07 сарын 03, Лхагва
°C
USD 3,380.94
USD 3,380.94
EUR 3,623.69
JPY 20.91
GBP 4,268.44
RUB 38.72
CNY 464.97
KRW 2.44

Манайд Ирээрэй- С. Сансаргэрэлтэх

Манайд Ирээрэй нэвтрүүлгийн  21 дэх дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Биднийг   Centreville, Virginia-д амьдарч Basic Sound Pictures хэмээх студи байгуулан ажиллуулж байгаа Монголын урдаа барих залуу хөгжмийн зохиолчдын нэг Сангидоржийн Сансаргэрэлтэх өөрийн студидээ урьсан юм. Тэрээр Москвагийн Чайковский Консерватур төгссөн авьяас чадалтай хөгжмийн зохиолчоос гадна зураг зурах, хөгжмийн хичээл заах, график дизайн хийх, фото зураг авах гээд ер зүгээр суудаггүй нэгэн ажээ.

Тэрээр Америкт ажиллаж амьдарч байгаа жүжигчидтэйгээ байнга хамтран ажилладаг ба саяхан дуучин Ж. Болормаагийн тайлан тоглолтын ерөнxий продюсараар нь ажилласан бөгөөд "Үлэмжийн чанар"-ыг хөгжимт драм болгож, 'Учиртай гурван толгой' -ын хөгжмийг компьютерийн аргаар синфони найрал xөгжимд xөрвүүлэн xийсэн юм. Мөн жүжигчин Б. Болдбаатарын анхны цомог болох "Харьд явахад нутгаа" гэдэг цомгийн арын хөгжим, шуугианыг нь найруулан, график дизайн, дууны бичлэгийг нь хийсэн. Ингээд энэ их ажлыг хэрхэн амжуулдагийг та бүхэн энд дарж орон нэвтрүүлгийг үзэж сонирхоорой. 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.