03 сарын 19, Мягмар
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,677.79
JPY 22.64
GBP 4,301.73
RUB 36.69
CNY 469.06
KRW 2.53

Вашингтон Центр

Карьераа өсгөх, ажиллаж буй салбарынхаа манлайлагч байхыг зорьж буй хүн бүрт өөрийгөө хөгжүүлэх, ямагт шинийг санаачилж амжилт гаргах хүсэл тэмүүллийг биелүүлэхэд АНУ-ын нийслэлд төвтэй “Вашингтон Центр”тусалж байна. Боловсрол олгох чиглэлээр 1975 онд байгуулагдсан тус институт нь Америк болон дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирэх төрийн алба, хувийн болон ашгийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, улс төр, димломат алба, эрхзүй, эрүүл мэнд, бизнес, нийгэм гээд бүх салбарт, жил бүр хоёр мянган шилдэг боловсон хүчнүүдийг бэлтгэж ирлээ.

“Вашингтон Центр” дэхь димломын дараах 10-15 долоо хоногийн сургалт, академик семинарт хамрагдснаар, Конгресс, Цагаан ордон, Төрийн Яамд, үндэстэн дамжсан томоохон корпорациуд болон дэлхийд ашиг орлогоороо тэргүүлэх эхний 1000 компаний удирдах ажилтнуудтай нүүр туулан уулзаж, мэргэжлийн зөвлөмж, тэдний алдарт лекцүүдийг сонсохоос гадна тэдгээр байгууллагууд дээр дадлагажих боломжоор хангагддаг онцлогтой юм. Анги танхмын сургалт гэхээсээ илүүтэй туршлага солилцох, бие биеэсээ суралцахаар ирдэг гадаад, дотоодын мэргэжилтнүүдээс Америкийн нэр хүндтэй байгууллагуудад ажиллах санал хүлээн авах тохиолдол бий.

10-15 долоо хоногийн сургалтууд нь жилд 3 удаа (Хавсралт 1) буюу хавар, зун, намар тус бүр элсэлт авч байна. 2011 оны 9 сард эхлэх сургалтанд гэхэд, 2011-06-10-наас өмнө амжиж бүртгүүлэх ёстой тул яарна уу. Үүнд:

  • Уран зураг, музей, үйлчилгээний салбар
  • Бизнес ба менежмент
  • Дэлхийн эдийн засаг, бүсийн хөгжил, олон улсын худалдаа
  • Хууль тогтоох ба засгийн эрх барих байгууллагын удирдлага
  • Гадаад хэрэг, олон улсын харилцаа
  • Хууль, шүүх засаглал
  • Сэтгүүлзүй, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл
  • Улс төрийн манлайлал
  • Шинжлэх ухаан, технологи, техникийн дэвшил
  • Хүний нөөц, илтгэх урлаг, ажлын зохион байгуулалт г.м

Академик семинарт суралцагсад нь Ерөнхийлөгчийн сонгууль, Глобальчлалын бодлого, Улс төрийн намуудын төлөвшилд үнэлэлт дүгнэлт хийж, хэвлэл мэдээллийн үр нөлөөг тооцон, улс төрийн лидерүүдтэй уулзана. Тухайлбал, Цагаан ордонд хүрэх зам семинарын үеэр C-SPAN телевизийн ахмад продюсер, улс төрийн тоймч Steve Scully, Жоржтауны Их сургуулийн профессор Dr. Stephen Wayne, Ерөнхийлөгчийн нэр дэвших ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан Frank Fahrenkopf ба Mike McCurry нар илтгэл тавьж лекц сонордуулна. Мөн C-SPAN ТВ-д дадлага хийж, АНУ-ын Капитолд аялал хийнэ.

