• banner-1200-120
  • uaP
Нэвтрэх / Бүртгүүлэх
  • Mongolian-As
  • sixt small
  • sixt small1
  • sixt small2
  • lado1
  • lado2
  • lado3

ЗОХИОГЧИЙН БУЛАНД ШИНЭЭР

article thumbnail(Айсуй жүжгийн тухайд бодролын хэлхээс)
article thumbnail\Надад санал байна, та анхаарч уншаач\"Ардчилсан хүчнүүдийн улстөрийн алдааны улмаас ардчиллыг буруутгана гэдэг...
article thumbnailМөнгө бол материаллаг зүйлсийг худалдаж авахад зориулан хүн төрөлхтөний бий болгосон үнэт цаас. Маш олон зүйлсийг бид...

С.Б.Бат-Эрдэнэ

 

1073812 299199960225590 748774423 o

Г. Галбадрах

 

Galbadrakh

Т. Бум-Эрдэнэ

bumerdene

Нэгэн эр эхнэрээ нас барсны дараа “Халуун зунаар саалиа орхиод үхчихдэг эм гэж энэ хорвоод бас байдгаа” гээд гайхшраад байсан тухай нэг тийм түгээмэл онигоо маягийн яриа байдаг шүү дээ. Эрчүүд бид чинь та нар үгүй бол үнэхээр хэцүү, наашаа ч үгүй цаашаа ч үгүй яг л дээрх эр шиг гацчихдаг хүмүүс дээ. Заавал эхнэр байх албагүй ээ, зүгээр л бүсгүйчүүд хажууд байхад цус шингэн, бие хөнгөн, сэтгэл сэргэлэн байдаг бус уу. Та нар минь үгүй бол “Би чамдаа хязгааргүй хайртай” гэж хэндээ хэлэх болж байна. Энэ үг хүн бүхний амьдралд эрч хүч нэмж ажлын хүнд, цагийн хатууг давахад ямагт эрчүүдтэй хамт байдаг юм даа. Олзонд дуртай монгол дайчин эрс эрт урдын цагаас харь орныг эзлэхээр хол ойр, халуун хүйтнийг тоолгүй дайны талбарт тэмцэлдэн олзолсон эд хөрөнгө, эмс хатадаа эзэмдэх гэж чөлөө завгүй хөшилдөж байхад тэдний эхнэрүүд ар талд нь эзэнт гүрнээ эрхлэн, эрх үрсээ өсгөж байсан түүхтэй. Эдүгээ ч ялгаагүй өндөр албаны томчууд маань гадаад орноор олз хайж, эрчүүд ажилгүй бол эхнэрүүд нь арга ч үгүй ажилд хайгаад хаашаа ч хамаагүй явж байна ш дээ. Иймээс эрчүүд нь ар талыг нь дааж үлдэхээс өөр аргагүй боллоо. Баттай эсэх нь хамаагүй ээ, дааж л байгаа юм чинь. 


