07 сарын 06, Бямба
°C
USD 3,381.15
USD 3,381.15
EUR 3,661.45
JPY 21.03
GBP 4,321.11
RUB 38.42
CNY 465.26
KRW 2.45

Манайд Ирээрэй- Т. Мэндбагана

Манайд Ирээрэй энэ удаад та бүхэндээ Товуужавын Мэндбагана хэмээх залуу тамирчиныг танилцуулж байна. 18хaн настай уг залуу маань Америкийн ''St. Benedict'' хөвгүүдийн ахлах сургуульд ирсэнээсээ хойш 100 гаруй тэмцээн уралдаанд орж 90 гаруйд нь түрүүлж, бусад нь эхний 3-т орж байжээ. 3 жилийн дотор 178 хожиж, 24 хожигдсон, ахлах ангидаа 8 том тэмцээний 5-д нь уран барилдаан үзүүлсэн гэж ''Шилдэг тамирчин''-ы цом авч олон олон шагналын эзэн болж Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа нэгэн ажээ. Ирсэн сургуульдаа хамгийн шилдэг тамирчинаар (outstanding trophy) шалгарч, мужуудын хооронд ахлах сургуулиудын дунд явагддаг аварга шалгаруулах тэмцээнд одоогийн байдлаар 5 удаагийн шагналт байрт шалгарч, энэ оны 2 сард анх удаагаа Монгол хүү Америкийн аварга (All-American National Champion) болсон маш том амжилтыг үзүүлсэн байна. Энэ тэмцээн бол нэр хүнд их өндөртэй том тэмцээн юм байна, тиймээс ч энэ бүхний үр дүн болох Жорж Масон гэх Вашингтон Ди Сигийн нэр хүнд бүхий сайн сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй үнэгүй сурах эрхийг аваад байгаа юм. Ийм л амжилтаар дүүрэн яваа залуугийн юу бодож хүсдэг, энэ бүх амжилтанд хүртэл хэрхэн шантралгүй зорилгодоо хүрэх гэж тэмцэж ирсэн, Америк хүүхдүүдийн талаар юу боддог зэргийг та бүхэн сонсож, нэвтрүүлгээ үзэхийг хүсвэл энд дарна уу!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.