Мэдээж, институтын зүгээс Америкийн зүүн эргээр амралт чөлөөт цагаа зугаатай өнгөөрөх хөтөлбөр боловсруулсан байгаа. Үүнд:

  • Амралтын өдрүүдээр казиногийн төв Атлантик сити рүү аялах, Атлантын далайн эрэг дээр амрах
  • Вашингтон хотын түүх дурсгалын газар, музей үзвэр, зоопаркаар зугаалах
  • Потомак голоор усан завиар аялах
  • Олон улсын соёлын фестивальд оролцох

Ингээд “Вашингтон Центр”-т суралцахаар хэдийнэ шийдсэн бол, Вашингтон хот дахь Монгол суралцагчдыг хариуцсан албан ёсны төлөөлөгч Ё. Батбаяртай 9878-1205 гэсэн гар утсаар холбогдож асуух зүйлээ лавлахаас гадна нэмэлт мэдээллийг min15studio@yahoo.com гэсэн хаягаар илгээн харьцана уу.

“Вашингтон Центр” дэхь 10-15 долоо хоногийн сургалтын зардал, гол төлбөрийн хэмжээ

Богино хугацааны сургалт (Зуны хөтөлбөр)
Бүртгэлийн хураамж Сургалтын зардал Байрны төлбөр
Хавар 2011 $125 $6 570 $4 710
Зуны сургалт 2011 $125 $5 650 $3 660
Намар 2011 $125 $6 570 $4 710
Улирлын сургалт
Бүртгэлийн хураамж Сургалтын зардал Байрны төлбөр
Хавар 2011 $125 $5 650 $3 660
Зун 2011 $125 $5 650 $3 660
Намар 2011 $125 $5 650 $3 660
Мэргэшүүлэх сургалт
Бүртгэлийн Сургалтын Байрны
Хавар 2011 $500 $3 995 $4 710
Зун 2011 $500 $3 220 $3 660
Намар 2011 $500 $3 995 $4 710

Жич: Бүртгэлийн хураамж $125 (эсвэл сургалтын төрлөөс хамааран $500)-ийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр бүрдүүлсэн материалынхаа хамт явуулна. Байрыг хувиараа зохицуулж болно.

Академик семинар Бүртгэлийн хугацаа Төлбөр төлөх эцсийн хугацаа Сургалтын төлбөр
Цагаан ордонд хүрэх зам буюу Ерөнхийлөгчийн сонгууль 2011-03 сараас 2011-05-02 хүртэл 2011-05-23 $1 495
Маш нууц буюу Глобальчлалын бодлого 2011-03 сараас 2011-05-15-нээс 21 хүртэл 2011-04-15 хүртэл $1 755 (байр багтсан)
Улс төрийн намын төлөвшил
Ардчилсан Нам 2012-08-26-нээс 09-07 хүртэл
Бүгд Найрамдах Нам
2012-08-26-нээс 09-07 хүртэл
2012-08-19-нээс 31 хүртэл


Бүрдүүлэх материалд:

  • Институтад элсэх анкет болон эзэмшсэн ажил мэргэжил, боловсролын талаарх танилцуулга
  • Ажил эрхэлж буй болон хамтран ажилладаг байгууллага, эсвэл нөлөө бүхий дэмжигч этгээдээс “Хувь хүнийг тодорхойлсон 2 захиа”
  • 500 үгэнд багтааж , өөрийн хүсэл тэмүүллийг илэрхийлсэн “Эссе”
  • Хагас хуудсанд багтаан, сонирхож буй сургалтын чиглэл, дадлага хийх байгууллагын талаар хүсэлт гаргасан өргөдөл
  • Англи хэлний мэдлэгийн түвшинг харуулсан шалгалтын дүн, (TOEFL 550-аас дээш оноо авсан байх эсвэл утсаар ярилцлага өгч, суралцах зөвшөөрөл авах)
  • Гадаад паспортны эхний хуудасны хуулбар
  • Бүртгэлийн хураамж

зэргийг хавсарган илгээх шаардлага тавьдаг.

Ингээд “Вашингтон Центр”-т суралцахаар шийдсэн бол, www.twc.edu/apply гэсэн хаягаар нэвтрэн орж, институтад элсэх тухай анкетаа татан авч бөглөөд, тус вэбхуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү хэмээн зөвлөж байна.


