04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

93 НАСТАЙ ЭМГЭН ЦАГДААД БУУДУУЛАН АМИА АЛДАВ

АНУ-д 93 настай эмгэнийг цагдаа нар буудан амь насыг нь хохироосон хэрэг гарав.
Техас муж улсын Хеарне хотын иргэн 93 настай Филлэр Голден эмээ өөрийн гэртээ цагдаад буудуулан амиа алдсан хэрэг гарсан байна.

Эмгэний ач хүүгийн дуудлагаар очсон цагдаа нар эмгэнд буугаа буулгахыг сануулсан боловч тушаал биелүүлээгүй эмгэний өөдөөс гал нээжээ. Эмгэн жолооны шалгалтад тэнцээгүйгээс болж уурласан ач хүүгээ машин жолоодох гэснийг болиулахын тулд буу барин айлгасан аж. Цагдаа нар эмгэнийг буугаа буулгахыг гурван сануулаад буудсан бөгөөд эмгэний биед хоёр сум туссан нь түүний аминд хүрсэн аж. Уг хэргийн улмаас цагдаа өндөр настай сул дорой хүнийг буудан хороолоо хэмээн олон нийт шүүмжилж эхэлсэн бөгөөд эмгэнийг буудсан цагдааг ажлаас нь халах болсноо цагдаагийн газраас мэдэгджээ. Хөршүүд нь талийгаач эмгэнийг сайхан сэтгэлтэй хүн байсан, хэрэв цагдаа нар анхааруулж дээшээ буудсан бол шууд буугаа буулгах байсан гэж хэлжээ.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.