Эмэгтэйчүүд болвоос эрчүүдээс илүү тэсвэртэй бас ухаалаг гэж би хэлэх гээд л байна л даа. Зөвхөн өвч биеийнхээрээ ч бус, ерөөсөө л бүх талаараа, байгалаас заяасан увидас нь. Хэрэв тэд дайснаа даръя гэвэл эрчүүд шиг шулуухан л уухайлан дайрахгүй ээ, гараад уулзая ч гэхгүй, гараад уулзая гэвэл хүмүүс юу ч гэж ойлгох юм билээ. Талцаж тэсвэртэй нь аргагүй хов жив ярьж байгаад л нам дарж авдаг. Ямар тэсвэртэй эр нэг хавтгай дөрвөлжин метрт ургасан улаан буудайн үрийг ширхэгчлэн тоолж, ногооны зах дээрх нэг портер дүүрэн төмснөөс жинхэнэ монголыг нь ялгаж авч чадах юм. Иймэрхүү нарийн эрдмийн болон зах зээлийн худал хуурмагийг илрүүлэхдээ эмэгтэйчүүд маань аргагүй л гарамгай даа. Эрчүүд үүнийг даанч дийлэхгүй мэдрэлийн гүн ядаргаанд орчихоод түүнийгээ тайлах гэж үйлээ үзнэ шүү дээ. Эрчүүд ажилгүй болж нийгмийн статусаа алдахаар сэтгэл санааны хямралд орж буйдан дээрээ буруу хараад хэвтэж орхино. Эмэгтэйчүүд ийм үед эрчүүд шиг тэгж алийгаа алдаж буйдан дээр унах гэж санах ч үгүй, алаг эрээн гахай цүнхээ үүрч аваад, алтан үсэгтэй улаан паспортаа өвөртлөөд адаглаж Эрээн орохоор гарч өгнө. Аргаа барвал аль нэг хоолны газар аяга таваг угаахаар ажиг ч үгүй очдог юм. Эрчүүд шал шаазан угаахгүй ээ, хол хэвтэнэ. Язгуур угсаат даяар монголын дайчин удам шалны алчуур бариад ч юм уу, шаазан таваг угаагаад зогсож байхыг та хэзээ, хаана, аль яваа насандаа харсан юм, аан...? Тэд нар хэзээ ч тэгэхгүй. Тэрний оронд ходоод руугаа “Галт ус”-ыг л дөхүүлж магадгүй дээ. Гал ус хоёр цээжинд нь харшилдаж байхад ямарч эр хүн яаж тэсэхэв дээ. Гэртээ тогтохгүй гадаа гарахаараа аягүйтвэл халагдсан ажлынхаа даргад ч юм уу эсвэл ерөөс хаа хамаагүй огт танихгүй хүнд ч агсам тавих гээд гээд байдаг юм. Гомдсондоо ч бус цээжиндээ шатаж байгааг намтгах гэсэндээ дээ л тэр дээ зайлуул. Эмэгтэйчүүд бол үгүй, ухаанаараа л үзнэ. Тэд ийм л барагдашгүй тэсвэртэй, баригдашгүй хүчтэй, хөрөшгүй сэтгэлтэй эр нөхөр, үр хүүхдийнхөө төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй хүмүүс.
Эмэгтэй хүний нуруун дээр ертөнцийн тал багтдаг гэж үг байдаг. Яаж багтаадаг юм гэж үү. Багтаанаа багтаана тэд бол багтаамжтай, тал бус бүтнээр нь багтаасаар ирсэн юм чинь. Яагаад гэвэл эхээс төрөөгүй хүн энэ хорвоод байхгүй шүү дээ. Эмэгтэйчүүд бол бүх зовлонг туулж үргэлж өөрийгөө бусдын төлөө золиослож байж л сая жаргадаг хүмүүс. Хаа жаргалтай газарт бус, хаана өрөөлийн төлөө өөрөө зовмоор байна тэнд л аз жаргалтай байдаг. Амар тайван жаргах атал сэтгэл санааны мөнхийн хөдөлгөөнд оршдог бүсгүйчүүл маань зовох юмгүй бол тэр дор нь өөрөө сэдээд ургуулаад гаргаад ирдэг. Тэгээд л зовж гарна даа. Үр хүүхдүүд нь түүнийг жаргалтай газар байлгахад би одоо хэнд ч хэрэггүй болж дээ гээд л санаамшраад байдаг юм. Эмэгтэйчүүдийн агуулдаг олон сайхан тал бий л дээ. Харин тэр дундаас зөвхөн тэдэнд заяадаг онцгой нандин нэг юм бий. Энэ бол түүний гоо үзэмж агаад түүнийгээ эмэгтэйчүүд маань өөрсдөө л бий болгодог