THE WASHINGTON CENTER

for Internships and Academic Seminars

1333 16th street, NW
Washington, D.C 20036-2205

Phone: 202-238-7900
Fax: 202-238-7700
Toll Free: 800-486-8921
Email: info@twc.edu
www.twc.edu

Хэрвээ ТА

  • Англи хэлний мэдлэгийн түвшинг харуулсан шалгалтын дүн,
  • Суралцах хугацаанд амьдрах байр,
  • Вашингтон хотноо тосон авах үйлчилгээ зэрэгт санаа зовж байгаа бол,

АНУ дахь Монгол суралцагчдыг хариуцсан албан ёсны төлөөлөгч Ё. Батбаяртай 9907-6661 гэсэн гар утсаар холбогдож асуух зүйлээ лавлахаас гадна нэмэлт мэдээллийг min15studio@yahoo.com гэсэн хаягаар илгээн харьцана уу.


Хавсралт 01. Вашингтон Центр” дэхь 10-15 долоо хоногийн сургалтууд, түүний бүртгэлийн хугацаа

Богино хэмжээний cургалт Бүртгэл явагдах хугацаа Бүртгэлийн эцсийн хугацаа Институт дээр ирж бүртгүүлэх Нээлт, Танилцуулга Сургалтын хугацаа Төгсөлт
2011 Намар 2011-01-21-нээс 2011-05-02 хүртэл 2011-06-10 2011-08-31 2011-09-01 2011-09-06-нээс 2011-12-16 хүртэл 2011-12-17
2012 Хавар 2011-05-23-нээс 2011-10-07 хүртэл 2011-11-15 2012-01-22 2012-01-23 2012-01-25-нээс 2012-05-04 хүртэл 2012-05-05
2012 Зун 2011-09-23-нээс 2012-02-17 хүртэл 2012-03-16 2012-05-23 2012-05-24 2012-05-29-нээс 2012-08-03 хүртэл 2012-08-04
2012 Намар 2012-01-20-нээс 2012-05-04 хүртэл 2012-06-15 2012-08-29 2012-08-30 2012-09-04-нээс 2012-12-14 хүртэл 2012-12-15

Улирлын cургалт Бүртгэл явагдах хугацаа Бүртгэлийн эцсийн хугацаа Институт дээр ирж бүртгүүлэх Нээлт, Танилцуулга Сургалтын хугацаа Төгсөлт
2011 Намар 2011-01-21-нээс 05-02-12 хүртэл 2011-06-10 2011-08-31 2011-09-01 2011-09-06-нээс 2011-11-11 хүртэл 2011-11-12
2012 Хавар 2011-05-23-нээс 2011-10-07 хүртэл 2012-01-13 2012-03-11 2012-03-12 2012-03-13-нээс 2012-05-18 хүртэл 2012-05-19
2012 Зун 2011-09-23-нээс 2012-02-17 хүртэл 2012-03-16 2012-06-03 2012-06-04 2012-06-05-нээс 2012-08-10 хүртэл 2012-08-11
2012 Намар 2012-01-20-нээс 2012-05-04 хүртэл 2012-06-15 2012-08-29 2012-08-30 2012-09-04-нээс 2012-11-09 хүртэл 2012-11-10

Мэргэшүүлэх cургалт Бүртгэл явагдах хугацаа Бүртгэлийн эцсийн хугацаа Институт дээр ирж бүртгүүлэх Нээлт, Танилцуулга Сургалтын хугацаа Төгсөлт
2011 Намар 2011-01-21-нээс 2011-05-02 хүртэл 2011-06-10 2011-08-31 2011-09-01 2011-09-06-нээс 2011-12-16 хүртэл 2011-12-17
2012 Хавар 2011-05-23-нээс 2011-10-07 хүртэл 2011-11-15 2012-01-22 2012-01-23 2012-01-25-нээс 2012-05-04 хүртэл 2012-05-05
2012 Зун 2011-09-23-нээс 2012-02-17 хүртэл 2012-03-16 2012-06-03 2012-06-04 2012-06-05-нээс 2012-08-10 хүртэл 2012-08-11
2012 Намар 2012-01-20-нээс 2012-05-04 хүртэл 2012-06-15 2012-08-29 2012-08-30 2012-09-04-нээс 2012-12-14 хүртэл 2012-12-15

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.