Нэвтрэх / Бүртгүүлэх

call2banner

odnoo“Тойота”. Энэ нэрийг мэдэхгүй хүн манай гариг дээр бараг байхгүй биз ээ. 320 000 шахам ажилтантай, үндэстэн дамнасан энэхүү авто корпораци жилдээ 8,5 сая автомашин үйлдвэрлэж, 8,4 сая автомашин борлуулдаг үзүүлэлтээрээ дэлхийд манлайлдаг. Зөвхөн АНУ-д гэхэд л жилдээ 1,7 сая “Toyota”-ийн автомашин зарагддаг бөгөөд энэ аварга үзүүлэлтэд бага ч болов хувь нэмрээ оруулж яваа нэгэн монгол бүсгүйг та бүхэнд танилцуулая.

Пүрэвсүрэнгийн Одончимэг. Нийслэлийн 10 жилийн 6 дугаар сургууль, МУИС-ийн Эдийн Засгийн дээд сургуулийг төгссөн. Одоо АНУ-ын Кальфорн мужийн Оакланд хотын Toyota авто дилерийн газарт борлуулагчаар ажилладаг.

-Та Америкт ирээд хэдэн жил болж байна. Дэлхийд нэр хүндтэй томоохон компани-ийн автомашиныг борлуулах ажилд яаж орсон тухайгаа ярьж өгөхгүй юу?

- АНУ-д ирээд 10 гаруй жил болчихсон байна шүү. Анх ирснээсээ хойш монголчуудынхаа адил янз бүрийн л ажил хийж байсан. Гурван жилийн өмнө энд ажилладаг нэг танил бүсгүй маань надад энэ ажлыг санал болгосон л доо. Тэр надад sales person буюу худалдагч, борлуулагчаар ажиллаад үзэхийг зөвлөсөн юм. Би ч хувцас хунар, бараа таваар, ахуйн хэрэглээний зүйлийг бол болох байх, машиныг ёстой барахгүй байх гээд хэлсэн чинь “Чи чаднаа, хийгээд үз” гэлээ. Би ч яахав үзээд алдая, болохгүй бол гараад өөр ажил хийнэ л биз гээд зөвшөөрсөн хэрэг.

- Ямар нэг шалгуур тавина биз дээ?

-Америкт ер нь ажилд авахад туршлага их хардаг. Энэ ажлыг хийж байсан эсэх, хэр мэдэх их чухал байдаг. Тиймээс ч өмнө нь Монголд машины дилерт ажиллаж байсан, энд ирээд ч хийж байсан гээд хэлчихсэн. Уг нь бол машины урд хамрыг сөхөөд асуувал нэг ч юм мэдэхгүй хүн шүү дээ. Гэхдээ энд чадна, мэднэ гэхгүй л бол ажилд авна гэж байхгүй л дээ. Ингээд ямар ч байсан орохоор болж, ярицлаганд орж тэнцээд, дараа нь онлайнаар тест өгч лицензээ авсан. Ингээд л “Тойота”-ийн “төмөр хүлгүүдийг” хүмүүст зуучлан борлуулдаг ажилтан болсон доо.

- Нэг үгээр хэлбэл “Өглөө” кинон дээр гардаг цоохор морины наймаачин Жанжин Сүхэд “ Эхнэртэй хайртай бөгөөд мөнгөтэй хүн бол авдаг л хүлэг дээ” гээд зогсож байдаг шиг , “мэргэжил” юм даа.

-Нээрээ л тэр кинон дээр гардаг наймаачин бол нэг ёсондоо бас л дилер шүү дээ. Худалдан авагчийнхаа хүсэл сонирхлыг гярхай мэдэж, “зарах барааныхаа” ашигтай давуу талыг үнэн зөв, тодорхой ойлгуулж чаддаг байж л дилерийн ажил амжилттай явагдана шүү дээ.