гайхамшигтай уран мэдрэмж нь. Үүнийг зөвхөн мөрөндөө хамба торго нөмрөөд, мөч болгондоо алт эрдэнэс зүүгээд ч юм уу, нүүрээ оо ингэсэгээр будаад шийдчихдэг зүйл биш л дээ. Өөрсдийн билэг оюун, бие бялдар, зан ариншин, сэтгэл зүтгэлээрээ олдог зүйл. Арван хуруу тэгш гэж хуучны үг байдаг. Энэ үгийн далд утга нь энд агуулагдах ажгуу. Гараас нь атгахад хамба хилэн мэт, үнэр нь өнтөй намрын сугар өвс шиг, биеийн галбир нь цагаан Дарь эх шиг, өнгө үзэмжийг нь хэлвээс сарнайн үзэмжийг дарж, уруулын чинь улааныг шунхан улаан яахан гүйцэхэв гэж хуучны шүлэг найрагт байдаг. Тэдэнд яльгүйхэн аальгүйтэх нь ч хэтэрснээс зохисон нь илүү мэт байх ажгуу. Гоо сайхан гэдэг бол хүн бүрт эх байгаль, эцэг эхээс тус тусд нь заяадаг нэгэн увидас. Хэн нэгэнд чиний гоо сайхан заяахгүй. Энэ бол давтагдашгүй зөвхөн чамд л байх цор ганц нандин зүйл. Түүнд гүн гүнзгий агуулга, төгс уран хэлбэр, залуу халуун хайр аль аль нь бий. Эр нь болвоос эрч хүчтэй, эм нь болвоос гоо үзэсгэлэнтэй байх агаад хоёуланд нь зайлшгүй байх нэг чухал зүйл бол хүнлэг ухаан, мэдлэг чадавх нь. Энэ бүгдийг л цогцлуулж тохируулахдаа эмэгтэйчүүдийн уран мэдрэмж, мяндсан ухаан давамгайлж байдаг юм даа. Хун галуу нь усандаа, хүний сайхан нь ухаандаа гэдэг хуучны энэ үг чухам үүнийг л хэлсэн бус уу. Орчин үеийн ухаалаг эмэгтэйд гоо сайхан гэдэг дагавар мэнгэ хэрэгтэй юу гэж уншигч та асуух биз ээ. Ямар ч ухаалаг бай, биш ч бай эмэгтэй хүнд гоо сайхан зайлшгүй хэрэгтэй. Тэд түүнгүйгээр бол наашаа ч үгүй цаашаа ч үгүй яг гацчихдаг. Ерөөс муухай эм гэж энэ хорвоод үгүй. Нэг хэцүү зүйл бий. Эмэгтэй хүн өөрөөсөө илүү гоё болох гэхээрээ л болохоо больдог. Ингэж өөрөө өөрийгөө муухай болгочихдог нь бол бас цөөнгүй бий. Тийм эмэгтэйн дэргэд эрчүүд удаан тогтохгүй, ширгэсэн голыг орхих шувууд адил одох бус уу. Эмэгтэй хүн эрүүл чийрэг, залуу сайхан харагдахын тулд өөрийнхөө зүс төрхөд тохирсон хувцас сонгоод нүүрэндээ таарсан макияаж тавьж чадвал түүнийг сайхан эмэгтэй л гэнэ. Мэдээж чанартай, хийц сайтай гоё хувцас, үнэт сайн эдлэл хэнийг ч өөд нь татна. Энд жорийг нь л тааруулах хэрэгтэй. Хаа хүртэл гоо үзэмж, хаана нь хэтрүүлэг болохов гэж. Гэхдээ энэ бол зөвхөн өнгө хэлбэрээ л зассан хэрэг. Гол нарийн юм нь цаанаа бий. Манай эмэгтэйчүүд бол үүнийг гарамгай сайн ойлгодог ч ганц нэг нь хэтрүүлчих гээд байдаг. Уран биедээ ганган хувцас толбигоод усан тэнэг байвал хэцүү, ухаан оюунаараа бусдаас давуу ч өмссөн хувцас нь тарианы талбайд тавьсан айгуул мануухай шиг байвал бас л хэцүү биз дээ. Бие нь ганган, хувцас нь дэгжин хэдий ч сэтгэл нь бохир бол бүр ч хэцүү. Гол нь сэтгэл цэвэр бөгөөд уужим, ухаалаг золбоолог, өөрийн гэсэн үзэл бодолтой байж, эрчүүдийг гайхшруулах чадвар эмэгтэйчүүдэд бий юу гэдэгт л байдаг байх. Тийм бүсгүйчүүд бол үргэлж үзэсгэлэнтэй, үргэлж сайхан л харагддаг. Ийм дүр төрх эмийн гоо үзэсгэлэнг тодруулах гол нигуур нь юм. Тиймгүй бол ямарч юм биедээ наасан тэр нь түр зуурынх, гоо