Монгол оронд хийсэн айлчлалынхаа талаар сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Тэрээр, “Монгол Улсад ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцахад өөрийгөө гадны хүн эсвэл монгол хүмүүс миний зүрх сэтгэлээс хол хүмүүс гэж бодохгүй байна. Газар зүй, байгаль цаг уурын хувьд манай улс танайхаас өөр. Монгол Улс шиг эрс тэс уур амьсгалтай газар өмнө нь очиж байгаагүй. Намайг эх орноосоо гараад явахад 39 хэмийн халуун байсан. Байгаль орчны хувьд ийм ялгаа байгаа ч хувь хүний хувьд бидэнд ялгаа алга. Гаднаас нь харахад ч бид Ази хүмүүс. Бидний баримталж байгаа дэг жаяг, үг хэллэгээс аваад бид нэг хүмүүс юм байна гэсэн ойлголт төрж байна. Амьдралын хэв маягаас харахад монголчууд маш их цагаан идээ хэрэглэдэг, идэж ууж байгаа зүйл нь өөр юм. Бид бол ногоо, будаа идэж өссөн. Ойр зуурын хоол хүнс, хувцас зэргээсээ бусдаар бол нэг сэтгэлтэй, нэг бодолтой хүмүүс юм. Мөн Монгол хэл, Мьянмар хэл хоёр төстэй юм байна. Англи хэлээр хэлсэн өгүүлбэр Мьянмар болон Монгол рүү хөрвүүлэхээр их урт болох юм хэмээв. Түүний энгийн атлаа үнэн сэтгэлийн ярианы дараагаар хэвлэлийнхэн ээлж дараагаар асуултаа асууж, тодорхой хариулттай болцгоосон юм.


Би ардчиллыг загварчлах дургүй


ММ агентлаг: Монгол Улс ардчилал руу тайван замаар замнасан цөөн улсын нэг. Монгол Улс дахь ардчиллын загварыг гадны улс орнуудтай харьцуулахад хэрхэн үнэлж байна вэ? Монгол дахь ардчиллын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Ардчиллыг би загварчлах дургүй. Монголын загвар ч гэдэг юм уу эсвэл Бирмын загвар гэдгээс аль болох татгалздаг. Өмнө нь бид Бирмийн ардчилал, Мьянмарын ардчилал гэж ярьдаг байсан. Загварчлах тусмаа бид хайрцаглаж байна гэсэн үг. Ингэснээр ардчиллаар дамжин түгээн дэлгэрэх үзэл  баримтлалыг хязгаарлаж байна гэж боддог учраас Мьянмарын юм уу, Монголын загвар гэж ярих дургүй. Мьянмарын уу эсвэл Монголын байна уу, энэ бол бидний сонгосон зам. Ямар байх нь бидний ухаанаас ихээхэн шалтгаална. Ардчиллын зам дээр Монгол Улсыг өөрийнхөө эх оронтой харьцуулахад биднээс хол тасарсан. Гэхдээ бидэнтэй найрсаг хамтран ажилласнаар бид тун удахгүй гүйцэж ирж чадна. Бусад орнууд шиг бид ардчиллын замаар амжилттай замнаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улстай бид цаашид найрсаг харилцаатай байх болно

“Mongolian economy” сэтгүүл: Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох боломж бий юу?
Монгол Улстай бид цаашид найрсаг харилцаатай, манай хоёр улсын хоорондын харилцаа цаашид дардан замаар явна гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл, бид үнэт зүйлс нэгтэй, ардчилсан замналаар явж байгаа, нэг бүс нутагт оршиж байгаагийн зэрэгцээ дэлхийн эдийн засагт алтны хоёр том уурхай хэмээн яригдаж байна. Тэр утгаараа бидний хувьд хуваалцах юм их бий, нэг нэгнээсээ суралцаж хамтран давших боломжууд ч их бий.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч миний эрх чөлөөний төлөө дуугарсан нь сэтгэл зүрхэнд минь тодоор үлдсэн