-Авто дилерээс машин авахын давуу тал юунд байдаг вэ? Зарим хүмүүс дилерийн газраас машин авах хувь хүнээс машин авснаас хямд байдаг гэж ярилцдаг.

- Дилерээр дамжуулан машин авахад хэд хэдэн давуу тал бий. Хамгийн нэгдүгээрт бэлэн мөнгөгүй хүмүүст банкнаас зээл авч өгч, сар бүр бага багаар төлөх боломжийг олгож байгаа юм. Мөн энэ нь эргээд тэр хүндээ зээлийн түүхийн оноог өсөхөд нөлөөлж эргээд өөр олон төрлийн зээл авах баталгаа болж өгдөг. Хувь хүмүүсээс машин арай хямд авч болох ч заавал бэлэн мөнгөтэй байж авна. Бас эргээд тэр ашины баталгаа, найдвөрын тухай асуудал гарах нь ойлгомжтой. Дилерээс машин авахад ийм асуудал гарахгүй нь ойлгомжтой. Буцах эзэнтэй буух хаягтай гэж манайхан ярьдаг даа. Дилерээс хуучин машин авлаа гэхэд л машины түүхийг мэдэж болно. Хэдэн эзэн дамжсан, аваарт орж байсан эсэх, засвар үйлчилгээгээ цаг хугацаанд нь хийлгэж байсан эсэх гээд. Хувь хүнээс машин авахад энэ бүхнийг мэдэх боломжгүй л дээ.

- Таны үйлчлүүлэгчдийн хэдэн хувийг монголчууд эзэлж байна?

-За бараг 70 хувь нь байх шүү.

-Манайхан ямар марк, загварын машин их авч байна?

- Манай монголчууд бол машиныг тун сайн мэддэг, бас үнэлдэг хүмүүс шүү дээ. Өвөг дээдэс маань хүлэг морио унаад дэлхийн талыг эзэлж явсан болохоор хүлэг морь, унаагаа ихэд дээдэлдэг арв түмэн. Одоо ч гэсэн манайхан сайн чанарын, сайн “төмөр хүлэгт” дуртай. Ихэвчлэн гэр бүлийн хэрэгцээндээ Toyota Highlander, ажил албанд бол шатахуун бага хэрэглэдэг Toyota Corolla, бас Toyota Camry, сүүлийн үед бол Venza их сонирхдог болсон байна. Бүсгүйчүүд бол Toyota Rav 4 голдуу авна. Харин Монголоос бол Highlander, Land Criuser 200, Camry, Lexus их захиж авахуулдаг.

- “Тойота”-ийн борлуулагч машин авах бол ямар машин сонгох бол?

- Мэдээж “хоолыг нь хороож” байгаа болохоор “Тойота”-ийнхаа машиныг сонгох байх л даа. Нөгөөтэйгүүр үнэ тийм ч их өндөр биш, бас засвар үйлчилгээ, сэлбэг ч харьцангүй гайгүй боломжийн үнэтэй байдаг. Яг одоогоор манай гэрт “Тойота”-аас өөр машин алга даа.

- Америкт машингүй бол амьдрахад ихээхэн төвөгтэй байдаг. Манайхан шинэ хуучин янү бүрийн л машиныг авч унаж байна. Ер нь машин авахад анхаарах зүйл юу байна?

- Дилерээс машин авахад шаарддаг гол зүйл бол хууль ёсны бичиг баримттай байх хэрэгтэй. Мөн зээлийн түүх сайн байх хэрэгтэй. Өөрсдөө машинаа зөв сонгоход анхаарах нь чухал. Машин зарагдсан өдрөөс эхлээд л эзэн, банк хоёрын өмч болж, дилерийн мэдлээс гардаг гэдгийг сайн бодож сонголтоо хийх хэрэгтэй. Нэгэнт зээлээр авсан машины төлбөрийг сар бүрд нь хугацаанд нь хийж байхгүй бол зээлийн түүхэнд нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.