сайхны агуулгад нөлөөлөх нь бага. Иймээс хэлбэрээс агуулага нь л гэж байна. Гоо сайхан гээд л арьсаа татуулж, хөхөндөө силикон чихүүлж турж үхэхээс наахнуур байж биеийн хэмжээг 90,60,90-д барьснаар л, энэ мисс, тэр топ моделууд, тэр том хөхтөй жүжигчдийг дуурайж байж л сая болно гэвэл бас үгүй юмаа. Тэндээс та гоо сайхныг хайвал хиймэл цэцгээс бал гордох лугаа адил. Хүн болгон заавал тийм байж гэмээж нь гоо сайхан болохгүй. Гоо сайхан гэж яг тийм юм байх ёстой, сайхан бүсгүй гэж чухам иймийг л хэлнэ гэх тунхаглал ч бас байхгүй л дээ. Энд бүсгүй хүний цээжний гүнээс гарах амьсгал дахь сэтгэлийн ариун үнэр, мэдлэг чадвар, уран мяндсан ухаан, сэргэлэн цовоо ааш ариншин, орчлон дэлхийг бусдаас өөрөөр харж түүнээс хэн хүний олоогүйг олж мэдрэх билиг авъяас, хувцасаа бүрмөсөн тайлаагүй ч биеийнх нь үзэсгэлэн тодрох уран цогцосоороо буй бо лгосон энэ хөрсөн дээр царай зүсний жинхэнэ өнгө тодрох агаад үзэсгэлэн гоо гэх дүр төрхийг сая бий болгох авай. Энэ бүхний цаана оюун билэг, хайр сэтгэлийн гүн утга агуулага бүхий сайхан бүсгүй нууцлагдаж байдаг ажээ. Тэгэхээр эмэгтэйчүүд минь та нар өөрсдөө л гоо сайхан. Яагаад гэвэл та нар өөрсдөө л үүнийгээ бий болгодог. “Гоо үзэсгэлэн дэлхийг аврана” гэж Достоевский үүнийг л хэлсэн юм шүү дээ. Би гоо сайхны мэс заслыг эсэргүүцэгц биш л дээ, хүний хувийн хэрэг. Алд дэлэм махан бодийг алтаар бүрсэн ч арьсаар татсан ч боломж нь өнөөдөр манайд байна. Юуны тухайд үр дүн нь өөрт нь таалагдаж сэтгэл хангалуун байвал боллоо гэж боддог байлаа. Гэтэл ийм нэгэн тохиолдол миний бодлыг сарниулсан юм. Хөхөндөө силикон шахуулсан Израйлийн топ модель, порно од Орит Фокс гэгч бүсгүй өөрийн тайчих үзүүлбэрээ аврага могойн хамт хийдэг байв гэнэ. Нэг удаа нөгөөх могой нь түүнийг гэнэт боож дараа хөхөн дээр нь хатгаж үзэгчдийг бөөн сандралд оруулж гэнэ л дээ. Хэсэг хугацааны дараа аврага могойд боогдож шоконд орсон эмэгтэйг хүмүүс арай гэж салган авч түргэн тусламжаар эмнэлэгт хүргүүлжээ. Тэнд Фоксийн биед азаар ямар нэг хүнд гэмтэл учраагүй болохыг тогтоосон юм байж. Харин түүнийг хатгасан нөгөөх аврага могой үхчихсэн байв гэнэ. Яагаад. .. гээч? Силиконд хордоод. Силикон амьд организмд их хортой, хүрсэн нөхцөлд хүний биеийн эд эс задралд ордог аюултай тул түүнийг шууд нүцгэн биедээ хүргэж үл болох тухай эмч нар анхааруулдаг бөгөөд гоо сайхны мэс засалд хэрэглэхдээ хүний биед үл нэвтрэх давхар бүрхэвчээр тусгаарладаг ажээ. Энэ тухай би хэвлэлээс олж уншаад бүсгүйчүүд маань ангир уургаа амлуулж алаг үрээ өсгөдөг хөхөндөө ийм аюулт хор шахуулж явах ч гэждээ хэмээх гунигт бодол тээж билээ. Нэг эмэгтэй нүдэндээ давхраа хийлгээд гэртээ иртэл нөхөр нь бүр танихгүй гайхаж байснаа сая таниад өөрийн таалан үнсдэг тэр хөөрхөн торомгор нүд нь өөр болоод бүр өөд уруугүй суулгаж өтгөн шингэнээ алдсан мэт гархилсан нүдтэй болсонд ихэд дургүйцэн орой нь өөр газар ороо засаад унтаад өгч. Эл байдал нилээд үргэлжилж эхнэр нь аргаа барахдаа