Нэвтрэх / Бүртгүүлэх

ouyaТа бүхэнд бид avlaa.mn хуудсаар дамжуулан OUYA хэмээх нэгэн шинэ видео тоглоомын консолын талаар мэдэгдэж байсан билээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө Kickstarter дээр 950,000 ам.долларын хандив хүссэн OUYA гэх төсөл гарч ирсэн бөгөөд эхний хоногтоо 2 сая ам.долларын хандив авсан бөгөөд 3 дахь өдөртөө л 4 сая хүрч байсан билээ. Одоогийн байдлаар энэ төсөлд 40 мянга орчим хүн 5 сая гаран ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ нь яг л солирын од харваж буй мэт нүд эрээлжлэм амжилтыг тэдэнд бий болгож өгсөн юм.

Одоо дэлхийн даяар энэхүү шинэ консолын талаар бараг бүх сайтууд мэдээллэж байгаа бөгөөд энэхүү төсөл биет болж гар дээр ирэх үедээ аль хэдийн асар том маркетинг хийгдсэн байх болно. Өөрөөр хэлбэл бүтээгдэж дөнгөж эхлэж буй энэ видео тоглоомын консол нь аль хэдийн хэдэн сая борлуулалт хийчихсэн гэсэн үг юм.

Ихэнх хүмүүс одоо OUYA гэж юу вэ? Гэж гайхаж эхэлж байгаа байх. Энэ нь видео тоглоомын шинэ эрний эхлэл гэж хэлж болно. Хамгийн гол нь энэхүү консол нь нээлттэй эхийн буюу хэн хүссэн нь хүссэнээрээ өөрчилж хэрэглэж болох эрхийг өгөх бөгөөд түүгээр зогсохгүй хэн хүссэн нь өөрийн бүтээсэн видео тоглоомоо дэлгэн зарж үзүүлж болох талбар юм. Энэ консол бүтэж байгаад дэлхийн олон сая бие даасан буюу Indie тоглоом хөгжүүлэгчид баяртай байна. Түүнчлэн одоо зах зээлд байгаа Playstation 3, XBOX 360, Wii зэрэг консолууд нь үнэтэй төдийгүй тоглоомууд нь ч гэсэн багагүй үнэтэй байдаг юм. Гэтэл энэхүү шинэ консол нь ердөө 99 ам.доллар байх бөгөөд тоглоомнууд нь маш хямд ихэнх тохиолдолд үнэгүй байх болно.

Шинэ консол маань андроид үйлдлийн системтэй бөгөөд Nvidia-н Tegra процессортой гэнэ. Эндээс үзвэл уг консол дээр аль хэдүйн хэдэн мянган тоглоом тоглоход бэлэн хүлээж байгаа гэсэн үг юм.

Дашрамд дурдахад Kickstater сайт нь шинэ санааг дэлхий нийтэд танилцуулж тэдний санхүүгийн асуудлыг гишүүд зочдынхоо тусламжтайгаар шийдэж өгдөг тун гайхалтай сайт юм. Уг сайтын тусламжтайгаар олон мянган хүн мөрөөдлөө биелүүлсээр байгаа юм.

http://www.kickstarter.com/projects/ouya/ouya-a-new-kind-of-video-game-console

Онцлох зарууд

Топ зарууд

Тодотгосон зарууд

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

  • f74efdb5ee1fafddoriginal
    8-р сар 01, 2014 Нийгэм М.Бүжил

    “Итгэлийн танхим-2” нээлээ

    Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулсан “Итгэлийн танхим 2” төсөл өнөөдөр нээлээ. Өмнө нь МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн…
  • halh
    8-р сар 01, 2014 Дэлхий дахинд М.Бүжил

    Москвад Халх голын ялалтын хөшөө сүндэрлэнэ

    ОХУ-ын нийслэл Москва хотод Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулсан хөшөө бүхий дурсгалын газар байгуулж байна. Энэ ажилтай Монгол улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд…
  • 20140801-008
    8-р сар 01, 2014 Улс Төр & Хууль Я.Баяр

    "Ерөнхий сайд хууль зөрчсөн" гэж АТГ мэдэгдэв

    Авлигатай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын өчигдөр Төв аймгийн Цагдан хорих төвд очиж, зөвлөх Л.Гансүхтэй уулзсан үйлдэл нь…
  • 20140801-007
    8-р сар 01, 2014 Улс Төр & Хууль Я.Баяр

    “Ногоон цагдаа” хуудас ажиллаж эхэллээ

    ЦЕГ-ын мэдээлэл судалгааны төвөөс гаргасан гэмт хэргийн статистик тоо үзүүлэлтийг харахад байгаль орчны эсрэг гэмт хэргийн ихэнх хувь нь дулаан улиралд бүртгэгдсэн байна. Тухайлбал өвлийн улиралд алт…
  • 20140801-001
    8-р сар 01, 2014 Нийгэм Б.Туул

    Газар өмчлөх иргэдийн хүсэлтийг цахим хэлбэрээр авч эхэллээ

    Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд шинээр газар өмчлөх иргэдийн хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажлыг зохион байгуулах болсонтой холбогдуулж нийслэлээс албан ёсны нээлтийн ажиллагааг 11 цагт…
  • a7fbd623bc66e91eb53860b592c7b426 XL
    8-р сар 01, 2014 Эрүүл Мэнд Ж.Болор

    ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ОЛОН УЛСЫН АНХДУГААР ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

    Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, "Мишээл Групп" ХХК, "Монолаб" ХХК, БНХАУ-ын Шанхай хотын SCIS ХХК, Эмнэлгийн Инженерүүдийн нийгэмлэг хамтран “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар…
  • Default Image
    8-р сар 01, 2014 Улаанбаатар М.Бүжил

    Цахим бүртгэлийн хуудас ачааллаа дийлэхгүй байна

    Улаанбаатар хотод газар өмчлөх, газрын өмчлөлийг шинэчлэх, төрийн үйлчилгээг тэгш хүртээх үүднээс зохион байгуулж байгаа цахим газрын бүртгэл өнөөдөр 12 цагт эхэлсэн. Гэвч цахим хуудас алдаа зааж…
  • russia
    8-р сар 01, 2014 Спорт М.Бүжил

    Гадаад хөлбөмбөгчид Оросоор ярьдаг байх хэрэгтэй

    ОХУ-н спортын клуб болон үндэсний шигшээ багт тоглодог гадаад тамирчид Орос хэлээр ярьдаг байх шаардлага тавьсан хуулийн төсөл бэлтгэжээ. Ингэснээр Орос улсын иргэншилтэй гадаад тамирчдад тавигдах…
  • Default Image
    8-р сар 01, 2014 Мэдээ М.Бүжил

    Алга болсон геологич амиа алджээ

    Баянхонгол аймгийн Баян-Өндөр суманд хайгуулын ажилд яваад сураггүй алга болсон геологичийн гутлын мөр олдсон тухай мэдээллэсэн. Тэгвэл эрлийн баг сураггүй алга болсон геологич нас барсан гэдгийг…
  • jirme
    8-р сар 01, 2014 Эрүүл Мэнд Г.Доржханд

    ЖИРЭМСЭН БАЙХДАА ТАМХИ ТАТАХ НЬ ХӨВГҮҮДИЙН ДНК-Г ӨӨРЧИЛДӨГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

    ВАШИНГТОН. /Prensa Latina/. Тамхи татдаг жирэмсэн эмэгтэйчүүд хөвгүүдийнхээ ДНК-г өөрчилдөг байж магадгүй гэж шинжлэх ухааны “Science” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд дурджээ.

Их уншигдсан