- Машин авах гэж байгаа Монголчууддаа Та ямар нэг хөнгөлөлт үзүүлж чаддаг уу?

-Үйлчлүүлэх гээд ирсэн монголчууддаа маань бүх л талын хөнгөлөлт, хямдралыг үзүүлэхийг хичээдэг. Машин авах гэж байгаа хүний зээлийн түүхээс энэ бүхэн их хамаардаг л даа. Нэг үеийг бодвол бичиг баримттай монголчууд маань их болжээ. Гэхдээ тэдний зээлийн түүх их шинэ байдаг Тэгэхээр дилерүүд машин өгөх тийм ч дуртай биш. Тэгэхээр над дээр их ирдэг л дээ. “За дотор нь ажиллаж байж, адилхан монгол хүн байна даа” гээд л. Тийм хүмүүст чадах чинээгээрээ туслахыг л боддог.

-Америкт машин бол өдөр тутмын хэрэгцээ. Манайханд бол машинаараа зэрэг дэвээ тодорхойлж, бэл бэнчингээ гайхуулах нь элбэг. Монголоос Таниар дамжуулан машин авдаг хүмүүс хэр их вэ?

- Ер нь сүүлийн үед бол ихэссэн шүү. Ах дүү, танил талаараа дамжуулан үахиж авах нь бий, надтай шууд харилцаад үахиж авдаг нь бий. Цоо шинэ машиныг шууд зээлээр худалдаж аваад явуулах нь Кальфорны хуулиар хориотой. Доор хаяж эндээ 6 сар унах, байлгах хэрэгтэй байдаг. Харин бүх таксыг нь төлчихвөл шууд ачуулж болно. Хуучин машинд бол такс төлөхгүй ч ачуулж болдог . Иймэрхүү ялгаа их байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тиймээс надаас асууж, дамжуулж авах нь элбэг ээ.

-За сайхан ярицлсанд баярлалаа. Олон Монголчуудаа сайн унаатай болгоорой гэж ерөөе!

 

Ярилцсан Э.Гуамарал

http://dayarmongol.com

Montsame Agency

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

  • 039c0bbb4fd4c6f316872f9eb5504528 L
    4-р сар 19, 2014 Сонин хачин Л.Урангуа

    Дулааралд машинаас гадна үхэр буруутай

    МОСКВА. /Voice of Russia/. Хөдөө аж ахуй нь дэлхийн дулааралд эрчим хүч, тээврийн хэрэгслээс дутахааргүй нөлөөлдөг аж. Хагас кг мах боловсруулахад үүссэн дулаан нэлээд хэдэн км зайд тархдаг болохыг…
  • 7ccf5bb6124d5aa12409067e3b6823d4 L
    4-р сар 19, 2014 Сонин хачин Л.Урангуа

    Номонхааны тулаан: Талын шинэ хил

    Хүүхдүүдэд дамжуулах Японы орчин үеийн түүхТОКИО. /MSN/. Газарзүйн хувьд Хятад, Оросын голд байрладаг Монгол орны өмнөд ба зүүн хилээс урагш Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны ногоон тал…
  • 809413869a777f9ad9a48f9e65daa28e L
    4-р сар 19, 2014 Ану Л.Урангуа

    Хиллари зээгээ тэсэн ядан хүлээж байна

    МОСКВА. /Voice of Russia/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, түүний эхнэр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга сан Хиллари Клинтон нар анхны зээгээ хүлээж байна. Тэдний ганц хүүхэд 34 настай Челси…
  • f2405d9811a4e851be57a2ead5e78338 L
    4-р сар 19, 2014 Хятад Г.Доржханд