нэг ухаан сэдэж л дээ. Тэгээд хучлагыг нь шөнө сэм авчихаж гэнэ. Нөхөр нь шөнө даараад өвөрт нь өөрөө ороод ирж магадгүй л гэсэндээ тэр л дээ зайлуул. Тэгээд яасан гээч... Яг л түүний хүссэнээр болж байгаа юм даа. Хүүхнүүд ийм л гярхай ухаалаг хүмүүс дээ. Эмэгтэй хүн олон талын мэдлэг чадвартай байх тусмаа л нүдэнд дулаан, үзэсгэлэн гоо харагдаж эрчүүд үүрээ тойрсон зөгий мэт ойр хавиар нь хуйлран эргэлдэх болно. Ийм бүсгүйчүүдийг эрийн тэнгэртэй гэдэг бус уу. “Сайхан шувууг суух мод нь хайдаг аа” гэж үг байдаг, сайхан бүсгүйг хайрлахаар эрчүүд нь хайдаг бус уу. Сайхан бүсгүй гэдэг хэзээ ч, хаана ч үргэлж сайхан л байдаг. Эрчүүд болвоос миний бодлоор өөртөө байхгүй юмыг л эмэгтэйчүүдээс хайдаг, тэр нь дур дулаам гоо үзэмж. Зөөлөн бөмбөгөр цээж, уян налархай ариншин, өмнөөс цорвойх жимсэн улаан уруул, тэр гоё үнэр гээд ... л цөндөө юм бий, эрэгтэйд байхгүй юм болгон түүнд сонин. Ийм үедээ тэд өөр юуг ч олж харах чадваргүй болчихдог. Тэр эмэгтэй ямар зан ариншинтай, хэр ажилсаг, гэр орноо авч үр хүүхдээ өсгөж, хоол унд хийж чадах эсэхийг бодох ч завгүй. Түүнд зөвхөн бөмбөгөр хоёр хөх, элсэн цаг шиг бэлхүүс нь л харагдаад байдаг. Юм гэдэг сонин, тэгээд л эрчүүдийн цээжинд яруу уран үгс өөрөө аяндаа л урсаад орж ирж байгаа юм даа. Гэтэл эмэгтэйчүүд маань магтаал үгүй бол намрын навч шиг хатах гээд байдаг. Аргагүй шүү дээ гоо үзэсгэлэнг харсаар байж хэн ч магтахгүй байхад. Арга билгийн зохицол гэж ийм буюу Нүдээ нээцгээ эрчүүдээ, тэр амьд ертөнцийн гоо сайхан ердөө л хажууд тань буйг олж харцгаа л даа та нар минь. Хайрт гэргийдээ “Нүд чинь гүн хайрыг агуулах агаад царай чинь далийн ягаан дэлбээлэх мэт, инээмсэглэл чинь өглөөний наран мандах мэт” гэж ядаж хааяа ч гэсэн хэлж бай эрчүүдээ. Зөвхөн үдшийн бүрийд ч бус, ийм үед л эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн улам тодордог. Тэд үнэхээрийн гайхамшигтайгаар өөрчлөгддөг, “үгүй” гэвэл жаахан байж байгаад л дараа нь “за” гэдэг юм. Гэхдээ жаахан хүлээсэн дээр л дээ. За.. гэснээ ... За... гараад үүдээ цаанаас нь хаачих гэх ч юм билүү. Амьдралд чинь тохиосон хамгийн үнэтэй шагнал юу вэ гэж та надаас асуувал би эмэгтэйчүүд л гэнэ. Тэднийг ямар ч өндөр шагнал, одон медалтай зүйрлэшгүй. Яагаад гэвэл дараа нь... тэднийг ямагт хүсч мөрөөдөж байдаг юм даа бид чинь. Хайртай хүнээ алаг цэцгийн баглаа, асрамж халамж, ариун хайраараа “Ааах” гэж дуу алдтал нь баярлуулж бай эрчүүд минь. Тэднээс өөр биднийг хаана, хэн тоох юм. Эрчүүдээ бид азтай хүмүүс шүү. Эмэгтэйчүүд байхгүй бол бид яах байсан юм. Аан..? Хос багана нугардаггүй холбоо нуур ширгэдэггүй гэж үг байдаг. Бид хосоороо байх даа л азтай ч, хүчтэй ч, сүртэй ч. Эмэгтэйчүүд минь байхгүй бол Энэ хорвоогийн үзэсгэлэнг хэн дэлгэж өгөх юм. Эрээн алаг цэцэгс хэний төлөө дэлбээлж Эрэлхэг дайчин баатруудыг хэн төрүүлж өгөх юм. Бүсгүйчүүд минь,Та нартаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай.
Н.Бадарч. Арлингтон, Виржиния

