03 сарын 19, Мягмар
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,677.79
JPY 22.64
GBP 4,301.73
RUB 36.69
CNY 469.06
KRW 2.53

Ж. Галбадрах: Манай хүүхдүүд Монголд ирэхээр яарахгүй бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй байгаа

Япон улсын цунами болсон төв цэг болох Сэндай хотод манай улсын “Шинэ Монгол” ахлах сургуулийг төгссөн олон оюутан байгаа аж. Одоогоор тэд сургуулийн биеийн тамирын заал болон сүм хийдэд толгой хоргодож байгаа гэнэ. “Шинэ Монгол” сургуулийн захирал Ж. Галбадрахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай сургуулийг төгссөн хэчнээн оюутан Японд суралцаж байна вэ. Яг цунами болсон бүс нутагт хэдэн оюутан байна, тэдэнтэй холбоо тогтоосон уу?
-Хойд зах болох Хокайдогоос эхлээд Фукушима арал хүртэл Японы бүхмужийн сургуульд хүүхдүүд маань сурч байгаа. Голомт болсон Зүүн хойд Японы Тооху төв гэж нэрлэж буй Хокайдо, Аомари, Иватэ, Фукушима хотод олон хүүхэд сурч байна. Японы сургуу­лийн хичээл нь дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлдэг.

Энэ жилийн хувьд төгсөлтийн шалгалтаа өгөөд Сэндай хотод 20 гаруй хүүхэд их дээд сургуульд хэрхэн амжилттай суралцах вэ гэдэг асуудлаар ярилцаж цугларалт хийж байгаа үед цунами боллоо.

Нийтдээ манай сургуулийг төгссөн 160 гаруй хүүхэд бий. Миний бие энә үйл явдал эхэлсэн тэр үеэс хойш шөнө ч цурам хийлгүй хүүхдүүдтэйгээ интернэт, утсаар холбогдохыг оролдсоны үр дүнд хэл авалцсан.

-Танай сургуулиар дамжиж явсан оюутнууд тэтгэлгээр суралцаж байгаа юу. Буцаж ирэх тухай ярьж байна уу. Оюутнууд ямар бодолтой байна вэ?
-Манай сургуулийн хувьд ивээн тэтгэгч байгууллагын зүгээс таван сая ам.долларын хөрөнгө оруулсан байгаа. Японд сурч байгаа оюутны холбоо гэж байдаг. Тэд Элчин сайдын яамынхантайгаа хамтарч ажиллаж байна. Японы Засгийн газраас аврах ажиллагаа явуулж байгаа гэсэн.

Удахгүй тайван байдалд шилжих байх. Албан болон албан бус мэдээллээр бол тэнд байгаа оюутнуудад онцын аюул тулгараагүй гэж хэлж байгаа юм. Оюутнууд маань Монгол руугаа буцах гэсэн шийдвэрийг яаран гаргахгүй байна. Зарим нь бүтээн байгуулалтад нь оролцъё гэж хэлж байна билээ. Харин тэнд сурч байгаа оюутнуудын эцэг эхчүүдийн наашаа ирээч ээ гэсэн дуудлага л их байна.

-Нийт хэчнээн оюутан байдаг юм бэ?

-Япон улсын Боловсролын яамнаас гаргасан судалгаагаар 1300 гаруй оюутан сурч байгаа гэж мэдээлж байна. Энэ дашрамд Жи мобайлын хамт олонд талархмаар байна. Японы үүрэн холбооны утас ажиллахгүй болохоор хүүхдүүдтэйгээ холбогдож чадахгүй байтал Жи Мобайлын утсаар ярьж холбогдож чадсандаа баяртай байна.

-Танай хүүхдүүд яагаад заавал Сэндайд цугласан юм бол?

-Сэндай хотод олон сургууль төвлөрсөн байдаг учраас тэнд цугларсан байсан юм. Ер нь ч тэгээд тэнд олон оюутан суралцдаг.

Г .Баатар



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.