• banner-1200-120
  • uaP
Нэвтрэх / Бүртгүүлэх
  • Mongolian-As
  • sixt small1
  • sixt small
  • sixt small2
  • lado1
  • lado2
  • lado3

ЗОХИОГЧИЙН БУЛАНД ШИНЭЭР

article thumbnail(Айсуй жүжгийн тухайд бодролын хэлхээс)
article thumbnail\Надад санал байна, та анхаарч уншаач\"Ардчилсан хүчнүүдийн улстөрийн алдааны улмаас ардчиллыг буруутгана гэдэг...
article thumbnailМөнгө бол материаллаг зүйлсийг худалдаж авахад зориулан хүн төрөлхтөний бий болгосон үнэт цаас. Маш олон зүйлсийг бид...

Топ зарууд

Тодотгосон зарууд

Онцлох зарууд

Хуучин бичлэгүүдээ үзэж суутал өнгөрсөн жилийн шинэ жилээр өвлийн өвгөн болоходоо уншиж байсан үгээ оллоо. Өвгөн юунд санаа их зовсон нь доорхи үгнээс нь харагдах тул нэмж тайлбар хийлгүйгээр нийтэллээ. Жаахан хошиндуу, алиа наргианч, ёгт үгтэй "хэцүү" өвгөний дүрд тоглосон юм билээ. Харин өвгөний урт "уншлагаас" болоод жинтэйхэн зуу татаж, шинэ жилийн настр эрт орсон хүмүүс ичээний тарвага шиг "унтаж" байсаныг нь хөтлөгч охин микрофоноор чанга дуугаар анхааруулан "дуудаж" сэрээгээд дараагийн хөтөлбөрөө үргэлжлүүлсэн юм. Бас ч гэж бяцхан"түүх" юм. Өвлийн өвгөн аав "болох" хүмүүст санаа ч өгч болох юм...


  Өвлийн өвгөнийн үг:
Цал буурал өвгөн аав нь
Цас мөсний их орноос
Цан хүүрэг татуулан
Үүлтэй тэнгэрээс доогуур


Үзүүртэй модноос дээгүүр
Цалин цагаан морио унаад
Цасан охидоо дагуулан бүжсээр
Цадиг түүхийн алтан хуудас болсон
Амжилт бүтээлийн эзэд
Алдар гавьяаны оргил
Зоригт Монголын үр сад
Зовхи нь өөдөө та нартайгаа уулзахад
Өвгөн буурал аав нь
Үнэхээр сэтгэл хөдөлж байна
Өвөө нь нас дээр болж
Өөхөндөө баригдаад удаан явдаг болж
Ерэн таван килограмм настай болохоор
Ерөнхийдөө жаахан хөл мууджээ
Цас мөсний орон хаа байдагыг та нар мэдэх үү?
Цасанд дарагдсан Арктикыг хэлдэг юм
Цас нь хайлаад удахгүй Африк болох нь
Цасан охин минь хайлаад алга болчихсон
Дэлхий ертөнц экологийн гамшигт өртөж
Дэлгэр нутаг чинь цөл болж байх шиг байна
Удахгүй та нар намайг өвлийн өвгөн гэхгүй
Усан далайгаас ирсэн Лусын хаан гэх байх
Урд хойд туйлын мөс хайлаад дуусахаар
Урьж залдаг шинэ жил минь баяртай гэж хэлнэ
Халууны өвгөн болчихсон Африкт уулзаж мэднэ
Харуудтай нийлчихсэн Бамбуу нүдээд гүйж явах байх
Тэгэхэд та нар хүйтэн мөхөөлдөс шиг амттай
Тэр жилийн нэгэн шинэ жилийг санана
Таяг тулсан өвөөгөө дурсана
Та нарт өгсөн бэлгийг нь үгүйлнэ
Хүйтэн байсан бол ямар сайхан бэ
Хөөрхий өвөөтэйгөө учрах сан гэж санаа алдана
Хөр цасаа санаж цанаа гаргаж үзнэ
Хөлдүүс цэвэрлэсэн малчны хороогоо бодно
Цэнгэн наадсан энэ үдшийг ярилцан
Сэтгэлдээ гуниг тээж шинэ оныг тэмдэглэнэ
Өвлийн өвгөнтэй сүүлчийн шинэ жилийг
Өнөөдөр авсан зургаасаа үзнэ...
Уучлаарай,өвөө нь дамшигласан юм
Учрыг олж өвөөгөө бүү зэмлээрэй
Уур амьсгал өөрчлөгдөөд байвал
Удахгүй өвөл байхгүй болно гэж харамссан юм шүү
Цагаан сахалтай өвөөгүй шинэ жилийг
Цаанаасаа та нар бодоод үзээрэй
Цалин мөнгөн тэнгэрт цацаг чимгээ гайхуулсан
Саглагар ногоон модгүй гэж бас нэмж бодоорой
Цас орохгүй бороо үргэлж ороод
Цантаж жихүүцэхгүй нар шараад байвал ямар байх вэ
Цас мөсөөр хүүгэсэн Монгол орны хүмүүст
Цаасан дээр бичсэн үлгэр шиг нэг л буухгүй байгаа даа
Тэгвэл цаана чинь юм юм л болж байна
Тэнгэр хилэгнэж аюулын хонх дэлдэх боллоо
Санта Клаус миний хөрш зэргэлдээ
Скандиновын орнуудад энэ жил цас бараг орсонгүй
Норвегид өчигдөрхөн үер болж,тосгон суурин живлээ
Нойрсож байсан гоо бүсгүй байгаль ээж зангаа хувиргалаа...
Баярын ширээ зассан энэ танхимыг
Бараан өнгөтэй үгээр хулдсан бол өршөөнө үү
Бас ч гэж өвлийн өвөө нь танагтай байнаа
Баяр цэнгэл үймүүлээд омогтой байна
Тоглоом тоотой дээрээ үгээ засъя
Тоосоо гөвүүлэхээсээ өмнө өршөөл эрье
Билэг дэмбэрэлийг бодож ерөөлөө хэлье
Бэлгээ тарааж хүүхдүүдээ баярлуулъя
Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе

Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе

Амсаад л бялхам жаргал бэлэглэе

Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!

Дуулж баясч угтаарай, шинэ оноо

Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо

Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна

Дутагдлаа засаад амьдраарай, нас байна

Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ

Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ

Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ

Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ
Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай
Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе
Нас нэмж ухаан тэлсэн
Цас бударч өнгө нэмсэн
Дарс оргилж баяр нэмсэн
Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай
Сэтгэл дүүрэн итгэл
Нүд дүүрэн инээмсэглэл
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай
Мөрөөдөл биелэх мөч ойртож
Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
Болор шилэн жүнзэнд оргилуун дарс оргилсон
Баяр баярын дээд шинэ жил ирлээ
Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
Хотлоороо хонон өнжин баярлаарай
Ирж буй шинэ онд юу санасан
Есөн хүсэл тань биелэх болтугай
   х    х    х
За ингээд өвөө нь
Замдаа гаръя даа
Зандан модны үрэл хүртсэн мэт
Залуужаад энэ заалнаас явлаа
Үлдэж байгаа та нартаа хоргодоод
Өглөө болтол хамт баймаар байвч
Үр хүүхдүүд олон болохоор
Үүр цайхаас өмнө очих газар олон бий
Завтай бол та нартайгаа бужигналдаад
Женевийн хун шиг дүүлмээр л байна
Залуу байсан бол охидуудад чинь хоргодоод
Жаргалтай хотод чинь үлдмээр л байна санж
Ирсэн зочин буцдаг
Эртний уламжлал байдаг болохоор
Энэ үдшийн цэнгүүнийг орхиж
Эмгэндээ очиж даралтны эмээ ууя даа
Харийн нутагт байгаа та нарыг ялгахгүй
Халуун сэтгэл гаргаж Санта Клаус ирсэн шүү
Хар, шар, бор, цагаан, харь гаригийн цэнхэр байсан ч
Хан ертөнцийн эзэн бурхны боол гэж хүндэтгэлээ
Танай нутгийн Монгол өвлийн өвгөнд мэнд хүргээрэй
Тарган хонины гуя шараад явуул гэж захиарай
Их Хурлын сонгууль чинь өвөл болдог болвол
Ид өвлийн хүйтнээр очиж дэмжинэ гэж хэлээрэй
Архиа бага ууж айргаа их хэрэглээрэй
Алдарт Далай багшийнхаа сургаалыг санаарай
Ассан галын дөл шиг үргэлж дүрэлзэж яваарай
Аугаа их түүхийг чинь өвөө нь хүндэтгэдэг шүү
Хоёр саяаас олон болохыг лусын дагиныг аргадаж ерөөе
Хорвоод Монгол ген хүчтэй гэдгийг Чингисийн хар сүлдээр сануулъя
Ховорхон заяах оюуны чадавхиараа дэлхийд айрагддагыг чинь магтъя
Хол ойрын ертөнцөд Монголын далбаа мөнх намирахыг хүсье
Монголчуудаа
Мориндоо морьдоорой
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе
Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай
Өвөөгийн сүүлчийн хошигнол
Ноднин жилийн өвөө
Нойрмоглож суугаад явсан гэсэн
Энэ жилийн өвөө шаггүй
Репчин шиг үглэж байгаад явлаа
Жилийн жил өвөө  нар солигддог
Жинхэнэ нь бараг нүдний гэм болсон гэнэ
Дараа жилийн өвөө дэлхий сөнөхгүй бол
Далаар мэргэлдэг улаан арьстан бөө ирэх гэнэ
Олимпид түрүүлж аварга болохыг ерөөе
Одооноос эхэлж бэлтгэлээ хийхийг хүсье
Монгол гэдэг нэр тэнгэрийн ододтой зэрэгцэн
Молрын өнгөөр гэрэлтэж байхыг харъя...
 
 Ийм "үглээ" өвгөнөөс залхсан энэ жилийн шинэ жилийн баярын комисс намайг "тэтгэвэрт" гаргасан. Нөгөөтэйгүүр хөлчүү явж байгаад хиймэл шүдээ “залгичихсан” тул онгорхой амтай өвгөн “тендерт”-т тэнцсэнгүй. Таван жил залуучуудын болон хүүхдийн шинэ жилийн баярт үнэгүй болон нэг лонх вискины "үнэ"-тэй ер нь л бол сэтгэлээрээ сайн дураараа  "өвлийн өвгөн аав" болсон миний бие энэ жил "согтуу алиалагч"-ын дүрд тоглохоор шалгарсан шүү...
    Ар гөрөөчний Эрка

  • sixt
  • sixt1
  • sixt3