Зохиогчийн булан

5343

НАМУУДЫГ ТАРААЯ

in Г.Галбадрах
\Надад санал байна, та анхаарч уншаач\"Ардчилсан хүчнүүдийн улстөрийн алдааны улмаас ардчиллыг буруутгана гэдэг туйлаас шударга бус явдал. Ардчилсан орны иргэд харин ч өөрсдийгөө үүнд буруутгах учиртай" Карл Раймунд ПопперМонголын нийгэмд хүмүүс бухимдаж,…
original

ЗУРВАСХАН БОДЛУУД-19 - САЙХАН СЭТГЭЛ, ҮНЭНЧ ХАЙРЫГ МӨНГӨӨР ҮНЭЛДЭГГҮЙ

in Г.Галбадрах
Мөнгө бол материаллаг зүйлсийг худалдаж авахад зориулан хүн төрөлхтөний бий болгосон үнэт цаас. Маш олон зүйлсийг бид мөнгөөр худалдаж авдаг болохоор хүмүүс мөнгөний талаар янз бүрээр бодож, янз бүрээр ханддаг, бас янз бүрээр үнэлдэг. Яг өөрийн хичээл…
-03112014-1414991274-531749487-saraa

МАРАФОН-УНАГА-ХАЛУУН СЭТГЭЛ

in Г.Галбадрах
...Намайг ажлаа тараад явж байх үед А.Мөнхтуяа утасдаж "Галаа ах аа, Нью-Йорк хотод зохион байгуулагдах гэж байгаа марафонд Монголоос хөгжлийн бэрхшээлтэй залуус ирж оролцох гэж байгаа тухай мэдэж байгаа юу?" гэж лавлав. Тэр тухай тодорхой мэдээлэлгүй байсан…
duuchid87

МАНАЙ ДУУЧИД “КРЕМЛЬ” - ИЙГ ДАХИНТАА УУЛГАЛАН БУГУЙЛДЛАА

in Б.Батжаргал
(Шуугиант мэдээ) “Монгол авьяас” мөн ч арвин ундаргатай эд юм аа ! Уг нь зэрвэсхэн ажихад манай нийгэм, “их хурал” тархиндаа тамир оруулах “тун шахдаг” дагнан бөхчүүд, тамирчдаар дүүрчихээ юу гэтэл бас ч гэж үгүй ч юм шиг заримдаа... Үргэлжийн дөрвөн цагт…
lazy

ЗУРВАСХАН БОДЛУУД-18 "ЗАЛХУУРАЛ"

in Г.Галбадрах
ЗАЛХУУРАЛ Намайг бага байхад зуны амралт эхлэв үү? үгүй юу хөгшин аавынд хүргэж өгдөг байж билээ. Хөгшин аавынх боломжийн хэдэн малтай. Хурга ишиг хариулах, үнээ ивэлгэх, завсар чөлөөгөөр нь аргал түүх, нойтон үхрийн баасыг эргүүлж хатаах, оройн сүү саалины…
6

"ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ-2014" - Чикаго хотноо

in Г.Галбадрах
2014 оны хавар Вашингтон ДС хотноо зохион байгуулагдсан "Надад хэлэх үг байна-4" арга хэмжээний төгсгөл дээр оюутан залуус уулзалдаж, жилд 2 арга хэмжээг хамтран зохион байгуулж байхаар ярилцаж тохиролцсон юм. 2 дахь арга хэмжээ нь "Хөдөлмөрийн Яармаг"…
sdfghjkl1234987