    Хятадын хөрсний бараг тавны нэг хувь бохирдолтой байна

    БЭЭЖИН. /Reuters/. Хятадын Засгийн газрын явуулсан албан ёсны судалгаанд дурдсанаар, тус улсын хөрсний бараг тавны нэг хувь бохирджээ.2005-2013 онд явуулсан судалгаагаар Хятадын хөрсний 16,1 хувь,…
  • e68dd27a6a9587f885813f8cfa3eb12d L
    4-р сар 19, 2014 ЕВРОП Л.Урангуа

    "F-16" байлдааны онгоцуудыг энэ оныг дуустал Польшид байрлуулна

    МОСКВА. /Voice of Russia/. Польшид байрлуулсан “F-16” сөнөөгч нисэх онгоцуудаа энэ оныг дуустал тус улсад байрлуулна гэдгээ АНУ мэдэгдлээ. Польшийн Батлан хамгаалахын сайд Томаш Сямоняк АНУ-ын Батлан…
  • 7529960bc938c13e1a50b91fe7b905cc L
    4-р сар 19, 2014 Аялал Г.Доржханд

    Эверестийн цасан нурангид 12 балба дарагдан амиа алдлаа

    КАТМАНДУ. /ВВС/. Баасан гарагийн өглөө дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд цасан нуранги үүссэний улмаас 12 балба газарчин амиа алдлаа. Балбын цагдаа нарын мэдэгдсэнээр, цасан нурангид нутгийн…
  • f073efba33901d357eb2449060eafd2f L
    4-р сар 19, 2014 Солонгос Г.Доржханд

    Хөлөг онгоцны ослоос аврагдсан багш өөрийгөө дүүжилжээ

    СӨҮЛ. /Voice of Russia/. Хөлөг онгоцны ослын улмаас хэдэн зуун сурагч нь сураггүй байгаа, Өмнөд Солонгосын “Данвон” ахлах сургуулийн дэд захирлын цогцос өчигдөр үдээс хойш олджээ. Кан овогт 52 настай…
  • 472093862 200x150
    4-р сар 19, 2014 UMON TV Тайван Бадрах

    UMON TV- ИЙН НЭВТРҮҮЛЭГ ( 2014.04.19)

    Америкт амьдарч байгаа монгол залуучуудын дунд жил бүр зохиогддог “НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” илтгэлийн уралдаан 4 дэхь удаагаа Виржиниагийн олон улсын их сургуульд болж, уг илтгэлийн уралдаанд АНУ- д…
  • 469649903 200x150
    4-р сар 19, 2014 АНУ дахь Монгол ТВ АНУ ТВ

    АНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2014.04.18

    ЭМЧИЙН ҮГ:Ядаргаанаас сэргийлэх талаар их эмч Г.Оюунбилэгийн зөвлөгөө6 ЖИЛИЙН ӨМНӨ:AНУ-ын Нийслэл дэх Монгол сургуулийн сурагчдын концертМЭХ-90:"Эмэгтэйчүүд Монгол Улсын хөгжлийн төлөө"…
  • 0e0fba507d8d2f947b32998da55f9686 XL
    4-р сар 18, 2014 Технологи Г.Доржханд

    ДЭЛХИЙТЭЙ ТӨСТЭЙ ГАРАГ ИЛЭРЧЭЭ

    ВАШИНГТОН. /VOA/. Гадаргуудаа шингэн устай байж магадгүй, дэлхий шиг хэмжээтэй гарагийг илрүүлсэн гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдэгдлээ. НАСА-гийн мэдэгдсэнээр, "Kepler-186f" гарагийг…

Их уншигдсан

  • images
    4-р сар 08, 2014 Ану Venera

    Америкийг газрын хөрстэй тэгшлэх чадалтай Йеллоустоны галт уул сэрж байна

    Америкийн эрдэмтэд түгшүүр зарлаад байна. Учир нь дэлхийд хэмжээгээрээ хамгийн том Йеллостоуны галт уул идэвхжиж байгаа ажээ. Энэ супер аварга галт уул 600 мянган жил тутамд нэг удаа шилгээдэг бөгөөд…
  • 4-р сар 10, 2014 Г.Галбадрах Гомбосүрэнгийн Галбадрах