“Нюьс.мн” сайт: Таныг гэрийн хорионд хоригдож байхад одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллаж байсан цаг хугацаа давхцдаг. Энэ үед манай улсын Ерөнхийлөгч гэрийн хорионоос суллуулахын төлөө тодорхой алхмуудыг хийсэн. Энэ тал дээр таны сэтгэгдэл?
Намайг гэрийн хорионд байхад миний төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн дэлхийн бүх манлайлагчдад би талархдаг. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн юунд нь илүү талархдаг юм бэ гэвэл, тухайн үед Азийн удирдагчдын дуу хоолой бараг сонсогддогүй цаг үе байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч зоригтой, тод дуугаар миний эрх чөлөөний төлөө дуугарсан. Энэ нь миний зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг.

Жагсаал цуглаан бол бол ардчиллын нэг хэсэг

“Улаанбаатар” телевиз: Улаанбаатар хотод ажиллаж байх хугацаанд тань манай улсад тайван жагсаал болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?                   Жагсаал цуглаан хийхээр би гарч уулзмаар санагддаг. Яг юу хүсээд байгааг нь мэдмээр санагддаг. Жагсаал цуглааныг ардчиллын нэг хэсэг гэж үздэг. Гэхдээ тогтсон хууль дүрмийн дагуу жагсаал цуглааныг зохион байгуулах хэрэгтэй. Ялангуяа би өөрөө Хууль дээдлэх хорооны даргын хувьд хууль ёсны дагуу ажиллахыг дээдэлдэг. Хуульд захирагдаж байгаа бол байж болох  л асуудал.

Намайг ардчиллын төлөөх хар ажилчин гэвэл үнэнд оройтно

“Mongolian economy” сэтгүүл:  Эмэгтэйчүүд улс төрийн болон эдийн засгийн эрхээ хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?
Намайг хүний эрхийн сод бэлгэ тэмдэг гэж ярихад надад эвгүй байдаг. Харин намайг ардчиллын төлөөх ажилтан, ардчиллын төлөөх хар ажилчин гэвэл илүү үнэнд ойртоно. Ер нь  эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын талаар ярихад, манай оронд хүйсийн тэгш бус байдал ажиглагддаг. Ялангуяа эмэгтэйчүүд улс төрд орохдоо эрэгтэйчүүд шиг амжилттай байж чадахгүй гэсэн тогтсон ойлголт байдаг. Бид эрэгтэйчүүдэд боловсрол мэдлэг олгох замаар энэ хандлагыг өөрчлөхөөс гадна эмэгтэйчүүдийг өөрөө өөрсдийнхөө хүчинд итгэх итгэл үнэмшлийг нь төлөвшүүлэх ёстой юм. Тэгш байдлын талаар ярихдаа эмэгтэйчүүдийг илүү хүчирхэгжүүлэх, тэдэнд илүү боловсрол олгох, оюуны чадавхтай гэдгийг нь мэдрүүлэхээр ажиллах хэрэгтэй.

Хатагтай Ан Сан Сү Чигээс хамгийн сүүлд “Та ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү" гэсэн гадны сэтгүүлчийн асуултад тэрээр “Улс төрийн намын тэргүүн байна гэдэг тэр намынхаа тэргүүнийг төрийн тэргүүн болгохыг хэлдэг шүү дээ. Тиймээс би 2015 онд болох сонгуульд оролцоно” гэсэн тодорхой хариулт өгсөн бол ардчилал хаалттай Хятад, Хойд Солонгос зэрэг улс орнуудад ардчиллын үлгэр дууриал болон ажиллахын зэрэгцээ хүч хэрэглэхгүйгээр ардчиллыг хүсдэг болгохыг төлөө ажиллана хэмээн хариулсан юм. 


Б.Туул

Montsame