ЁС ЗҮЙ хийгээд УУЧЛАЛ

in Г.Галбадрах
"Энэ нийгэмд шударга байгаа чинь хамгийн тэнэг хэрэг" гэж Монголын өнөөгийн нийгэм даяараа хүлээн зөвшөөрч, ихэнхи хүмүүсийн хандлага ийм байгаа нь, нийтээрээ ёс зүйгүй байгаагийн…
396048

“ЖИЙГЭЭ ХУУРЧ” – ИЙН АНХНЫ ХУУРЦАГ ЮУ ӨГҮҮЛНЭМ ?

in Б.Батжаргал
(Хуурцаг сонсоод төрсөн сэтгэгдэл) “Хуурч” хэмээх монгол эр хүний эрхэм хэргэм, хүндлэлт мэргэшил. Бөхөөс ч дээгүүр. Эрт цагаас өдгөөг хүртэл хэвээр.“Өлзий хуурч”, “Түдэв, Түвдэн…
10630715 872154719461663 1448435928882923170 o

Хустайн нуруу

in Бадрахын Тайван
Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон. Дунджаар…
12345lkjhgfds

АШДЫН БИЛГЭЭС АМНЫ БИЛЭГ… (Бэсрэг яриа)

in С.Б.Бат-Эрдэнэ
Энэ үгийг хэлж ярьж байгаа зүйлээсээ болоод эсэргээр “Амны билгээс ашдын билэг” ч гэж ярих ёсон бий. Энэ удаа хүүтэйгээ амны билгийн талаар ярилцав. Хүү ажил хийгээд иржээ. Мэдээж…
9bcdd3fa736facf8big

Хөгжил уруудал 14 - Замын түгжрэл ба бухимдал

in Бадрахын Тайван
Хот гэдэг их айлд бөөгнөрөн суух бидний өнгө төрх нэг л бухимдалтай! Тайван амьдрах орчин бүрдүүлэхээр хүн бүхэн л хичээж чармайж байгаа хэдий ч бидний насанд тэрхүү зүйлийг үзэж…
vodka-shots

АРХИ ХҮНИЙГ "ЭВДДЭГ" ҮҮ? - ЗУРВАСХАН БОДЛУУД-17

in Г.Галбадрах
АРХИ ХҮНИЙГ "ЭВДДЭГ" ҮҮ? Олон хүн "архи хүнийг эвддэг" гэж боддог, бас тэгж халагладаг. Буруугаа бусад руу чихэх нэгэн араншингийн илрэл юм үү даа. Хайртай нэг нь архинд…
297743

ЧИХРИЙН ЦААС - ЗУРВАСХАН БОДЛУУД-16

in Г.Галбадрах
ЧИХРИЙН ЦААС ...Чихэр болгон янз бүрийн амттай. Зарим нь салахын аргагүй амтлаг, зарим нь зүгээр дажгүй, зарим нь идэхээс ч дургүй хүрэм. Бас хатуу, зөөлөн, бурамтай, гашуун,…
sandal

Мянга мянган жилээр . . .

in T.Бум-Эрдэнэ
НЭГ Миний сэтгэлийн нэгээхэн мухарт хуучны нэгэн сандал байдгийм. Хэн, хэзээ түүнийг тэнд лав гэгч нь суулгаж орхисныг би мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж. Гагцхүү агь…
Номинжин

К. НОМИНЖИН "САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР"

in Ярилцлага
\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-16\...Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхлыг…
asdfghjk546575

ТАТАХ ХҮЧ /хөрөг дурсамж/

in А.Амарсайхан
Цэднээ ахындаа очноЧанга орилон уйлах хүүг ээж нь өглөө бүр тэвэрсээр, аймгийн төвийг хөндлөн туулдаг байлаа. Нэгдэл дундын үйлдвэрийн арын хашаанаас гарч, хойд хорооллын өмнөх…
3467u8idfjhgewhsqp

Бурхан зүг (Өгүүллэг)

in T.Бум-Эрдэнэ
Хааяа хэн нэгэн дагаад байх шиг санагддаг даа. Яг тийм мэдрэмж гэнэтхэн төрөөд орхив. Эргэн тойрноо хартал юм мэдэгдсэнгүй. Бодоод байхад хүн хар танихгүй хөдөөгийн энэ аймагт дөч…
real face mask sp8

"ДҮР ЭСГЭСЭН" ХҮМҮҮС

in Г.Галбадрах
...Заримдаа хэн нэгэн өөрийн зан суртахуун, мөн чанар, бодит байдлаасаа огт өөрөөр бусад хүмүүст харагдаж үнэлэгдэхийг хүсдэг. Угаасаа ухаан муутай байж, ухаантай хүний дүр…
4789 1131541920

НАМРЫН ШУВУУД ЗУРВАСХАН БОДЛУУД-15

in Г.Галбадрах
...Яаж ч хичээгээд намар би гуниглахгүй байж чаддаггүй юм аа. "Алтан шаргал өнгөтэй, арвин их ургацтай, амттан бүхэн дэлгэрдэг" гэж бодох хэрнээ ирж буй хайруу цагийн жавар…
20140903-044

БҮТЭЭЛЧ ХАМТЫН АЖИЛЛАГАА

in Г.Галбадрах
"БҮТЭЭЛЧ ХАМТЫН АЖИЛЛАГАА" Хилийн чанад дахь Монголчуудын Холбоодын анхдугаар, "МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД" аравдугаар чуулга уулзалтууд 9-р сарын 18 ны өдөр Монгол улсын нийслэл…
salalt

"Салалт" (Өгүүллэг)

in T.Бум-Эрдэнэ
Сарнай Зоригтыг сугадан алхана. Намар оройн тогтуунд хотын гудамжаар хайрын хаврыг мэдэрч алхана гэдэг бас л нэг жаргал. Сарнай гэнэтхэн түсхийтэл инээд алдав. - Яасан бэ? - Саяын…
2227917400 8a8816810d b

ХЭНД ҮНЭНЧ БАЙХ ВЭ? ЗУРВАСХАН БОДЛУУД-14

in Г.Галбадрах
Энэ бол хариулт нэхсэн асуулт. Хүмүүс бид энэ амьдралдаа хэн нэгэнд эсвэл юунд ч юм бэ, "үнэнч байх" тухай бодож, заримдаа амалж, бас тангарагладаг. Хааяадаа хайртай хүндээ, анд…
family-middle

ГЭРИЙНХЭЭ ХААЛГЫГ САЙТАР ХААЖ БАЙ...

in Г.Галбадрах
ЗУРВАСХАН БОДЛУУД-13 Нөхөр, эхнэр, үр хүүхдүүдийнхээ хамт тусгаар амьдрах орчин нь гэр. Энэ бол зөвхөн тэдний л амьдралын орон зай. Тэд энэ орчинд бие биенээ хайрлан энхрийлж,…
123 17

ХУРТАЙ НАЙРГИЙН НААДАМ

in Г.Галбадрах
\Лос-Анжелес хотноо болсон "Тулга -уран үгсийн чуулган"-ы тэмдэглэл\ ...Лос-Анжелес хотод буух бүрийд бүгчим халуун угтдаг. Өвөлдөө цас унахгүй, зундаа тэр тусмаа 7, 8 сард бараг…
a.baa-Build-your-own-road

СУДАЛГАА-Ш\У -ГҮЙГЭЭР "ЗАМЫН ТҮГЖРЭЛ" БАГАСАХГҮЙ

in Г.Галбадрах
\Санаачлага дэвшүүлсэн санал\ Улаанбаатар хот дахь замын түгжрэлээ багасгахын тулд хотын төвөөр "дэмий сэлгүүцэгч" иргэн бүрээс сард 50 000 төгрөг хураах тухай шийдвэр гаргах гэж…
people-need-the-lord

БУСДААС ХАМААРАЛТАЙ АМЬДРАЛ

in Г.Галбадрах
ЗУРВАСХАН БОДЛУУД-12 БУСДААС ХАМААРАЛТАЙ АМЬДРАЛ ...Хүн энэ амьдралд зүгээр л ирдэггүй. Өөрийн хувь тавилан болоод өөрийн идэх хүнс, өмсөж эдлэх материаллаг бүхнээ "үүрч" ирдэг.…
  • sixt
  • sixt1
  • sixt3

Орлоо Сошиал

Орлоо Сошиал: Гишүүдийн оруулж буй мэдээлэл, Та бүртгэлээрээ ороод оруулах боломжтой!