    ЗУРВАСХАН БОДЛУУД-07

    "МИНИЙ ГУТЛЫГ ӨМСӨЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ..." Өдгөө АНУ-ын Марины армид алхагчаар ажиллаж байгаа Р.Хосбаяртай ярилцаж суухад тэрээр энэ үгийг хэлж билээ. Найзууд нь түүнтэй ярилцаж суугаад "Чи уг нь ингэх…
  • 30b2929d1eb51098677af1f69376252d XL
    4-р сар 17, 2014 Боловсрол Ж.Болор

    ДЭЛХИЙН ШИЛДЭГ 100 СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ОЮУТНУУДЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

    Дэлхийн шилдэг 100 их сургуульд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна.
  • 1111111
    4-р сар 03, 2014 Classified Venera

    Амжилтанд хөтлөх 20 араншин

    1. Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.2. Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.3. Соёлтой…
  • 1111
    4-р сар 04, 2014 Сонин хачин Venera

    Орос эр эхнэрээ мөрийнд тавиад алджээ

    Мөрийтэй тоглоом гэдэг тухайн зүйлд хэт автсан хүнийг эрхшээлдээ өөрийн эрхгүй оруулдаг аймшигтай зүйл ажээ. Мөнгөний төлөө нэг хэсэг нь мөрийтэй тоглож хожихоосоо алдах нь их байхад нөгөө хэсэг нь…
  • f073efba33901d357eb2449060eafd2f L
    4-р сар 19, 2014 Солонгос Г.Доржханд

    Хөлөг онгоцны ослоос аврагдсан багш өөрийгөө дүүжилжээ

    СӨҮЛ. /Voice of Russia/. Хөлөг онгоцны ослын улмаас хэдэн зуун сурагч нь сураггүй байгаа, Өмнөд Солонгосын “Данвон” ахлах сургуулийн дэд захирлын цогцос өчигдөр үдээс хойш олджээ. Кан овогт 52 настай…
  • ea48e5f118f58684fd84e73d0b481014 XL
    4-р сар 02, 2014 Монгол Н.Гантуяа

    ГАДААДЫН ИРГЭД ЗӨВХӨН НЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БОЛНО

    Монгол Улсад зорчиж, ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдэд үйлчилдэг байгууллага болох Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар Хилийн боомтын тухай хууль, Засгийн газрын хуралдааны шийдвэрийн…
  • 6621837
    4-р сар 01, 2014 Classified Venera

    Олон улсын шүүхээс халим агнуурыг Японд хориглов

    Гааг дахь Олон улсын шүүхээс Токиод шинжлэх ухааны зориулалтаар халим агнахыг хориглосон шийдвэрийг гаргасан байна. Үүний цаашдын хор уршиг нь зөвхөн Японд төдийгүй бусад улс оронд ч сөргөөр нөлөөлж…
  • 1-Happy-April-Fool-Day-wallpapers-and-images
    4-р сар 02, 2014 Сонин хачин Г.Дөлгөөн

    Дөрөвдүгээр сарын нэгний хамгийн алдартай худал цуу

    “Наад хувцасан дээр чинь цаас наалдчихаж” гэчихээд л “Дөрвөн сарын нэгээн” гээд л нэг их хөгжилддөгсөн. “Их багш Ленин бага байхдаа дөрвөн сарын нэгэнд аяга хагалчихаад “би хагалаагүй” гэж амьдралдаа…
  • cd436ba0b6bd5cef8ca56f6963e56a4b L
    4-р сар 03, 2014 Орос А.Цацралт

    В.Путины гэр бүлийн байдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрөв

    МОСКВА. /Voice Of Russia/. ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас дахь Ерөнхийлөгч В.Путины намтраас түүний эхнэр Людмилагийн тухай мэдээллийг устгажээ.Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч…